
НЦУГ-аас баавгай хүн рүү дайрсан асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастайн Бурхантын ам гэх газар баавгай гэр рүү дайраад байна гэх мэдээлэл цагдаагийн газарт ирсэн. Мэдээллийн дагуу тухайн газарт ажиллалаа. 40 настай эмэгтэй баавгайд самардуулсан, 50 орчим настай эрэгтэй нас барсан байдалтай олдсон. Нас барсан эрэгтэйн цогцос гэрээс ойр олдсон. Тухайн баавгайг олж тогтоох, эрэн хайх ажил явагдаж байна" гэв.



















































