
Өнгөрөгч мягмар гаргийн орой Иракийн нийслэл Багдад хотод АНУ-ын сэтгүүлч Шелли Киттлсоныг хулгайлсан хэрэг гарчээ. Сэжигтнүүдийн нэг нь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлтэй холбоотой гэж Ирак болон АНУ-ын албаныхан мэдэгдэв.
Иракийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, аюулгүй байдлын албаныхан сэтгүүлчийг хулгайлсан хүмүүсийг хөөж, улмаар хулгайлагчдын нэгнийх нь машин онхолдож сэжигтнийг баривчилжээ.
АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан Ираны Катаиб Хезболла бүлэглэлтэй холбоотой нэг хүнийг Иракийн эрх баригчид баривчилсан гэв.
Дэлхийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргын туслах Дилан Жонсон Америк сэтгүүлчийг хулгайлсан хэргийг баталсан боловч Киттлсоны нэрийг дурдаагүй юм.
Тэрбээр X дээр "Төрийн департамент өмнө нь энэ хүнд заналхийлэл ирж байгаа талаар анхааруулсаг. Бид түүнийг аль болох хурдан суллахын тулд Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллах болно" гэж бичжээ.
АНУ-ын албаныхан Киттлсонтой хэд хэдэн удаа холбоо барьж, түүний эсрэг заналхийллийн талаар анхааруулсан нь Даваа гаргийн оройн баримттай байна.
Л.Баяр




















































