
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих анги руу авч явсан нь хуулийн дагуу болсон хэмээн ШШГЕГ-ын дарга мэдэгдсэн?
-Үгүй. Хуулийн дагуу болоогүй. Бидэнд нөхрийг маань хорих анги руу авч явна гэж ерөөсөө мэдэгдээгүй. Бидэнд болон өмгөөлөгчид нь мэдэгдэлгүй нөгөө л сурсан хулгайч аргаараа аваад явсан байна. Буруу юм хийсэн гэдгээ л ойлгож байгаа юм байлгүй. Хуулийн дагуу байсан бол ингэж хулгай хийж авч явахгүй шүү дээ. Би очих гэсэн ч амжаагүй. Хар багтай хүмүүс аваад явсан гэсэн. Дулаан хувцас ч өмсгөөгүй авч явсан байгаа юм. Аваад явахад нь өмгөөлөгч нь л байсан.
-Хар багтай хүмүүс гэхээр тусгайгийнхан уу?
-Манай гэрийг түйвээдэг хүмүүс л байсан гэсэн. Дөрөвдүгээр сарын 13-нд ч гэсэн тэд нар л гэрт минь дайрч орж ирж, нөхрийг маань аваад явсан шүү дээ.
-Өлсгөлөн зарлах гэж байгаа гэсэн үү?
-Одоо яая гэхэв. Эд нарын гарт хорлогдож байхаар өөрийнхөө мөрөөр л үхсэн нь дээр л дээ.
-Ер нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Муу байгаа. Өлсгөлөнгийн дараа биеийн жин ямар байлаа. Одоо бол түүнээс доош орсон. Яагаад гэхээр дөрөвдүгээр сарын 13-нд авч явсны дараа хэзээ хаана юм мэдэхгүй хүний биеийн эд эсийг үхүүлдэг хор уулгасан байгаа юм. Түүнээс болоод сэхэхгүй байгаа. Дархлаа нь ч гэсэн өлсгөлөнгийн дараагаас муу болсон. Бараг дархлаагүй хүн болсон. Ингэж хар хүйтэнд хувцас өмсгөхгүй авч явна гэдэг хатгалгаа тусна гэсэн үг шүү дээ. Бас л хүч хэрэглээд, бид бяртай гэж гайхуулж байгаа юм шиг авч явсан байна. Төр засагт хүч түрэмгийлэх бяр байна. Хүн чанар, хүнлэг сэтгэл огт алга. Манай гэр бүлийн байр суурь бол энэ хүнийг шоронд суулгаж байгаад алах л зорилготой авчирсан байх. Манай улс чинь алуурчнаар толгойлуулсан төртэй байна.
-Цаашид яая гэж бодож байна?
-Энэ торны цаана сууж байгаа нөхцөлд тэр хүнд ямар нэгэн эм тариа хэрэглэхийг би эсэргүүцнэ. Манай хүн ч эсэргүүцнэ. Эд нар хорлоно. Хэвлэлээр Энхбаярын сэтгэцэд өөрчлөлт оржээ гэсэн мэдээ гарсан. Энэ бол зохион байгуулалттайгаар цацсан байх. Торны цаана суулгаж байгаад ийм болгох гэсэн юм биш биз гэсэн хардлага надад байна. Манай хүн хоолонд бүрэн ороогүй. Тиймээс хоол хүнсээр нь хор өгч магадгүй. Өөрт нь тохирсон хоол байхгүй юм чинь манай хүн энд хоол идэхгүй. Хэзээ эрх чөлөөтэй газар очно тэр цагт л хоол иднэ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (64)