
АНУ-ын цэргийн KC-135 шатахуун цэнэглэх онгоц Иракийн баруун хэсэгт осолджээ. Осолд шатахуунаа цэнэглүүлж байсан өөр нэг онгоц өртсөн бөгөөд аюулгүй газардсан байна. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр уг хэрэг явдал "дайсагнасан эсвэл гал нээсний улмаас болоогүй" байна.
Энэхүү KC-135 шатахуун цэнэглэгч онгоцыг юу унагасныг хараахан тогтоогоогүй бйагаа агаарт мөргөлдсөн байж болзошгүй байгаа гэнэ.
Эдгээр танкер төрлийн нисэх онгоцууд дайнд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бай руугаа хүрэхийн тулд хол зайд нисэх шаардлагатай болсон сөнөөгч онгоц болон бөмбөгдөгч онгоцнуудыг түлшээр хангадаг. Энэ төрлийн онгоцыг маш өндөр түвшинд бэлтгэгдсэн нисгэгч жолооддог бөгөөд асар худртай тийрэлтэт онгоцыг түлшээр дүүргэх үүрэгтэй.
Шатахуун цэнэглэхэд үед онгоцнууд хоорондоо маш ойр байх ёстой. Энэ нь мөргөлдөх зэрэг олон эрсдлийг дагуулдаг ажээ. Уг үйл ажиллагаа ихэвчлэн шөнийн цагаар болдог юм байна.
Мөн шатахуун цэнэглэх ажиллагааны үеэр дайсанд мэдэгдэхээс зайлсхийхийн тулд онгоцны гэрэл бүрэн унтарсан байх ёстой байдаг.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, энэ явдал Иракийн нутаг дээр болсон боловч хөрш Иранаас хэр хол байсныг тодорхойлоогүй байна. KC-135 онгоцны баг нь ихэвчлэн нисгэгч, туслах нисгэгч болон өргөлтийн оператор гэсэн гурван хүнээс бүрддэг. АНУ-ын Агаарын хөдөлгөөний командлалын мэдээлснээр, тус улсад 400 ийм төрлийн онгоц байна.























































