Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Оюутолгой” компани монгол ажилчдадаа харьцангуй бага цалин өгдөг нь тогтоогдсон

2013-1-29
0
ЖИРГЭХ
"Оюутолгой" компанид монгол хүнийг илт дээрэлхэж харьцдаг болон тэднийг үндэслэлгүйгээр ажлаас нь халж, эрх ашгийг хохироож байгаа талаар тус компанийн төслийн менежментийн мэргэжилтэнээр ажиллаж байсан С.Гантуяа олон нийтэд ил болгож ярьсан. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр компанийнхаа удирдлагуудад “Монгол ажилчдын цалин гадаад ажилчны цалингаас эрс муу байна, цалинг адил тэнцүү болгомоор байна” гэх шаардлага хүргүүлжээ. Харин  удирдах ажилтнууд нь  түүнийг “Чи ийм зүйл ярих ёсгүй. Хэн болоод ийм зарга хийгээд яваа юм" хэмээн дарамталж ажлаас нь халсан юм.

ganaaa "Оюутолгой" компанид монгол хүнийг илт дээрэлхэж харьцдаг болон тэднийг үндэслэлгүйгээр ажлаас нь халж, эрх ашгийг хохироож байгаа талаар тус компанийн төслийн менежментийн мэргэжилтэнээр ажиллаж байсан С.Гантуяа олон нийтэд ил болгож ярьсан. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр компанийнхаа удирдлагуудад “Монгол ажилчдын цалин гадаад ажилчны цалингаас эрс муу байна, цалинг адил тэнцүү болгомоор байна” гэх шаардлага хүргүүлжээ. Харин  удирдах ажилтнууд нь  түүнийг “Чи ийм зүйл ярих ёсгүй. Хэн болоод ийм зарга хийгээд яваа юм" хэмээн дарамталж ажлаас нь халсан юм. "Оюутолгой" компанид мэргэжил, мэдлэггүй гадаад ажилчид дунджаар 1200 ам.доллараар цалинждаг бол дээд боловсролтой монгол залуус сард ердөө дунжаар нэг сая хоёр зуун мянган төгрөг авдаг байна. Энэ нь тус компанийн цалингийн хэмжээний 10 хүрэхгүй хувийг авч байна гэсэн үг. Зөвхөн “Монгол” гэдгээр нь ялгаварлан харьцаж, дээрэлхдэг энэ байдлыг өөрчлөхийг хүссэн С.Гантуяа "Оюутолгой" компанийг шүүхэд өгсөн. Шүүх хуралдаан өнгөрсөн нэг сарын хугацаанд гурван удаа болсон ч “Оюутолгой” компанийн зүгээс тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан байх юм.   Мөн Хөдөлмөрийн яамнаас "Оюутолгой"-д хяналт шалгалт хийхээр мэргэжилтнүүд очиход тус компани шалгуулахгүй гэж буцаасан. Хоёр сарын дараа дахин шалгалт хийхэд тус компани нь гадаад, монгол ажилчдынхаа хөдөлмөрийг харьцангуй үнэлж гадны ажилчдад өндөр цалин монгол хүмүүст бага хөлс өгдөг нь тогтоогджээ. Уг цалингийн эрс ялгаа нь тус компанид ажилладаг гадаад, монгол ажилчдын хоорондох харилцаанд зөрчил учруулаад байгаа талаар судалгаа хийх гэсэн боловч ажилтан С.Гантуяатай үүсгэсэн хөдөлмөрийн маргаан шүүхээр шийдэгдтэл хөдөлмөрийн яамны ажлын хэсгийг оруулахгүй гэж төрийн ажлыг уясан байна. “Оюутолгой” компанид ажиллаж байсан С.Гантуяа тус компанид ажилладаг өөрийн цалин хөлс, эрх ашгийн төлөө дуугарч чадахгүй байгаа бүх хүмүүсийг төлөөж шүүх хуралд оролцож байгаа юм. Харин түүний эсрэг Монголын хөдөлмөрийн харилцааны тэргүүлэх хуульч Уранцэцэг, МУИС-ийн иргэний тэнхимийн багш Дугармаа нар зогсож байгаа аж. С.Гантуяатай хийсэн цуврал ярилцлага дахин үргэлжиллээ.

-    Би тантай гурав дахь удаагаа уулзаж "Оюутолгой" компанийн асуудлаар ярилцах гэж байна. Таныг зарим хүмүүс мөнгө, эрх мэдлийн төлөө "Оюутолгой"-н эсрэг ингэж тэмцэл, зарга хийгээд яваад байна гэж ярьж байна. Та тэдэнд ямар хариу хэлэх вэ?
  
-    Миний хүсээд байгаа зүйл бол монгол, гадаад ажилчдын цалинг адил тэнцүү болгох. Анхнаасаа би захиралдаа үүнийг хэлээд ажлаасаа хөөгдсөн. Ядаж "Оюутолгой" компанийн Улаанбаатар дахь салбарт ажиллаж байгаа 700 монгол ажилчдын эрх ашгийг хамгаалаад дуугарч байгаа юм. Ижил түвшний ажил дээр ажиллаж байгаа гадаад, монгол ажилчдын цалингийн эрс ялгаатай байдлыг арилгаач гэж л хэлээд байгаа юм. Өөрчлөлт ороогүй гэсэн. Ер нь бол Гантуяа, Катрина хоёр адилхан ажил хийдэг бол адилхан л үнэлэх ёстой. "Оюутолгой" бол дэлхийн түвшний уул уурхайн компани гэж өөрсдийгөө сурталчилдаг. Дэлхийн түвшний компани л юм бол хөрөнгө оруулалтын гэрээн дээр хүлээсэн үүрэг, Монгол улсын үндсэн хуулийн заалтуудыг мөрдөх хэрэгтэй. Мөн манай улсын олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдэж орсон заалтууд байгаа. Энэ мэтээр ийм олон зүйл байхад биднийг зөвхөн монгол хүн гэдгээр нь дээрэлхэж болохгүй. Жорж надаас 10 дахин илүү туршлагатай, мэдлэгтэй, чадвартай бол би тэр хүнтэй барьцахгүй. Өндөр цалинг нь өг л гэж хэлсэн. Харин тэдний эхнэр, нөхөр хүүхдүүд нь менежерээр орж ирээд Гантуяа, Дорж, Дулмаагийн хийж чадах ажлыг адилхан хийж л байгаа бол бидэнд ижил тэнцүү цалинг өгөх хэрэгтэй. Би “Оюутолгой” компанийн удирдлагыг ийм бүдүүлэг зан гаргана гэж бодоогүй. Ажилчид нь санаа зовнилоо илэрхийлж байна. Энэ талаар уулзаж ярилцаад дотроо шийдвэрлэх болов уу гэсэн чинь талаар нэг болсон. Дараа долоо хоногт нь намайг үүднээс угтаж аваад хүний нөөцийн өрөөнд оруулаад мэдэгдэл нэртэй хуудас өгөөд хөөчихөж байгаа юм. Нэг сар миний хамаг бичиг баримтыг ямар ч шалтгаангүйгээр тэндээ хадгалсан. Мэдэгдэл өгөхдөө сахилгын зөрчил гаргасан гэж хэлсэн. Сахилгын зөрчил гаргасан гэдэг мэдэгдлээ хамгаалах гээд л мундаг мэдлэгтэй хуульчид аваад шүүхдэлцээд байгаа юм. Тэнд ажиллаж байгаа монголчууд маань айдастай, дарамттай, доромжлуулсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан нөхцөлд ажиллах ёсгүй. Энэ нөхцлийг арилгана гэвэл нөгөө олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн ижил тэнцүү цалин хөлс олгоно гэсэн заалтаа л биелүүлчих хэрэгтэй. Үүнийг “Оюутолгой” компани үе шаттайгаар шийдвэрлэнэ гэвэл би баярлаад л яваад өгнө. Надад ерөөсөө эргэж буцаад байх шаардлага байхгүй. Тэд өөрсдийнх эсрэг дуугарч шүүхэд өгөөд, хэвлэл мээдээллээр яриад яваа хүнийг буцааж авахаасаа айна. Хоёдугаарт би яаж ажиллах юм. Тэгэхээр "Оюутолгой" компани С.Гантуяагийн шаардлагыг биелүүлээд нийт монгол ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлээд компанийн дотоод соёлоо сайжруулаад, гэрээгээрээ хүлээсэн үүргээ биелүүлэхэд л болоо шүү дээ. Түүнээс биш тэд намайг их мөнгөөр худалдаж авч чадахгүй. Намайг яагаад ч дуугүй болгож чадахгүй. Энэ асуудлаа л шийдвэрлэх хэрэгтэй.

- Я.Санжмятав сайдын тушаалаар хөдөлмөрийн яамнаас "Оюутолгой" компанийг шалгахаар очоод үүднээсээ буцсан гэсэн. Дахин шалгалт хийх гэж очсон уу?

- Хөдөлмөрийн яамнаас миний хүсэлтээр ажлын хэсэг гарч “Оюутолгой” компанид дотоод хяналт шалгалт хийх гэж очоод үүднээсээ буцсан шүү дээ. Тэгэж байгаад саяхан ажлын хэсэг маань очиж шалгалт хийсэн байна лээ. Хяналт шалгалт хийсэн хүмүүс их стресстай сууж байгаа юм. Төрийн эрх бүхий байгууллага хяналтаа хийх гэж очиход маш бүдүүлгээр ажлын нь саатуулж уясан байгаа юм. Эхний ээлжийн шалгалтаар “Гадаад, монгол ажилчдын цалин эрс ялгагдаж байна гэдэг нь ажиглагдсан” гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтийг нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтаас авсан мэдээлэл дээр үндэслэж гаргасан.

-  Харин “Оюутолгой”-оос хяналт шалгалтын хүмүүст ямар тоо баримт мэдээлэл өгсөн байна?


- Ямартай ч  ажлын хэсэг асуудалд орохгүй гэдэг үүднээс эхний ээлжинд “ажиглагдаж” байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Аа харин надад хэлэхдээ эрс ялгаатай нь тодорхой болсон гэж байна лээ.Тэгэхээр энэ эрс ялгаатай байдлыг С.Гантуяа яриад байгаа шүү дээ. Эрс ялгаатай байдал гадаад монгол ажилчдын ажлын харилцаанд эерэгээр нөлөөлж байна уу сөргөөр нөлөөлж байна уу яагаад ингэж байна гэдгийг судлана гэхээр “Оюутолгой” компани шүүх хурал болж асуудал шийдвэрлэгдсэний дараа ажлын хэсгийг оруулна гэсэн байгаа юм. Ер нь миний яриад, тэмцээд байгаа зүйл тойруу утгаараа батлагдчихлаа.

-    Шүүх хурал гурван ч удаа хойшиллоо. Ямар шалтгаанаар хойшлоод байгаа юм бэ?

- “Оюутолгой” компани энгийн нэг ажилтан миний өмнөөс Монгол улсын номер нэг өмгөөлөгчийг авч ажиллуулсан. Тэр нь хангалтгүй байсан юм уу бүү мэд одоо иргэний тэнхимын багш Дугармаа гэдэг хүнийг өмгөөлөгчөөр авсан байна. Хоёрын хоёр мундаг хүнийг зүгээр нэг жирийн ажилчдынхаа өөдөөс тавьчихсан байна. Энэ их ичгүүртэй юм. Шүүх хурал энэ хугацаанд гурван удаа хуралдлаа. Гурван удаа “Оюутолгой”-н зүгээс хойшлуулсан. Ямар учиртай хойшлуулаад байгааг нь сайн мэдэхгүй байна. МУИС-ийн багш Дугармаа гэдэг хүн оны өмнө миний хэргийг өмгөөлж болох юм гэж байсан. Материалыг чинь үзье гээд бүх бичиг баримтыг маань үзсэн.  Миний материалтай танилцсан мөртлөө одоо "Оюутолгой" компанийг өмгөөлөөд орж ирж байгаа юм. Энэ бол шудрага бус тэмцэл явагдаж байна шүү дээ. Түүнийг миний материалуудтай танилцсаны дараа компанийн дотоод журам гэдэг материал алга болсон байна лээ. Би нүдээрээ хараагүй учраас тэд нарыг авсан гэж хэлэхэд хэцүү. Надад байсан компаний дотоод журам гэсэн материал “Оюутолгой”-оос гаргаж өгсөн дотоод журмаас тэс өөр болчихож байгаа юм. “Оюутолгой” компани ажилтандаа өөр материал өгдөг бол шүүх хуулийн байгууллагад бас нэг өөр материал өгдөг юм байна.

- Та өмгөөлөгчтэй болсон уу?


- Өмгөөлөгч хайж л байна. Өмгөөлөгч нарт хандахаар надтай хамтарч ажиллах гэсэн хүн болгоныг худалдаж авах гээд  байгаа юм уу. Тэгэж таараад байгаа юм уу мэдэхгүй байна. Гэхдээ иргэнээ хамгаалсан эх оронч өмгөөлөгч олдох байх аа.
 
- “Оюутолгой” компанийхан тань руу тагнуул маягийн хүн явуулж, мөнгө авах уу гэж асуулгасан гэсэн. Дахиж тийм хүн явуулсан уу?

- Тэр оролдлого нь бүтэхгүй юм байна гэж бодсон байх. Дахиж хүн ирээгүй. Одоо бол Монголын урьдаа барьдаг номер нэг өмгөөлөгчдийг авч миний өмнөөс тавьж байна. “Оюутолгой” компани өөрийн гэсэн хуулийн хэлтэстэй байж яагаад өөрсдийн хуульчдаа ашиглахгүй хаа холоос хөдөлмөрийн харилцаагаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг аваад байгаа юм. Ер нь хөдөлмөрийн чиглэлээр ажиллаж байгаа хуульчид өмгөөлөгчдийн үндсэн ажил нь бол ажил олгогчдод дээрэлхүүлээд явж байгаа хөдөлмөрчин хүнийг л хамгаалж өмгөөлөх биздээ. Тэгэж ажиллана гэж алдар, нэр хүндтэй цолыг ард түмнээсээ олж авсан. Ингэж ажиллах ёстой байтал том том компанийн эрх ашгийг хамгаалаад жирийн хөдөлмөрчин ардын эсрэг тэмцэж тэднийг хохироож болохгүй юм. Уранцэцэг, Дугармаа өмгөөлөгч нарын хувьд маш их ичгүүртэй л асуудал. Монгол хүн өөрийнхөө үнэлэмж, ажлын ёс зүй зарчмаа зөв ойлгож ухамсарлах ёстой. Уранцэцэг Дугармаа өмгөөлөгч нарт өгч байгаа тэр их мөнгө хэний мөнгө юм. Хаанаас гарч байгаа гэдэг чинь их том асуудал юм. Бид нарын өөрсдийн мөнгөөр биднийг хооронд нь хагаралдуулж байна шүү дээ.

Хөдөлмөрийн хууль гэдгийг яах гэж зохиодогийг монгол хүмүүс маань мэдэж байх ёстой юм. Хөдөлмөрийн хууль нь ажил олгогч ажилтан хоёрын дунд бий болдог. Ажилтан бол ажил олгогчийн дүрмээр л явдаг. Ажил олгогчоос цалин аваад явж байгаа. Ажил олгогч чинь байгалиасаа дарангуйлагч маягийн байх магадлал өндөр байгаа биз. Тэгэхээр ажил олгогч намайг дарангуйлахаас л хамгаалж энэ зохицуулалтыг хийж хөдөлмөрийн хууль бий болдог юм. Түүнээс биш хөдөлмөрийн хуулийг бичсэн хүмүүс нөгөө дарангуйлагч ажил олгогчийг хамгаалж жирийн иргэний эсрэг хуулийг ашиглаж болохгүй шүү дээ.
Т.Хулан 24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • Шударга ёс (202.70.45.35)
    С.Гантуяаг дэмжмж байна. Гадныхан гэхээр л хөл алдаад гүйдэг далдагнуур зангаа зарим нэг харь соёл иргэншилийг хэт их шүтсэн зарим нэг Монголчууд хүмүүс болих хэрэгтэй. Яагаад өнөөдөр Монгол хүн өөрийн эх орондоо арьс өнгө, үзэл бодол, авч байгаа цалин хөлсөөрөө гадуурхагдаж амьдрах ёстой юм. Хэрвээ та тухайн ажилд тэнцээд хангалттай хэмжээнд гүйцэтгэж байгаа л бол та хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа олон улсын жишиг болсон цалин хөлсийг авья гэж шаардлага тавих нь зүйн хэрэг.Одоо хараад байхад харийнхан гудамжаар хог шиг хөглөрөх болж, хулгай ч дээрэмчин, гэмт хэрэгтэн, хялбар аргаар олз хайгсад гээд л болсон болоогүй нөхдүүд их л байх юм. Ядаж байхад хальт мульт олигтоохон хэлийг нь сураагүй нөхдүүд тэдний улийг долоочих шахаад л хий гэсэн болгоныг нь энэ нь зүй ёсны юу зүй бусуу гэдгийг урьдчилан тунгаан бодохгүйгээр бөхөлзөөд хийгээд байхаар яаж нөгөө шударга ёс энэ тэр нь мөрдөгдөх вэ дээ. Хэзээ, хэдийд үүссэн юм бүү мэд Монголчууд хамтран тэмцэж бүтээе гэхээсээ илүү, нэг нэгнийгээ дандаа доош нь хийж байдаг олиггүй зангаа одоо хаях гээх цаг нь нэгэнтээ болжээ. Эцэст нь энэ Оюу толгой мэтийн даварсан компаниудийг Монгол хүнийг хүндэлж, Монголын хуулийг мөрдөж ажиллаж чадахгүй бол Монголоосоо зайлуулах хэрэгтэй. Бид бол гуйлагчин улс биш, бид Арабын орнууд шиг баян амьдрах тийм л хувь зохиолтой хүмүүс. Монголчуудаа тэмцэх хэрэгтэй тэгж байж л бид амжилтанд хүрнэ.
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • (122.201.20.77)
    Avah yostoi shdee. Yagaad zovhon Mongol gegdeer n aris ongoor yalgavarlah yostoi gej.
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • (202.179.7.10)
    huy oyutolgoid baigaa ajilchid tegeed bvgd 20 30 mingan dollor awdag bolchwol busad gazar baigaa ajilchid yaah bolj bnaa ain 1200dollor odoo mongoliin nuhtsuld bolnoshdee
    2013 оны 01 сарын 30 | Хариулах
  • irgen (99.40.246.104)
    ene huuhnii buruu baihaa.zah zeeliin niigemd geree baiguulj ajild orood zuvhun uurt onogdson ajlaa l hiideg um baina.lav l ene americt.mun tsalingiin asuudal bol nuuts baidag um baina. nadad ih taalagdsan.herev ajlaa hiihgui baival.esvel 2-3udaa anhaaruulga uguud baidal deerdehgui bol tuhain salbar hariutssan meneger ni deeshee yariad l yavuulj baigaa haragdah um.
    2013 оны 01 сарын 30 | Хариулах
  • (122.201.18.143)
    хэрэв шүүх хурал оюутолгойн талд гарах юм бол бид босох болно.
    2013 оны 01 сарын 30 | Хариулах
  • (122.201.18.136)
    бид эх орондоо ажиллаж байж ягаад ингэж доромжлуулж, цалингийн хамгийн бага хэмжээг авах ёстой гэж. бид чамайг дэмжиж байна.
    2013 оны 01 сарын 30 | Хариулах
  • (122.201.18.179)
    яг үнэн. бид чамайг дэмжиж байна. гантуяагийн ард монголын ард түмэн байгаа шүү.
    2013 оны 01 сарын 30 | Хариулах
  • (122.201.18.171)
    яг үнэн. оюутолгойд ажиллаж байгаа гадаад монгол хүмүүсийн цалингийн ялгаа бол арай л дэндүү байгаа. 1200 ам.доллар гэдэг бол хамгийн бага цалингийн хэмжээ шүүдээ.
    2013 оны 01 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.126.91.153)
    Уранцэцэг гэдэг хуульч урд нь хаана ажиллаж байсан юм бол. Филатоваг оршуулгын ажлаар ирэхэд нь баривлаад байсан Уранцэцэг биш биз дээ.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • batuyag (202.55.191.35)
    oyu tolgoid ch ene asuudal gants baigaa yu bish
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (202.179.11.34)
    монгол хүний үнэ цэнэ хааха байна аа. Бид Монгол хүний үнэ цэнийг дээдлэн баталгаажуулсан хуультай болох хэрэгтэй
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • mongilhvv (109.134.152.239)
    zob zob tsemtseed bai?? chamaig mongoliin ard tvmen demjinnee?? ter oyin tolgoin hoer omgoolch bol ***** nohoi bolson hvmvvs bnaa?? edeniig hvmvvs toohgui ee daraa?? mongo olj bolonoo harin shudargaar l?? tiim uchiraas ene 2 hench hvndelehgui ee??
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
    • яг зөв. бид чамайг дэмжих болно.
      2013 оны 01 сарын 29
  • Bayartsogt (202.70.46.11)
    Mongolchuud ta nar 20000 huvisagchtai shinjilgeeg oilgohgui medeh ch gui. Mongolchuudiin tsalin ihenh huvisagch deer ni baga bhaar togtmoloor zarlagdsan hahaha
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • gal (202.179.23.24)
    Уранцэцэг, Дугармаа ene hoyor durank yaj umguuluhiig harj baigaad ***** baival harin jinhene tsemtsnee.odoo bol Gantuyag demjeel harj baie
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
    • тийн шүү. гантуяагын ард монголын ард иргэд байгаа шүү.
      2013 оны 01 сарын 29
  • zochin (202.21.112.2)
    strategiin umguulul hiideg hunii erkhiin hugjil tuv gej baidag tend handaj u umguulugchdiin bagtai hamtarch ajilladag gej sonsson. amjilt husye
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (202.21.112.2)
    umguulugch ni chinii materialtai taniltsaad daraa ni chinii esreg taliig umguulnu gej yu gesen ug ve. emn echini yos zuin notstoi zurchil bn shuudee. umguulugchdiin holboond ni handaachee
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (124.158.92.16)
    demjij baina, gehdee manaihan bas oorsnoo idevhtei sain ajilah heregtei shuu, business erhelj baigaa humuus bol oilgoh baih
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (202.179.20.153)
    гантуяа ,чамайг дэмжиж байна.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • Урвагчид (202.170.82.33)
    Рио Тинтогоос жоохон шавхруу олоод долооцон новшнууд их хуцаж байнаа. Рио Тинто гэрээгээ баримтлах ёстой.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • unen (76.170.253.157)
    busad xujaa kompanuyd bol bur tsalin ch ogdogui geech. mongold xar mayngan xujaa xorongo oruulaltai kompanuyd baigaa. tend xeden mongol xun ajilladag xer zereg tsalin abdagiig meddeguu aan. ajilaasaa xoogdsondoo ***** sharalxaaad bai. xarin ch busad xujaa kompanuydiig bodbol tsalin sain ogdog shuu.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
    • чи зөв сэтгэж сураач.
      2013 оны 01 сарын 29
  • (122.201.18.177)
    Монгол хүний хөдөлмөрийн үнэ цэнийг өсгөх ёстой. 3-5 саяар үнэлэх хэрэгтэй. Уул уухай ард түмний өмч. өгч байж авна шүү на нар. Энэ хүүхнийг дэмжиж бнаа.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • (182.160.29.170)
    Оюутолгойд ажилладаг гадаад ажилчид нь гэж даварсан тэнэг новшнууд байдаг биз.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
    • яг тийм шүү. гадаадаас ирэх очих бүх зардал, цалин, хангамж, энэ тэр гээд бүх зүйл нь монгол ажилчдын авдаг зүлээс шал өөр байдаг.
      2013 оны 01 сарын 29
  • (182.160.29.170)
    Оюутолгой компанийн гадаад эзэд бодолцох хэрэгтэй. Хэний газар нутаг дээр хэний мөнгөөр хоол олж идэж байгаагаа санах хэрэгтэй. Баярцогт энэ тэр нь өмөөрөөд сүйд болдог л байна лээ. Оюутолгойг өмөөрч байхаар монгол хүмүүсээ өмөөрөөсэй. монголчуудаа өмөөрч өмөлзөж чаддаг энэ эмэгтэйгээр бахархаж байна.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • (203.194.114.39)
    Javxlan chi tegvel xamt ochood temtseldee daraagiin udaad door baiga xyn xamt garj irex boltugai sain l bn evtei bval xychtei gej
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • Жавхлан (202.21.111.98)
    Зиа найзууд аа. Оюутолгойг өмөөрөөд байгаа гаруудад хандаж хэлэх ганц, хоёр өгүүлбэр байна аа. Энэ Оюутолгой гэж компанийнхан төрийн шалгалтынхныг очиход оруулахгүй, хааж боогоод, хэдэн сарын дараа хамаг юмаа засч янзалсан хойно оо оруулж байгаа юм бэ. Энийг юу гэж ойлгох вэ. Хоёрдугаарт, тэр нэгдэж нийлэхгүй байгаа хүмүүс чинь амьжиргаагаа бодоод, эргэлзэж тээнэгэлзээд байгаа юм бус уу. Гуравдугаарт, "Энэ чиглэлийн мэргэжил байхгүй" гэдгийг ойлгохгүй байна. Наад Оюутолгойг чинь монголын геологичид, инженерүүд олж нээсэн юм бус уу. Одоо ч сайн сайн чадалтай инженерүүд байна. МУШУТИС-ийн Уул уурхайн сургууль ч гэж боловсон хүчин бэлтгэдэг суурь бааз байна. Яагаад монголчууд гэхээр ажил хийж чаддаггүй, олхиогүй гэх мэтээр өөрсдийгөө доош нь хийж байдаг юм бэ. Миний ойлгож байгаагаар одоогийн залуус юм хийхийг хүсч, эрмэлзэж, хийж ч байгаа гэж боддог юм. "Оюутолгой"-г өмгөөлж хамгаалаад байгаа нөхдүүд өөрсдөө харин "НО"-той, цус энэ тэр нь бохирдсон хүмүүс байна уу, үгүй юу. Эсвэл бас хэдэн зоос авчихаад хамгаалмар аядаад байгаа юм уу. Энэ хүүхэн яахав дээ, монгол хүний үнэ цэнэ гэдэг юмыг л нэмэгдүүлэх гээд л яваа юм биш үү. Найзуудаа, хэрэлдэж байхаар хэлэлцэж сурчихвал зүгээр юм бус уу.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • (203.194.114.39)
    Sonin xyyxen yum l bol xudaldsan xudaldagdsan ged byx yumiig xardaad serdeed mundag momgolchuud Oyu tolgoid zondoo tom tsalin avdag l gexchine bilee. Orood 1 jil ch boloogyi baij tsalin tsalin gd xyntei muudaad xel am xiigeed. Shudarga bish l yum bol yagaad nemj xymyys negdexgyi bga yum yagaad gants omgoologch oldoxgyi bgaa yum ene olon mongolchuudiig bas omgoologchdiig Oyu tolgoi bygdiig n xudaldaj avaad bas mongolchuud n xudaldagdaad bga yum uu bitgii momgolchuudiig doromjlood bai, bgaadaa setgel xangaluun ireedyigee saixnaar bodoj yavaa chinii yeiin zaluus zondoo l bn. Shaardlagaa tavi gexdee mongolchuudiig bitgii gytgeed bai iim bolxoor chamtai xamtrax Oyu tolgoigiin ajilchid chamaig omgoolox omgoologch alga bga yum bn. Zov yum xelcheed xov yariad baij boloxgyi l sanagdaj bn. Mongold gantsaaraa shudarga busad omgoologch ene ter mongolchuud xuuramch yum bn l daa Bain Bain ene ingej xeleed bxiig bodxod.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
    • чи битгий их мэдэмхийрээд бай. юу ч мэдэхгүй байж.
      2013 оны 01 сарын 29
  • Боолчлогдсон ард (122.201.18.175)
    Оюутолгойн торон хашааны цаана Монгол улсын хууль хэрэгжихгүй.Колоничлож байгаа юм чинь колони улсын хууль хамаагүй.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • hehehe (203.241.247.100)
    hamgiin gol ni tsalin ni ijil baival bolood yavchij bgaan sh dee
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • (71.191.202.23)
    mongol xxumuuc gadaadad aamdarakhdaa gereecee xol geed iluu mobgo abdag umyy teneg um yarikh umaa ene ceetgegdel bichcen nokhor.ali ter Dungarma yrna nar ni caitad cetgegdel bichikh eed cuuj bidag um bolob uu
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
    • яг үнэн
      2013 оны 01 сарын 29
  • Saruul (122.201.18.142)
    Ugui dee, ingej bolohgui. Tsalin tiim ch ih oor bish, deer ini manai humuus deed bolovsroltoi ch bas ene chigleliin mergejil baihgui. Gadaadiinhan gereesee, eh oron, tavtai amidralaasaa hol baigaa uchir ternii nohon tolbor gej avdag uchir ondor baidag. Ene emegtei bol ooroo ul buteh nohor baisniig bi medne. Tsalin baga geed baigaa bol mongolchuud ini garchihaach dee, dandaa oorsdiigoo l uneleed baih yum, mongolchuud er ini yu hiij chaddagtaa ingej baidag bainaa! Oyu tolgoigoos garchih, tegeed oorsdoo "shudarga" amidrahgui yu! Muusain yumnuud, hunii toloo bodno gej baihgui, oorsdiigoo l uneleed, hen mongolchuudiig mundag geed baigaa yum be, ineedtei yum bichihee boli.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
    • saruul чи зайлаач. чи бол монгол зүрхтэй хүн биш байна. чам шиг хүмүүс гадаад хүмүүсийн хөл гар болж монголын маань бузарлаж устгаж байгаа юм. зайл малаа
      2013 оны 01 сарын 29
    • saruuld
      chi yum hiij chaddagtaa tend ajillaad baigaa yum uu heree hereeniihee hariig gaihah gegch boloh nidee.tanaih ajilchdaasaa sudalgaa avahad l humuusiin setgel hanamj her bdag ni haragdana shdee,
      2013 оны 01 сарын 29
  • (182.160.29.170)
    Яү үнэн ингэж л тэмцэх хэрэгтэй байгаа юм.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (202.21.105.26)
    temtseh heregtei, adilhan tsalin avdag bol heregtei l bna
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • (182.160.39.18)
    HUNII NUTAGT BOL YAAY GEHEV UURSDIIN NUTAG EH ORONDOO! archaaguie bid!! Gaihamshigtai gereeshde!
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    9 цаг 8 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    10 цаг 35 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    11 цаг 5 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    11 цаг 22 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    11 цаг 24 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    11 цаг 30 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    11 цаг 47 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    12 цаг 30 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    12 цаг 35 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    13 цаг 12 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    13 цаг 35 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    14 цаг 19 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    15 цаг 36 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    15 цаг 50 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    16 цаг 19 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 23 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    16 цаг 38 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 48 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    17 цаг 1 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    17 цаг 25 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК