
Украин наймдугаар сарын 16-нд ОХУ-ын Москва болон ойролцоох бүс нутгуудад 600 гаруй дрон ашигласан томоохон довтолгоо хийжээ. Москвагийн хотын дарга Сергей Собянин олон тооны дроныг агаарт устгасан гэж мэдээлсэн бол Москва мужийн захирагч Андрей Воробьёв уг халдлагыг сүүлийн жилүүдийн хамгийн хүчтэй довтолгоонуудын нэг гэж тодорхойлсон байна.
Довтолгооны үеэр Москвагийн өмнөд хэсгийн Подольск хотод ОХУ-ын томоохон онлайн худалдааны компани Wildberries-ийн агуулах шатаж, нэг хүн амиа алдан, хэд хэдэн хүн шархаджээ. Оросын Батлан хамгаалах яам нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг шөнийн дотор 822 Украины дроныг устгасан гэж мэдэгдсэн байна.
Украин сүүлийн саруудад ОХУ-ын цэрэг, эрчим хүч, ложистикийн дэд бүтцэд чиглэсэн алсын тусгалт дроны довтолгоогоо эрчимжүүлээд байгаа юм. Үүний зэрэгцээ Орос улс Украины хотууд руу пуужин, дроноор хариу цохилт өгч, хүний амь нас хохирсон байна.
Л.Баяр


















































