
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ираны дайн Оросын Украинд хийж буй түрэмгийллийг дэлхийн анхаарлын төвөөс гаргаж байгааг онцолжээ.
Зеленский АНУ-тай техникийн хэлэлцээр хийгдсээр байгаа ч Ираны хэрэг хаагдах хүртэл "уулзах боломж харагдахгүй байна" гэжээ.
Зеленский Иран болон Украины дайны талаарх хэлэлцээрийг АНУ-ын элч Стив Виткофф, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер тэргүүтэй АНУ-ын хэлэлцээрийн баг удирдаж байгаа нь "сорилт" гэдгийг онцоллоо.
Тэрбээр АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй гэжээ.
Уг мэдэгдэл нь Европын Холбоо Украинд 90 тэрбум еврогийн зээл олгохыг эцэслэн баталсны дараахан болж байна.
Л.Баяр




















































