
Италийн таван иргэн Мальдивын усан доорх агуйд шумбах үеэрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Осол Мальдивын Вааву атоллын орчимд болсон бөгөөд шумбагчид ойролцоогоор 50 метрийн гүнд байрлах агуйн системийг судалж байсан аж.
Аврагчид эхэндээ багийн ахлагч, шумбалтын оператор Жанлука Бенедеттигийн цогцсыг агуйн амнаас олсон бол бусад дөрвөн хүний цогцсыг хэд хоногийн дараа агуйн гүнээс гаргажээ.
Амиа алдсан хүмүүсийн дөрөв нь Италийн Генуягийн их сургуультай холбоотой байжээ. Тэдний дунд экологийн дэд профессор Моника Монтефалконе, түүний охин Жоржиа Соммакал, судалгааны туслах Муриэль Одденино болон далайн экологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Федерико Гуалтьери нар байсан байна.
Аврах ажиллагаанд оролцсон Мальдивын цэргийн шумбагч Мохамед Махуди мөн даралтын өвчний улмаас нас баржээ.
Одоогоор Мальдивын эрх баригчид ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж байгаа бөгөөд шумбагчид зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гүнд орсон эсэх, агуйн шумбалтад шаардлагатай тусгай тоног төхөөрөмж хэрэглэсэн эсэхийг нягталж байна.
Л.Баяр


























































