
АНУ-ын иргэний эрхийн хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, докторын ойрын зөвлөх бөгөөд алдарт "Надад мөрөөдөл бий" буюу “I Have a Dream” илтгэлийг бичихэд оролцсон хуульч Кларенс Б.Жонес 95 насандаа таалал төгсжээ.
Түүний гэр бүлийн мэдээлснээр, Жонс өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Калифорни мужийн Купертино хот дахь асрамжийн төвд байх үедээ нас барсан байна. Түүний үр хүүхдүүд “Манай аав ухамсартай, үзэл санааны төлөө амьдарсан хүн. Тэр эцсийн мөч хүртлээ ‘үзэл санаа ямар ч армийн хүчнээс илүү хүчтэй’ гэдэгт итгэдэг байсан” хэмээжээ.
1931 онд Филадельфи хотод төрсөн Жонс нь Мартин Лютр Кингийн хувийн хуульч, зөвлөх, илтгэл бичигчээр ажиллаж байсан юм. Тэрбээр 1963 онд Вашингтонд болсон түүхэн жагсаалын үеэр хэлсэн “I Have a Dream” илтгэлийг боловсруулахад голлон оролцсон хүмүүсийн нэгд тооцогддог. Мөн Бирмингемийн шоронгоос Кингийн алдарт “Letter from Birmingham Jail” захидлын хуудсуудыг нууцаар гаргаж, нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Жонс 1967 онд Кингийн Вьетнамын дайныг шүүмжилсэн “Beyond Vietnam: A Time to Break Silence” илтгэлийг бичихэд мөн хамтран ажиллажээ. Иргэний эрхийн хөдөлгөөний дараа тэр санхүү, боловсролын салбарт ажиллаж, "New York Stock Exchange"-ийн холбоот гишүүн болсон анхны хар арьст америк хүн болж байв. Сүүлд U"niversity of San Francisco" болон "Stanford University"-д багшилж, нийгмийн шударга ёс, хүчирхийлэлгүй тэмцлийн талаар хичээл заажээ.
2024 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түүнд тус улсын иргэний дээд шагнал болох "Presidential Medal of Freedom"-ийг гардуулсан байна. Жонсыг Америкийн иргэний эрхийн хөдөлгөөний түүхэн мөчүүдийн ард ажилласан, Кингийн хамгийн ойрын стратегич, үзэл санааны хамтрагчдын нэг хэмээн дурсдаг.
Л.Баяр























































