Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна

2026-5-14
0
ЖИРГЭХ

Энэтхэгийн Мумбай хотод нэг гэр бүлийн дөрвөн гишүүн нас барсан нууцлаг хэрэг гарснаас хойш бараг гурван долоо хоног өнгөрсөн ч мөрдөн байцаагчид яг юу болсон талаар одоо хүртэл тодорхой хариулт олж чадаагүй байна.

Абдулла Докадиа, түүний эхнэр Насрин болон хоёр охин Айеша, Зайнаб нарын цогцсыг дөрөвдүгээр сарын 25-нд Мумбай хотын Пайдхони дүүрэг дэх гэрээс нь олжээ. Энэ хэрэг ил болсны дараа Энэтхэгийн хэвлэлүүд уг явдлыг “тарвасны үхэл” хэмээн нэрлэжээ. Учир нь нас барахаасаа өмнө тэд гэр бүлээрээ хамгийн сүүлд тарвас идсэн нь олны анхаарлыг татсан юм. 

Хэвлэлүүдэд тэдний талаар мэдээлэхдээ тарвасаар эсвэл химийн бодисоор бохирдсон байж болзошгүй тухай мэдээллүүд цацагдаж, олон янзын таамгууд гарлаа. Мумбай хотын жимсний захуудад тарвасны эрэлт огцом буурч, үнэ нь хүртэл унасан байна.

Мөн энэ хэрэг санамсаргүй осол байсан уу, эсвэл зориуд үйлдсэн хэрэг үү гэсэн асуулт олон нийтийн дунд хүчтэй өрнөжээ. Өнгөрсөн долоо хоногт Мумбайн цагдаа нар шүүх шинжилгээний дүгнэлтээр Докадиагийн гэр бүлийг цайрын фосфид гэх маш хортой бодис хөнөөсөн болохыг мэдээлсэн байна. Уг бодис нь ихэвчлэн харх устгахад хэрэглэгддэг хор аж. Шинжээчдийн мэдээлснээр, нас барагсдын элэг, бөөр, дэлүү зэрэг эрхтнээс, мөн идсэн тарвасны үлдэгдлээс цайрын фосфид илэрсэн байна.

Гэсэн ч хэргийн учиг одоо хүртэл бүрэн тайлагдаагүй хэвээр байгаа бөгөөд олон асуулт хариултгүй үлджээ. Лхагва гарагт Мумбайн цагдаагийнхан, “Бид бүх өнцгөөс нь шалгаж, нотлох баримт цуглуулсаар байна. Хүн амины хэрэг, санамсаргүй хордлого эсвэл амиа хорлолт гэсэн аль ч хувилбарыг үгүйсгээгүй” гэжээ.

Getty Images A roadside temporary seller offers summer fruit watermelons from their shop at a market area in Siliguri, India, on May 5, 2026. (Photo by Diptendu Dutta/NurPhoto via Getty Images)

Докадиагийн гэр бүл Мумбай хотын өмнөд хэсгийн хуучин барилгын нэгдүгээр давхарт амьдардаг байсан аж. Тэд нас барахынхаа өмнөх орой гэр бүлийнхэн төрөл төрөгсдөө оройн хоолонд урьж, бириани буюу мах, халуун ногоотой будаатай хоол идсэн байна.

Зочид оройн 22:30 цагийн үед явсны дараа гэр бүлийнхэн тарвас иджээ. Үүний дараахан бүгд бие нь муудаж эхэлсэн гэнэ. “Тэд бүгд бөөлжиж, суулгаж эхэлсэн. Эхлээд ойролцоох эмнэлэгт хүргэгдэж, дараа нь сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн ч харамсалтай нь дөрвүүлээ нас барсан” гэж цагдаагийн дэд комиссар Правин Мундхе хэвлэлд ярьжээ.

Тэдний бие муудсан тухай мэдээг сонссон хөршүүд нь туслахаар яаран ирсэн бөгөөд тэдний нэг, дөрөвдүгээр давхарт амьдардаг эмч Заид Куреши хамгийн бага охинд анхны тусламж үзүүлсэн байна. “Тэр амьсгалахад хүндрэлтэй байсан тул би CPR хийсэн. Гэвч байдал нь дээрдээгүй учраас эмнэлэг рүү хүргэсэн. Харамсалтай нь удалгүй нас барсан” гэж тэр "BBC Marathi"-д ярьжээ.

Бусад гурван хүнийг ч мөн өөр эмнэлэг рүү шилжүүлсэн ч бүгд нас барсан байна. Тэдний задлан шинжилгээний эцсийн дүгнэлт одоо хүртэл гараагүй байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цагдаа нар тарвасны хальс зэрэг бүх хүнсний үлдэгдлийг хураан авч шинжилгээнд өгсөн байна.

Шүүх шинжилгээний лабораторийн захирал доктор Вижай Такарегийн хэлснээр, цайрын фосфид нь нас барагсдын ходоодны агууламж, цөс, хэвлийн өөхөн давхаргаас ч мөн илэрчээ. Мөн уг хорт бодис зөвхөн тарвасны дээжээс илэрсэн бөгөөд бусад хоолноос илрээгүй болохыг мөрдөгчид онцолсон байна. 

         Энэтхэгийн “Indian Express” сонинд мэдээлснээр, тус гэр бүлийн амьдардаг барилгад хархны асуудал их байдаг бөгөөд оршин суугчид нь хор, наалддаг хавтан зэрэг хэрэгсэл тогтмол ашигладаг аж.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (178.174.229.45)
    uhej nhdaa taarsan HELL HOLE COUNTRY
    2026 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    41 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    23 цаг 46 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Уржигдар 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Уржигдар 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Уржигдар 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Уржигдар 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Уржигдар 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Уржигдар 10 цаг 11 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК