
2026 оны 10-р сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны чуулган амжилттай зохион байгуулагдлаа.
Чуулганы хүндэт зочноор БЗД-ын Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-н Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт, УИХ-ын гишүүн бөгөөд Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн С.Цэнгүүн, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадрал, АН-ын ҮБХ-ны гишүүн бөгөөд АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билгүүдэй нар оролцлоо.
Чуулганаар холбооны цаашдын үйл ажиллагаа, залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцож, холбооны Тэргүүн болон Зохицуулах зөвлөлийн гишүүдээ сонголоо.
Энэ үеэр Батхишигийн Чинхүсэл Ардчилсан залуучуудын холбооны Тэргүүнээр сонгогдож, залуучуудынхаа дуу хоолойг нэгтгэн, шинэ санаачилга, шинэ эрч хүчээр үйл ажиллагаагаа манлайлан ажиллахаар боллоо.
Шинээр сонгогдсон Тэргүүн Б.Чинхүсэл болон Зохицуулах зөвлөлийн гишүүддээ амжилт хүсье!
Хамтдаа санаачилъя. Хамтдаа бүтээе. Хамтдаа өөрчилье.






















































