
Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хаменеигийн мэдэгдэлд дурдсанаар, Иран дэлхийн хамгийн ачаалалтай газрын тос тээвэрлэлтийн суваг болох Ормузын хоолойг үргэлжлүүлэн хаахаар болжээ.
Түүний мэдэгдлийг Ираны төрийн мэдлийн телевизээр цацсан боловч Хаменеи биечлэн оролцоогүй. Хаменеи мэдэгдэлдээ, Иран АНУ болон Израилын эсрэг хийсэн дайнд амь үрэгдсэн иранчуудын "цусан өшөөг авах болно" гэж хэлээд хөрш орнуудад АНУ-ын баазуудыг байгуулахаа зогсоохыг анхааруулав.
Тэрбээр дайны эхний өдөр аав Аятолла Али Хаменеи нь алагдсаны дараа гуравдугаар сарын 08-нд Дээд удирдагчаар томилогдсон. Можтаба Хаменеи АНУ-Израилын хамтарсан дайралтын нөлөөгөөр Дээд удирдагчийн ордонд болсон халдлагын үеэр аав болон эхнэр, хүүгээ алджээ. Түүний ээжийг мөн халдлагад өртөж амиа алдсан гэж мэдээлж байгаа ч Ираны өөр нэгэн хэвлэл амьд байгаа гэсэн байна.
Л.Баяр























































