
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цахилгаан станцуудад хийх цохилтоо хойшлуулахаар шийдсэн мэдэгдлийн дараа АНУ болон Ираны албаныхан дайны талаар хэлэлцээр болж байгаа гэх мэдээлэл тарсан. Гэвч энэ талаар хоёр тал зөрүүтэй мэдээлэл өгч олон нийтийг төөрөгдүүлэв.
Сүүлийн өдрүүдэд юу болоод байгааг эргэн харцгаая:
Бямба гарагт Трамп Иранд Ормузын хоолойг нээх 48 цагийн хугацаа өгсөн, эс тэгвээс АНУ цахилгаан станцуудыг нь "устгах"-аа мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч Даваа гарагт Трамп Тегерантай "үр бүтээлтэй" хэлэлцээр хийсний дараа цохилтуудаа хойшлуулсан гэж мэдэгдсэн боловч Ираны парламентын дарга хэлэлцээ болсныг үгүйсгэж, үүнийг "хуурамч мэдээлэл" гэв.
Цагаан ордон ч мөн нөхцөл байдал тогтворгүй байгаа бөгөөд "Цагаан ордон албан ёсоор зарлах хүртэл уулзалтын талаарх таамаглалыг эцсийнх гэж үзэж болохгүй" гэж мэдэгдэн болгоомжтой байхыг уриалав.
Л.Баяр






















































