
Их Британи Ираны эсрэг АНУ-ын цэргийн хоригийг хэрэгжүүлэхэд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Британийн арми тэнгисийн цэргийн хөлөг онгоц, цэргүүдээ Ираны боомтуудыг хаахад ашиглахгүй бөгөөд Их Британийн мина тээгч хөлөг онгоц болон дрон эсэргүүцэх хүчин чадал тус бүс нутагт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ажээ.
Их Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Бид далайн тээврийн эрх чөлөө болон дэлхийн эдийн засаг, эх орондоо амьдрах өртгийг дэмжихэд яаралтай шаардлагатай Ормузын хоолойг нээхийг үргэлжлүүлэн дэмжиж байна" гэжээ.
Ирантай хийсэн хэлэлцээр Ойрхи Дорнодод дайсагнасан ажиллагааг зогсоох удаан хугацааны энхийн хэлэлцээрийг баталгаажуулж чадаагүй бөгөөд Британийн Ерөнхий сайд Сэр Кир Стармер тус бүс нутагт "хурцадмал байдлыг намжаах"-ыг уриалсны дараа АНУ хориг арга хэмжээ авахаа зарлав.
АНУ болон Ираны төлөөлөгчид Пакистаны нийслэл Исламабад хотод уулзсаны дараа Доналд Трамп АНУ "Ормузын хоолой руу орох эсвэл гарахыг оролдож буй бүх хөлөг онгоцыг хориглож эхэлнэ" гэж мэдэгдэв.
АНУ-ын Төв командлалаас Арабын булан болон Оманы буланд байрладаг хөлөг онгоцуудыг оролцуулан Ираны боомтуудаас гарч, орж ирж буй хөлөг онгоцнуудад хориг арга хэмжээ авахаа баталлаа.
АНУ-ын хүчин Ираны бус боомтууд руу болон боомтоос дамжин өнгөрөх хөлөг онгоцны чөлөөтэй байдалд саад учруулахгүй бөгөөд хориг арга хэмжээ эхлэхээс өмнө арилжааны далайчдад албан ёсны мэдэгдэл өгөх ажээ.
Л.Баяр






















































