
Израилын арми Ираны Исламын хувьсгалт харуулын корпусын (IRGC) Тэнгисийн цэргийн командлагч Алиреза Тангсирийг хөнөөсөн гэж мэдэгджээ. Алиреза Тангсириг Ормузын хоолойг хаахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
Ираны эрх баригчид Тангсирийн үхлийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа.
"Өнгөрсөн шөнө ажиллагааны үеэр IRGC-ийн Тэнгисийн цэргийн командлагч Тангсир болон тэнгисийн цэргийн командлалын ахлах албан тушаалтнуудыг устгасан. Бид дайны зорилгодоо хүрэхийн тулд Иранд бүрэн хүчээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно" гэж Израилын Батлан хамгаалахын сайд Израил Кац пүрэв гарагт мэдэгдэв.
Кац мөн уг ажиллагааг "Америкийн түншүүддээ өгсөн чухал мессеж бөгөөд Ормузын хоолойг дахин нээхэд Израилын Батлан хамгаалах хүчний туслалцааг тод баталлаа" гэжээ.
Израил, АНУ Ираны эсрэг дайн эхлүүлснээс хойш Тангсир олон нийтэд дуу хоолойгоо хүргэж, өдөр бүр зурагтаар гарах болжээ. Тэрээр Ормузын хоолойд тээврийн хөдөлгөөнийг бараг бүрэн хаасан гол хүн байв.
Л.Баяр




















































