Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Оюутолгой” компанийхан над руу тагнуул маягийн хүн явуулж, мөнгө авах уу гэж асуулгасан

2012-12-28
0
ЖИРГЭХ
Оюутолгой компанид монгол хүнийг илт дээрэлхэж харьцдаг болон тэднийг үндэслэлгүйгээр ажлаас нь халж, эрх ашгийг хохироож байгаа талаар тус компанийн төслийн менежментийн мэргэжилтэнээр ажиллаж байсан С.Гантуяа олон нийтэд ил болгож ярьсан.
Гантуяа эгэчОюутолгой компанид монгол хүнийг илт дээрэлхэж харьцдаг болон тэднийг үндэслэлгүйгээр ажлаас нь халж, эрх ашгийг хохироож байгаа талаар тус компанийн төслийн менежментийн мэргэжилтэнээр ажиллаж байсан С.Гантуяа олон нийтэд ил болгож ярьсан. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр компанийнхаа удирдлагуудад “Монгол ажилчдын цалин гадаад ажилчны цалингаас эрс муу байна, цалинг адил тэнцүү болгомоор байна” гэх шаардлага хүргүүлжээ. Харин  удирдах ажилтнууд нь  түүнийг “Чи ийм зүйл ярих ёсгүй. Хэн болоод ийм зарга хийгээд яваа юм" хэмээн дарамталж ажлаас нь халсан юм. "Оюутолгой" компанид мэргэжил, мэдлэггүй гадаад ажилчид дунджаар 1200 ам.доллараар цалинждаг бол дээд боловсролтой монгол залуус сард ердөө дунжаар нэг сая хоёр зуун мянган төгрөг авдаг байна. Энэ нь тус компанийн цалингийн хэмжээний 10 хүрэхгүй хувийг авч байна гэсэн үг. Зөвхөн “Монгол” гэдгээр нь ялгаварлан харьцаж, дээрэлхдэг энэ байдлыг өөрчлөхийг хүссэн С.Гантуяа "Оюутолгой" компанийг шүүхэд өгчихөөд байгаа. Мөн Хөдөлмөрийн яамнаас "Оюутолгой"-д хяналт шалгалт хийхээр мэргэжилтнүүд очиход тус компани шалгуулахгүй гэж буцаасан байгаа юм. Дээрх нөхцөл байдлын талаар С.Гантуяатай ярилцлаа.    

-    Санжмятав сайдын тушаалаар хөдөлмөрийн яамнаас "Оюутолгой" компанийг шалгахаар болсон. Шалгалтын үр дүн ямар гарсан бэ?

-    12 дугаар сарын 14-нд Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн яамнаас ажлын хэсэг гараад "Оюутолгой"-д хяналт шалгалт хийхээр очсон. Монгол улсад бүрэн эрх нь баталгаажсан газар дээр нь шалгалт хийгээд буруу зөвийг нь тогтоож торгууль тавьдаг байгууллага маань "Оюутолгой"-н өмнө хүчгүйдсэн үү яасан юм бүү мэд үүднээсээ буцсан байна. "Оюутолгой" компани нөгөө л  алдарт шалтгаанаа хэлээд буцаасан байна лээ. Компанийн эрх, ажилчдын эрхийг яриад буцаасан байна. Ажилчдаа айлган сүрдүүлж халах болохоор хүний эрхийг ярих битгий хэл боддог ч үгүй компани өөрсдөө хянаж шалгуулах болохоор хүний эрхийг ярьдаг юм байна. Тэгэнгүүт ажлын хэсгийхэн дайраад оролтой нь биш буцаад явсан байгаа юм. Урьдчилж мэдэгдэх ёстой бид мэдээ материалаа бэлдэх ёстой гэсэн шалтгааныг хэлсэн байна. Тэгэхээр Мэргэжлийн хяналтаас ч юм уу Нийгмийн даатгалаас, монгол улсад үйл ажиллагаа явуулдаг аль ч компанид хяналт шалгалт хийх гээд очиход “Та нар урьдчилж мэдэгдэх ёстой. Бид нар урьдаас бэлдэнэ” гэсэн шаардлагыг компани болгон тавих ёстой болчихоод байгаа юм. "Оюутолгой"-н жишгээр шүү дээ. Бид дээд, доодгүй "Оюутолгой"-г жишиг төсөл, жишиг компани гэж яриад байгаа шүү дээ. Хаанахын ийм жишиг байдаг юм бүү мэд. Олон улсын практик байдаг юм уу. Илт манай төрийн байгууллагыг дээрэлхсэн ааш авир гаргасан байна. Ингээд шалгалт хойшилсон явж байна. Хоёрдугаарт урьдаас сайтар бэлдээд өгсөн мэдээ материал, үнэн бодит зөв байж чадах уу гэдэг маш эргэлзээтэй болчихоод байж байна.

 
-    Мэдээл материалаа хуурамчаар бэлдэж өгнө гэж үзэж байна уу?

-   Шалгалтыг он гаргаад дахин хийнэ. Тэгсэн ч сар гарангийн өмнөөс бэлдчихсэн материал үнэн зөв байх уу. Хамгийн гол нь бид тэдний гаргаж өгсөн материал дээр үндэслэлээ гаргах гээд байгаа юм. Тэгэхээр тэнд хөдөлмөрийн эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүсийн талаар мөн Оюутолгой компани хууль дүрмээ хэрхэн дагаж мөрдөөд байгаа талаар яг үнэн бодит мэдээлэл гаргаж чадах уу гэдэг эргэлзээтэй болчихоод байна.


-  Хөдөлмөрийн яам болон бусад албан байгууллагуудад шууд шалгах эрхийг нь яг юу гэж зааж өгсөн байдаг юм бэ?


-    Хуулиараа эрх нь баталгаажсан байгаа.  Дээрх байгууллагууд Хятад хоолны ресторан ч юм уу, аль нэгэн уул уурхайн компани дээр шууд очоод шалгалтаа хийгээд л буруу зөвийг нь тогтоодог. Хэрвээ "Оюутолгой" компани ямар ч “Но”-гүй шударгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол айгаад байх шаардлага байхгүй. Яагаад шалгалт хийх гэж очсон хүмүүсийг үүднээсээ буцааж байгаа юм. Яагаад урьдчилан бэлдэх шаардлагатай байгаа юм. Яагаад газар дээр нь архивласан материалаа үзүүлээгүй юм. Тэгэж чадахгүй байна гэхээр хамгийн “Но”-той аюултай байгаа нь батлагдаж байгаа юм.

-    Хэрвээ "Оюутолгой" компани ямар нэгэн асуудалтай гэдэг нь батлагдвал ямар арга хэмжээ авах вэ?


-    Оюутолгой компанийн Улаанбаатар дахь төвд 700 монгол ажилчин ажиллаж байна. 700 монгол хүнтэй бүгдтэй нь нэг бүрчлэн уулзаж үнэн бодит нөхцөл байдлыг тодруулж нэгэнт чадахгүйгээс хойш яг тухайн судалгааны үеэр уулзсан хэдэн  хүн дээр л дүгнэлт шинжилгээ хийнэ. Жишээ нь Дорж гэдэг хүний эрх нь зөрчигдсөн байна Дулмаагийн хөдөлмөрийн харилцаа нь гэмтсэн байна гэх мэт түүвэр байдлаар дүгнэлт гаргана шүү дээ. 700 хүний далан хүн дээр нь судалгаа хийж дүгнэлт гаргая гэж бодъё. Хуулиараа тэр далан хүн дээрээ л акт гаргах ёстой юм байна. Мөнгө төгрөгөөр торгуулах асуудал бол үнэхээр жижигхэн асуудал. Арваас хорин хүнд хөдөлмөрийн маргаантай асуудал гарсан байна. Хууль дүрмээ зөрчсөн байна гэдэг нь тогтоогдоод торгууль ноогдууллаа гэхэд "Оюутолгой"-д бол тэр мөнгө юу ч биш. Тэр мөнгийг "Оюутолгой" инээгээд л төлнө. Тэгээд "Бид нар хянуулсан шалгуулсан, бүх зүйл сайхан болсон" гэж хэлнэ. Хичнээн төгрөгөөр торгосон гэдэг гол нь биш. Хамгийн гол нь нөхцөл байдал дээр хяналт шалгалт хийгээд үнэн мөнийг тогтоох нь чухал. Тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн сайд шийдвэр гаргах гээд байгаа юм. Хөдөлмөрийн сайд шийдвэрээ гаргавал бүх ажилчидтай уулзаж шалгалтаа үргэлжлүүлнэ. Тэгэхээр бүх хүн дээр урт хугацаатайгаар хяналт шалгалтаа үргэлжлүүлнэ гэсэн үг. Одоо бол С.Гантуяагийн яриад байгаа үнэн үү, худал уу гэдгийг л тогтоох түүвэр шалгалт хийж байгаа.

-    Таны ажлаас халагдсан тушаал гарсан уу?


-    Би тушаалаа шаардаж байж 12 дугаар сарын 17-нд авсан. 10 сарын 29-оос хойш маш их удааж байж өгсөн байгаа биз дээ.

-    Оюутолгойн эсрэг дуугараад байгаа тань УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахтай чинь холбоотой
юу?

-  С.Ганбаатар гэдэг хүн "Оюутолгой"-н эсрэг энэ жилээс дуугараад байгаа юм биш. 2006 оноос хойш "Оюутолгой"-н эсрэг дуугарч эхэлсэн. Талбай дээр жагсаал цуглаан хийж засгийн газарт шаардлага хүргүүлж байсан. Анх Монголын эзэмшилд байсан хоёр хувийг одоогийн Г.Уянга гишүүн болон бусад хүмүүс жагсаал цуглаан хийж байж 34 хувь болгож байсан шүү дээ. Тэгэхээр аль 2005 оноос эхэлсэн үйл ажиллагааг би өнөөдөр дэмжиж дуугараад байгаа юм биш.

-    Шүүхээс таньд ямар хариу хэлсэн бэ? Таныг нэхэмжлэлээ буцааж ав гэж хэлсэн гэсэн?


-   Нэг удаа нэхэмжлэлээ буцааж ав гэснээс өөр асуудал үүсээгүй. "Оюутолгой" компани энгийн ажилчин миний эсрэг  Монгол улсдаа номер нэг гэж хэлэгддэгхөдөлмөрийн харилцааны чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч авсан байна лээ. Бодвол их ач холбогдол өгч байх шиг байна. Удирдлагын академийн Уранцэцэг гэдэг багшийг авсан байна лээ. Уранцэцэг өмгөөлөгч хэрэгтэйгээ танилцаагүй гэдэг үүднээс шүүх хурлыг хойшлуулсан байгаа. Яг үнэнийг хэлэхэд надад өмгөөлөгч алга. Ганц хоёр хүн дээр очоод “Та намайг өмгөөлөөд өгөөч” гэж гуйхад Уранцэцэг гэдэг нэрийг сонсоод л “Өө би чадахгүй. Тэр хүн монголдоо хөдөлмөрийн маргааныг мэддэг номер нэг хүн” гэж хэлээд татгалзсан. Уранцэцэг хөдөлмөрийн хуулийг бичилцэж байсан хүн юм байна лээ. Тэгэхээр "Оюутолгой" компани хуулиа бичээд, батлалцаж байсан хүнтэй л намайг тулуулж байна. Монголчуудыг монголчуудаар нь гэсэн үг. Би гайхаад л байж байна. Яагаад өөрсдийнхөө өмгөөлөгчдийг ажиллуулаагүй юм. Хамгийн гол нь үнэн зүйл ярьж байгаа болохоор айгаад мундаг өмгөөлөгчийг авч миний өөдөөс тавьж байна. Ямар ч байсан шүүх хурал болох үед миний өмнөөс бөөн мөнгөтэй "Оюутолгой" компани, нэртэй сүртэй мэдлэгтэй хууль хяналтын өмгөөлөгч хоёр зогсож байх юм байна.

-    Тантай санал бодол нэгтэй Оюутолгойн эсрэг зогсож байгаа монголчууд байна уу?

-    Хүмүүс надад хандаж байгаа. Миний хамгийн ихээр баярлаж хүлээж авсан зүйл юу гэхээр "Оюутолгой"-д ажилладаг гурван хүн над руу залгаж “Гантуяа чи энэ талаар сөхөөд ярьсан чинь өөрчлөлт их гарч байгаа. Бид нартай тоож харьцдаггүй гадаадууд одоо харьцдаг ярьдаг, сонсдог, ажилдаа татаж оролцуулдаг болсон. Эерэг үр дүн гарч байгаа шүү” гэж хэлсэн. Бусад хүмүүс бол ийм үр дүнгийн талаар ярихгүй ерөнхийдөө дэмжиж байгаа шүү гэж хэлж байгаа.


-    Оюутолгойгоос таньд хандаж ямар нэгэн санал тавьсан уу?


-   Оюутолгойгоос цаагуураа л мөнгө төгрөгөөр зодсон арга хэмжээ авна уу гэхээс шууд надтай харьцахгүй байгаа. Саяхан тагнуул маягийн хүн над руу явуулсан. Над руу явуулсан хүн нь “Оюутолгой" чамд мөнгө өгвөл чи яаж хүлээж авах вэ? менежерийн ажлын албан тушаал өгвөл чи яах вэ” гэж асууж байсан. Тэгэхэд нь би “Надад мөнгө өгвөл би цаашаа хараад л "Оюутолгой"-г мөнгө өглөө гэж хэлнэ. Би тийм нүгэлтэй, монгол хүмүүсийг дээрэлхэж байгаа, монгол улсын хуулийг уландаа гишгэсэн компанид ажиллаж  нүглийн нэг хэсэг болоод яахав” гэж хэлсэн.

-    Оюутолгойд ажилладаг монгол ажилчдын цалинд өөрчлөлт орсон болов уу?


-   Өөрчлөлт ороогүй гэсэн. Ер нь бол Гантуяа, Катрина хоёр адилхан ажил хийдэг бол адилхан л үнэлэх ёстой. "Оюутолгой" бол дэлхийн түвшний уул уурхайн компани гэж өөрсдийгөө сурталчилдаг. Дэлхийн түвшний компани л юм бол хөрөнгө оруулалтын гэрээн дээр хүлээсэн үүрэг, Монгол улсын үндсэн хуулийн заалтуудыг мөрдөх хэрэгтэй. Мөн манай улсын олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдэж орсон заалтууд байгаа. Энэ мэтээр ийм олон зүйл байхад биднийг зөвхөн монгол хүн гэдгээр нь дээрэлхэж болохгүй. Жорж надаас 10 дахин илүү туршлагатай, мэдлэгтэй, чадвартай бол би тэр хүнтэй барьцахгүй. Өндөр цалинг нь өг л гэж хэлсэн. Харин тэдний эхнэр, нөхөр хүүхдүүд нь менежерээр орж ирээд Гантуяа, Дорж, Дулмаагийн хийж чадах ажлыг адилхан хийж л байгаа бол бидэнд ижил тэнцүү цалинг өгөх хэрэгтэй.  Өмнө нь "Оюутолгой"-оос шудрага бусаар халагдсан хүн надтай холбоо барьсан. Тэр хүн ажил мэргэжлийн хувьд өндөр түвшний ажил хийдэггүй байсан. Ямар ч ажлын хариуцлага алдаагүй байхад нь зүгээр нэг гадаад даргын үзэмжээр ажлаас нь халчихсан байгаа юм. Тэр хүн гомдолтой байгаагаа хүний нөөөцийнхөө ажилтнуудад хэлэхэд “Хэрвээ чи дээшээ доошоо хэл ам хийж явах юм бол бид чиний зургийг мэдээлэлтэй нь интернетэд тавиад Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх уул уурхайн компанид ажиллуулахгүй байх хаалтыг хийнэ шүү. Чи шүүхээр явах юм бол  ялахгүй. Бид нар чамайг гомо энэ тэр гээд янз янзаар хэлнэ” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд тэр хүн айгаад шүүхэд хандаагүй. Түүнээс болж бараг хагас жил ажилгүй, цалингүй хохироод явж байна. Энэ хугацаанд тэр хүн сэтгэл санаа, хувийн амьдралаараа хохирч байна. "Оюутолгой"-д ажиллаж байсан цалингаараа тооцоолоод байрны зээлэнд хамрагдчихсан байсан. "Оюутолгой"-д ажиллаад монгол хүмүүсийн нийгмийн байдал сайжраад байр орон гэртэй болоод байгаа чинь эсрэгээрээ болчихоод байгаа биз дээ.  Энэ мэт асуудал нэг гэлтгүй цаашаа үржигдээд явж байгаа.
 
Бид шүүх ажиллаагааны талаар дахин мэдээлэх болно.
Т.Хулан 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • ***** (202.131.233.59)
    demjij b.na gantuya chi shuu
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • (202.131.225.194)
    ah duu 2 uchirtai bhaa. ah ni ch mun l ingej l yavaad unuudur bga bdal ni ter shdee. er ni uursduu uurtuu unencheer handaad uzvel zugeer suusan ni deer bolj taarah bhaa daa. medeelleer ingej humuusiig uimruulaad hereggui shuu dee. uuruu uurteiguu neg yariad uzeesei
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • (202.131.225.194)
    Uur hiih yum oldohgyu bgaam bhdaa tegeed mongol ulsaa hereldej hugjuuley geed bgaam u? esvel yag yah geed bgaam bol? hudlaa uuruu PR hiigeed yavahiin
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зөвөөрөө бол (202.21.105.1)
    Тууштай байгаарай. Тэр өөр УУЛ УУРХАЙН ямар ч компанид ажиллуулахгүй болгодог гэдэг нь үнэн гэж сонссон. Ажиллаж байгаа хүмүүс нь тэгэж ярьж байсан.
    2013 оны 01 сарын 12 | Хариулах
  • Хойд-Гойд (27.123.213.5)
    За Гантуяа минь чи зөв зүйтэй зүйл хөндөж монгол хүннийхээ төлөө иргэнлэг зориг гаргсан юм байна.Эрдэнэт үйлдвэрт ажилагсад бас л харилцан адилгүй хөдөлмөрийн хөлс авдаг юм хө.Орос жолооч монгол жолооч, орос цэвэрлэгч, монгол цэвэрлэгч нарын цалин тэнгэр газар мэт байдаг юм.Ямарч монгол хүн орос иваны өөдөөс бид адилхан ажилдаг мөртлөө чи надаас яагаад илүү цалин авдаг юм гээд асууж чаддагүй л юм даа
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • unshigch (182.160.30.220)
    hoishid iim hamtarsan baiguullaga ih l boloh bailgui sanamj avch huuli gereegee zuv hiihde anhaarmaar yum bnada.tiim bolohoor ene emegteig geree hiih bolon guitsetgeliig n shalgadag baiguullaga avch ajilluulmaar yum gej bodojdoj bna.ene hunii ajliin turshlaga heregtei bishu.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (202.170.69.227)
    АЖИЛААСАА ХАЛАГДААД, ХОРСОХДОО ЭХ ОРОНЧ БОЛВОО ХӨӨРХИЙ
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • oyuka (182.160.1.233)
    sain bna gantuya uzeed bgarai manai mongolchuud mungu harval yu ch hiij magadgui bolj chamaig demjij bna ter umguulugch ovoo yun avsan bol hetsuu de
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • (182.160.1.111)
    үнэн сенсаац дэгдээж байгаад баярлалаа. үнэнийг хэлээд гадны гар хөл бологсдын дунд онигоонд оров доо.
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • z (122.201.18.177)
    hudlaa sensaats degdeej baij uuruu onigoond orov doo
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • irgen (202.21.106.68)
    demjine,,, sanasandaa hur!
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • (202.9.47.130)
    manaih chin afrik bishdee... ediin zasgiin aluurchinuud afrikiig tsolmoj, etses n ami nasiig bursgedeg, oyutolgoid bsan ediin zasgiin ***** friindald nohor afrik bui ajild n amjiltgui oloogui dee,,, ter dawarchin hun afrikee orhiod manai nutagt orj irsen. odoo boltol tuunii jishgeer yawj bna daa... mongolchuud bosood ulsiinhaa suriig uzuuleh heregtei... daanch manaihiig genen teneg humuus gej bodsoor l bgaamdaa. kommunizm niigemiin ued, manaid buteen bosgoson, ene ter gej magtaj, oros ah nar gej oogshuulseer bgaad hamag uchir bii... orosuud bol ewrei shig hachin teneg humuus, orosuudiig bitgii dawraa, uuniig ewporiin humuus medne. ***** lenin oros munhag humuus gej helsen bdag. odoo orosuudiig har daa, putin gej dawarsan etgeed mongolchuudiig oor shigee denduu teneg gej bodjee. manai oros oron heldmegduulelt yamarch hariutslaga huleehgui gene. manai gazar nutgiin taliig MAXN-nii tsedenbal darga orosuudad ogoo bizdee... uunees oor orosuudaas neheh or bii gej erdemted helsen. ted manai yumiig suitgeed unegui zoogood garah yostoi yumuu.. kommunizmiin dor darlaj bsan ulsuudad, orosuud buruugaa oilgoj oroo neheegui zarimd n nohon tolbor ogson. 1990onii ardchilliin ued orosuud manaihaas oroo nehehgui tegeh hereggui gesen, gewch buyngiin yamaan omogtoi jargaltaihan heseg busag humuusiig yatgaj orosuudtai yarihdaa manai uls zaawal toloh shaardlagatai unegui yum bhgui gej tom tenegtej yariltssandaa. getel ter yamaan omogshiltoi hun zasgiin gazriig baritsaalj yoponoos zeel awchihaad erguuleed, tolj chadahguil hurch ooriinhoo awsan zeeliig zasgaar toluulsen. mongoloor toglodog iim aitar huniig tenegiig mongolchuud hezee ch oilgohgui yumaa...
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • Ari (122.201.18.171)
    700 mongol ajiltanaas gantshan ene l emegtei ingej duu gargaj temtsej baigaad neg talaas baharhah nuguu talaas duugui hulchiigaad ajillaj bgaa busad mongolchuudiig uruvdchihluu. Mongol hun Mongol nutgiinhaa hursun deer gadaaduudad ingej deerelhuulj amidarch bgaa bol odoo yu ch gehev dee. Bugd niileed bosvol hamaagui l ur dund hureh bh. Daanch mongol ajiltnuud tegj chadahgui l dee... Ymartaa bitgii buuj uguurei. Ene metchilen hel am gargaj olnii anhaarliig tataj ehelbel oyu-tolgoi erh bish negiig bodoh bh. Amjilt husey!
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • kk (49.0.173.87)
    mongolchuud hezee negdej neg hun shig bolno ( oyu tolgoin ajilchid ) ter ued l tsalingaa ijilhen bolgoj chadna. haramsaltain tamiin togoonii ulgereer bid hezeech tegj chadahgui. hujaa nar shig ydaj ami negtei baihad oyu tolgoin udirdalguudiig ailgaj chadna. harin atgasan gar shig negdej chadwal bid tsalingaa 3 dahin nemuuleh bol enuuhend shuu. hudlaa gewel oyu tolgoin buh mgl ajilchid shuud ajil hayad tsalingaa nemuulii geed uzel dee. tamiin togoonii ulgeriig darga nar ni sain meddeg bolhoor bas tednii gar hol bologsod ni bidnii dund baigaa bolhoor barag yuch geed nemergui l dee. ymarch baisan ene bol bidniig negdmel baihiig shaardaj baigaa ym
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • baagii (203.91.117.4)
    OTolgoi ugaasaa shudraga bus xogiin gazar.Bi 2 jil ajillasan
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • mongolhvv (87.64.94.107)
    bi bas 1997-2000 on hvrtel 3-r tsahilgaan stantsiin shiniliin tosol deer italiin ABB gedeg kompanid ajillaj baihad italuud mongolchidiin éstoi nohoi shig vzdeg bailaa? mongol sar ajilaad 150 dollar,muu haltar pakistan 1000 dollar, italuud 2-3 myanga geed bod.. bidenii éstoi mal shig vzej bailaa.odoo bi baruun amidarch bna italid ochij vzsen éstoi dampuu uls bainlee, german golland swiss, zeregiin oronuudiin derged l.. ter muu haltar pakistanuudtai bi dandaa margaj hereldeg baisan l da, end ireed harsan chin hamgiin adgiin haltaruud end éstoi hvn toohgui garuud bna?? tend mongol ted nar yaj dabarsan bodohoos uur hvreh yumaa?? mongol hvn eh orondoo ezen bj mongol hvn erh ashig neg dugaart bh heregtei???
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (203.194.115.29)
    Demjeed uulzaj bga xymyysiig OT goos yavuullaa gej bga yum bish bizdee. Tegvel muu l bn daa. Oirtood oroltsood xereggyi yum uu? Tsagdaad ogood mongo amlaad yavuulj bga xymyysee shalguulaarai.
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • БМ (62.209.192.76)
    Дээхэн үед Эрдэнэтийн ГОК-д оросууд гэж дархлагдсан, дээрэлхсэн, задарсан улс байсан юм. Яг тэр үеийг санагдуулж байна.Отгонбилэг захирал гарч ирээд л оросуудын хандыг ёстой дарах шиг болсон юм даа. Оюутолгойд энэ түүх давтагдаж байгаа бололтой. Аз болоход ардчиллын үе юм даа. Үүнийг л ашиглах хэрэгтэй ажилчид аа!
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (103.10.23.88)
    er ni bol tsalingiin zoruu mash ih baidag shalgah l heregtei
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • BAASKAKOV (182.160.20.80)
    GANTUYACHAMAIG IH DEMJIJ BAIGAA SHUU
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • Tsetseg (122.201.20.77)
    Mongolchuudaa tsaash n share hiigeerei
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • Mongol hun (122.201.20.77)
    demjij baina. Mongolchuud bid negdej baij huchtei. ene busguidee tuslaya
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (203.91.117.4)
    илт монгол хүмүүст дарангуйлал байдаг нь тодорхой цаашид сайн тэмцээрэй амжилт хүсье Магнай ийш анхаарал хандуулаасай
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • uh (202.126.89.177)
    urantsetseg gej ter abgaig harj bay bolohgvi bol bid arga hemjee abnaa
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (202.179.10.150)
    amjilt busgui mini
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (122.201.18.205)
    Ingeed l archaagui toroos bol Mongol hun nutagtaa doromjluulad bas deeren nemeed ezeg ekhees zayaaj irsen bayalgaa ogood duusaj bga ene dee
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (182.160.29.212)
    дээрээсээ доошоо хүртэл гадны гар хөл болчихсон одоо үед ийм шударга эх оронч бүсгүй байна гэдэг сайн байна.
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (203.194.116.148)
    Эрдэнэтэд ийм асуудал гарлаа гэж сонсоогүй л юм байна. Бид жинхэнэ эдийн засгийн алуурчны гарч орж, үхэх цагаа хүлээж байгаа юм байна даа
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (203.194.116.148)
    Монголчууд Оюутолгойг давруулаад толгой дээрээ гаргачиж ээ. Төр, засгийн гаргасан хуулийг нь уландаа гишгэж, бүх үйл ажиллагаагаа нууцалж, гэрээгээ ч нийтэд ил болгохгүй байгаа юм чинь ажиллаж байгаа хэдэн монголчуудыг яаж ч дарамталж чадах нохойнууд байна
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (202.131.233.59)
    Асуудлыг арай өөр өнцөгөөс харах юм бол юу чадаж байгаагүй харуулалгүйгээр шууд л илүү мөнгө нэхэх нь дээрэм. Монголчууд бид тэр ад үзээд байгаа гадаадууд аа явчихаар нь үйлдвэрлэл, уурхайгаа цаашид аваад явах мэдлэг-ур чадвартай болох нь чухал. Дараа нь, уурхай бүтээгдэхүүн ээ гаргасны дараа, хийснийхээ хэрээр авна байлгүй дээ. Энэ Ганчимэг гэгч ийм зүйлийг ойлгохооргүй бөндгөртэй юм? уу аль эсвэл show тоглож нэрд гарах гэж оролдоод байна уу?
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (124.158.68.192)
    Оюутолгой одоо зайлаа. Хэний газар нутгийн баялагийг ашиглаж байгаагаа мэдэхгүй байх шиг байна. Тэр баярцогт нь өмөөрөөд л үхчих гээд байсан. Балиар юмнууд. Угаасаа монгол хүмүүсийг аймар дарамталдаг газар гэсэн.
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • Mongol xun (202.131.225.194)
    Ax duu xoyor xudal xeleed yaaxnav de. Chadvargui xumuus l buruugaa busdad toxidog sh de.
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • зочин (202.131.228.123)
    дээд төрийн эрх барих томчууд хутгалдсанаас болж л доод хүмүүс нь хүчгүйдэж бгаа л хэрэг.Энэ хэрэгт холбоотой бүхийг л шалгаж байж л Оюутолгой Монголых уу гадаадын хүнийхүү гэдгийг л ялгаж салгана л даа
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (202.126.91.177)
    sain shalgaa tsalingiin zuruu ch denduu shuu
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • Zochin (202.179.18.14)
    Ene ah duu 2t yaltach ugui neg shaltgaan baina daa oyu tolgoitoo alaltsaad baidag Algaagiin helseneer daldaas ene 2 hen negen ydirdaad baina yy sonin l yum
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • erhem (182.160.53.205)
    ah duu 2 yamar sanaatai ingej temtseed baigaag oilgohgui l b.na
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
    • nergui
      Erguu vee chi!!!!!!!!!!!!!
      2012 оны 12 сарын 28
    • иргэн
      монгол хүний эрхийн талаар яригдаж байхад харин чамайг ойлгохгүй байна ингэхэд чи хэний талд байна
      2012 оны 12 сарын 28
  • bayrtsogt (202.70.41.202)
    Eks erunhiilulgj bagabandi ***** dugaaraachee chi gadniihaas $ avaad uls ornoo hudaldaad yaj baij chaj bna Chi mongol hun munuu
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (202.131.225.194)
    АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХАЛАГДСАН ХҮМҮҮС ЖИРИЙН АЛБАН ХААГЧААС ЭХЛЭЭД ЭРДЭНЭС ОТ-ЫН ЗАХИРАЛ НЬ ХҮРТЭЛ ИНГЭЖ ГОНШИГНОЖ Л БАЙДАГ, ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
    • uul
      udahgui chi gonshignonoo archaagui muu buunii nohoi
      2012 оны 12 сарын 28
  • (49.0.191.164)
    Ард түмнийхээ төлөө,монгол улсын иргэдийн эрх ашгийн төлөө дуугарч,олонд хүргэж байгаа Гантуяаг дэмжиж байна.Үнэний төлөө явж байгаа хүн шүү.....
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    ter katerin gedeg avgainkh ni nuur luu ni accumlyotoriin shingen tsatschikhaach tegeed mongolchuudiig doromjilj baisan aa nasan turshdaa sanaj yavag
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    naaduul chin mongol khuniig nokhoi irj yavna geed duugaa khuraachikhdag um sht eee manai kheden zolbin golognuud ykhchikh geed l doligonood baigaa bolokhoos.mergejiliin khyanalt ene ter ni naaduuliig chin diilekhgyi ee uyn mongol ulsad ardchilal garakhad khamgiin tyryynd orosiin monopoli baidal mergejilten gegdej baisan khumuusiin ondor tsaling shuumjleed l ekhlee biz dee getel odoo baij baigaagaa khar daa nokhoin tolgoinuud
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • (182.160.9.123)
    Minii sonssnoor OYUTOLGOIn arin alba hashdag geh Sunder gesen baih Singapurt amdardag.Mash undur hangamj,tsalin avdag gesen.Dan tomchuudin gar hul bologsodoor duursen gazar gesen,sain shalga.
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    nokhoin tolgoinuudiinkh ni gadaad zakhiraliig ni alchikhaach tegeed l naaduul chin gaigyi bolno sh deee
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 26 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    6 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    7 цаг 14 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    9 цаг 40 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    10 цаг 55 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    11 цаг 35 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    11 цаг 49 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    12 цаг 19 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    12 цаг 49 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК