
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 2026 оны 10 дугаар сарын 6-ны байдлаар 71 хувьтай үргэлжилж байна.
Дүүргүүдийн дархлаажуулалтын хамрагдалт
-
Чингэлтэй дүүрэг – 61.52 хувь
-
Сүхбаатар дүүрэг – 63.41 хувь
Зорилтот бүлгийн хамрагдалт
-
6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд – 106,217 буюу 56.48 хувь
-
Жирэмсэн эмэгтэй – 965 буюу 34.46 хувь
-
65 ба түүнээс дээш насны иргэн – 28,082 буюу 80.88 хувь
-
Архаг өвчний хяналтад байдаг иргэн – 27,007 буюу 97.32 хувь
Иймээс эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, өөрийгөө болон гэр бүлээ, бусдын хүүхдүүдийг ч халдвараас сэргийлж, томуугийн хүндрэлээс хамгаалаарай.






















































