
Африкийн хотууд хооронд нисэх нь олон аялагчдыг тивээс гадагш, Лондон, Парис эсвэл Дубайгаар дамжин өнгөрөхөд хүргэдэг. Гэхдээ Этиопт баригдаж буй 12.5 тэрбум долларын өртөгтэй нисэх онгоцны буудал үүнийг шийдэх гэж байна. Нийслэл Аддис-Абабагаас зүүн өмнө зүгт 30 орчим милийн зайд орших Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед Алигийн "Африкийн түүхэн дэх хамгийн том нисэхийн дэд бүтцийн төсөл" гэж тодорхойлсон төслийн ажил нэгдүгээр сард эхэлсэн.
Бишофту олон улсын нисэх онгоцны буудал нь 2030 онд хоёр нислэгийн зурвастай, жилд 60 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар нээгдэхээр төлөвлөж байгаа бөгөөд 110 сая зорчигч хүртэл өсөх төлөвлөгөөтэй байгаа нь дэлхийн хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудал болох Атлантагийн Хартсфилд-Жексоноос ч их хүнийг хүлээн авах тооцоо юм. Атлантагийн Хартсфилд-Жексон нисэх буудал өнгөрсөн 2025 онд 106 сая зорчигч хүлээн авсан байна.
Төслийг төрийн өмчит Этиопын агаарын тээврийн компани удирдаж байгаа бөгөөд энэ нь Африкийн хамгийн том агаарын тээврийн компани юм. Флотын хэмжээ, нийт зорчигч болон орлогын хэмжээгээрээ тэргүүлж байна. Гүйцэтгэх захирал Месфин Тасев ярилцлагадаа, агаарын тээврийн компани 12.5 тэрбум долларын зардлыг шууд нөхөхийн тулд "өөрийн хөрөнгийнхөө 30 хувийг хөрөнгө оруулалт хийх болно" гэжээ. Үлдсэн 8 тэрбум долларыг хараахан баталгаажуулаагүй байгаа бөгөөд АНУ, Хятад, Итали улсууд хэлэлцээрт оролцсон байна.
Л.Баяр



























































