Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхболд: Яагаад гишүүний тангаргаа өргөчихсөн хүмүүсийн араас хөөцөлдөөд байгаа юм бэ?

2013-1-18
0
ЖИРГЭХ
МАН-аас УИХ-д сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж гишүүнээс нь эргүүлэн татах шийдвэрийг Увс аймгийн захиргааны хэргийн шүүхээс гаргасан. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа.
   энхболдМАН-аас УИХ-д сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж гишүүнээс нь эргүүлэн татах шийдвэрийг Увс аймгийн захиргааны хэргийн шүүхээс гаргасан. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа.

- МАН-ын хоёр гишүүнийг эргүүлэн татах шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гаргажээ. МАН-ын бүлэг үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
- Манай бүлэгт шүүхийн шийдвэр албан ёсоор ирээгүй байна. Уржигдар шөнийн 12 цагийн үед ийм шийдвэр гарсан гэнэ лээ. Энэ бол шинээр гэнэт гараад ирсэн асуудал биш л дээ. Ер нь энэ сонгуулиас хойш явагдсан иргэдийн  сонголтыг сонгуулийн бус аргаар авахад чиглэсэн ажиллагааны үргэлжлэл гэж ойлгож байгаа. Урьд нь аймгийнхаа шүүхээр ороод Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар буруугүй гэдэг нь тогтоогдоод гарсан. Харин давж заалдах шатны шүүхээр гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцээд буруутай гэсэн шийдвэр гарсан байна. Гэхдээ үйл  явц дуусаагүй байна. Дээд шүүхийн шатанд хандана. Асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа.

- Яг ямар асуудлаар шүүх буруутай гэж үзсэн юм бол?
- Бид нарт гар дээр материал нь ирээгүй байна. Хэвлэл дээр гарсан материалыг шүүх ийм, тийм асуудлаар буруутгасан гэнэ ярьж болохгүй шүү дээ. Шүүх хурал болсны дараа шийдвэр нь хэсэг хугацааны дараа баталгаажаад ирдэг. Хэвлэлээр ийм мэдээлэл гарсны дараа СЕХ-ноос  тодруулахад шүүхийн шийдвэр нь СЕХ дээр ч албан ёсоор ирээгүй байна лээ. Яг ирсэн үед нь  ямар асуудлаар, ямар шийдвэр гарсан тухай дахиад ярилцана.

- Шүүхийн шинэчлэлийн талаар сүүлийн үед идэвхитэй ярьж байна?

- Энэ талаар ч бид байр сууриа урьдчилан илэрхийлсэн байгаа. Ард түмний сонголт ямар ч үнэ цэнэгүй болж байна. Аль аль талдаа сонгуулийн явцад алдаа, дутагдалтай зүйл байгаа нь үнэн. Хамгийн хачирхалтай, олон сэжиг дагуулж байгаа нь АН-ын зүгээс Ч.Хүрэлбаатар,  Б.Чойжилсүрэн нартай үүсгээд байгаа асуудлыг тавихаар шүүх, хууль хяналтын байгууллагад хандахаар ерөөсөө авч хэлэлцдэггүй. Дараад эсвэл хүлээж авдаггүй. Манайхны эсрэг утгатай өргөдөл, гомдлыг болохоор бараг бэх нь хатаагүй байхад шүүрч аваад шийдвэр гаргаад байгаа нь олон хүний хувьд олон асуулт дагуулж байна. Сонгуулиас хойш нэг ч удаа МАН-ынханы гомдол, шийдэгдсэнгүй. Гэтэл манай намтай  холбоотой өчнөө олон хэргийг манаргуулаад байгаа нь сонгууль, сонгогчийн эрх ашиг гэдэг зүйлийн утга, учрыг алдагдуулах нь ээ. Бид хуулиндаа ч гэсэн эргэн харж  нэмэлт, өөрчлөлт хийхгүй  бол хууль хяналтын байгууллагыг шударга, хуулиа барьж ажилладаг зарчим руу оруулахгүй бол улс төрийн сонгууль, Монгол улсын үндсэн хууль гэж байх утга учир алга болж байна. Энэ сонгуулийн дараа шүүхийн байгууллагатай холбоотой олон том асуулт дагуулсан үйл явдлууд ар, араасаа цуварч байна. Үүнд  шүүхэд ажилладаг хүмүүс биш ерөнхийлөгч ч бас гайхширч байгаа байх гэж бодож байна. Зөвхөн нэг талын юм яваад байдаг. Яагаад УИХ-ын гишүүнээр сонгогдоод тангаргаа өргөчихсөн хүмүүсийг араас нь хөөцөлдөөд яваад байгаа юм бэ гэдэг асуултыг хүн болгон тавьж байгаа байх.
  Хачирхалтай нь шүүхийн шийдвэр гаргахдаа татан буугдсан аймгийн сонгуулийн хороотой холбоотой  заалтуудыг тусгасан байгаа юм. Гэтэл Өвөрхангай аймаг дээр ийм асуудал болоход сонгуулийн хороо нь татан буугдсан гээд асуудлыг хүлээж авахгүй байх жишээтэй.  Үүнд шүүх, хууль хяналтын  байгууллагууд зөв хариултыг нь өгөхгүй бол Монгол улсад  хууль гэж юм байх хэрэггүй. Хууль, хяналтын байгууллага гэж итгэх аргагүй болох юм байна. Эцсийн дүндээ Үндсэн хууль, ардчилал гэж яриад байгаагийн утга, агуулгыг алдагдуулсан үйл явц болох байх. Дээд шүүх асуудлыг олон талаас нь харж, хуулийн дагуу шийдэх байх. Ингэж хэлэлцэхдээ хүрвэл манай талаас ч гэсэн тавьсан бүх гомдлыг сэргээж хэлэлцэх хэрэгтэй гэсэн асуудлыг яагаад хөндөж болохгүй гэж? Шүүхийн салбарт юу болоод байна вэ? Улс төр, шүүх хоёр ингэж хутгалдаад байж болох уу. Ард түмний сонголтыг шүүхийн, хуулийн шийдвэрээр ингэж өөрчлөөд байх юм бол ер нь сонгуулийн хэрэг гэж байна уу гэсэн асуулт байна.

- Өвөрхангай аймгаас сонгуульд нэр дэвшигчид бас шүүхийн асуудалтай байгаа. Энэ хэрэг юу болж байгаа вэ?
- Энэ бүлэг шийддэг асуудал биш. Ярьж, хөөцөлдөж байгаа зүйл бий. Гэхдээ одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй байна.

- Дээд шүүхээр гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарвал яах вэ?

- Дээд шүүхийн дараа хоёр гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө гэсэн асуудал яриад байна. Сэтгүүлчид хүртэл ийм ойлголттой болчихож. Дээд шүүхийн хурал болно, хулын дараа энэ хоёрын эсрэг шийдвэр гарна. Тэгэхээр гишүүний эрх нь хөндөгдөх нь ээ гэж. Ийм байж болохгүй л дээ.  Шүүхийн шийдвэр гараагүй байхад урьдчилан таамаглаад энэ хоёр гишүүнийг татах гэж байгаа юм байна гэсэн ойлголт нийгэмд тогтчихсон байна гэдэг шүүхийн талаар хүмүүс ямар хүлээлттэй байгааг харуулж байна.

- Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • (202.131.233.59)
    ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭСЭН НЬ ИЛЭРСЭН БОЛОХООР ГЭДГИЙГ ЧИ САЙН МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ...ЮУНД НЬ ГОНШИГНООД БАЙГАА ЮМ....
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • gunshiganah (122.254.127.34)
    MAH ereesee l neg yum ungersen hoino gunshigandag heden hyntei boljee,ternii neg n ene Enhbold..
    2013 оны 01 сарын 20 | Хариулах
  • (182.160.35.192)
    ene nam mongoliin tord gai bolson n ih. odoo ue ongorooson, hiidegee hiisen tatan buugdsan deer
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • (202.9.47.132)
    Odoo tegeed yahiimn bolj bna.Haashdaa tangarag urguud gishuun bolson yum yadgiin geed unguruuhiimu..ain Enkhbold dargaa.Tiim yum baihgui.Hyyli bol hyyli.Ta nariin ued hyyliig gyyli bolgoj baisan baij bolno.Harin odoo bol uur ue,hyyli heregjdeg hyyliig heregjuuldeg tsag irsen.End yamar nam yamar hun baihni ogt hamaagui.Zuvhun hyyli heregjih yostoi.
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • (203.194.115.9)
    хаана аль аймгийн шүүхэл ардчилсан намын нөхдүүд мөнгө, эд бараа тараасантай холбоотой гомдлууд хэзээ өгсөн , түүнийг чинь хүлээж аваагүй бол тэр бүх гомдлуудыг баримттай нь хэвлэл мэдээлэлд тавиач, үнэхээр тийм асуудлуудыг шүүх хүлээж авалгүй, дарсан, шийдээгүй бол ард түмэн нэгийг бодох байх, ингэж ялгавартай хандаж болохгүй байхаа эрхэм шүүхийнхэн
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • (202.131.233.59)
    ЭНХБОЛДОО ТАНАЙ НАМ ЛУЙВАР ХИЙЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ЗҮЙ БУСААР АВАХ ГЭСЭН ОРОЛДЛОГУУД ЧИНЬ ИЛРЭХ БҮР ЧАМД ЭВГҮЙ БАЙГАА БИЗ... ТҮҮНИЙГЭЭ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС НУУХ БҮР Ч ХЭЦҮҮ... ТАНАЙ НАМ ИЙМ Л ХӨГИЙН НАМ БОЛООД БАЙГАА Ш ДЭЭ. ЧИ САЙН МЭДЭЖ БАЙГАА. ХАРИН МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС НУУЖ ЧАДАХГҮЙ, ХУДЛАА ЯРИАД Ч НЭМЭРГҮЙ... ГАНЦ САНАЛ ХЭЛЬЕ: ЭНЭ БОЛЖ БАЙГАА ПРОЦЕССИЙГ ДАЛИМДУУЛААД НАМАА ЦЭВЭРЛЭЖ АВ
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • Бизнес төслийн сургалтанд урьж байна (49.0.173.106)
    ЖДҮ-Н ТӨСӨЛ, БИЗНЕС ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ мэргэжлийн түвшинд боловсруулана. Харилцах утас: 70114140, 99084140, 99107508 БИЗНЕС ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулалтын цогц сургалтанд бүртгэж байна. 70114140, 99084140, 99107508 “БИЗНЕС МАССАЖ” лекцэнд урьж байна. 70114140, 99084140, 99107508
    2013 оны 01 сарын 19 | Хариулах
  • (122.201.18.168)
    tiimee ardchialiinhan heterch baina Altanhuygiin zasgiin gazar ogtsor, uls ornoo lambordsan novshnuud ogtsorooooooooo
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • (122.201.18.136)
    ardchialiinhan arai l heterch baigaa shuu, Altanhuyg ardchilaliin neriig gutaaj baigaa
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • (182.160.20.120)
    Huuli zurchsun ni barimttaigaa baihad nersiig ni tatah ni zuv bailgyi yadgiin
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • hun (211.237.176.95)
    MAN-d huuli uilchlej baigaad bayartai bna.tertee tergui huuli zurchsun ni togtoogdson shuu dee.iim muuhai luivar dahij gargahgui baih buh nuhtsliig shuuh burduuleh heregtei.
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (202.179.11.34)
    ene sonoin zuil bish oorsdoo khuuli uilchildegguin yum shig meden budijakh yum
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • (124.158.68.10)
    хууль зөрчсөн бол ихг- болсоны дараа эргүүлэн татна гээд танай нам олонх байхдаа хуульчилсан биз дээ. ман- гаруудаа...
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.18.167)
    ene 2-g yavch zugeer unguruuj bolohgui zaaval hariutslaga tootsoh heregtei
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • (119.40.100.130)
    ter 2 nuhur buruutai ni togtoogdson. ene matariin nulimas odoo bolimoor ymaa.danda huuli zurchigchidiin araas gonshignoj baihiin maa
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • (122.201.18.146)
    МАН-д лидер байхгүй болчижээ. Хэтэрхий их дарсны гай байгаамдаа. Хуульд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасна гэдэг заалт байдаг болхоос, Тангаргаа өргсөн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн заалт байхгүйшдээ хө. Тэгэхээр дахиал АН хуулиа зөрчөөл, сая шүүхээр сүрийг үзүүлсэн шигээ хүчийг үзүүлж хуульд зүйлийг хүчээр хийх хэрэг гарах нь дэээ гэж. Харж л сууя гоё юм болнодоо.
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • (202.5.202.130)
    Энхтүвшин та 2 ажлаа өгчихөө. Наад гүйгээд байгаа залуучууд чинь ширүүхэн үзэлчихэж мэдэхээр жаалууд байна лээ.
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    10 цаг 49 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    12 цаг 16 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    12 цаг 46 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    13 цаг 3 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    13 цаг 5 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    13 цаг 11 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    13 цаг 28 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    14 цаг 11 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    14 цаг 16 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    14 цаг 53 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    15 цаг 16 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    16 цаг 0 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    17 цаг 17 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    17 цаг 31 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    18 цаг 0 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    18 цаг 4 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    18 цаг 19 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    18 цаг 29 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    18 цаг 42 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    19 цаг 6 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК