Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Сарантуяа: Миний дээл Дондогдулам хатны дээлний загвартай, гутал маань битүү сувд байгаа

2013-1-31
0
ЖИРГЭХ
Snapshot_2013-01-30_145754    МУГЖ, дуучин Б.Сарантуяатай сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдэг болоод уран бүтээлийнх нь талаар яриа өрнүүллээ.
Snapshot_2013-01-30_145754    МУГЖ, дуучин Б.Сарантуяатай сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдэг болоод уран бүтээлийнх нь талаар яриа өрнүүллээ.

-Хэдхэн хоногийн дараа Монголчуудын үндэсний баяр “Цагаан сар” болох гэж байна. Таны хувьд цагаан сарынхаа бэлтгэлийг хэр базааж байна?

- Манайхан өнгөрсөн хагас, бүтэнсайнд 800 гаруй бууз хийсэн байгаа. Ээж аавдаа би “Атар”-ын хэвийн боов авч өгч, ширээг нь чимдэг. Цагаан сарынхаа бэлгийг базааж л байна. Ширээн дээрээ би “Соёмбо” гэх сархадыг зална гэж бодож байгаа. Битүүндээ Солонгост битүүрчихээд Шинийн нэгэнд Монголдоо ирнэ. Шинийн нэгэн, хоёронд ээждээ туслаж мөн золгуутаа хийчихээд, шинийн гурванд настай хүмүүс, багш нартайгаа золгодог. Шинийн дөрөвнөөс Төв аймгийн Баян сум Баянжаргалан руу явж аавынхаа ах дүү, садантай золгодог. Миний хувьд бол цагаан сар их өргөн баяр. Бид гэр бүлээрээ явж айл хэсч, алт мөнгө их цуглуулж сар шиний мэнд мэддэг.

-Эмэгтэй гишүүд “Цагаан сар”-ыг ургын баяр болгоё гэсэн уриалга гаргаж байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Манайх энэ жил галын тахилга хийлгэнэ гэсэн. Галсанжамц өвөөгийн маань галыг тахина. Ер нь бол ургын баярыг хийж байх ёстой. Хамаатан садан, ах дүүс бие биеээ мэдэлцэж ургын түүхээ бичилцэх хэрэгтэй гэж боддог.

-Өнөөдрийн өмссөн гоёл тань их сонин байна л даа. Та ер нь дээлээ хаана хийлгэдэг вэ?

-Би дээлээ “Монгол костюмс” загварын ордонгоор хийлгэдэг. Миний өнөөдрийн өмссөн дээл Дондогдулам хатны өмсч байсан хувцасны загвараар хийсэн.  Торго нь орчин үеийн үрчийдэггүй материал биш үрчийдэг. Гутал нь тэр чигээрээ сувд байдаг юм. Сувдан хээ нь болон хас тэмдгийн гоёлтой байгаа. Би өөрөө их энгийн учир энэ хувцас ахдах болов уу гэж хайрладаг. Тиймээс онцгой явдалд өмсдөг.

-Хас тэмдгийг ямар учраас сонгосон бэ?

-Манай эмээ Төваймгийн Баян сумын харьяат Хас гэдэг нэртэй хүн байсан юм. Мөн хас тэмдэг бол улс орноо хамгаалах төдийгүй ямарваа хэл амнаас хамгаалах гэсэн утгыг агуулж байдаг. Дээлэн дээрээ хас тэмдгийг онцгойлон оруулсан байгаа маань төрийн хатан болон төрийн бодлого хас тэмдгэн хээгээр хамгаалагдах ёстой гэдгийг бэлгэдсэн. Жил бүрийн цагаан сараар өмсдөг дээлүүдийг маань ч хас тэмдэг чимдэг.

-Сар шинэ болоод л хавартаа золгочихдог шүү дээ. Тэгэхээр та 4 сарын 21-ныг энэ жил хэрхэн тэмдэглэх гэж байна?

- Өнгөрсөн жилийн 4 сарын 21-нд би Монголд байгаагүй. Тэгэхээр энэ жил төрсөн өдрөө тэмдэглэж тоглолт хийнэ гэж бодож байгаа. Энэ удаад төрсөн өдрөө их өвөрмөц маягаар хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Урьд урьдынхаасаа илүү олон хүн хамарсан, ард иргэдэд маань хүрэх үүднээс зохион байгуулна.

-Өнгөрсөн жил гадаадаар аялан тоглолт хийсэн. Энэ жилийн хувьд?

-Энэ жил би Япон, ОХУ-ын Эрхүү, Саха улсын нийслэл хотноо “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо тоглоно гэж бодож байгаа. Тэгэхээр энэ удаад ч  аялсаар л байгаад таарах байх.

-Хамгийн сүүлийн шинэ уран бүтээл “Миний сайхан ээж” дууг ямар учраас сонгож дуулах болов?

-Энэ дууг  Монгол хүн болгон аялдаг.  Тиймээс ээжтэй хүн болгонд зориулж байгаа юм.  Хамгийн гол нь зохиогчийн эрхтэйгээр энэ дууг дуулж байгаа. Зөвшөөрөлгүй дуулаагүй. Ер нь ээжүүдэд зориулсан их зүйл хийхийн төлөө зүтгэе гэж бодож байна. Магадгүй “Мартын 8”-нд ээжийн тухай концерт зохиож мэдэх юм. Мөн ээжийн тухай нэвтрүүлэг хийе гэж мөрөөдөж байгаа. Манай аав бас ээжид зориулж “Миний нутгийн бараа ” дууг дуулдаг байсан. Энэ нь надад маш сайхан санагддаг байлаа. Миний эгч Сарангуа уран бүтээлд маань барагтай бол оролцдоггүй мөртлөө энэ дууг дуулж байгааг сонсоод сэтгэл нь маш их хөдөлсөн. Тиймээс ч энэ дууг дуулсандаа би маш их баяртай байна. Түүнчлэн энэхүү дууг дуулснаар би түүх бичилцэж байгаа юм байна даа гэж бодсон. Цэрэндолгор гуайг би ярьж байгаа шиг хэзээ нэг өдөр өөр дуучин энэ дууг шинэчлэхдээ миний тухай ярих байх. Би өөрөө 42 настай. Миний том хүү 15 настай. Бага хүү зургаан нас хүрлээ. Яг энэ үедээ л би энэ сайхан дууг дуулж чадсандаа баяртай байна.

-Хөгжмийн найруулгын хувьд ардын хөгжмүүд зонхилно биз?

-Ятга, ёочин, морин хуур, лимбэ орсон. Хөгжмийн зохиолч Чинбатаар дуугаа найруулуулсан. Миний энэ дууг орчин үеийн хөгжмийн найруулгаар найруулсан байгаа. Ээжийн тухай дуу учир доогуур, намуухан, цээжний өнгөөр дуулж байгаа. Үндэсний хөгжмөө бүрэн дүүрэн ашигласан.

-Та битүүнийн өдөр Солонгос улсад “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо хийх болсон. Чухам яагаад Солонгос улсыг сонгов?

-Монголын маань найман гэр бүл тутмын нэг нь Солонгост ажилладаг гэсэн статистик тоо гараад байгаа. Мөн миний уран бүтээл байнга хөдөлгөөнтэй байгаатай ч холбоотой. “Аргагүй монгол аялгуу” тоглолтоороо дэлхийг тойрно гэсэн мөрөөдөл маань ч нөлөөлсөн. Тэгэхээр Монголд байгаа хамаатнууд нь Солонгост байгаа хамаатан садандаа миний тоглолтыг үзүүлэхийг хүсвэл билет онлайнаар худалдаж авч өгч болно. Бидний тоглолтоор мөн ар гэрийнхэндээ сар шинийн мэнд хүргэж болно. Тоглолтондоо ардын болон хит дуунуудаа дуулна. Мөн миний тоглолтонд  ҮАДБЧ-ын бүжигчид, Улсын филармоны гоцлол дуучин Насанбуян оролцоно.

- Улсын филармоны гоцлол дуучин Насанбуяны хувьд өмнөх аялан тоглолтууд дээр чинь ч хамт байсан байх аа?

-Насанбуян дандаа Сарантуяатай хамт явах юм гэж хүмүүс хэлдэг. Насанбуян маань “Аргагүй монгол аялгуу”, “Хайрламаар” зэрэг тоглолтуудаар 2007 оноос хамт аяласан. Хамгийн үнэнч уран бүтээлч. Энэ удаад би маш хүндэтгэлтэйгээр урьж байгаа. Миний тоглолтонд  Цагаан сарын олон олон сайхан дуунууд дуулах байх гэж бодож байна.

- Дуучин Д.Болдтой хамтарч байгаа гэсэн үү?

- Энэ цомгийн хөгжмийг дуучин Болд өөрөө зохиож байгаа. Зун орон нутгийн сонгуулийн үеэр Болд бид нар Дундговь аймагт аяласан. Сонгуулийн ажлаар явж байхдаа уран бүтээлийн дотно яриа өрнүүлсэн. Надад мөн дуучин Болдын зохиосон, дуучин Эгшиглэнгийн дуулсан “Яг одоо дурлаж байна” гэх дуу таалагддаг байсан. Тиймээс дууг нь дуулмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл Болд тэгвэл би таньд цомгийг чинь продюсерлэж өгөе гэсэн. Ингээд Болд бид хоёр хамтарч байгаа. Болдын нүдээр Сарааг харна гэсэн үг.

-Мюзиклд дүр бүтээх сураг байсан?

-Ромео,  Джульетта-д Өрлөг эхийн дүрд дуулах гэж байгаа. Клипний зураг авалт өнгөрсөн долоо хоногт  явагдсан. Өрлөг эх гэдэг бол өсгөсөн охиныхоо төлөө санаа зовж байгаа гайхалтай ээжийн дүр. Ерөнхийдөө 2013 онд Сараа бол ээжээр зонхилох нь.  Анх Өрлөг эхийн дүр гэдгийг сонсоод би  ийм хөгшин хүний дүрд тоглохгүй гэсэн. Гэтэл Лхагвадорж найруулагч youtube сайт дээр ороод үзэхийг зөвлөсөн. Ингээд ороод үзтэл Өрлөг эх их мундаг хоолойтой, гоё дүр байсан. Тэгээд уржигдар клипэнд тоглосон. Энэхүү мюзикл 5 сард гарна.

-Монголын маань кино урлаг хөгжиж байна. Таньд кинонд тоглох санал ирж байна уу?

-Түүхэн кинонд дүр бүтээх санал ирж байсан. Миний тоглолтын хуваарь таараагүй. Тиймээс өөрийн эрхгүй татгалзсан. Надад кинонд тоглох, кино хийх хүсэл маш их байдаг. Эсвэл киноны продюсер, хөрөнгө оруулагч нь байж болох юм гэж бодож байгаа. Мөн киноны зохиол ч гаргаж чадна гэж итгэдэг.

-Хэрэв кинонд дүр бүтээх бол ямархуу дүрд тоглохыг хүсдэг вэ?

-Би их эрэлхэг хүний л дүрд тоглох ёстой гэж боддог. Өөрийгөө золигт гаргаж, золиосолдог тийм хүний дүрд тоглох байх. Би ер нь дэвшилттэй кинонд дуртай. Нэлээн их ажиллаж хөдөлмөрлөж байж амжилтанд хүрч байгаа хүмүүсийн тухай өгүүлдэг.

-Рок, попынхонд өөрсдийн гэсэн театр байдаггүй. Мэдээж таны мөрөөдөлд өөрсдийн гэсэн томоохон театртай болох хүсэл байдаг л биз дээ?

-Би МАН-ын гишүүн. МАН-ын мөрийн хөтөлбөрт рок попын ордон босгоно гэсэн зүйл байдаг. Хэзээ нэгэн цагт бид өөрсдийн театртай болох байх. Төр засаг маань үүнд анхаарах хэрэгтэй. Бид олон жил ямарч харьяалалгүй явлаа. Театрууд, соёлын орднуудаа томсгож, тэлж байх хэрэгтэй. Стандартын дагуу хангамж сайтай соёлын орднууд байгаасай гэж хүсч байна.

-ШӨХТГ-т гитарчин Өөжгий, дуучин Ариунаа, Хаянхярваа нар санал тавьсан. Энэ нь ам барьж байгаа дуучдад арга хэмжээ авах талаар. Үүнд таны нэр байгаагүйд гайхаж байлаа?

-Би угаасаа дэмжиж байгаа. Надад хөөцөлдөж явах зав алга. Өөжгий надад хэлсэн. Гэхдээ албан ёсны бичиг ирээгүй байгаа. Албан бусаар энэ асуудлыг дэмжиж байна гэсэн зөвшөөрлийг өгсөн. Аль эрт л би хүмүүс ам, таазаа хөдөлгөөд байна. Амаараа биш уушгаараа сайхан дуулах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр сайхан цаг ирж байх шиг байна. Манай хөгжмийн урлагт “Sweetymotion” хамтлаг эргэж ирсэн нь сайн талруугаа маш том цохилт болсон гэж бодож байна. Энэ охидын хамтлаг амьдаараа дуулж эхэлсэнд би их баяртай байгаа. Дуучин Ариунаа, Жаргалсайхан, Дашдондог гээд амьдаараа дуулдаг дуучид зөндөө бий. Ер нь өөрсдийн хоолойгоор амьдаар дуулах хэрэгтэй. Би бол ам барих маш дургүй. Ам барих хэцүү байдаг. Ямар нөхцөлд хүмүүс ам барьдаг вэ гэхээр телевизийн бичлэг, дуучин амьдаараа дуулж байхад алдах магадлал өндөртэй нөхцөлд. Тэгэхээр ам барьж буй дуучдын тоглолтыг мөнгөөр үзэж, билетийг нь хошууран худалдаж авч байгаа нь их харамсалтай. Өөрөөр хэлбэл хямдхан юм үзэж байгаа үзэгчид маань их хайран байна. Бүх л бүтэн 50, 60 хүний оркестртой хуруугаа хөдөлгөж амьдаар дуулж байгаа хүний тоглолтыг үзэхгүй байж сайхан хувцасласан, хэдэн жилийн өмнөх фонограммаа тавьж амаа хөдөлгөж байгаа хүмүүсийн тоглолтыг их үздэг. Хэт их хувь хүн рүү нь орохгүйгээр уран бүтээлийнх ололт, дутагдлыг нь авч хэлэлцэх хэрэгтэй байна. Мөн сэтгүүлчдэдээ хандаж хэлэхэд урлагийн бүтээлийг ямар алхам, дэвшилт хийснээр нь үнэлж байх хэрэгтэй. Түүнээс биш хувцаслалт, спонссор зэргийг нь чухалчлахаа болих нь зүйтэй.

Д.Ундрах /24tsag.mn/



 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • (202.131.238.12)
    soliorson balai avgai
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • (202.179.23.146)
    МУНДАГ ДУУЧИН. ЖААХАН ОЙР БОДООД БАЙНА. ЯДАЖ 1-2 ӨДРИЙН ЦААДАХЫГ ХАРААЧ, САРАА. ХЭТ РЕКЛАМ БОДОЖ ЭЭ. ТОМ ХҮН ТОМ БАЙХ ЁСТОЙ ЭРХЭМСҮҮ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ. ХЭТ ИХ МӨНГӨ БҮҮ БОД ДОО. ЧИНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ Л БАЙСАН БАЙХ ГЭХДЭЭ. МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ЮМ БАЙДАГ ЮМ ШҮҮ.
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • Z (85.176.12.172)
    Nice Lady , AMjilt hvsie
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • zochin (202.70.46.203)
    duuchindaa amjilt hvsii
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • (202.9.47.130)
    uran buteeliin amjilt huseye.chadaltai duuchin shuu
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • ИНГА (203.194.115.216)
    УРАН БҮТЭЭЛЧ ХҮН БАЙЖ НАМЫН ГИШҮҮН Ч ГЭХ ШИГ ШАЛ УТГАГҮЙ ЮМ?ХӨӨРХИЙ ХАТНЫ ХУВЦАС ӨМСӨӨД Ч БОЛОВ МӨРӨӨДӨХ ЮМ АА? ТОМ МОРИН ТОЛГОЙТОЙ ТУВА ХҮҮХЭН Л ХАРАГДАЖ БАЙНА ДАГ?
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • bi (122.201.18.182)
    ENE TENEG XAVTGAI XAMARTAI YAKUUT EMGENG SONIRXDOG XALX ER BNA GEXEER INEED XYREED BAIX YUM.
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • (202.131.238.12)
    haha tiim baihaaraa yaadiim bol? Soliotoi ichijnuhmeer yum yarihiin, mulguu tolgoit
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • (182.160.1.147)
    shan l duuchin shdee yah gej ingej bdg bnaa. uils ni butehgui de
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • onon (76.170.253.157)
    balai banzal abgai, bas ch banzaldaxdaa ed xorongotei alban tushaaltai xuniig songono. araa bodoj baigaa uxaantai aan. muu eriin ginsheed baidag bolson baina lee. bolimoor yum daa
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • (203.91.117.4)
    mongold baihgvi saihan hooloitoi shv de uuriinoo chadalaar vbj baigaa shv de yamar ulsiin mungu idsen bish yarshig l bna ajilt hvsei
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • (49.0.198.142)
    энэ авгай шалихгүй байж дандаа баярхаж тэнэгтдэг. яг сувдан аутал баыж харагдаач. дуураймлаар чимсэн тэнэг дуугүй л бай л даа
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • tsebi (124.158.69.247)
    uug n bol saihan huuhen shuu sar shinee saihan gargaarai. ene setguul ch ih saihan asuultuud tawisan bna ajild n amjilt
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • tsebi (124.158.69.247)
    uran buteeld n amjilt
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • (108.200.49.127)
    ХААШАА ЮМ БЭ, ХҮҮХНҮҮД АЛЬ НЭГЭН ХАТАН БОЛОХ ГЭЭД ЯДЧИХСАН,ЗАРИМ НЭГ ЗАЛУУЧУУД, ЧИНГИСИИН ДАВААНЯМААС ӨГСҮҮЛЭЭД ХАНХҮҮ БОЛОХ ГЭЭД ГҮРИИЧИХСЭН СОНИН ЦАГ ҮЭ ҮҮ ҮГҮЙ ЮУ.
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • (108.200.49.127)
    МАНАИ ХҮҮХНҮҮД САВ ЙЛ ХИИВЭЛ ДОНДОГДУЛАМ ХАТАН ГЭДЭГ БОЛЖЭЭ. МООД УУ ЮУ ВЭ, ХЭ ХЭ ХЭ. АРВИНГУАИ БАС ДОНДОГДУЛАМТАИ ЯРЬСАН Ч ГЭХ ШИГ ХЭ ХЭ ХЭ
    2013 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК