
АНУ-ын тагнуулын албаны өндөр албан тушаалтан лхагва гарагт Ираны дэглэм "бүрэн бүтэн" боловч "ихээхэн доройтсон" гэж мэдэгджээ.
Тус улсын Үндэсний тагнуулын газрын захирал Тулси Габбард болон Трампын засаг захиргааны бусад өндөр албан тушаалтнууд АНУ-д дэлхий даяар учирч буй аюул заналхийллийн талаар Конгрессын сонсгол дээр хоёр цаг гаруй хугацаанд мэдүүлэг өглөө.
Энэ нь хоёрдугаар сарын сүүлээр дайн эхэлснээс хойш тагнуулын байгууллагын хийж буй анхны олон нийтийн мэдээлэл болж байна. Тус улсын тагнуулын үйл ажиллагааг зохицуулдаг Габбард мөн АНУ чухал тээврийн суваг болох Ормузын хоолойд асуудал үүснэ гэж урьдчилан таамаглаж байсан гэж мэдэгдэв.
Л.Баяр





















































