Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна

2026-8-10
0
ЖИРГЭХ

Сири болон ОХУ олон сар үргэлжилсэн хэлэлцээний эцэст Оросын Сирид байрлах цэргийн баазуудын ирээдүйн талаар тохиролцоонд хүрчээ. Шинэ гэрээний дагуу Оросын тал Газар дундын тэнгисийн эрэг дэх стратегийн ач холбогдол бүхий Хмеймим агаарын бааз болон Тартусын тэнгисийн цэргийн баазын тодорхой хэсгийн хяналтыг Сирид шилжүүлэхээр болсон байна. Сирийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хоёр улс 18 сарын турш хэлэлцээ хийсний эцэст харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Энэ нь хоёр орны харилцааны шинэ үеийг эхлүүлж буй хамгийн чухал тохиролцоонуудын нэг гэж Сирийн тал үзэж байна.

Гэхдээ Орос Сирийг бүрэн орхихгүй. Цэргийн зориулалттай байгууламжуудыг уламжлалт цэргийн баазын хэлбэрээс гаргаж, Орос-Сирийн хамтарсан сургалт, мэргэшүүлэх төвүүд болгон өөрчлөхөөр тохиролцжээ. Ингэснээр Оросын цэргийн тодорхой хэмжээний оролцоо Сирид үргэлжилнэ. Шилжилтийн үйл явцыг гурван сарын дотор дуусгахаар төлөвлөсөн байна.

Харин иргэний зориулалттай байгууламжуудыг Сирийн засаг захиргаа шууд хариуцах юм. Тухайлбал, Хмеймим нисэх онгоцны буудал болон Тартусын боомтын дөрөвдүгээр худалдааны зогсоол Сирийн иргэний дэд бүтцэд аажмаар нэгтгэгдэнэ. Тартусын боомтын худалдааны үйл ажиллагааг Сирийн Боомт, гаалийн байгууллага хариуцахаар болжээ.

Syria agrees deal with Russia over future use of two key Mediterranean bases  | CNN

Энэ тохиролцоо нь ОХУ-ын Сирид олон жил хадгалж ирсэн цэргийн байр суурийг мэдэгдэхүйц өөрчилж байна. Москва Сирийн өмнөх Ерөнхийлөгч Башар аль-Асадын засаглалын хамгийн гол улс төр, цэргийн холбоотон байсан бөгөөд 2015 оноос Сирийн иргэний дайнд Асадын засгийн газрыг дэмжихээр цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Гэвч Асад 2024 оны арванхоёрдугаар сард босогчдын хүчний довтолгооны үеэр засгийн эрхээс түлхэгдэн гарч, улмаар ОХУ-д орогнол авсан. Түүний дараа Сирийн шинэ удирдлага Москвагийн цэргийн оролцооны ирээдүйг дахин хэлэлцэх болсон байна.

Хмеймим болон Тартус нь Оросын хувьд онцгой стратегийн ач холбогдолтой. Эдгээр байгууламж нь Москвагийн Газар дундын тэнгис дэх гол цэргийн түшиц бөгөөд Оросын онгоц, хөлөг онгоцыг Ойрхи Дорнод болон Африкийн чиглэлд дэмжих чухал зангилаа байсаар ирсэн. Шинэ тохиролцоо нь Сирийн гадаад бодлогын чиглэл өөрчлөгдөж байгааг мөн харуулж байна. Башар аль-Асадын засаглал нуран унаснаас хойш Дамаск АНУ, Европын орнууд болон Арабын хөршүүдтэй харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байгаа юм. Үүний зэрэгцээ ОХУ-тай харилцаагаа бүрэн таслах бус, цэргийн шинжийг нь багасган хамтын ажиллагааг хадгалахыг зорьж байна.

Ийнхүү Орос Сирийн газар нутаг дахь цэргийн байр сууриа тодорхой хэмжээгээр хумиж байгаа ч хамтарсан сургалтын төвүүдээр дамжуулан тус улсад тодорхой хэмжээний оролцоогоо хадгалж үлдэхээр болж байна. Харин Сирийн шинэ засаг захиргаа стратегийн чухал байгууламжууд болон иргэний дэд бүтцэд хяналтаа эргүүлэн авч байгаа нь Асадын дараах Сирийн тусгаар тогтнол, гадаад бодлогын өөрчлөлтийн нэг томоохон алхам болж байна.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.158)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services'
    2026 оны 08 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 15 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    22 цаг 14 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 16 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    22 цаг 20 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    22 цаг 26 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Уржигдар 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Уржигдар 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Уржигдар 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Уржигдар 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Уржигдар 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Уржигдар 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК