
Apple компанийн Хятад дахь ухаалаг утасны борлуулалт 2026 оны эхний есөн долоо хоногт өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн талаар Reuters мэдээллээ. Энэ нь Хятадын ухаалаг утасны нийт борлуулалт буурсан үед гарсан онцлох үзүүлэлт болж байна.
Судалгааны Counterpoint компанийн мэдээлснээр, энэхүү өсөлтөд цахим худалдааны хямдрал, худалдан авалтыг дэмжсэн хөнгөлөлтийн бодлого, мөн iPhone 17 загварын эрэлт голлон нөлөөлжээ. Харин Android утас үйлдвэрлэгчдийн хувьд эд ангийн үнэ өссөнөөр бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх нөхцөл үүссэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Apple нийлүүлэлтийн сүлжээний давуу талаа ашиглан үнээ харьцангуй тогтвортой барьж чадсан нь Хятадын зах зээл дэх өрсөлдөөндөө давуу байдал бий болгожээ.
Т.Зузу























































