Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Саруултуяа:Хулгайчийн гарт биш хамаатан садандаа ууц, баншаа алдаж байна

2013-2-07
0
ЖИРГЭХ
94e22c5ffa6d0228big    Сүүлийн үед ууц, буузны хулгай маш их гарч байгаа. Тиймээс  Цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлгийг өдөр тутам хүргэж байгаа билээ. Ямартай ч цагаан сар болоход хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд иргэд эд зүйлээ алдахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Саруултуяатай уулзаж ярилцлаа.
94e22c5ffa6d0228big    Сүүлийн үед ууц, буузны хулгай маш их гарч байгаа. Тиймээс  Цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлгийг өдөр тутам хүргэж байгаа билээ. Ямартай ч цагаан сар болоход хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд иргэд эд зүйлээ алдахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Саруултуяатай уулзаж ярилцлаа.

   -  Айлууд ууц, буузаа алдахаас эхлээд хулгайн хэрэг их гарч байгаа гэсэн?

-Баярын өмнөх  өдрүүдэд эрүүгийн болон хэв журмын байдал хүндрэх хандлагатай байна. Хулгай, булаалт, дээрмийн гэмт хэргүүд эрс өсч байна. Өнгөрсөн 14 хоногт ууц, бууз, идээ будаа мөн орон байрнаасаа их хэмжээний алт, мөнгөн эдлэлээ алдлаа гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад тасраагүй.
Тухайлбал, 25-28-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг 57 бүртгэгдсэн. Зарим өдрүүдэд 26 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Тэгэхээр энэ нь өмнөх өдрүүдээсээ эрс өссөн тоо юм.  Их хэмжээний мах, 90 литр айраг алдлаа гэх зэрэг дуудлагууд ирж байгаа. Машиныхаа гражид ууц, бууз зэргээ хураасан байж байгаад мөн хулгайчид эдгээр зүйлсээ алдаад зогсохгүй машиныхаа дугуй, сэлбэгийг алдсан хэрэг гарсан.

    -Хоёрдугаар сар гарснаас хойш гэмт хэргүүд гарав уу?

-Мөн л энэ хулгайн хэрэг олон гарсан. Тэр тусмаа Сонгинохайрхан дүүрэгт хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нь их байгаа. Иргэд маань ил түгжээтэй цоожоор цоожлохоо болих хэрэгтэй. Учир нь хулгай хийж буй этгээдүүд ил цоожийг төвөггүй гаргадаг. Тиймээс иргэддээ анхааруулж хэлэхэд сар шинийн баяр болоход 4 хоног үлдлээ. Энэ хугацаанд гэр орон, өмч хөрөнгөндөө эзэн болж, орон байраа байнгын эзэнтэй байлгах хэрэгтэй байна. Хулгайч нар айлаа судалж байна. Хэзээ энэ айл буузаа хийж гаргаж тавих нь вэ гэдгийг ч андахгүй мэдэж байна. Тэгэхээр гэр орон, эд зүйлдээ өөрсдөө анхаарал тавьж ядаж л хажуу айлдаа захиж үлдээх хэрэгтэй.

-Хулгайн гэмт хэргийн илрүүлэлт хэр байна. Одоо бол сайхан хувцасласан хүмүүс л хулгай хийгээд байгаа сурагтай?

-Одоо хулгайч гэхээр муухай хувцаслан, муухай зүс царайтай хүмүүс байдаг гэсэн бодлоо авч хаях хэрэгтэй. Учир нь хэн ч харсан хулгайч гэж хэлэхээргүй сайхан хувцасласан хүмүүс хулгай хийгээд байна. Мөн хулгайч нарын арга заль нарийсаад нэг хэсэг нь саатуулаад, тухайн хүнийг анхаарлаа алдаж эхлэнгүүт нөгөө хэсэн нь эд зүйлсийг нь хулгайлдаг болсон. Бүлэглэн хулгай хийж байсан хүмүүсийг барьсан.  Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 26-р хорооны нутаг дэвсгэр дээр хороо дамжин айлуудын ууц банш хулгайлж байсан сэжигтэн этгээдүүг Цагдаагийн байгууллага баривчилж, сэжигтнээр татаж шалгаж байгаа. Зарим тохиолдол нь тухайн айлыг мэддэг, танидаг найз нөхөд, хамаатан нь хулгай хийдэг. Найз нь найзынхаа бууз, баншийг хулгайлсан этгээдийг ч сэжигтнаар татчихсан шалгаж байна.  Өдгөө 60 настай мөртлөө нэг ч удаа хулгайд юм аа алдаж байгаагүй хүн байна. Тэгэхээр иргэд маань л өөрсдөө хулгайчид боломж олгохгүй байх чухал. 25-30000 төгрөгний цоожинд 2 сая, 3 саяынхаа эд зүйлийг бүү даатгаач. 

-Хотын төвийн орон сууцанд бууз, ууцны хулгай гарах нь хэр байна?

Хотын төвийн айлууд гражиндаа бууз, ууцаа хадгалдаг. Тэгэхээр ууц, буузыг нь машиных нь эд анги, бүр машинтай нь хулгайлаад аваад явж байна. Мөн байрны айлууд тагтан дээр ууц, махаа хадгалдаг юм. 

-Хулгай хийгээд баригдсан этгээд авсан эд зүйлсийнхээ хохирлыг барагдуулж чаддаг уу?

-Хулгайд эд зүйлээ алдаад хугацаа алдалгүй Цагдаагийн байгууллагад хандвал хэргийг илэрүүлэхэд хурдан. Хугацаа алдаад эсвэл адгийн зарга 10 зартай гэгчээр гээд Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй орхивоос хулгайчдыг өөхшүүлж байгаа хэрэг юм. Хулгайч нарын гар, хурууны хээ Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг.  Тэгэхээр хулгайлагдсан эд хөрөнгөө яаралтай мэдэгдэж, дуудлага өгөх хэрэгтэй. Хулгайч нарын хувьд хууль гэдэг хатуу юм шүү. Хэргийн мөрөөр ажлаад илрэхгүй байна гэж байхгүй. Сар шинийн уламжлалт сайхан баяраар гар хөлөө хөдөлгөж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн аргаа болих хэрэгтэй.

-Машин дотроос хулгай хийх нь элбэг болж?

-Хулгайн гэмт хэргүүдээс баярын энэ өдрүүдэд орон байрны хулгай, автомашины эд ангиудыг хулгайлах мөн машин дотроос эд анги хулгайлах зэрэг хэрэг их гарч байна. Харуул хамгаалалтгүй, дохиололгүй машинуудыг хулгайч нар олзолчихож. Түүнчлэн машин бүхлээрээ алдагдах тохиолдол гарч байгаа. Өнгөрсөн 7 хоногт машин алга болсон 4,5 тохиолдод бүртгэгдсэн.

 -Цагаан сар болох гэж байгаа энэ өдрүүдэд хуурамч архи худалдаалах тохиолдол гарч байна уу?

-"Шим" гээд 0.75 литрийн савлагатай архийг ямар ч шинжилгээнд оруулаагүйгээр хямдхан зарж байсныг илрүүлсэн. Ихэнх хүмүүсийн үйлчлүүлдэг томоохон худалдааны төв, захуудаар чанарын шаардлага хангаагүй архи худалдаалах нь элбэг. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутгийн иргэд маань зах дээр их хэмжээний хямд архи худалдаж авдаг. Энэ нь маш буруу юм.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • (182.160.53.16)
    бууз банш хамаатнаасаа хулгайлж байдаг насаараа хүний нүүр харахгүй болж дээ. саруултуяа гоё эгч шүү .
    2013 оны 02 сарын 08 | Хариулах
  • (122.201.18.215)
    энэ хүүхэн ч бууз баншнаас өөр юм ярьж чадахгүй байх аа даа, харваас,
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • hh (203.241.247.100)
    hoorhon hyyhen yum
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (103.9.90.130)
    Hamg amitan amgalan boltugai
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК