
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дайныг зогсоох зорилготой хэлэлцээг энэ долоо хоногт дахин эхлүүлэх боломжтой гэж мэдэгдэв. Энэ долоо хоногт хэлэлцээ бүтэлгүйтэж, АНУ Ираны боомтуудад цэргийн хориг арга хэмжээ авч хаагаад байгаа билээ.
"Дараагийн хоёр өдөрт Пакистанд ямар нэгэн зүйл болж магадгүй. Бид тийшээ очих хандлагатай байна" гэж Трамп "New York Post" сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Түүний энэ үг Америкийн цэргийнхэн Ираны боомтууд болон эргийн бүс нутгуудад хориг арга хэмжээ авч эхэлснээс 24 цагийн дараа байв. Энэхүү сөргөлдөөн нь ирэх долоо хоногт дуусах хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрийн хэтийн төлөвт эргэлзээ төрүүлж буй.
Ираны тал Трампын мэдэгдэлд хараахан хариу өгөөгүй байгаа ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэлцээ дахин эхлэх магадлал өндөр байгааг ярьжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Персийн булангийн орнууд, Пакистан, Ираны албаныхан Вашингтон, Тегераны хэлэлцээрийн багууд энэ долоо хоногийн сүүлээр Пакистанд буцаж ирж магадгүй гэж мэдэгджээ. Дипломат ажиллагаа үргэлжилнэ гэсэн найдвар нь газрын тосны зах зээлийг тайвшруулахад тусалж, мягмар гарагт газрын тосны үнийг 100 ам.доллараас доош буулгасан. Одоо тэд тохиролцоонд хүрч чадах эсэхийг харах л үлдлээ.
Л.Баяр





















































