Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ

2026-7-29
0
ЖИРГЭХ

Япончуудын хувьд газар хөдлөлт гэдэг танил аюул. Гэвч зарим чичирхийлэл зөвхөн байшин барилга бус, бүхэл бүтэн хотын амьдралыг нэгхэн агшинд өөрчилдөг. Энэ удаа ийм гамшиг Кюүшю арлын Кумамото мужид тохиолоо. Мягмар гаргийн өглөө нутгийн иргэдийн тайван амьдралыг хүчтэй чичирхийлэл үгүй хийв. Хэдхэн секундын дотор замууд ан цавтаж, цахилгаан тасарч, олон барилга ганхаж эхэлсэн байна. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн хүч 7.1 магнитуд хүрсэн бол АНУ-ын Геологийн алба 6.8 магнитуд гэж үнэлжээ. Газар хөдлөлтийн голомт газрын гадаргад ойрхон байсан учраас чичирхийлэл маш хүчтэй мэдрэгдсэн байна.

Хамгийн ноцтой нөхцөл байдал Кумамото мужийн Кашима хотод үүсэв. Тэнд байрлах Aeon Mall худалдааны төв газар хөдөлсний дараахан хүчтэй дэлбэрэлт болж, хоёрдугаар давхарын хэсэг бүхэлдээ нурсан байна. Дэлгүүр дотор үйлчлүүлэгчид болон ажилтнууд байсан тул олон хүн нурангид дарагдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарчээ.

Ослын дуудлага ирмэгц гал сөнөөгчид, цагдаа, Японы Өөрийгөө хамгаалах хүчний анги нэгтгэлүүд газар дээр нь хүрэлцэн очиж аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Нуранги дороос хүний дуу сонсогдож байгаа тухай мэдээллийн дагуу аврагчид бетон хавтангуудыг болгоомжтой өргөж, тусгай дулаан мэдрэгч төхөөрөмж ашиглан амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байгаа аж. Цаг хугацаа өнгөрөх тусам амьд үлдэх боломж багасдаг учир аврагчид нэг минутыг ч алдахгүй ажиллаж байна.

7-р сарын 29-нд Японы Кумамото мужийн Яцуширо хотод Nippon Paper Industries компанийн Яцуширо үйлдвэрийн зарим барилга нурж, олон хүн сураггүй алга болжээ.

Газар хөдлөлтийн улмаас зөвхөн худалдааны төв бус, орон сууц, зам гүүр, нийтийн дэд бүтэц ч ихээхэн эвдэрчээ. Олон арван мянган айл өрх цахилгаангүй үлдэж, усан хангамж тасарсан бүсүүд бий болсон байна. Шинкансэн хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, Кумамото нисэх буудлын үйл ажиллагаанд ч саатал гарчээ.

Мөн Японы эдийн засагт ч нөлөө үзүүлж эхэлсэн байна. Sony, Honda, TSMC, Tokyo Electron зэрэг томоохон үйлдвэрүүд ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоожээ. Хэдийгээр эдгээр үйлдвэрүүдэд ноцтой эвдрэл бүртгэгдээгүй ч барилга байгууламжийн аюулгүй байдлыг шалгах хүртэл үйл ажиллагаагаа сэргээхгүй гэж мэдэгдсэн байна.

Гамшиг түүхэн дурсгалт газруудыг ч тойрсонгүй. XVII зуунд баригдсан, Японы хамгийн алдартай цайзуудын нэг болох Кумамото цайзын чулуун хэрмийн хэсэг нуржээ. Энэхүү цайз 2016 оны хүчтэй газар хөдлөлтөөр ихээхэн эвдэрч байсан бөгөөд олон жилийн сэргээн засварын ажил үргэлжилж байгаа билээ.

Одоогоор цунамийн аюулын сэрэмжлүүлгийг хүчингүй болгосон ч Японы Цаг уурын агентлаг ойрын хэдэн хоногт хүчтэй дараах чичирхийлэл үргэлжилж болзошгүйг анхааруулсаар байна. Мөн хөрсний гулгалт үүсэх эрсдэл өндөр байгаа тул уулын бэл, голын сав орчимд амьдардаг иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ.

Aftershocks, widespread damage hit Japan after 6.5-magnitude quake kills 9,  injures 800 - ABC7 Los Angeles

2016 онд Кумамотогийн газар хөдлөлт олон арван хүний амийг авч одож байсан түүх бий. Арван жилийн дараа энэ нутаг дахин байгалийн хүчний өмнө соригдож байна. Харин аврагчид нуранги бүрийг сөхөж, амьд үлдсэн нэг ч хүнийг алдахгүй гэсэн итгэлээр цаг хугацаатай уралдан ажилласаар байна.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 1 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    23 цаг 0 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    23 цаг 2 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    23 цаг 6 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    23 цаг 12 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Уржигдар 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Уржигдар 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Уржигдар 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Уржигдар 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Уржигдар 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Уржигдар 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК