Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Мөнхбат: Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлвэл хууль, журам зөрчинө

2013-1-03
0
ЖИРГЭХ
15
МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилгээ хийлгэхгүй байгаа, мөн Улсын эмнэлэгт шилжүүлэх эмч нарын дүгнэлт гарсан хэдий ч яагаад шилжүүлэхгүй байгаа эсэх талаар Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбаттай ярилцлаа. 

 15   МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилгээ хийлгэхгүй байгаа, мөн Улсын эмнэлэгт шилжүүлэх эмч нарын дүгнэлт гарсан хэдий ч яагаад шилжүүлэхгүй байгаа эсэх талаар Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбаттай ярилцлаа. 
    
-МАХН-ын дарга хорих эмнэлэгт ямар нөхцөлд хоригдож байна вэ? 

-Намбарын Энхбаяр гэдэг хүн Зайсан дахь хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байна. Энэ газар нь хорих ял эдэлж байгаа хүмүүс эмчлүүлдэг улсдаа байдаг гол эмнэлэг. Нөхцөл байдлын хувьд бусад ялтнуудтай яг ижил нөхцөлд байгаа. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим бий. Эмнэлгийн өрөөнд ганцаараа байрлаж байна. Хажуугийн өрөөнд нь Төрийн тусгай хамгаалалтын ажилтан харж хамгаалж байгаа. 

-Гэвч хорихын эмнэлэгт эмчилгээ хийлгэхгүй байгаа гэсэн үү? 

-Н.Энхбаяр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хорихын нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэхгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан. Уг хүсэлтдээ “401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх, тариа тариулах, эм уухаас татгалзаж байгааг албан ёсоор илэрхийлж байна” гэж гараараа бичиж өгсөн. Гэхдээ хорих ангийн эмнэлгийн эмчийн зүгээс даралт үзэх, ойр зуурын л үзлэг хийгдэж байна. Уул нь хорихын нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаа. Гэтэл өөрөө бичиг хийж өгөөд үзүүлэхээс татгалзаад байгааг тэр хүний хувийн хэрэг гэж ойлгож байна. 

-Эрүүл мэндийн яамнаас эмч нарын баг томилогдсон. Мөн тэд үзээд, яаралтай Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан гэсэн? 

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвлөх эмч нарын баг гэж томилогдож, Н.Энхбаярыг Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт зөвлөмжийг гаргаж, хорих ангид өгсөн байна. Энэ нь бол үнэн.

-Дүгнэлт гарсан байхад шилжүүлэхгүй байгаа нь ямар учиртай вэ? 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй мэдээлэл цацагдаад байна. Тухайлбал, хорих анги Н.Энхбаярыг улсын хоёрдугаар эмнэлэгт шилжүүлнэ гэсэн чинь прокурор зөвшөөрөхгүй байна гэж. Тийм зүйл байхгүй. Прокуророос зөвшөөрөл шаардах ёсгүй. 2002 онд батлагдсан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 313/316 тушаалаар баталсан журам байна. Уг журамд “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг төрөлжсөн үйлчилгээний төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглоно” гээд заасан байдаг. Энэ заалтын дагуу хорих анги Н.Энхбаярыг шилжүүлэх боломжгүй. Гэтэл прокурор зөвшөөрөл өгвөл болно гэж байгаа нь хууль бус. Хорих байгууллагаас гаргасан шийдвэр хууль журамд нийцэж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэгтэй. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд прокурор хууль, журам зөрчсөн зөвшилцөөнийг бусадтай хийх боломжгүй.

-Нэгэнт шилжүүлэх боломжгүй гэсэн заалт байдаг юм байна. Тэгвэл яагаад өнгөрсөн наймдугаар сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 21-н хүртэл хоёрдугаар эмнэлэгт эмчилгээ хийлгэхийг зөвшөөрч байв? 

-Яагаад гэдгийг хорих байгууллагаас асуух хэрэгтэй. Цаг хугацааны асуудал байсныг үгүйсгэхгүй. Прокуророос холбогдох шаардлагыг тавьж ирсэн.

-Энэ бүхнээс харахад прокурорын байгууллага, ШШГЕГ хоёр хоорондоо ойлголцоогүй гэж үзэж болох уу? 

-Үгүй. Прокурорын байгууллага, ШШГЕГ хоёр хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж байна. Ямар нэгэн үл ойлголцол байхгүй. Харин гаднаас хорих газарт хөндлөнгийн хүчин зүйл нөлөөлж байгаагаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байна. 

-Тэгэхээр ШШГЕГ-т дарамт шахалт ирж байгаа гэх гээд байна уу? 

-Тийм. Ирж байгаа. Н.Энхбаяр гэдэг хүнийг хамгаалж, өмгөөлж байгаа УИХ-ын гишүүд, сайдууд байна шүү дээ. Энэ хүмүүс Н.Энхбаяр гэдэг хүнийг яаж өмгөөлж, хамгаалж гүтгэлэг тарааж байгаа нь ойлгомжтой байна. О.Баасанхүү гэх гишүүнийг хар. Хууль тогтоох ажлаа хийхгүй, хувь хүний араас гүйж харайгаад. Ингэж намба алдаж болохгүй. 

-Ер нь тэгэхээр хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтны хувьд энгийн эмнэлэг рүү шилжүүлэх боломжгүй юм байна. Харин тус хорихын эмнэлэгт эмчилгээ хийж чадахгүй бол яах вэ? 

-Журмандаа шилжүүлж болохгүй гэж заасан ч улсын эмнэлгийн эмч нар хорих ангид ирж эмчилгээ хийж болно гэж заасан байгаа. Харамсалтай нь, Клиникийн хоёрдугаар эмнэлгийн эмч нар хорихын эмнэлэгт очиж, эмчилгээ хийхгүй гэж байгаа ёс суртахуунгүй асуудал. 

-Яагаад? 

-Н.Энхбаяр гэдэг хүнийг буцааж улсын хоёрдугаар эмнэлэгт авчир гэж шаардаж байна. Тэд хорихын нэгдсэн эмнэлэгт очиж эмчилгээ хийхгүй гэж байгаа нь сайдынхаа  2002 онд баталсан журмаа зөрчиж байна. Тиймээс хуульд заасан үүргээ биелүүлээгүй эмч нарын асуудлыг холбогдох газар нь шалгаж тодруулах ёстой гэж үзэж байна. Тухайлбал: Эрүүл мэндийн яам 

-Н.Энхбаярын амь нас эрсэдвэл хэн хариуцах вэ?

-Эмнэлгийн тусламж санаатай үзүүлээгүй учир прокурор хариуцлага хүлээнэ гэж намынх нь нөхөд ярьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацаж байна. Хорих байгууллага дээрх ялтны ял эдлүүлэх бүх нөхцөл бололцоог хангаж өгсөн. Ийм байхад тухайн хүн хоол унд хэрэглэхээс татгалзаж эрүүл мэндээ хохироовол прокурор хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй.

-Өлсгөлөн зарлана гэсэн мэдээлэл байсан. Юу болов? 

-Тэр бол тэр хүний эрхийн асуудал. Хорих байгууллага эмчилгээ хийе гэсэн. Гэвч өөрөө хоол унднаасаа татгалзаад, эрүүл мэндээ хохироож байгаад өөрөө л хариуцлага хүлээх ёстой. Энэ хүнийг ийм байдалд хүргэсэн тойрон хүрээлэгчид нь хариуцлага хүлээх ёстой. 

-Ер нь Н.Энхбаяр ямар хоол унд идэж байгаа вэ? 

-Бүх хоол ундыг нь гаднаас, төрийн тусгай хамгаалалтын газраас оруулж байгаа. 

-Н.Энхбаяр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд хандсан байгаа. Хуралдааны дараагийн шийдвэрээс хамаарч, Н.Энхбаярыг хорих ангид хуваарилах уу? 

-Н.Энхбаяр дээд шүүхэд хандах хандахгүй нь ял эдлүүлэх ажиллагаатай ямар ч холбоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа болон ял эдлүүлэх ажиллагаа нь хоорондоо тэс өөр процесс. Тэдгээрт тавих прокурорын хяналт ч ялгаатай. Эдгээрийг хольж хутган хүмүүсийн толгойг эргүүлж болохгүй. Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч ямар шийдвэр гаргах нь өөр асуудал. Анхан шатын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул хуульд зааснаар Н.Энхбаярыг хорих ангид хуваарилна. 

-Хэзээ хуваарилах вэ? 

Н.Энхбаяр одоо хорихын нэгдсэн эмнэлэгт байгаа шүү дээ. Тогтоол гүйцэтгэх газар ялтныг хуваарилах асуудлыг шийдвэрлэдэг.

-Прокурорын хувьд ар гэрийнхэнтэй нь уулзаж байна уу? Танд ямар нэг хүсэлт тавьж хандсан уу?

- Ар гэрийнхнийх нь зүгээс уулзъя гээд ирвэл прокурорын байгууллагын хаалга нээлттэй. Одоогийн байдлаар ямар нэгэн хүсэлт ирээгүй байна.

-Ер нь яагаад заавал арванхоёрдугаар сарын 21-нд хорих болов. Дэлхий сөнөх энэ өдөр бүх хүмүүсийн анхаарал өөр тийш сарнисан үед хорилоо хэмээн иргэд ярьж байсан? 

-Дэлхий сөнөх, сөнөхгүйтэй ямар ч холбоогүй. Хуулийн ажилд тэр хамаагүй. Бид шаардлагатай тохиолдолд ямар ч үед хуульд заасан үйл ажиллагаагаа явуулж болно. Хорих ангид хүргэх өдөр нь л тэгэж таарсан байна. 

-Мөн арванхоёрдугаар сарын 21-нд Н.Энхбаярыг ачиж явсан нь хууль бус гээд байгаа? 

-Яагаад хууль бус гэж. Аль наймдугаар сард л давж заалдах шатны шүүхийн магадлал гарсаны дараа хорих анги руу авч явах ёстой байсан гэж би үздэг. Харин яагаад дөрвөн сар гаруй хугацаанд эмнэлэгт байв гэдэг нь асуудал. 

-МАХН-ынхан Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн асуудал ярьж байгаа? 

-Хуульд зааснаар хорих ял эдэлж байгаа хүн сонгуульд нэр дэвших боломжгүй. 

-Н.Энхбаяртай хамт ял сонссон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нар хаана ял эдэлж байгаа вэ? 

-До.Чулуунбаатар Дарь-Эх дахь хорих 441 дүгээр ангид, Ж.Мягмаржаргал Амгалан дахь хорих 421 дүгээр ангид ял эдэлж байгаа. 
Б.Чимэг


 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • (182.160.31.205)
    ЭЛБЭГДОРЖ 2009 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ЭНХБАЯРТАЙ БИШ УИХ-Д СУУГАА 76-Н АВИЛГАЛЧИДТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЖ АНДГАЙ ТАНГАРАГ ӨРГӨЖ АМЛАЛТ ӨГЧ ГАРЧ ИРСЭН ХҮН УИХ-Д СУУГАА 76-Н АВИЛГАЛЧИДТАЙ ТЭМЦЭХГҮЙ ЗӨВХӨН ӨРСӨЛДӨГЧ ЭНХБАЯРТАЙ ТЭМЦЭЭД БАЙГАА НЬ ШУДАРГА БИШ БАЙНА ҮҮНИЙГ АВИЛГАЛТАЙ ТЭМЦСЭН ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ЭЛБЭГДОРЖ ЗӨВХӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧӨӨ ӨРГӨСТ ТОРНЫ ЦААНА СУУЛГАЖ ӨӨРӨӨ ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭЖ САНААРХСАНДАА ЭНХБАЯРЫГ ХОРЬСОН
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • Монгол (202.55.186.20)
    Цаг хугацаа бүхнийг ил болгоно ,Элбэгдоржийн бөгсийг долоож , үнэрлэгчдээээ.
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • Даваа (203.91.117.4)
    Буруу бүхгийг үүрсэн энхбаяр ялаа эдлэж тамаа үзэж байна.Жинхэнэ их зүйлийг завшсан, луйвардсан, авилагалын эзэнгүүд,тархи угаагчид Элбэгдоржийн хоёр суганд хавчуулаастай байна. Энхбаярыг уучлах, чөлөөлөх эрх мэдэл ерөнхийлөгчид бий. Яагаад чөлөөлөхнүй байна гэвэл шудрага бус зүйл их хийсэн Элбэгдоржтой холбоотой.Энхбаярыг суллавал шудрага ёсонд нийцнэ.
    2013 оны 01 сарын 07 | Хариулах
  • unshigch (182.160.22.185)
    Hilseer hiichiheed, odoo maiin ni avah geed baigaa jum uu???Jostoi hachin bodlogo baina daa.
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • МАНГАС Н.ЭНХБАЯР (183.81.169.21)
    ЭНХБАЯР ГЭЖ МАРЗАН ШАРАВЫН НЭГ ЗУРСАН ЗУРАГ БАЙДАГ ДАА АМАА АНГАЙГААД 2 ГАРААРАА ТОЙРУУЛААД ХАШЧИХСАН АРД ТҮМЭН НЬ ҮР ХҮҮХЭД ЭД ХОГШИЛОО АЧЧИХСАН АМ РУУ НЬ ОРЖ БАЙДАГ .ТИЙМ Л МАНГАС ЭНЭ ХҮНИЙ ҮЕД ХҮҮХДҮҮД ТРАНШЕЙНД ОРЖ ХӨГШИД ХОГ ТҮҮЖ ЭХЭЛСЭН ШҮҮ ҮҮНИЙГ ХЭН Ч МЭДНЭ.ГЭМ БУРУУТАЙ НЬ 3 ШАТНЫ ШҮҮХЭЭР БАТЛАГДСАН ЛУЙВАРЧИН ЭДЛЭХ ЁСТОЙ ЯЛАА ЭДЛЭХ Л ЁСТОЙ.
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (71.191.202.23)
    xoorxii geed gunshignaad baikhaar yaliig ni tor xarj yzeed bagacgacan um bish nuu odoo dabj zaaldaach duugee guugee duudaad abchir ter Tulgiin axiig abchir tegbel chamaig culllalaa..
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • bat (98.215.32.23)
    Ene hun uuruu uurtuu l ezen . ene biee ulsgunuu uvtgunuu hend hamaatai yum be. hiisen hereg ni unen gej ilreed l horigdoj baigaa biz dee. duugai suuj baisan bol ar ger ah duugee iim baidald hurgehgyi l baisan. ta buhnii halaasnaas shuud avaagyi uchraas ta nar medehgyi l baigaa baihgyi yu. ternees hiisen heregtee tohirson yalaa l edlej bn. ter tusmaa bur hed dahin baga yal gej oilgoh heregtei shdt ee.Naad zaisangiin gazar chini jiriin neg niisleliin gazriin albanii mergejiltenguud hotiin darga nar uguud avaad baidag gazar bish baihgyi yu. Naadah chini ehleed uguud avaad tegeed l busad ni baritsaad l bulaatsaldaad ehelsen l zuil shuu dee.
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • martaa (122.201.18.164)
    enhbayriig 2jileer avilagchin gej yllaa.odoo busad hamtragch avilgalchid ni haana bainaa...ene huniig barival olon hun deelee nomrono gesen yasan be...hunii amaar bariad horidog yum,busadiig ni gutgeed hurdan bariachee.
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • Danzan (188.22.167.33)
    Sullaachee elbegeegiin tserguud elbege teige toniloosoi
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • mongol huu (180.235.163.10)
    ha ha
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (180.235.163.10)
    ha ha
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (202.179.11.107)
    mongold darangyilal gazar awchee
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (202.9.47.132)
    yaliig n nemeechee,,, dawarsan enhbayr hulgaichid yaliin nemeh herehegtei..
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • zochin (219.250.222.155)
    zugeer sullachihaach huzuugui min
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (103.9.90.98)
    иргэдээ хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлцгээе бүү туйлшир
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (49.0.161.68)
    HELEED BAINASHDEE ARD TUMNEES ZAISAN TOLGOI BULAAJ IDSEN ENDEE UHEG GEJ
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • zochin (122.201.18.173)
    yu yariad baigaa mal we 2002 onii huulich geh shig yamar onts notstoi hereg xiisen yum hun alsan yumuu ,horiotoi har tamhi mansuuruulah bodis teeverlesen yumu esvel terorist ajilgaa yavuulsan yumuu horchin hujaa elbegdorjiin bogsiig doloogch archaagui amitan
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • gg (103.9.90.98)
    яг л үнэн юм бичсэн байна
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • UHEE (49.0.161.68)
    ENHBAYRIIN UED ZAISAN TOLGOIGOOS ARD TUMNIIG HUUJ BARSBOLD SHIILEGDAMBA .M. ENHBOLD NAR AVILGAL AVCH ENE GAZRIIG YUU BOLGOSNOO HARCGAA ZUVHEN ENE HEDIIN HIISEN AJIL TEGEED TENDEE NUGELEE NAMINCHLAAD UH.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • mongolhvv (87.64.73.73)
    iim dabarsan balai nobsh shuu dee shouchin abilgach enhbayr?? hudalaa vhlee hatlaa gesen zvgeer bgaa yum bnaa?? ylaas multarah gej baashilj bnaa, odoo hen itgeh yum be?? hoorhii teneg nobsh ner nvvree barsan shuu dee??
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • irgen (122.201.18.185)
    yaltan Enh bayar uheh odoo hend ch hamaagui bolson yom baina shuu dee? uh uh.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (49.0.192.112)
    ЭНЭ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН ГЭХ ИЛЖИГ ЖИНХЭНЭ ХҮНИЙ МАСК ЗҮҮСЭН МАЛ БАЙНА ДАА. ИЙМ МАЛУУД МОНГОЛД ЦӨӨРӨХ УЧИРТАЙ. ЭРЛЭГДОРЖТОЙГОО ХАМТ ТӨРХӨМДӨӨ БУЦВАЛ ТААРНА
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
    • 49.0.192.112гуай та АЯД за
      2013 оны 01 сарын 03
  • (182.160.44.41)
    энхбаярыг хүний ёсноос гадуур ингэж тарчлааж болж байгаа юм уу. наад хүн чинь монгол улсыг их өрнөөссалгасан хүн шүү дэ. яагаад үүнийг нь дурсахгүй байгаа юм бэ. энхбаяр өмч хөрөнгөтэй компанитай байж болохгүй . АН-ын гишүүд л бүгдийг авч өмчилж болдог ямар хууль байна вэ. энхбаярыг хилсээр хорьчихоод араас нь шорондоо үх гэж хэн хэний захиалгаар сэтгэгдэл бичээд байна вэ.хүний амь нас амьдралаар тоглодог ямар гээч ардчилал вэ.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
    • bi
      ih ur geed barag tuluhgui baij bolohoor baisan yumiig uhsaar baigaad il gargaj uuruu nileen heden nogoon karmalsan gej baigaa. odoo bas 23jil yarigdaj baigaagui orsuun umch huuchin barilguudiig orsuud butsaaj avah tuhai yariad baigaa ni enkhbayar bolon tuunii shine nam uls turiin sanhuujilt bolgoh gej ulairan temtsej mongold baigaa umchiin bolon zarim heseg ni huvchilagdsan barilguudiig bulaaj avah geh met nohoi sanaa gargaj mongolchuudaas hooliig ni bulaaj ideh yum l bodood yavj baigaa baagii daa. shorond baihdaa hurtel heden barilga zuvchuulj avah sanaatai ajillaj baigaa muu gulug.
      2013 оны 01 сарын 03
    • Их өр тэглэх нэрээр Хичнээн Ногоон кармалсан гэдэг бил ээ дээ
      2013 оны 01 сарын 03
  • munkh (208.54.80.215)
    Enhbayar dargiin amidral ger buliig ch suitgelee dee. Ene hunii zindaand hureh chadaltai hun ene tord odoo baihgui. Udahgui unen yalnaa, tsag ergenee.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • 25 (180.149.97.1)
    ̺íõáàòàà íààä õóóëü ç¿éä ¿ë íèéö¸ýí æóðìàà ººð÷ë¿¿ëýý÷.Ýíý áîë òà íàðûí àæèë ø¿¿.Àæèëäàà ýçýí áàé.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • mongol (58.124.0.50)
    uhej baisan ***** hurliizuud turiin tolgoid bolon buh turliin niigmiin salbart gai bolj baih ymaa
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (210.89.232.110)
    2002 onii dvrem juram yrisaar ene hvn uud bolwol hilegnesen ard tvmen chamtai yrih baih shvv nuhuruu
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
    • bi
      2002 ond mani hun uuruu yurnkhuu said baihdaa sanaachilj batluulsan durmendee orootsoldood amidarch baigaa yum bishuu. ard tumen enkhbayariig uhlee gehed hilegneh ni yul bol doo. 2002 ond mani hun ch hussen huniihee amidraliig tam bolgoj uud ni tatahiigaa tataj yavsan haan baisan shuu dee gej.
      2013 оны 01 сарын 03
  • Но-той шүүх (202.179.22.80)
    Ж.Мягмаржаргал нь хэрэг нь хэрэгсэхгүй болонгуут мөрийтэй тоглосон гээд ялласан ганцаараа тоглож болдог тоглоом юм уу?бусад тоглосон нөхдүүд нь хаана байгаан бэ?
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • уншигч (202.126.89.177)
    Монголчуудын хэсэг нь араатнаас доор болж дээ хөөрхий, юу ч хэлэх вэ дээ
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (203.194.113.110)
    ene hun yltan baij bolno hamgiin golni bainga har huwtsastai humuus tegej awj ywah herg bnu da irgen hunshigl awaad ywalda
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (182.160.32.233)
    аль 2002 оны дүрэм журам яриад суух гэж дээ
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • zochin (202.21.106.70)
    ene xumuus boliod uguusei yund shuuxees yl avchixsan xuniig ib=ngeed umuuruud nuguux ni jujig toglood bgaag oilgoxgui ym yl edelj bgaa bux xun tguul enxbayar shig ingeed baig l dee tguul xuuli tsaaz gj bgaad yana be
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (210.89.232.110)
    elbegdorjiin hvmvvs zahialgaar baahan setgegdel bichlee. yl ugchuud daraa ni hewleleer gvtgeed bas boloogvi setgegdleer gutaahaa baiwal yasan yum be dee
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (210.89.232.110)
    ene ugaasaa yu ch medehgvi tsaraitai nuhur baina. enhbayariig emnelegt hewtvvleh bish bvr sullah heergtei shvv dee
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (182.160.18.151)
    энхбаяр болиосой гэх хүмүүс хэний захилгыг биелүүлээд байгаа илжигнүүд вэ гэдэг нь тодорхой шүү дээ.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • zochin (202.21.106.76)
    Ene enxbayar odoo boliosoi er xun shig onogdson ylaa uureed garaad ireesei.olon amitniig ingej zovooj shanalgaj daramtalj bx ymar shaardlaga bdag bna
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • zochin (69.217.166.246)
    deerees chiglel ogsonii daguu ajillaj bgaa hun bna,gol zorilgo ni eronhiilogchiin songuulid oruulahgui bh,Enkhbayariig uls toroos archih,ard tumen harj bna,odoo tord bgaa humuus yamar zamaar bayajiv gedgiig sudlaad uzeerei
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 26 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    6 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    7 цаг 14 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    9 цаг 40 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    10 цаг 55 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    11 цаг 35 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    11 цаг 49 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    12 цаг 19 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    12 цаг 49 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК