
Реппер D4vd буюу Дэвид Энтони Буркийг өнгөрсөн жил сураггүй алга болсон өсвөр насны охины үхлийн -нэгдүгээр зэргийн аллага"-ын хэрэгт буруугүй болохыг өмгөөллийн багийнхан нь мэдэгджээ. Түүнийг 14 настай Селеста Ривас Эрнандезийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд охины ялзарсан цогцос есдүгээр сард Техас мужийн хаягт нь бүртгэлтэй Тесла машинаас олдсон юм.
Лос Анжелес дүүргийн прокурорын мэдээлснээр, 21 настай Буркийг мөн "санхүүгийн ашиг олох" зорилгоор хүн аминд хүрсэн, хэргийн гэрчийг хөнөөсөн хэргээр яллах гэж байна.
Тэрбээр даваа гарагт шүүх хуралд оролцох үеэрээ нэг ч үг хэлээгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт баривчлагдсанаасаа хойш анхны шүүх хуралдаа оролцож байгаа нь энэ. Шүүх хурал дээр амгөөлөгчид түүний өмнөөс өмгөөллийн мэдүүлэг өгчээ.
Даваа гарагт болсон Лос Анжелес хотын шүүх хурал дээр түүний өмгөөллийн баг "Дэвид Селестег хөнөөгөөгүй, түүний үхэлтэй хамааралгүй болохыг батлах нотлох баримтууд бидэнд бий. Бид Дэвидийн гэм буруугүйг нотолно" гэжээ.
Түүний өмгөөлөгчөөр Блэйр Берк, Мэрилин Беднарски, Регина Петер нар ажиллаж байна.
Л.Баяр





















































