
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бид нийт хэрэглээнийхээ 90 хувийг ОХУ-аас авдаг байсан. Одоо 30 хувийг нь өөр эх үүсгэврээс авдаг болчихлоо. Энэ аравдугаар сард БНХАУ, БНСУ-аас шатахуун авна. Шатахуунтай холбоотой асуудлыг Б.Мөнхтамир дэд сайд хариуцаад явна. Нэг хүн бүгдийг хариуцаад дийлэхгүй байгаа. Дэд сайдтай болсон нь бидэнд их хэрэгтэй байгаа. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар ажиллаж байна" гэв.






















































