
2026 оны 4 дүгээр сарын 26-нд АНУ-ын нийслэл Washington, D.C. хотод болсон Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр аюулгүй байдлын ноцтой хэрэг гарч, өндөр хамгаалалтын ажиллагаа явуулахад хүрлээ.
Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump болон Тэргүүн хатагтай Melania Trump нар оролцож байсан бөгөөд гэнэтийн буудлагын дохио өгөгдсөнөөр хамгаалалтын албаныхан шуурхай арга хэмжээ авч, тэднийг яаралтай аюулгүй бүсэд шилжүүлсэн байна.

Албаныхны мэдээлснээр зэвсэгтэй этгээд хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг оролдсон бөгөөд богино хугацаанд саатуулагджээ. Урьдчилсан мэдээллээр Ерөнхийлөгч болон оролцогчдын хэн нь ч гэмтээгүй бөгөөд нөхцөл байдал хяналтад орсон байна.
Аюулгүй байдлын үүднээс уг арга хэмжээг даруй цуцалж, оролцогчдыг тараасан байна. Одоогоор хэрэг явдлын шалтгаан болон сэжигтний талаарх мөрдөн шалгалт үргэлжилж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлжээ.























































