зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арго: Миний тухай мэдээг уншихаар харвачих гээд байдаг тул интернэт ашигладаггүй

2012-12-27
0
ЖИРГЭХ
Argo BagshiДэлхий сөнөх асуудлаар нэлээдгүй олон хүнийг буруутгахаад дунд нь Арго багш явж л байсан. Тэр өдөр өнгөрсний дараа Арго дэлхийг би аварсан гэжээ хэмээх цуу яриа ч гарсан. Түүнтэй дэлхий сөнөхөөс эхлээд хувийн ажил, амьдраль, үзэл бодлын талаар дэлгэрэгүй ярилцлаа.
Argo BagshiДэлхий сөнөх асуудлаар нэлээдгүй олон хүнийг буруутгахаад дунд нь Арго багш явж л байсан. Тэр өдөр өнгөрсний дараа Арго дэлхийг би аварсан гэжээ хэмээх цуу яриа ч гарсан. Түүнтэй дэлхий сөнөхөөс эхлээд хувийн ажил, амьдраль, үзэл бодлын талаар дэлгэрэгүй ярилцлаа.

-Фэйсбүүкт таны нэртэй гурван ч хэрэглэгч байдаг юм билээ. Сүүлийн өдрүүдэд их идэвхтэй ажиллах болсон. Тэр та мөн үү?

-Би биш ээ. Зав муутай болохоор тийшээ ордоггүй. Манай нэг шавь миний нэрээр фэйсбүүк хөтөлдөг юм шиг байна билээ. Надаас тийм зөвшөөрөл аваагүй л дээ, тэрнээс бусдыг нь би мэдэхгүй. Ер нь интернэтийн орчинд хүний нэр барьж юм бичих, хүнийг доромжлох явдал одоо гаарлаа. Зөвхөн миний хувьд биш, зөндөө олон хүнийг доромжилж байна шүү дээ.

    Интернэт орчин бизнесийн зорилгоор бараа үйлчилгээ сурталчилахад байж болох ч одоогийнх шиг бусдыг доромжлох, гүтгэх, зохиогчийн эрх зөрчих, хулгай хийх байдлаар ашигладаггүй шүү дээ. Энэ талаар төр засгаас хатуу бодлого явуулах хэрэгтэй, хаах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Хятадын засгийн газраас фэйсбүүкийг хаачихсан шүү дээ. Бас коммент бичиж бусдыг доромжлох явдлыг шууд хаах нь зөв.

-Тэгэхээр ардчилсан нийгэмд хүний үг хэлэх эрхийг боогдууллаа гэх байх даа?

-Бүх нийтээрээ тийм доромжлогч биш шүү дээ. 1990-2000 оны хооронд өрнөдийн орнуудад сургууль, соёл төгссөн хэдэн мянган хүн байна. Тэд тухайн үедээ маш өндөр төлбөртэй болохоор ихэвчлэн баян айлын хүүхдүүд явна шүү дээ. Сургуулиа төгсөөд ирээд ажил хийе гэхээр тэнд эзэмшсэн боловсрол нь эндэхийн ажилтай нь зөрөөд байдаг. Багаасаа хөдөлмөрч хүмүүжилгүй, баян тарган өссөн болохоор ажиллаад цалингаа авч амьдрах тэсвэр тэвчээргүй. Гадаадад сургууль төгссөн хэрнээ тэр улсынхаа хэлний сурах бичгийг боловсруулж чаддаггүй юм л даа. Тэгээд намайг зургаан хэлний сурах бичиг хийчихээр хорссож атаархсандаа гэртээ хийх юмгүй хүн чинь коммент, фэйсбүүк, твиттер гээд л доромжлолоо бичдэг.

Нэг үгтэй онигоо Арго гээд иргэний үнэмлэх дээр байдаг нэрийг минь доромжиллоо. Хоёр үгтэй онигоо Арго багш гээд миний мэргэжлийг доромжиллоо. Гурван үгтэй онигоо Арго багшийн ном гээд хөдөлмөр шингээсэн шинжлэх ухааны бүтээлийг минь доромжиллоо. Энэ асуудлаар би шүүхэд гомдол мэдүүлвэл миний л талд гарна шүү дээ, цэвэр доромжлол. Ийм хэсэг хүн байна, телевизээр хүртэл ингэж ярьсан. Энэ бүхэн чинь онигоо биш шүү дээ. Тэр бичиж байгаа хүнийг нь олоход хэцүү байдаг юм байна л даа. Гэхдээ ганц намайг доромжлоод байгаа хэрэг биш Монголын төлөө их зүйл хийж байгаа тэргүүний хүмүүсийг ч бас их доромжлох юм.

Өөрөө ялгаагүй өндөр боловсролтой боловч тэр хүн шиг юм хийж чадаагүйдээ атаархаад комментоор доромжилж бахаа хангадаг тийм байдал руу хальтирч орж байна. Ер нь нийт интернэт хэрэглэгчдэд хортой үйлдэл юм. Яваандаа энэ чинь үндэсний аюулгүй байдалд хүртэл нөлөөлөхүйц явдал болж мэднэ. Яагаад гэхээр тухайн үндэстний спорт, урлаг, соёл, эрдмийн тэргүүний хүмүүсийг доромжилвол тэд чинь эх орондоо гомдох, Монголд амьдрах хүсэлгүй болох гээд асуудал үүснэ. Гэхдээ яагаад тэд тэвчиж байна гэхээр нийт хүн амын 98 хувь нь доромжлол хийхгүй байгаа. Тэд чинь өдөржин ажилтай, хүүхдээ харна, хоолоо хийнэ, унтаж амарна гээд интернэт рүү орж хүнийг доромжлох завгүй. Харин үлдсэн цөөнх нь л их эрчтэй доромжлол, коммент бичиж байна даа.

Эрүүгийн хуулинд интернэтээр улс орны аюулгүй байдалд харш зүйлийг хэлэх эсвэл хүмүүсийг доромжилсон явдлыг таслан зогсоох нэмэлт оруулах хэрэгтэй. Доромжлолын төлөө шоронд хорих, үгүй бол маш их мөнгөн торгууль тавьдаг ч юм уу. Цагдаагийн газарт интернэтийн мөрдлөг хийдэг тасгийг сайн бэлтгэж, ийм явдлыг таслан зогсоож болох юм. Огт үгүй гэвэл бүр хаачих нь зөв шүү дээ. Интернэттэй интернэтгүй монголчууд болоод л ирсэн.

Зөв зорилгоор, найз болохын төлөө фэйсбүүкийг ашигладаг бол хичнээн сайхан. Гэтэл манайхан бусдыг гутаан доромжлох зорилгоор, хүний өмнөөс юм бичих байдлаар ашигладаг. Хятадын коммунист намаас фэйсбүүкийг хориглочихсон шүү дээ. Яагаад гэвэл төлөвшөөгүй нийгэмд хязгааргүй мэдээллийн эрх чөлөө аюултай байдаг гэдгийг харуулдаг. Төлөвшиж тогтчихсон нийгэмд ингэж суух зав ч алга, хэнийгээ ч доромжлох юм билээ. Коммент бичиж байгаа хүмүүсийг харахаар гадаадад сургууль төгсч ирээд ажил хийдэггүй. Сарын цалингаа голоод, өдөртөө л ресторанд орох гэж аав, ээжээсээ хэдэн зуун доллар нэхдэг, алиа завхай явдалтай хүмүүс байна.

Гадаадад тийм л мундаг сургууль төгссөн юм бол төрийн албанд орох гэж үхэн хатахын оронд өөрийнхөө команийг байгуулаад, 12 хэлний ном бичээд, намайг зад цохиод унагаагаач. Эсвэл номыг нь уншаад заах аргын алдаа байвал шинжлэх ухааных нь талаас зад шүүмжлээд хэлээч. Ийм эрүүл өрсөлдөөн байвал хамаа алга.

Одоо бүр ерөнхийлөгчийг хүртэл доромжилсон байна шүү дээ. Миний туслах надад мэдээллийг тойм төдий л хэлж өгдөг. Дэлгэрэнгүй яриулж, сонсвол би даралт хөдлөөд харвахаар юм билээ. Тийм болохоор би хол байхыг хичээдэг. Тийм учраас интернэт хэрэггүй ээ, сүүлийн үед гар утсанд интернэт орлоо гэнэ. Үүгээр яах юм бэ? Шинжлэх ухааны чиглэлийн хүн нэг сэдэв дээр хэдэн цагаар төвлөрч сууж байж амжилтанд хүрнэ. Гэтэл өнөөдөр 45 минут анхаарлаа төвлөрүүлээд сууж байгаа хүүхдийг би олж харахгүй байна. Яагаад гэхээр нөгөө асар их хурдаар сайт сольдог, нэг мэдээлэл дээр төвлөрч чадахгүй болсонтой холбоотой. Бас тэр олон мэдээлэлд боловсруулалт хийж гүйцэхгүй болохоор “живж” байна. Багаасаа тархины сэтгэн бодох чадвар муутгах хортой эд юм.

-Таныг өөрөө фэйсбүүк хөтөлдөггүй гэж ойлголоо. Гэхдээ таны тухай мэдээг тоймлож авдаг юм байна. Тэгвэл сүүлийн үед таны нэрээр 21-ний өдөртэй холбоотой, дэлхийг аварлаа гэх мэт үгсийн тухай юу бодож байна?


-Би дэлхийг аварчихсан юм байхгүй ээ. Манай хар сүлдний тахилга маань арванхоёрдугаар сарын 21-24-ний хооронд болдог. Бид 2007-2011 онд Хэнтий, Булган, Сүхбаатар, Дорнод аймагт хийсэн. Энэ жилийн тахилгыг улс даяар найман газарт зэрэг хийсэн. Би тэнгэрийн өмнө 22 тахилга үйлдэнэ гэж ам гараад энэ сард дуусч байгаа юм. Монголчуудаа ирж буй цөвүүн цагийн муу бүхнээс хамгаалсан тахилгууд, би өөрөө санхүүжүүлсэн. Намайг доромжилж байгаа монгол хүний төлөө ч гэсэн залбирч энэ тахилгаа хийлээ.

Интернэт гарч, коммент бичдэг явдал гарснаас хойш бид их муухай болчихож. Сая хувьсгал гарсан арабын улсууд шиг болоход ганц шүдэнз зурахад л хангалттай болчихсон байна шүү дээ. Энэ үзэн ядалт манайхныг сайн юманд хүргэхгүй ээ. Б.Лхагвасүрэн гуай нэвтрүүлэгээрээ ер нь мөхөж байгаа үндэстэн оюуны соруудаа барж иддэг гэж хэлсэн. Хэрэв бид хүндлэхгүй, интернэтээр үзэн ядах юм бол нэг үндэстэн гэж амьдраад яах юм? Эх орныхоо төлөө нууцаа хэлэхгүй амиа золиод үхэж байгааг киногоор зөндөө харуулж байна. Гэтэл бид бие биеэ доромжилж, үзэн ядаж байна. Атаархлаас үзэн ядалт үүсээд, үзэн ядалтаас аллага бий болно. Аллага гэдэг чинь дайн юм. Монгол байна гэж үзвэл хоорондоо эвтэй бай, монгол байхгүй ээ гэж бодоод байгаа юм бол эх орноо гадаадынханд хүлээлгэж өгчихөөд еврэй шиг дуртай улсдаа явж амьдар. Эх орон гэдгийг чинь мөнгөөр тогтоодоггүй юм. Ядуу ч байсан, баян ч байсан эх орон бий. 100 жилийн өмнө бөөсөндөө баригдчихсан, боловсролгүй харанхуй, ердөө 500 мянган хүн улсаа тусгаарлаад л ирсэн биз дээ. Гэтэл одоо тав дахин олуулаа болчихсон, боловсролтой мөртлөө үзэн ядалтаар дүүрчихээд эх орноо тоохоо байчихаж. Хамаатан садан, найз нөхөд тарж, компани дампуурч задраад, нам хүртэл хуваагдаад байгаа нь сайны цондон биш. Хамгийн гол нь тэгэж явбал эх орон гэж байхгүй болно.

Сая 21-ний өдөр гээд хүмүүс хотоос гарч зугтаалаа шүү дээ. Тэгээд бусад нь үхэг гэж бодсон юм уу. Зугтаж байгааг нь харахаар энгийн нэг хүн биш нөгөө дээр хэлсэн гадаадад сурчихаад ирсэн, дор хаяж нэг компанитай захирал, сэхээтнүүд байгаа юм. Жирийн иргэн зах дээр л ажиллаж байсан шүү дээ. Тэгээд буцаж ирээд нэг гэр бүл саллаа. Эхнэр хүүхдээ хаячихаад Тэрэлж рүү очиж дэлхий сүйрэхийг хүлээж байсан. Сөнөөгүй болохоор нь эргээд иртэл эхнэр нь салаад явчихлаа. 1960-аад онд Икар гариг дэлхийг мөргөнө гээд бас шуугилдахад ийм явдал болсон байдаг. Дэлхий сөнөнө гээд ганцаараа ууланд бүгчихсэн, сөнөөгүй болохоор нь иртэл гэрийнхэн нь, аав ээж нь хүртэл хүлээж аваагүй. Сумынхан нь бас хаалгаа нээхгүй болоод тэр хүн эцэст амиа хорлосон гэдэг.

Нөгөө коммент бичдэг, мөнгөөр наргиж, алиа завхай явдал ихтэй хүмүүс энэ өдөр хотоос гарч зугтсан хүмүүсийн нэлээд хэсэг нь байх. Энгийн ядуу ард ном бичиж, ингэж амьдарч болохгүй гээд хорсоод байдаг. Аав нь жирийн тамирчин, ээж нь тогооч доогуур гаралтай хүн болохгүй ээ гэж хоорондоо ярьдаг юм шиг байгаа юм. Намайг муулж яриад тэрийгээ гэртээ хариад интернэтэд солиорч өгдөг.

-Та 21-ний өдөрт итгэж байсан уу, нөгөө нэр баригч бол таныг бүрэн итгээд, аварчихлаа гэх ухааны юм л биччихсэн байсан?

-Би чинь дээд сургууль төгссөн хүн. Хуучны ЗХУ-д Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийг хэл судлаач мэргэжлээр төгслөө, Улаанбаатар хотод гадаад хэлний дээд сургуулийг багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Өөрийгөө боловсролын салбарт олон жил ажилласан, шинжлэх ухаанч сэтгэлгээ суусан хүн л гэж боддог. Тэгэхээр дэлхий сөнөх асуудал дээр харанхуй бүдүүлгээр, чимээ шуугиан автагддаг хүн биш л дээ.

Энэ бүхэн чинь Маяагийн календариас илүү “Орифлэйм”-ийн Оюунгэрэлийн дэлгэрүүлсэн хар, муу ёрын хэл ам шүү дээ. Тэр Оюунгэрэл чинь бас л манай улсын тэргүүний, сэхээтнийхээ тоонд орох хүн байдаг. Түүнийг дагаад хотын зах руу гэр бариад суусан улсууд бас л боловсролтой л гээд байдаг хүн биз дээ. Дэлхий сөнөхөөсөө өмнө хүмүүсийн муу сэтгэл өөрсдийг нь сөнөөж магадгүй байна.

Манайх дөрвөн улирлын тахилга хийж ирлээ, арванхоёрдугаар сарын 21-нд Чингис хааны төрсөн өдөр байсан болохоор л тахилга үйлдэж, тэр өдөртэй нь давхацсан хэрэг. Тэрнээс биш би “херо”/hero/ болж дэлхийг аврах гэсэндээ тэгээгүй. 2007 оноос л хойш хийж ирсэн монголчуудын сүлд, хийморийг сэргээх тахилга шүү дээ. 21-нээс хойш гурав хоногийн дараа хүйг цөглөсөн гээд хар сүлдний  тахилга хийдэг. 24-нд хийдэг энэ тахилгыг өвөрмонголчууд 700 гаруй жил хийж ирсэн байдаг.

Дөрөвдүгээр сарын 2-нд Чингис хаан тэнгэрт хальсан өдөр цагаан сүлд тахина. Зуны дунд сарын шинийн 12-нд нэгдсэн сүлдийг тахидаг. Ингээд тав зургаан жилийн өмнө миний ярьж байсан бүх зүйлийг хүмүүс ам амандаа яриад эхэллээ. Хүнийг юу нэгтгэдэг гэхээр сүнс, сүлд нь нийцэж зохицвол нэгддэг юм. Монголчуудыг нэгтгэдэг хүч гэвэл Чингис хаан л байна. Нэг хэлээр ярьж байгаа хэрнээ хоорондоо доромжлоод байна шүү дээ. Тэгэхээр сүнс, сүлдээр нь нэгтгэхийн тулд тахилга хийгээд болчихлоо. Одоо би дахиж тахилга хийгүй.

-Гадуур таны энэ тахилга, зан үйлийг Аргогийн шашин гэж яриад байдаг. Энэ ямар учир, чиглэлтэй юм бэ, тодруулахгүй юу?

-Шашин биш ээ. Бөө чинь өөрөө шашин биш шүү дээ.

-Бөөгийн төрөлдөө орно гэсэн үг үү?

-Бөө ч бий, Буддын шашны ч юм бий. Ерөөсөө хар, алаг, цагаан сүлдний л тахилга байхгүй юу. Өвөг дээдэстээ өргөл барьж байгаа юм. Тусдаа шашин болохын тулд олон шат дамжина, хүмүүс тойрон хүрээлнэ гээд. Шашин болохоор эргээд балраад байна, дандаа мөнгө угаах систем хүний наймаа гэж дуулдаад байна. Харин тэрний оронд бид сүлдээ тахиад, сайхан уулзаад, эвтэй найртай, сүлдээ өргөөд явъя л гэж байгаа юм.

Бөөг шашин биш гэдэг нь тэнд уншиж, дагаж судлах ном судар гэж байхгүй. Ерөөсөө л үхэгсдийн сүнсийг биедээ оруулдаг зүйл. Үхэгсдийн сүнс гурван түвшинтэй. Буддын шашинд хэлдэгээр төрлөө олоогүй 3000 сүнсний орон гэж бий. Одоо ихэнх бөө энэ төрлөө олоогүй, арын буяны ажлыг нь сайн хийгээгүйгээс бидэнтэй зэрэгцээ орон зайд байгаа сүнсийг биедээ оруулж албин тийрэнгийн хорлолд их автаж байна. Тэгээд зарим нь бөөгөө болих нь ч бий. Дунд түвшинд асурийн орон буюу нэлээд гэгээрсэн, чадалтай хүмүүсийн сүнс оршдог. Түүнийг нь бид онгод гэж нэрлээд байна. Дээд түвшинд тэнгэрийн орон гэж Чингис хаан зэрэг агуу хүмүүсийн сүнс оршдог орон бий. Ихэнх бөө албин тийрэнг биедээ оруулдаг болохоор муу харагдаад байна. Асури орон, тэнгэрийн орны онгодыг буулгадаг сайн бөө маш ховор.

-Монголд хэдэн бөө байна?

-Миний сонссоноор сайн, муутайгаа нийлээд 16 мянган бөө байна гэсэн сураг дуулдсан. Тэндээс сайн муу нь ялгараад, шалгарал явагдах байлгүй дээ.

-Та бөөгийн онгодтой юу?


-Би бол тэнгэрийн тахилгач хүн юм. Бөө биш. Харин манай гэр бүлийн хүн онгодтой удган хүн байна.

-Есөн сарын 22-ныг сар шинэ болгоё гэж та анх ярьж байсан. Үндэсний уламжлалаа дээдэлдэг хүний хувьд одоо удахгүй болох шинэ жилийн баярыг юу гэж боддог вэ?

-Сайхан баяр шүү дээ. Заавал үндэсний үзэлтэй гэхээр монголынх л гоё, бусад нь балиар гээд ад үзэх зүйлгүй. Дэлхий нийтээр Есүсийн төрсөн өдөр хийгээд түүнээс хойш шинэ оноо тоолдог. Харин манайд Төгсбуянт зурхайгаар өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд сар шинэ хийдэг. Төгсбуянт зурхай 1459 оноос хойш гарсан юм, тэрнээс өмнө Чингис хаан амьдарч байсан. Чингисийн төрсөн өдөр бол 1162 арванхоёрдугаар сарын 21-22-ны хооронд байдаг гэдгийг өвөрмонголчын эрдэмтэн хэлдэг, хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Хэрэв ес эхэлдэг энэ өдрийг их хааны төрсөн өдөр гээд тогтчихвол есүсийн төрсөн өдрийн өмнө болно. Гадаадад сурталчилахад нөгөө бизнест чинь ч тустай биз дээ. Чингис архи, хивс, махан таташ, бараагаа өөрсдөө хэрэглэхээс илүү экспортолж, сурталчилгаа хийхэд хэрэгтэй шүү дээ. Тэгэхийн тулд төрсөн өдөр нэг өдөр байх ёстой, тэр өдөр нь гоё өдөр байх хэрэгтэй юм аа. Энэ хорвоо дээр 25-ны өдөр Есүс христ арга талд, 22-ны өдөр билиг талдаа Чингис хаан төрсөн юм гээд рекламдаад юмаа зарах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй интернэтээр зарах юмгүй хүн чинь коммент бичиж, хүн доромжлохоос өөр яахав дээ. Надад бол зарах ном байна.

-Энд нийт хичнээн ном байна?

-Одоо 1800 ном байна, гэхдээ тал нь. Би сая хүртэл чамайг байхад номоо зарж л байгаа биз дээ?

-Танай сургалт циркийн тэнд байснаа ийшээ нүүгээд иржээ?


-Тийм ээ, манай сургалт элсэгчдийнхээ тоогоор эхний тавдугаарт ордог. Өвөл, хавартаа жаахан завсарлагатай. Харин зун, намар хүмүүс шуугиж өгдөг байхгүй юу. Би бүх хичээлээ өөрөө заахаар их ядардаг боллоо. Тэгтэл намайг хэл мэддэггүй гээд л доромжлох юм. Мэддэггүй хүн ном бичих үү? Өөрөө юу ч мэдэхгүй байж намайг хэл мэддэггүйгээр нь дуудаад байсан сэтгүүлч залуу одоо боловсролын яаманд хэвлэл мэдээллийн албаны дарга болчихсон. Тэгээд хэний захиалгаар тэгэж гутааж байсан юм байгаа юм гээд би сэжиглээд л байна.

-Таны хийж байгаа юмыг үгүйсгэж, доромжилж байгаа хүний ард тэр л байгаа даа гэсэн хардаж байгаа хүн бий юу? Танд тийм дайсан байна уу гэсэн үг л дээ?

-Дайсан гэвэл байхгүй. Атаархсан хүмүүс бол битүү байна даа. Аргагүй шүү дээ, америкт төгсч ирээд англи хэлээ би айхтар мэддэг шүү гэхэд нь над шиг сэгсийсэн нөхөр англи хэлний ном биччихээд, хэдэн мянгаар нь зараад байхаар уур нь хүрнэ. Өөрөө бичье гэхээр чаддаггүй. Солонгост байж байгаад иртэл нэг нөхөр солонгос хэлний ном биччихсэн, тэр нь Арго байдаг. Германы Баварийн их сургуулийг хэл зүйчийн мэргэжлээр төгсөөд ирэнгүүтээ ажилгүй болчихсон хүн байдаг. Тэгээд аав ээжээрээ нэг дээд сургуульд багшийн ажил олуулж ороод ажилладаг. Тэгэхдээ Аргогийн номыг уншиж болохгүй, архичин, мэдрэл муутай хүн гэж яриад байна. Оюутнуудаас нь шалгалт авахаар 95 хувь нь ярианы чадвар байдаггүй шүү дээ.

-Боловсролын чиглэлээр олон жил ажиллаа гэсэн. Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ? Сүүлийн үед бие чинь тааруу байна уу даа?


-Их ядрах юм аа. Олон жил амралтгүй ажиллахаар тэгдэг юм байна. Амралт, сувилал, рашаанд явдаг шүү дээ. Дулаан газарт очиж амаръя гэж бодоод байна. Ид үедээ өдөрт 12-14 цаг, долоо хоногт завсарлагагүй ажилладаг байсан шүү. Харин сүүлийн үед найман цаг л суухаар цаашаа залхуу хүрээд, чадал дуусчихаад байна. Төрийн байгууллагынхантай л ялгаагүй ажиллаж байх шив дээ. Тэд чинь бас их ядарсан хүмүүс байх юм даа.

-Танд өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа санагддаг зүйл байгаа л байх. Интернэтээр таныг доромжилж байгаагаас өөр болохгүй юм юу байна?

-Шөнийн цагаар архитай битгий тэмц ээ, архи уудаг хүмүүстэй тэмцэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Бид архийг зөв л хэрэглэх ёстой болохоос огт амсахгүй байж болохгүй. Ажил хэрэг ярих гэхээр ам нь халахгүй бол бүтэхгүй ч юм уу асуудал бий. Бар, ресторанаа шөнийн цагаар ажиллуулж л байх хэрэгтэй. Европ, Азийн орнууд шөнө баар ажилладаг шүү дээ. Тэгэхгүй бол гудамж, орцны мухар, гэртээ хүүхдийн дэргэд, хямдхан хятад спирттэй архи уух, элдэв хонгил гээд муу юм руугаа архидалт шилжээд байна. Шөнөдөө боловсон уугаад, асуудал гаргавал хуулийн хариуцлагаа хүлээгээд явдаг байх хэрэгтэй. Ядаж л мөнгөгүй бол архи уугаад хэрэггүй гэдэг зүйл тэнд бий болно. Гэрээ засаад, өөрийгөө засаад, хүүхэддээ хэдэн төгрөг өгөөд дараа нь үлдсэн жаахан мөнгөөрөө архи уувал тэр чинь ядаж л утгагүй архидалт биш байхгүй юу. Тэрнээс биш шөнө архи хорьчихоод өдрийн цагаар уу гэж тулгаж болохгүй ээ. Хүн өдөртөө ажиллаж байх ёстой. Эцсийн эцэст би архи уудаг ч гэлээ авлига, хахуулиар олсон мөнгөөр архи авдаггүй. Дээд зэрэглэлийн ресторанд ороод найз нөхөдтэйгөө хамгийн сайн архийг нь аваад л бизнес, ажил хэрэг ярьж уудаг юм.

Бас тэр мэргэжлийн хяналтын алба гээд өөрсдөө бизнес хийдэггүй байж бизнес эрхлэгчдэд хийх ажлыг нь заагаад байдаг хүмүүс байна. Тэгээд болохгүй бол хаана гэж айлгаад бизнесмэнүүдээс авлига авдаг сүлжээ бий болчихлоо. Гол гол зүйл дээр хяналт тавих нь ойлгомжтой, гэхдээ ажлын байрны эсрэг ийм үйлдэл байж зохихгүй ээ. Төрөөс ажлын байрны эсрэг бизнест хутгалдаад байвал бизнес хөгжихгүй. Бизнесгүй бол улс хөгжихгүй. Улсыг хөгжүүлж чадахгүй бол одоо энэ нийгмээ буцаагаад коммунист болговол таарна, эсвэл фашист ч юм уу. Бүгдийг нэг хүн мэдэж, зааж, хориглож, зохицуулдаг. Тийм юм руу орохгүй гэж бодож байгаа бол ажлаа хийж байгаа хүмүүсийг ажлыг нь зүгээр хийлгэ. Сая “Ноншим” гээд гоймон хортой гэж худлаа мэдээлээд ямар их хохирол учруулсан. Шинжилгээгээр зүгээр байсан нь тогтоогдсон шүү дээ. Тэгвэл тэр бизнесийн хохирлыг хэн барагдуулах юм, тэр хуурамч дүгнэлт гаргасан байцаагчаар төлүүл, үгүй бол шоронд хорих ёстой байхгүй юу.

Үүнээс гадна ийм зүйл байгуулна, тийм юм барина гэж ярихаасаа жаахан ичмээр юм. Өөрсдийнхөө хөрөнгөөр босгодог бол хамаа алга. Гэтэл дандаа татвар төлөгчдийн халааснаас, улсын мөнгөөр юм хийж байна. Хүн бүр өөрийнхөө гэр бүлийг авч явах үүргийг бие биенийхээ өмнө хүлээж байхад тэр үүргийг өмнөөс нь орж гүйцэтгэх гээд хэрэггүй ээ. Зүгээр л эрх чөлөөг нь олгочихвол тэд өөрсдөө аргаа олоод явна. Чадахгүй бол хохь нь байх ёстой. Эцсийн эцэст хэний төлөө амьдарч байгаа юм, монголчууд?

-Та ер нь халамжийн мөнгөний тухай л яриад байна уу даа?

-Харин тийм, сая дахиад л тараана гээд байх юм. Би халамжийн мөнгийг өгч болохгүй ээ, боль гээд 21 мянга гээд хошин шог тоглолт хүртэл хийсэн шүү дээ. Болохгүй ээ гээд хэлээд байхад л дахиад 340 мянгыг өгнө гэх юм. Тэрнийгээ харин ажил хийдэг хүмүүст цалинг нэмж өгөх ёстой.

Ажил хийдэггүй соёлтой гуйлгачингуудад мөнгө тараагаад байхаар ажилтай хүмүүсийн хийж байгаа юмны утга учир гэж юу байсан юм? Цагаан сар тэмдэглэх ямар албатай юм, мөнгөтэй бол тэмдэглэ, үгүй бол гэртээ даруухан сууж л бай. Ер нь ингэж эрхлүүлж болохгүй.

-Тэгвэл таныхаар яавал дээр вэ?

-Нэгдүгээрт, халамжийн мөнгийг тахир дутуугийн групптэй хүнд, тэтгэврийн насны ахмадуудад, бүтэн өнчин хүүхдүүдэд л өг. Бусдад нь огт өгч болохгүй. Хоёрдугаарт, автобусанд байгаа бүх хүн толгой дараалж мөнгө төл. Өндөр настан, оюутан байна уу цөмөөрөө. Ахмадууд мөнгөгүй юм бол үр хүүхдээсээ ав л даа. Автобусныхаа мөнгийг төлж чадахгүй хэвтэж цагаан сараар сая төгрөгөөр найрлах гээд байдаг нь ямар учиртай юм бэ? Хүн жилдээ сая төгрөгөөр автобусанд явах уу гэвэл үгүй.

Бас оюутнуудыг ингэж эрхлүүлэхээ боль л доо. 500 мянгыг өглөө, дээрээс нь 70 мянгыг өгөх юм. Эд чинь хичээл хийхгүй байна аа. Хуучин социализмын үед хамгийн толгойтой, юм сурчихмаар хүүхдийг дээд сургуульд шалгаж байж оруулдаг байсан. Одоо болтол айлын ухаантай хүүхдүүд эртхэн амьдралаа боддог болчихож, ажил төрөл хийгээд гэрээ тэжээж байна. Харин хамгийн борлогдохгүй, толгойны ажиллагаа сул, дээд боловсролын академик сургалтыг хэд дахин давтаад ойлгох чадваргүй тийм өвсөнд боосон ч үхэр үнэрлэхгүй, өөхөнд ороосон ч нохой шиншлэхгүй тийм хүүхдүүд дээд сургуульд байна. Тэднийг сургуульд мөнгөөр оруулчихдаг, дүнгээ авах болохоор багшдаа мөнгө өгөөд л авчихдаг. Виза картаар үнэгүй шогшино, сард цалин авна хаашаа юм бэ? Хөдөлмөрлөх насны бүх залуучууд нь биеийн амрыг харангуутаа их, дээд сургуульд оюутан гээд шургаад орчихсон байна. Энийг болиулах хэрэгтэй.

-Өөр танд хэлэх зүйл байна уу?

-Байна аа, Засгийн газар зээл авч байгаа юм бол зоригтойхон хөдлөх хэрэгтэй. Бонд гаргаж байгаа юм бол 50-80 тэрбум долларын бонд гаргаад Улаанбаатарын хүмүүсийг бүгдийг нь орон сууцжуулаад, гэр хорооллыг нэг зэрэг газартай нь тэгшлэх хэрэгтэй. Урагшаа Богд уулаа тойрсон магистралийн шугам, транспорт системээ байгуул. Дундуур нь тунель явуулаад, аймаг руугаа зам бариад, цэцэрлэг сургуулиа хангалттай босгоод өг.
Зээл, бонд авчихаад буцааж төлж чадахгүй бол ямар юмгүйн зовлон байх биш ганц хоёр сумын нутаг л өгчихнө биз дээ. Эсвэл нэг ордоо ч юм уу, тэртэй тэргүй том ордынхоо талыг алдчихлаа шүү дээ.

-Таныг ингэж хэлэхээр өвөг дээдсийн алга дарам газраа ч битгий өг гэсэн захиасыг зөрчлөө гэж дахиад л шуугих байх даа?

-Тэгвэл хүмүүсээ өлсүүл, ядраа, зовоо, олон жил шаналанд унага. Тэгээд бүх хүн нь гадаад руу дүрвээд, зугатчихаар хүнгүй хоосон газар нутагтай яахыг нь харъя л даа. Хэдхэн хүн гадаадынхантай нийлээд л найрлана биз. Хүнийхээ төлөө ашиглахгүй юм бол ийм уудам газраар яах юм? Ямар талыг нь, аравны нэгийг өг гэсэн биш. Мянганы нэгд ч хүрэхгүй дээ, чааваас. Жаахан газар л биз дээ. Төлж чадахгүй бол шүү дээ, тэрнээс наана төлчихвөл өөр хэрэг.

Монгол улсын газар нутаг 1.5 сая км.кв талбайтай эндээс нэг том алтан бэлзэг ломбарданд тавьсан л явдал биз дээ. Үүнийг 1500 алтан гулдмайтай эцэг хүнтэй зүйрлэе л дээ. Хүүхдүүд нь өвдөөд, өлсөөд, өмсөх хувцас нь урагдчихаад явж байхад ганцхан ширхэг гулдмайгаа ломбардаад өвчнийг нь эмчлэх, өмссөнийг нь сэлгэх мөнгө олж болно оо доо. Тэгэхгүй бол тэр тэнэг эцэг болно биз дээ. Бурхан дээдэс битгий гэж хэлсэн гээд өнөөдөр хүүхдүүдээ утаанаас болж уушгины хорт хавдартай болгоод бүгдийг нь алдах ёстой юу?

Тэгэхээр замаа японуудаар, метрогоо француудаар, үйлдвэрээ оросуудаар, барилгаа хятадуудаар хийлгэх хатуу гэрээ байгуулаад ажилла. Гурван жилийн дотор орон сууц ашиглалтад орох ёстой гэж гэрээндээ заагаад гурван жилийн дараа бүх гэр хорооллыг орон сууц руу нүүлгэх хэрэгтэй. Бэлэн байрны түлхүүр аваачиж өгөөд, одоо нүүгээд ор гэвэл үгүй гэх гэр хорооллын хүн байгаа болов уу.

Сүүлийн үед далайн эргийн улс орнууд манайх шиг далайд гарцгүй улсад газартай болохын төлөө өрсөлдөж байна. Ийм өрсөлдөөн дээр нь тоглох ёстой байхгүй юу. Токиогийн нийслэлд нэг метр квадрат талбай сая долларын үнэ хүрнэ шүү дээ. Энэ мэтээр байгаа юмаа ашиглая аа гэж хэлэх байна. Гадаадынхан улсын эдийн засаг хямарлаа, байгалийн гамшиг нүүрлэлээ гээд л 50, 60 тэрбум доллар зээлээд л буцааж төлчихлөө. Манайх яагаад тэгэж болдоггүй юм, ард нь баталгаатай газар нутаг байхад.

-Ярилцсанд баярлалаа, танд.

-Хүмүүс юм хий гээд л байх юм, мөнгөгүй юм чинь юугаа хийх билээ дээ.
Д.Идэржаргал
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (70)

  • Болд (176.125.123.108)
    Арго бол эрдэмтэй ухаантай хун, буянтай ч хун сайн ч хун сайхан ч хун, хаяа хаяа булт булт авдаг ч хун, уухаараа агсраад салдаггуй зэвуун баагий, хуухэний эрлэг ч баагий ,ярина гэж янзын баагий, соёлтой ч баагий соёлгуй ч баагий, Нусаа пур хийтэр нийгээд, мэдрэл муутай юм шиг инээдэг ёстой зэвуун баагий, яг л чанга унгах гэж байгаа юм шиг хальт хажуулдан зогсох нь инээдтэй баагий, монго тогрог туунд юу юм бэ? Юу ч бишээ зэвуун баагий шилтэй архины боглоо мултлаад ёрсоотрой инээдэг тэр балай баагий, хамраа соёодоод , нусаа имэрдэг, балиар баагий,эрдэмийг их сурсан ухаантай баагий ,ероосоо энэ баагийг дотроо хундэлж явдаг юм Улс амьтан муу хэлээд цапдахь чинь дожорчихжээ, уг бол монголын сор болсон л эр хун дээ! Хун амьтан байхгуй байхад хаяа нэг чанга унгачихаад юу ч болоогуй юм шиг сууж байдаг ясны баагий,
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • 999 (202.170.68.140)
    hooson tolgoitoi idehees uuriig meddeggui 76-giin derged hiisen yumtai yum meddeg hun bhaa
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (202.131.235.170)
    chi bol hudlaa sdaa shdee ard tarihiig ugaah gj orolddog sdaa bhgyu chi owgontod ochiwol taarna za yu
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • argo (202.9.47.129)
    zarim yum ni ch zov bainoo...1. Hiih yumgui ***** hun muuldag gej yag unen. 2. Ajilgui humuusiig zugeer ugjaad baihaar ajil hiij baigaad ni yamar hereg baigaan.Tsagaan saraar mongogui bol gertee nam jim suu gej unenshde..Undesnii bayar ni ch bayar.gehdee zov l yum helj...Harin helnii huvid bol argo meddguin bainalee...Televizeer helj chadaagui.
    2013 оны 02 сарын 20 | Хариулах
  • (103.10.22.47)
    BI bolovsroltoi gej yaridag zalhuu nohduudees deer l hun bn. Zov l yum yarisan bndag.
    2013 оны 01 сарын 13 | Хариулах
  • no name (202.9.47.131)
    мангар хүн ийм ярилцлага өгнө гэжүү.Миний бодлоор нээх үгүйсгээд байх хүн биш гэж боддог.Нэлээн хурдан сэтгэлгээтэй юм шиг санагддаг
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • Zochin (86.42.200.86)
    Ene hun neeree M. Gorikiin neremjit surguuli tugssun ni unen yumuu? Yarian dotor ni bas avah yum baina shuu.
    2013 оны 12 сарын 30 | Хариулах
    • монгол
      чамд авах юм байна гэж уу
      2013 оны 12 сарын 30
  • taalagdlaa (122.201.18.145)
    zuv ym yrisan bn, manai mongolchuud negnee uzzen ydah ***** setgelgeenees salmaar ym, hun aldsan bj bolno, harin end zasarsan bn
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • ... (92.106.88.99)
    Yoyotoi ni ch bur argagui yoyotoi.Tegeed unendee medleg muutaim baij imgej yum yum ruu shuvulzuj orj, nom bichij zuvluguu uguh gedeg ni barag l niigmiin ayul.Teglee geed ene hunii neriig barij shogloj doromjilno gedeg huleej avch bolohgui zuil.Huurhii estoi l unshaad tsus harvamaar baidag biz.
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (124.158.68.192)
    сайн ярилцлгаа болжээь энэ хүнийг одоо л өөрөөр харж байна шүү
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (122.201.18.217)
    Ene argog hiisen umtai mundag geed ***** bga humuus youtubes gambir talk showd orsoniig uzeerei tegeed daraa n ene hun magt.tend yeruusuu l unen bodit zuil bga.oyunii luiwarchin gar burhan buteene boloogui.harin ch esregeere ingej hudlaa unen yum yarij zohioj zalilan hiij bga nuhduuded hariutslaga huleelgeh heregtei.iim luivarchind hulhiduulj bga humuus n dandaa l yadarsan humuusl bdag shijgiin pidza ingej hudlaa aashj mungu olchood bi hahuuli avaagui ulsaa zaraagui gej hutsna bas.ene tegej ih gomdood bgan bol mgloos zailalda pidza
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (122.201.18.175)
    Ovoo bosgoogui bol shaazgai yun deer suuh ve gej ug bdiin argo.uuriinhuu gishgesen muriig ergeed har yamarch hel medehguin bj hudlaa bolson boloogui nom bichlee gej hun shulah zuwuu.odoo suulde gazaraa zar gene uu teneg hun teneg l bdiin bna.argo hun luivardah hamgiin muuhai ter orost tugssun ntr n bugd hudlaa say dolloroor barisan aldahgui erguu mal uuruu erguutcheed daraa n gonginodog mal *****
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (96.231.216.153)
    unen l helj yund ene huniig dandaa doromjilj baidag yum.Mongolooroo l baij chaddag nadaas l hamaagyi deer hun baina.
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (183.81.169.21)
    ENE ZURAG N YAMAR INEEDEMTEI BUR XARXAAR L INEED XUREED BAIX YUM,SAIN YARILTSLAGA BNA
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • tuya (24.13.219.133)
    zuv l yarj bna cereglen xyn bna mgl chuudad xeregtei yamar ch baican gai boloogui l yum bna ene arxi uuj baigaa erchyydee avarxaar l er xyn bna
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (219.68.124.202)
    Muulaad baihaarguil hun bna daa! Za ymar ch baisan ulsiin mungu idej busdad gai boloogui! Amjilt husye! Muulaad baigaa mundguudaa!
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (122.201.18.140)
    Gazar nutagaa og gn vv gorid woo harin temtsech eh orondoo ezen monig haruulah yctoi gj helee chee
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (180.235.163.10)
    балай хүнийг бүү өөгшүүл. чиний солиотой найз хүчитхар чинь хүн алаа биз дээ??? чи хэзээ хүн йлйа гэж байна. удахгүй хүн ***** шүү наад галзуу чинь
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Thanksall (1.58.92.85)
    Iim soliotoi medrel hun bh ch gejdee yooo
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.21.106.75)
    jaahan sain setguulcheer sain yariltslaga hiilgechee malnuudaa! hun unshij duusahiin argagui nuli havantai um hiih um ***** gej..
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Zochin (122.201.18.150)
    Oriplemii Oyungerel, Argo 2 delhii sunuh gej baihad awarsan yum bish uu? XA XAXA
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Gtr (122.201.18.215)
    Vnen vg helsen hvnd vher ushuute gej. Bodit baidal iim l bna.vnen yum yarijee
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.179.24.220)
    БАС 1 ШАР ХАД
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Nickname (202.9.47.132)
    Tanii sanaa ni zowch, gaduur arail sonin sonin medee garaad baihiiin. ta neg 50 jil amraltand ywuul ysiin.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (103.10.23.86)
    mash zov goy yariltslaga bnaa. harin ter gazar nutgaasaa ogno gedeg heseg ni jaahan tiimerhuu yumaa. hechneen yadarsan ch gazar nutagaa zarj bolohgui
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • ok (183.81.169.21)
    argo yamar eh ornoo zarsan luivarchin bish avilgal avdag hulgaichudaas l havigui deer uuriinhuuruu yavl baig l de yund ni uhjih geed bgan argog shoolsnoor uhaantai bolchino gj boddog yum uu
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.54.113)
    zugeer dajgui oorinhoro yariltslaga bn yund n muuldin be
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (180.149.90.37)
    их л ухаантай зөв юм ярьж дээ амжилт хүсье
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Adiya (203.160.52.20)
    ali neg talyg barihgui bs buurunhilehgui ee ...... Argo gedeg hun hiisen buteesen zuil bnuu bnaa bn gehdee busdaas yalgaraad bga zuil ni yu yum boloo ene Facebook hutluj bga hun Argo uuruu bish uur hun umnuus ni bichij bnaa Argo Tv bolon end tend gudamjind humuustei yarij bgag harahad ingej yariltslaga uguhuur hun bish ee neg ch sul ug alga bn uuriinh ni heregledeg tailbar yariand ni bol zarimdaa yamar ch hun itgemeergui ineed hurmer yaridag hun shu de getel genet shineer turchihuugui bol ene yaavch uuriinh ni yariltslaga bish Argo gedeg hun sanaagaa oilguulj chaddaggui hun esvel iluu ugtei hun hun buhniig medej chadaku tiimdee buh zuild uuriinhuu bodloor hariulj bih albagui medehgui bol mdku gd helchihj bai
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • almas (202.126.89.169)
    mongoloos almas oldloo gj juulchidad argog uzuulj mongo olyoo. aylal juulchlaliin yamniihaan.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
    • chi uuruu almas, mundag yrisan bnaaa
      2012 оны 12 сарын 27
  • argo (14.139.45.241)
    iim setgehuitei hun yaj ooriigoo bolovsroltoi gj yaridag bn aa zahiin neg yadruhan hunees doloondor ug helleg songoj yarihiim aaa chamd yamarch setgel zurh gj alga yumand unen setgeleesee hamdaj bai daraaa ni naad bolovsroloo yari zanaad bgaa yum uuuu haraagaad bgaa yum uu yamar aimaar buduuleg yum be .
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.21.113.22)
    Ёстой л өөрийнхөө тархины хөгжлийн хэмжээнд тохируулж сэтгэж байна даа, энэ нөхөр. Хэлэх ч үг олоход бэрх
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
    • chi zailaa ene chin mundag hun bn, yrij bgg n unsh za
      2012 оны 12 сарын 27
  • (112.72.12.105)
    атаархасан хүн л хүнийг муу хэлдэг юм шүү дээ
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (112.72.12.105)
    арго хэнээс ч дээр ухаантай шүү* амжилт хүсье
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Mn (27.123.214.109)
    Zuv l yum Bichij bnda.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • айшхйл (49.0.165.28)
    Адилхан л хүн шүү дээ. зарим нь таалагдлаа. бид нар худлаа цусаараа л бахархаад байхаас яс юман дээр монголчуудыг үнэлдэггүй ш дээ
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.45.252)
    ta tun zuv yum yarisan bn.tsagaan sar 9.22gedeg zuv yum.bas utaagaar amsgalj bhaar tertee tergui hurs shoroog mini gadnihand uguud duusaj bhad boduushtai sanal bna.bolovsrol bol muhuud bgaa n unen,net orj hunii baahan yum hamj bicheed diplom hamgaalj,zereg gorildog belenchileh setgelgeetei uls oldood bna.yum l bol ungursunluugee ih buugaar buudaj uursdiigee duviilgej,avilga heel hahuuld idegdej,turiin alba n turliin alba bolj,turd shurgalagsad bayajij,ue damjin deesh matsaj bna.hezee neg tsegtserdeg yum ***** med.Ongod tengeree buruu zaldag,shavia iluu gargahgui gej har yum shiddeg bagsh uvgun hurtel bna.Horvoo tedniig yaj daaj yavdag yum
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.45.252)
    SHAN YARISAN BNA.hARIN KOMET BICHIH TUHAID BOL UUR BODOLTOI BNA.UGLUU SHINE MEDEE UNSHIH GEED NETED OROHOOR BUTEN ZASVART ORSON NEG TOP HUUHNIIG TOP ENE TER GEJ URGUMJILJ MAGTSAN BAIH YUM.CHINEELEG ERSIIN UVUR DAMJIJ OLSON HEDEEREE EHEES TURSUN BIE HAAGAA UURCHILJ TANIH ARGAGUI BHOOD TA BIDNII ER,HUUG SAAGAAD BVAL NADAD TAALAGDAHGUI,TEGEED KOMET BICHIJ BGAA HUN IH BGAA BAIH.ESVEL UMNUH ZASAGTAA BURUUG CHIHEJ UURSDUU GEMGUI ENHIIN TSAGAAN TAGTAA BOLOOD BHAAR HUN BUHIMDAJ L TAARNA.BAS BUUGIIN TALAAR TANITAI SANAL NIILJ BNA,UNEHEER ZUUGUUL TATCHIHAAD BUSARMAG UIL HIIGEED BGAA NUHUD ZUNDUU BNA.HURDAN EMHREESEI GEJ HULEEJ SUUNA
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (122.201.18.192)
    УХААНТАЙ Л ХҮН БАЙНА ДАА
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.19.110)
    Egel hun bish yum aa.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • ккккк (202.126.91.171)
    сайхан түс тас шударга ярилцлага байна. энд харин нэг ч хүн доромжлолын үг хэлээгүйд нь баяр хүргэе. амьддаа бие биенээ хайрла гэдэг алдартай үг байдаг шүү дээ хүүхдүүдээ. харин тэр газар нутгаа өгөх нь юу л бол. яг үнэндээ шууд түс тас хэлчихсэн болохоос далдуур энэ баячууд бол зараад дуус ч байна л доо
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Тамын тогооны үлгэр (202.72.246.142)
    Стереотип гэж юм байдаг. хүнийг жинхэнээр нь таниагүй байж бүгд тэнэг гэж байгаа бол эргүү л байж таараа гэж ойлгож болохгүй гэдгийг эндээс хэр олон хүн харж байгаа бол. Арго бол дээд боловсролтой, сэхээтэн хүн гэсэндээ бас л их бодолтой байна шүү дээ. Тэр итгэл үнэмшил, тахил энэ тэр нь өөрийнх нь асуудал. Өнөөдөр бөө боллоо, христ шүтлээ гээд та нар бусдыгаа Аргог үзэн яддаг шигээ муулаач чадахгүй байж. Хүнээс авах юмаа авч, хаяхыг нь тоохгүй орхиж л сурмаар байна даа.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.21.217)
    ooriigoo magtaj bicheed bgaa yum uu xaashaa yum be ternees ene mangar soliotiig magtax xvn oldoxgvi dee xa xa
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.21.217)
    Б.Лхагвасүрэн гуай нэвтрүүлэгээрээ ер нь мөхөж байгаа үндэстэн оюуны соруудаа барж иддэг гэж хэлсэн. genee ene tegeed ooriigoo sor gej bodood endvvreed bnaa daa xa xa ene argo cheni setgetciin gajigtai xvn shtee enenii xel meddeg gej yu baidag yum bas nom bichsen genee ter nomiig ni unshaad vzeerei abax yum baixgvi xend ch xereggvi nom bna lee ene odoo ooriigoo taxilga xiideg xvn gej bodoo yu enen shig xvn taxilga xiij chaddaggvi l baixgvi yu xudlaa xelj xvmvvsiig munxruulaxaa bolimoor yumaa
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.21.217)
    Б.Лхагвасүрэн гуай нэвтрүүлэгээрээ ер нь мөхөж байгаа үндэстэн оюуны соруудаа барж иддэг гэж хэлсэн. genee ene tegeed ooriigoo sor gej bodood endvvreed bnaa daa xa xa ene argo cheni setgetciin gajigtai xvn shtee enenii xel meddeg gej yu baidag yum bas nom bichsen genee ter nomiig ni unshaad vzeerei abax yum baixgvi xend ch xereggvi nom bna lee ene odoo ooriigoo taxilga xiideg xvn gej bodoo yu enen shig xvn taxilga xiij chaddaggvi l baixgvi yu xudlaa xelj xvmvvsiig munxruulaxaa bolimoor yumaa
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.21.217)
    Б.Лхагвасүрэн гуай нэвтрүүлэгээрээ ер нь мөхөж байгаа үндэстэн оюуны соруудаа барж иддэг гэж хэлсэн. genee ene tegeed ooriigoo sor gej bodood endvvreed bnaa daa xa xa ene argo cheni setgetciin gajigtai xvn shtee enenii xel meddeg gej yu baidag yum bas nom bichsen genee ter nomiig ni unshaad vzeerei abax yum baixgvi xend ch xereggvi nom bna lee ene odoo ooriigoo taxilga xiideg xvn gej bodoo yu enen shig xvn taxilga xiij chaddaggvi l baixgvi yu xudlaa xelj xvmvvsiig munxruulaxaa bolimoor yumaa
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (174.253.186.237)
    Chadaltai l hun um bna.Nadiig l bodvol.Amjilt.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.55.191.35)
    zov sain bna arga bagshaaaaaaaaaaa
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.48.237)
    goy yriltslaga boljee, Argo medrel muutai bish harin ch zuv hun shig sanagdaj bn
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (49.0.184.20)
    эээ, Арго багшаа, та яг мэргэжлийн ажлаа л хий л дээ. Гоё шдээ. Тэр бөө удган мудган хэрэггүй ээ. Тэр зохиомол бурхан мурхан ч гэх шиг. Тахил махил ч гэнэ үү? Хүмүүс бас танаас илүү гарах гээд бас маяглаж, таныг давж галзуурах гээд байгаа ч юм билүү? Ээ, та битгий л дээ.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • урцанд лаа бариж хонох ёстой байсан?! (49.0.184.20)
    Манай Улсын ерөнхийлөгч 21-нд Хөвсгөлд урцанд хоносон шдээ. Мэдээж лаа барина шд. Ямар л тог байгаа аж. Гэр барилгүй шууд л урцанд. Лаг!
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
    • Оюунгэрэлийг давчихсан.
      2012 оны 12 сарын 27
  • yu gene ve (203.194.115.147)
    deed syrgyylid teneg mangar ni syrch bna gene uu.estoi hytsvaa nohoin ***** mine.iterneteer temtsdeg tsagdaagiin tasag baigyylie ch geh shig.nohoin ***** mine chi meddeg yumyy.ehlee huuli erh zuin orchinoos ni eheldeg yum malaa.tegeed bas bi oyunlag hun geed hytsaad bgaan shuu
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.131.234.18)
    мундаг хүн шүү..
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (124.158.70.64)
    Хааяа ингэж ярилцлага өгж баймаар юм. Ямар Оюунгэрэл биш...
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • zaluu (49.0.166.63)
    argo hooson hun bish shuu unen eum helsen bna
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.63.105)
    ер нь боломжийн юм ярьчихдаг хүн биш үү?
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • shudarga irgen (202.72.245.122)
    Argo sain bna... Ankhnaasaa l argo helj bsn sh dee delhii sunuhguieee gej.. Tsenzurgui yaria nevtruulegt oroltsoj bhdaa helj l bsn 21-nd tahilga hiine.. ter ni ene suireltei holboogui shuu gej... yum hiih gesen huniigee doosh ni hiideg ene mongol zang alga hiimeer bna daa mongolchuudaa... hiij chaddag humuusee demjitsgeeye
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (188.195.21.253)
    Nomiin tsagaan buyan delgerch yavag daa
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • kkk (183.81.169.21)
    arai ch bas tegej bolohgi baihaa zuw l yyarisan bna awilgal awdag yuch hideggui luiwarchidaas l deer hun de
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • unshigch (49.0.131.84)
    ene huniig chin bur medrel muutei amitan gej boddog bsan chin bas ene udaad bol zow l yum yrisan bna shuu dee. Ymar ch hunii ug yrianaas awahyg n awaad hayhiig n hayj surah heregtei bha .
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.126.89.178)
    дөрвөн үгтэй онигоо: Арго багшийн номыг уншив.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
    • зөв
      гоё онигоо байна. Чи юу гэж бүтэн ном унших вэ дээ..ха ха ха.
      2012 оны 12 сарын 27
  • (202.21.113.226)
    ёстой гоё ярилцлага байна
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.126.89.175)
    Үнэн л юм ярьсан байна шүү дээ
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (122.201.18.171)
    Тэгнэ ээ, тэр фэйсбүүкт байсан нөхдүүд хүнийг доромжилохоо болиосой
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    17 цаг 46 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    21 цаг 43 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК