
Их Британийн хунтайж Луис Пүрэв гарагт найман насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд хааны гэр бүл уг үйл явдлыг тохиолдуулан зураг нийтлэх уламжлалаа үргэлжлүүлжээ.
Түүний эцэг эх болох Уэльсийн ханхүү, гүнж Уильям, Кэтрин нар олон нийтийн сүлжээнд түүний зургийг уламжлалын дагуу нийтлэжээ. "Төрсөн өдрийн мэнд хүргэе, Луис! Өнөөдөр 8 нас хүрлээ!" гэх тайлбартайгаар оруулсан байна.

Уэльсчууд төрсөн өдрийг нь тохиолдуулан хосуудын гурван хүүхдийн шинэ зургийг олон нийтийн сүлжээнд идэвхтэй түгээж буй. Луис бол тэр гурвын хамгийн залуу нь бөгөөд Британийн хаан ширээг залгамжлах дөрөв дэх хүн юм.
Гэрэл зурагчин Мэтт Портеус Английн баруун өмнөд хэсэгт орших Корнволлд тэднийг гэр бүлийн амралтаараа явж байхад нь уламжлалт зургийг дарсан байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(913x502:915x504):format(webp)/prince-louis-princess-catherine-together-at-christmas-12925-13e97359174c4b3f8654e818dfedf3fc.jpg)
Өнгөрсөн жилийн зурагнаас харахад Луисын урд хоёр шүд нь унасан байсан ч одоо шүд нь ургаж эхэлжээ.
Долоо дахь төрсөн өдрийн зурган дээрээ Луис жинсэн өмд, дөрвөлжин шоотой цагаан цамцныхаа гадуур ногоон V хэлбэрийн захтай цамц өмссөн байсан бол зургаан насны төрсөн өдрөө өвсөн дээр гараа тохойлдон хэвтэж буй зургаар тэмдэглэжээ.
Луис зальтай, хөгжилтэй наргианч зангаараа алдартай. Тэрбээр 2022 онд Хатан хаан II Элизабетийн Цагаан алтны ойн баяр зэрэг олон нийтийн арга хэмжээний үеэр камеруудын дуранд өртөж, дүрсгүй зан нь олны хайрыг татсан.
Л.Баяр



























































