Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Лев Шлосберг дайныг эсэргүүцсэнийхээ төлөө 11 жилийн хорих ял сонслоо

2026-8-19
0
ЖИРГЭХ

ОХУ-ын сөрөг хүчний нэр нөлөө бүхий улс төрч, “Яблоко” намын дэд дарга Лев Шлосбергийг Украинд явуулж буй дайныг эсэргүүцэж, Оросын армийг шүүмжилсэн хэргээр 11 жил нэг сарын хорих ял оноолоо. Псков хотын шүүх түүнийг Оросын зэвсэгт хүчнийг “гутаан доромжилсон”, мөн цэргийн ажиллагааны талаар “худал мэдээлэл” тараасан гэм буруутайд тооцжээ. Шлосберг өөрт нь тавьсан бүх хэргийг үндэслэлгүй бөгөөд улс төрийн зорилготой гэж үзэж, гэм буруугаа хүлээгээгүй байна.

63 настай Шлосберг нь 2022 онд ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш дайныг ил тод эсэргүүцсээр ирсэн цөөн улс төрчдийн нэг юм. Тэрбээр дайныг зогсоож, гал зогсоохыг удаа дараа уриалж байжээ.

Түүнийг яллах болсон нэг үндэслэл нь 2022 онд Telegram сувгаар “Түүний цус... түүний гарт” гэсэн гарчигтай, Украины шархадсан эмэгтэй болон Владимир Путины зургийг нийтэлсэн материалыг дахин хуваалцсан явдал байв. Мөн нэгэн хэлэлцүүлгийн үеэр Украины дайныг “цуст шатар” хэмээн тодорхойлж, зогсоохыг уриалсан байна. 

Оросын Яблоко улс төрийн намын дарга Николай Рыбаков даваа гарагт Дээд шүүхэд болсон давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр үг хэлж байна. Уг шүүх тус намыг зарлагдаагүй санхүүжилт болон кампанит ажлын дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр есдүгээр сард болох парламентын сонгуульд өрсөлдөхийг хориглосон.

Шлосберг шүүхийн эцсийн үгэндээ Орос улс сүүлийн 30 жилийн хугацаанд эрх чөлөөний найдвараас хүний болон иргэний эрх, эрх чөлөөг бараг бүрэн устгах зам руу орсон гэж мэдэгджээ. Тэрбээр дайны жинхэнэ хохирлын тоо хэзээ нэгэн цагт ил болно гэжээ.

Түүний харьяалагддаг “Яблоко” нам шүүхийн шийдвэрийг “зэрлэг балмад ял” хэмээн нэрлэж, давж заалдахаа мэдэгдсэн байна. Тус намын зүгээс Шлосбергийг эх орноо хайрлаж, гал зогсоохыг уриалсных нь төлөө шийтгүүлсэн гэж үзжээ. Шлосбергийн хэрэг нь Кремль дайныг шүүмжилсэн дуу хоолойг дарах бодлогоо улам эрчимжүүлж байгааг харуулсан үйл явдал болж байна. ОХУ-ын эрх баригчид 2022 онд Украинд халдсаны дараа армийг шүүмжлэх, дайны талаарх засгийн газрын байр суурьтай зөрсөн мэдээлэл түгээхийг эрүүгийн хариуцлагатай болгосон хууль баталсан юм.

 

Түүнчлэн ОХУ-ын Дээд шүүх “Яблоко” намыг ирэх есдүгээр сард болох парламентын сонгуульд оролцуулахгүй гэсэн өмнөх шийдвэрээ хэвээр үлдээжээ. Тус нам нь ОХУ-д дайныг ил тод эсэргүүцдэг цорын ганц бүртгэлтэй улс төрийн нам юм. Хүний эрхийн Amnesty International байгууллага Шлосбергийн ялыг буруушааж, түүнийг энх тайвны төлөө байр сууриа илэрхийлснийх нь төлөө хэлмэгдүүлсэн хэрэг гэж үзээд нэн даруй суллахыг Оросын эрх баригчдад уриалжээ.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 31 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    21 цаг 30 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    21 цаг 32 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    21 цаг 36 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    21 цаг 42 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Уржигдар 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Уржигдар 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Уржигдар 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Уржигдар 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Уржигдар 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Уржигдар 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК