
Ойрхи Дорнодын дайны улмаас шатахууны үнэ огцом өссөнтэй холбогдуулан Австралийн хоёр мужид нийтийн тээврийг үнэгүй болгожээ. Энэ нь хүмүүсийг жолоо барихгүй байхад уриалж байгаа арга хэмжээний нэгэ хэсэг болж байна.
Мельбурн хотын байрладаг Викториа муж ирэх дөрөвдүгээр сарын турш хүмүүст нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой гэж мэдэгдсэн бол Тасмани муж Даваа гаргаас зургадугаар сарын сүүл хүртэл зорчигчид төлбөр төлөх шаардлагагүй гэж мэдэгджээ.
Гэсэн хэдий ч бусад мужийн засаг захиргаад одоогоор үүнийг дэмжихээс татгалзаж байгаа бөгөөд Сидней хот байрладаг Шинэ Өмнөд Уэльс муж нийтийн тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд хөрөнгө нөөцөлж байгаагаа мэдэгджээ. Австрали бол АНУ, Израилын Ирантай хийсэн дайн эхэлж, Ормузын хоолойг хааснаас хойш шатахууны үнэ огцом өссөн олон орны нэг юм.
Л.Баяр



















































