Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сосорбарам: Шинэчлэлийн Засгийн газар бол чимээгүй фашизм юм

2013-1-10
0
ЖИРГЭХ
21-р зууны Америкийн соёл, сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн, хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, Капитализмын талаар өөрийн үзэл санааг ул суурьтай боловсруулж, түүнийгээ уран зохиолын хэлбэр болох романуудаар тун сонирхолтой, хүртээмжтэйгээр түгээж чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг байсан Айн Рэндийн бас нэгэн гайхамшигтай бүтээл бидэнд хүрэхэд бэлэн болж байна.
soba21-р зууны Америкийн соёл, сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн, хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, Капитализмын талаар өөрийн үзэл санааг ул суурьтай боловсруулж, түүнийгээ уран зохиолын хэлбэр болох романуудаар тун сонирхолтой, хүртээмжтэйгээр түгээж чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг байсан Айн Рэндийн бас нэгэн гайхамшигтай бүтээл бидэнд хүрэхэд бэлэн болж байна.

Айн Рэндийн үзэл санааны дийлэнх нь хувь хүний эрх чөлөө, рациональ сэтгэлгээнд суурилдаг тул бидний үнэт зүйл, үзэл санаатай нийцэх бөгөөд бид энэхүү эмэгтэйн бүтээлээс холуур тойрч өнгөрөх аргагүй юм. Монголчуудын хувьд энэ хүнийг “Бид амьд хүмүүс” номоор нь таньдаг. Харин төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам өмнө нь Айн Рэндийн хоёр ч жүжгийг найруулан үзэгчдэд хүргэж байсан бөгөөд одоо дахин нэг жүжгийг нь тавих гэж байна. Энэ бол “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг юм. “Х түц” продакшнтай хамтран тавьж буй тус жүжгийг энэ сарын 16-ны 18:00 цагт “Од” кино театрт тоглох юм. Жүжгийн найруулагч Д.Сосорбарамтай ярилцлаа. 


-    Энэ бол таны Айн Рэндийн зохиолоор тавьж буй гуравдахь жүжиг. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгээр энэ удаад та нийгэмд ямар санааг хэлэх гэж байна вэ?


-    Миний өөрийн амьдралын философиор бол эрх чөлөө гэдэг нь идэж уух хоол ундаас илүү үнэ цэнэтэй зүйл. Би эрх чөлөөтэй байж идэж уух юмтай, эрүүл цовоо байж чадна. Мөн бүтээх гэж буй бүтээлээ хүчтэй зөв бүтээж чадна. Ямар нэгэн нийгмийн захиалга энд байхгүй. Д.Намдаг гуай “Авьяас бол агуу их эмзэглэл” гэж хэлсэн байдаг шүү дээ. Түүн шиг би энэ цаг үедээ л эмзэглэж байгаа юм. Жишээ нь би социализмын үед амьдарч л байсан. Тэгэхэд миний амьдрах нийгэм бол социализм биш. Ардчилал эрх чөлөө гэдгийг байгуулцаад өдийг хүрлээ. Гэтэл энэ нь нэг л цэгээ олохгүй байна шүү дээ. Өнөөдөр орон нутагт ардчилал яллаа гэж байна. Зөв эрх чөлөөний баримжааны хөлтэй болж байгаа нь сайн хэрэг. Их хуралд ардчилал бага сага дэмтэй боллоо л гэж байна. Гэхдээ энэ нь надад асар их чамлалттай байгаа юм. Хүний бүх боломжийг ямар нэгэн байдлаар хаасан хаалтууд харагдаж байна. Одоо энэ яамдуудын бүтцийг харахад л хөгийн. Бүтцийг зохион байгуулж байгаа сайдуудыг харахад л хөгийн. Зарим яамдуудыг анзаарч  байхад төрийн яам биш хувийн компани болчихсон. Төр бол төр. 1996 оноос хойш хэт коммунистууд давамгайллаа. Түүнээс  хойш эвслийн, зөвшилцлийн шинжтэй байлаа. Өнөөдөр ч гэсэн шинэчлэлийн нэртэй боловч эвслийн Засгийн газар л байгаа шүү дээ.

-    Тэгэхээр та эндээс яг юуг буруутгах гээд байна вэ?


-    Айн Рэндийн хэлдэгээр эвсэл, зөвшил гэдэг бол чимээгүй фашизм юм. Чимээгүй фашизм гэдэг нь юугаар анзаарагдаж байна гэхээр төрийн сэнтийгээр мөнгө угаадаг том толгойтой хүмүүс эвсээд байдаг. Доор нь амьдарч буй эгэл жирийн мань мэт шиг амьдралын төлөө зүтгэж буй хүмүүст асар их гайтай тусч байна. Ялангуяа энэ бэлэнчлэх сэтгэлгээ, бэлэн мөнгө амалдаг гай. Халамж гэдэг бол хүнийг амьдаар нь сүг болгож байгаа. Тэгэхээр энэ халамжаас өөр зүйл Монголын төрд байх хэрэгтэй юм. Хүн болгон ямар нэгэн зүйл хийж чадна. Тэр боломжийг нь нээгээд л өг л дөө. Энэ зүйлүүд надад их эмзэг тусдаг. Тэгэхээр би хүн төрөлхтний энэ олон “ИЗМ”-үүдтэй  таарах ч үгүй юм  байна. Цаашдаа ч таарахгүй байх. Би бүтээлээ хийгээд л явж байгаа хүн. Энэ бүтээлээрээ том албан тушаалтнуудыг шүүмжлээд ч юм уу хэн нэгнийг хүмүүжүүлэх гээд байгаа юм биш. Ийм л байна гэдэг бодит байдлыг л харуулах гэсэн юм.

-    Айн Рэнд та хоёрын хэлэх гээд байгаа зүйлийг монголчуудын оюун санаа хэр хүлээж авах бол?

-    Ядуу шүү дээ. Иймэрхүү үзлийн жүжгүүдийг цөөхөн хүн үздэг. Монголчуудын 20 хувь нь л ном уншиж байгаа байх. Тэгэхээр хүмүүсийн тоог чамлалгүйгээр зөв мэдээллээр хангадаг байх хэрэгтэй. Хамт олонч үзэлтэй, коммунист бодолтой их ёс суртахууныг дээдэлдэг, худлаа эх оронч царайлдаг хүмүүс энэ жүжгийг яагаад ч хүлээж авч чадахгүй. Америкт болоод баруун Европт олон удаа тавигдсан. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” бол 1933 онд бичсэн хамгийн анхных нь жүжгийн зохиол юм. “Амьд хүмүүс” бол Айн Рэндийн хамгийн анхных нь роман байгаа юм. Хамгийн анхны жүжиг нь дэлхийн орнуудад тавигдсан. Айн Рэндийг өөрийг нь амьд байхад нь тайзнаа тавигдаж байсан юм. Тэрээр амьд байхдаа жүжгийнхээ үйл явц, найруулагчийн тавилт гэх мэтийг зөвшөөрөөгүй юм. Би түүний маш олон зүйлийг уншиж үзсэн. Урьд нь тавьж байсан найруулгыг нь ч харсан. Тэгэхээр хэтэрхий хийсвэр болгохгүйгээр яг Айн Рэндийн өөрийнх нь бодит үнэн байдалд байгаагаар л энэ жүжгийг тавьж үзье гэж бодсон. Би Айн Рэндийн өөрийнх нь бодож байсан амин сүнсийг Монголд анх хийж байгаа гэж бодож байгаа. Нэмээд л, чимээд л уран гоё болгохгүй. Яг л бодит хандлага. Бодит хандлага бол хүний оюун санааг авардаг. Достевский зохиолчийн хэлсэн нэг мундаг үг байдаг юм. “Өөрийн гэсэн толгой, байр суурьгүй, мэдлэггүй хүмүүсийг буруу мэдээллээр хангаад тэгээд боол болгож болдог. Энэ бол аюул” гэж хэлсэн. Айн Рэнд яг ийм л бодол санаатай хүн байсан байгаа юм. Достевский, Аристотель хоёрыг их биширдэг хүн байж . Энэ хүн чинь Платон, Шекспир эд нарыг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Хүмүүс энэ жүжгээс ямар нэгэн сэхээрал авна уу байна уу надад хамаагүй. Би хуучин шиг хүн хүмүүжүүлэх гээд тулгаагүй. Айн Рэнд ч өөрийнхөө үзлийг бусдад тулгадаггүй байсан. Гэхдээ л Айн Рэндийн философи дэлхийд ноёлж байна. Арван жилийн өмнө ном нь дэлхийд хэдэн саяараа борлогдож байсан.

-    Яагаад? Дэлхий даяараа л Шекспирийг агуу зохиолч гэж ярьж, бичиж байна шүү дээ?


-    Шекспирийн олон сонгодог жүжгүүд бий. Тэр жүжигт тоглосон жүжигчид буюу уран бүтээлчид дандаа хар мөртэй үлддэг гэсэн яриа байдаг юм. Айн Рэнд яагаад Шекспирийг үздэггүй вэ гэхээр өөрөө маш обьектив ханддаг учраас хэт уран сайхан, хэт их чимэглэлийг зөвшөөрдөггүй юм. Чамин гоё үгэнд маш дургүй. Хүн уран гоё үг сонсохоор хөөрдөг. Хүний сэтгэлийн хөдлөлөөр тоглодог. Романтик сэтгэлээр хийж бүтээж байгаа хүмүүсийг хордуулдаг гэж л мань хүн үздэг байх.

-    Та жүжгүүдээ бага тайзанд зориулж тавьдаг. Энэ нь ямар учиртай юм бэ?


-    Би гурван жүжгээ бага тайзанд амьд орчинд тавьсан. Жүжигчин хүн буруу амьсгалвал тэр нь үзэгчдэд мэдрэгддэг. Зөв амьсгалвал илүү үзэгчдийг татсан мэдрэмж төрдөг. Энэ жүжиг нь Айн Рэндийн үзэл санааг бусдад хүргэхээс гадна жүжигчинд өөрт нь мэргэжлийн зөв суурийг тавих түлхүүр болж байгаа юм.

-    “Х түц” продакшныг сонгосон нь бас учиртэй юу?


-    Ер нь “Х түц”-ийг би хамгийн анхны жүжигтээ урьсан юм. Батчулуун философичийн орчуулсан “Сайтар эргэцүүл” жүжгэнд энэ хамтлагийг багаар нь урьсан юм. Яагаад гэхээр хошин шогийн театрууд бол өөрсдийн хөдөлмөрөөр амьдардаг. Өөрсдийнхөө баялагийг өөрсдөө л бүтээж байгаа. Тэгэхээр Айн Рэндийн үзэл санаатай их дөт байгаа юм. Төрийн хормойноос аваагүй. Эд нар бол цаг завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс. Өөрийнхөө капиталыг мэдэрсэн хүмүүс. Ажиллахад амар гэж үзээд “Х түц” продакшнаа урьсан. Мөн гол дүрүүдийн хувьд “To Be or Not To Be” театрчилсан реалити наадмын шилдэг гурван байрт орсон дөрвөн хүүхдийг авсан. Тэгээд бусад жүжигчдийг “Х түц” продакшны жүжигчдээс авч байгаа. Ер нь энэ жүжгийг чиглүүлэх дүрүүд дээр манай Н.Онон, Т.Бархүү хоёр ажиллаж байна. Мөн МУГЖ Аглуу буюу Л.Баттулга, И.Одончимэг нар тус тусын дүрд тоглож байна. Зохиолуудад тодорхой бус дүр байдаг шүү дээ. Харин энэ жүжигт тодорхой бус дүр ерөөс байхгүй. Бүх мөн чанарууд нь тодорхой. Ер нь хүн байгалиас заяасан үнэт чанараа байнга гээдэг. Өөрийнхөө мөн чанарыг илэрхийлж чадахгүй явсаар байгаад л бурханы оронд очдог юм даа чааваас гэдгийг л харуулна даа.
Т.Хулан


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Д.Батсүрэн (122.201.18.145)
    Шинэчлэгдсэн гэж өөрийгөө нэрлэсэн энэ засгийн газрын үйл ажиллагаанд харамсаж байгаа нэг зүйл байна. Хүмүүсийг халж сольдог нь өөрийнхөө бодлогоо хэрэгжүүлэхэд хэрэгтэй л юм биз. Гэтэл энэ хүмүүс чинь нийгмээрээ бөөн айдас дунд амьдрах болжээ. Иргэд саналаа илэрхийлэх нь авилга гаарах үүд хаалга хаахад нийгмийн үнэт зүйл мөн боловч улс орны хөгжилд нэмэр болохгүй. Ийм айсан дарамттай нийгмийг бид хүсээгүй. Энэ талаар нэг л биш ээ гэдгийг ардчиллын эхний алтан хараацайнуудын хувьд Тантай санал хуваалцлаа .
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • Д.Батсүрэн (122.201.18.170)
    Сосорбарам бол хүний сэтгэлгээ задгайран яаж хөгжидгийн амьд жишээ. Бүх талаар задгайрч чөлөөлөгдсөн хүнийг нэрлэ гэвэл энэ хүнийг хэлнэ дээ. Хүний сэтгэлгээ ийм л чөлөөтэй баймаар. Манай залуучууд энэ ахаасаа улс төрд ч урлагт суралцах юм ихтэйг ойлгох хэрэгтэй.
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    Энэ хүн өөрийгээ их ухаантай хүн гэж боддог юм шиг байгаа юм гэхдээухаантай хүн болж жүжиглэж байгаа жинхэнэ хэлбэрдэгч шиг л харагдаж байгаа юм даа яагаад ч ухаантай хүн бол биш харин ардчилалын нэр барьсан зальтай хүн байж болох юм даа
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • Mangar soliot (166.181.3.25)
    Ene hodoonii galzuu soliot iin philisof yrihaar ineed hureed baihiin
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • zochin (122.201.18.228)
    шал тэнэг
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • нй (122.201.18.202)
    Айн Рэндииг сонгодог нь буруу Х Түцииг сонгодог нь бүүр буруу Хошин юм хошиноороо л дуусдаг юм
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (103.11.194.4)
    Ayn Rand g tegeed manaihan oilgoh n uu?
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • БИЙР (202.70.45.12)
    ӨНГӨРСӨН ЗАСГИЙН ГАЗАР ИЧКҮҮ ИДЭЭЧИД БАЙВ
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (182.160.22.45)
    He he marzan ch yum shig
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • m (122.201.18.210)
    hari gariguunhnuu zahias raeluin zahiag unsh tegvel fashizm buruu bish gedguug oilgono.
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • zochin (184.78.96.189)
    ene hunii ed hurungund haldsan bololtoi.daanch ene hun uvug deedsiinhee baig gehed buteen baiguulj yavsan ahmad humuusiin ed hurungiig uneguuduulj avsan ed hurungunduu denduu haramsaj bainaa.aa chi bas tegne vii?mongol ahan duusee teneguud gej bodoogui biz dee.shudraga uhaan sanaagaa uneluulsen huniig mongolchuud meddeg gedeg.
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (182.160.28.193)
    тэгээд уйлаад мөргөөд урд нь сөхрөөд хөлий нь үнсээч дээ улаан фэн гуай
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • TUYA (49.0.129.20)
    Би бол Сосорбарам гуайн улаан фен. Жинхэнэ өөрийнхөөрөө байж, амьдарч чадаж байгаа омог бардам сайхан эр хүн дээ. Уншдаг боддогоороо ч мань мэтээс тасарчихсан хүн. Түүний тавьсан 2 жүжгийг үзсэн. Энэ удаа ч мөн үзнэ гэж тэсэн ядаж байна. Танд сайн сайхныг хүсье.
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • Yooy (68.58.115.73)
    Ashgui sahal sambaagaa avch usand orchihson bn sh dee.Etgeed zavaan haragdaad bsiin.amjilt huseye .
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (27.123.214.110)
    Iim jig tavij bgaa tanid bayarlalaa olon mongolchuud ter dundaa. Zaluuchuud olnoor yzeesei umiig arai oor talaas ni haraasai
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • baabar (122.201.18.227)
    жирийн мань мэт genee, ard kino teatriig butsaaj ugvol ingej helj bolno
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • gegeerel (122.254.127.34)
    Sosorbaram ih mundag philosof yarijee.Tegeed odoo Mongolyn terd ter yariad bgaa yum n bii bolchihood bhad eeree demjeed l evlereed l yavj bgaa shyy dee,tegsnee genet gegeerchee.Yamai daa.
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 26 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    6 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    7 цаг 14 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    9 цаг 40 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    10 цаг 55 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    11 цаг 35 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    11 цаг 49 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    12 цаг 19 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    12 цаг 49 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК