Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Солонго: СТА цол, тэмдгийг хуурамчаар хийдэг тэнэг хүн байхгүй шүү дээ

2013-2-19
0
ЖИРГЭХ
“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонготой ярилцлаа. Түүнийг “Монгол кино” нэгтгэлийн эзэмшил газрыг барилгын компаниудтай хуйвалдан наймаалцсан, кинонд хэрэглэж байсан эртний үнэт эдлэлийг зарсан, “Түүхийн хүрд” кино мэдээг муу бэлтгэсэн зэрэг шалтгаанаар “Монгол кино нэгтгэл”-ийн ахмадын хорооныхон буруутгаж Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн СТА цол, тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэж байгаа юм. Харин тэрбээр энэ бүхнийг захиалгатай үйл ажиллагаа хэмээн үзэж байна.
solongo_kinouildver-middle“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонготой ярилцлаа. Түүнийг “Монгол кино” нэгтгэлийн эзэмшил газрыг барилгын компаниудтай хуйвалдан наймаалцсан, кинонд хэрэглэж байсан эртний үнэт эдлэлийг зарсан, “Түүхийн хүрд” кино мэдээг муу бэлтгэсэн хэмээн “Монгол кино нэгтгэл”-ийн ахмадын хорооныхон буруутгаж Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн СТА цол, тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэж байгаа юм. Харин тэрбээр энэ бүхнийг захиалгатай үйл ажиллагаа хэмээн үзэж байна.

-       Таныг СТА ажилтан цол, тэмдгийг хуурамчаар хийсэн гэдэг мэдээлэл гараад байгаа. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-       Манай байгууллага 187 орчим ахмадтай. Тэдэндээ шагнал өгсөн. Сая манай Н.Дагийранз гуай АЖ боллоо. СТА цолыг соёл урлагийн байгууллагад 15-20 жил ажилласан хүмүүст Засгийн газраас өгдөг юм. Бид өмнө нь олонд хүнд СТА цол, тэмдэг өгсөн. Саяын СТА цол, тэмдгийг Д.Жигжид гуайн хүүхдүүдийн үүсгэн байгуулсан Д.Жигжид сангаас дөрөв, таван хөгшинд өгүүлэхээр өнгөрсөн долоодугаар сард хүсэлт гаргаж бичиг баримтыг нь яам руу явуулсан. Тодорхойлолтыг нь өгөхдөө надад үзүүлсэн. Долдугаар сарын дундуур яамнаас яриад “Танай дөрвөн хүний СТА цол, тэмдэг гарсан” ирж аваарай гэж хэлсэн. Долоодугаар сард авсан зүйлээ баяр ёслолоор өгөх гэж хадгалж байгаад сая ахмадын баяраар өгөхөөр үнэмлэхийг нь авчирсан юм. Тэгээд үнэмлэхийг нь өгсөн. Тэмдэг нь хараахан гараагүй байна гэж байсан. Заримдаа тэмдэг нь гардаггүй юм. Ер нь би Ё.Отгонбаярын гарын үсгийг хуурамчаар хийгээд яах юм. Яамны тамгыг хуурамчаар дарж болохгүй шүү дээ. СТА цол, тэмдэг бол миний өгдөг шагнал биш шүү дээ. Яам өгдөг. Хэрвээ энэ цол тэмдэг нь хуурамч байдаг бол яамаар асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Түүнээс биш яамнаас бидэнд ирсэн үнэмлэхийг хуурамчаар хийнэ гэж юу байхав. Тэгээд тийм тэнэг зүйл хийдэг хүн байх уу.

-       ССАЖЯ-ны мэргэжилтнүүд үнэмлэхийг хуурамчаар хийсэн байна гэж хэлж байсан?

-    СТА цол, тэмдгийг авах ёстой хүүхэн нь тэмдгээ авахаар өнгөрсөн тав дахь өдөр яаман дээр очсон байна. Гэтэл “Наадах чинь хуурамч үнэмлэх байна” гээд хурааж авсан гэсэн. “Яагаад хуурамч байдаг” юм гэхэд “Ийм хуурамч үнэмлэх сонгуулийн үеэр их гарсан. Гэхдээ таны тэмдэг удахгүй гарна” гэсэн байгаа юм. ССАЖ-нд ажилладаг Баянзул гэх нөхөр байдаг. Тэр хүн миний араар хэл ам хийж яваад байгаа хэдэн хүмүүсийн ард байдаг. Баянзул “TV5” телевизынхэныг дуудаад энэ мэдээг өгсөн гэсэн. Хуучны Боловсрол, соёл шинжлэх ухааны яам хоёр хуваагдахад манай хүмүүсийн материал БШУ-ны яаманд үлдсэн гэсэн. Тэгэхээр тэндээс очиж авна биз. Үнэхээр буруу зүйл хийсэн гээд байгаа бол цагдаагийн газраас нь шалгах биз. Би шалгаасай гэж хүсч байна. Би Кино үйлдвэрт ажиллах хугацаандаа 100 гаруй хүнийг СТА цолонд тодорхойлж өгсөн. Бүгдээрээ цол, тэмдгээ аваад хэл амгүй явж байдаг.

-       Таныг АТГ-т өгсөн байгаа. Хэрэг шалгагдаж эхэлсэн үү?


-       1990 онд улс орон өөр нийгэмд шилжсэн. Тэр үед 300 гаруй үйлдвэр дампуурсан байдаг. Түүний адилаар Кино нэгтгэл гэдэг байгууллага ч хүнд байдалд орсон. Хөрөнгө мөнгө, дулаан цахилгаанаа улсаас авдаг байсан бол 1990 оноос больсон. Би энэ байгууллагад 1997 онд даргаар ирсэн. 1992-1997 он хүртэл кино үйлдвэр дампуурсан  байсан. Дөрөв, таван удаа бүтцийн өөрчлөлт хийж дампуурч байгаад 1997 буцаж нийлүүлээд “Монгол кино нэгтгэл"-ийг байгуулсан. Түүний дараа би даргаар ирсэн юм. Намайг ирэхэд энэ байгууллага 60 гаруй сая төгрөгийн өртэй, хорин, хоёр мянган төгрөгний данстай, 60 гаруй ажилтантай байсан. Түүнээс хойш бид улсаас нэг ч төгрөг авсангүй. Өөрсдийн аж ахуйн тооцоон дээр өөрсдийгөө болгоод ирсэн. Өнөөдөр бид татварт 100 гаруй сая төгрөг төлж байна. Энэ том үйлдвэрийн цахилгаан дулааныг өөрсдөө төлөөд аж ахуйн тооцоогоороо болгоод дампуурахгүй байсаар босч ирсэн. Одоо хэл ам хийгээд яваад байгаа Дамдин 1997 онд баримтат киноны дарга байсан юм. Тухайн үед Дамдин надад ажлаа өгөх ёстой байсан ч өгөөгүй. Дөрвөн газар нэгдсэн учраас дөрвүүлээ надад ажлаа хүлээлгэж өгөх ёстой байсан. Дамдинаас бусад нь надад ажлаа хүлээлгэж өгсөн. Тэр одоо хүртэл санхүү тайлан тооцоогоо хүлээлгэж өгөөгүй байна. Энэ хугацаанд мэргэжлийн хяналт, цагдаа шүүхээс намайг 17 удаа шалгасан байдаг юм. Шалгалтаар намайг идсэн уусан зүйлгүй гэдгийг батлаад л явдаг.

-       Хуучны машин, жижиг хэрэглэлийг шалгаж, тоолж үзсэн үү?


-     Тэд нар намайг хуучны машинуудыг бүгдийг нь төмрийн хогонд өгсөн байна гэж ярьсан. Арван хэдэн машин байж л байна. Ц.Оюунгэрэл сайд ирээд үзсэн. Эртний машинууд нь байж л байна. Өнгөрсөн жилээс хийж эхэлж буй “Талын зам” гэдэг кинонд тоглоод л явж байгаа. Энэ машинуудыг засч янзлаад явуулдаг болгосон мөн Сүхбаатарын талбай дээр болдог машины үзэсгэлэн, жагсаалд оруулдаг гэж намайг онц тээвэрчин шагналаар шагнасан юм шүү дээ. Би тээврийн жолооч биш. Гэхдээ энэ машинуудыг сэтгэл гаргаж засдаг. Хуучны жолооч нарыг олж ирээд цалинжуулаад засуулсан. Кинонд энэ машинууд хэрэгтэй шүү дээ. Манайд байдаг хэдэн хөөргийг зарсан гэж байгаа. Би хөөрөг сонирхдоггүй. Амьдралдаа хөөрөг барьж үзээгүй. Тэр хөөргүүд нь байж байна. Сая хүрч ирээд тоолж, шалгаад явсан.

-       "Монгол Кино нэгтгэл"-ийн газар нилээн том. Газрыг байраар сольчихоод ажилчдадаа мэдэгдээгүй гэдэг нь үнэн үү?

-      Энэ ийм учиртай юм. Манай кино үйлдвэрийн аж ахуйн хашаа “Цэргийн Госпиталь” эмнэлэгийн наана байсан юм.  2002 онд хотын захиргааны шийдвэр гараад энд есөн давхар байшин барихаар болсон. Би тэр үед нь эсэргүүцсэн. Бид нар жил гаруй шүүхээр явсан. Тухайн үед хотын захиргаанаас “Танайхыг хот төлөвлөлтөнд оруулъя” гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгээд байшин барих шийдвэр нь гарсан юм. 2008 онд “Зүмбэр орд” гэх барилгын компанитай гэрээ байгуулаад 10 байр авахаар болсон. “Зүмбэр орд” компани барилгаа барьж дуусаад “Бид алдагдалтай ажилласан. Тийм учраас бид арван байр өгч чадахгүй. Хоёр байр өгье” гэсэн. Тэгэхээр нь би “Үгүй ээ. Гэрээнд заасан зүйлээ баримтлах ёстой” гэсэн. Тэгээд хоёр жилийн хугацаанд шүүхдэлцсэн. Дүүрэг, нийслэл, дээд шүүх гээд бүх шатны шүүхээр явсан.  Шүүхийн шийдвэр бидний талд гарсан. Бидэнд ялагдсан хүмүүс хорссондоо ахмадууд гээд байгаа хэдэн нөхдийг дуудаад өгөх ёстой байраа та нарт өгье гэсэн байгаа юм. Тэдэнд “Та нар Монгол кино нэгтгэл гэдэг тамга олоод ир” гэсэн байгаа юм. Тэгээд нөгөө хэд нь “Монгол кино нэгтгэлийн ахмадын хороо” гэсэн тамга олж ирсэн байгаа юм. Гэтэл шүүхийн шийдвэр кино нэгтгэлд өгнө. Харин ахмадын байгууллагад өгөхгүй гэж гарсан. Тэгэхээр тэд бидэнд хүрч ирээд “Байраа бидэнд өг” гэсэн. Би хариуд нь “Энд ажиллаж байгаа хүмүүс яах болж байна гэхэд” “Тэд хамаагүй. Бид энэ байрыг чинь авах ёстой” гэсэн. Тэгэхээр нь би “Нэгдүгээрт энд ажиллаж байгаа хүмүүс байр авна. Хоёрдугаарт ахмадууддаа өгнө. Тэгэхдээ Дамдин, Цэнддоржид өгөхгүй. 180 хүн тасаг цехээрээ хуралд. Хурлын шийдвэрээр гаргасан гурван хүнд байр өгнө” гэсэн. Үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

-       Одоо яригдаад байгаа гурван байранд ямар хүмүүс орж байгаа юм бэ?

-   Энд ажиллаж байгаа хүмүүс орно. Сая ахмадууд хуралдаад олон жил ажилласан хүндээ өгөхөөр болсон. Хүндхэн амьдралтай хүмүүстээ өгнө.

-       Ер нь “Түүхийн хүрд” кино мэдээ тийм их чанар муутай хийгдээд байгаа юм уу?

-       Монгол улс "Түүхийн хүрд" кино мэдээг 1940 оноос хойш хийж эхэлсэн байдаг. Үүнийг ганц Монгол улс хийдэг юм биш. Бүх улсад хийдэг. "Түүхийн хүрд" бол улсын түүхийг хадгалж үлдээдэг зүйл. Үүнийг 1940 оноос хойш ганц ч таслахгүй явж байгаад 1990-1996 оны хооронд хийгээгүй. 1990-1996 он хүртэл Дамдин, Цэрэндорж хоёр энд даргаар ажиллаж байсан. Улсаас мөнгийг нь авсан мөртлөө “Түүхийн хүрд” кино мэдээг хийгээгүй тасалдуулсан. 1990-1996 онд Монгол улсын хамгийн чухал үе байсан. Тухайн үед хүмүүс гахай  зөөж эхэлсэн, энэ бүх ТҮЦ-нүүд бий болсон, хүн болгон ажилгүй байсан. Дэлгүүр лангуу хоосон байлаа. Энэ үеийн Монголын түүх байхгүй. 1997 оноос хойшхийг шалгаж үзээд нэг зүйл дутуу хийсэн бол надтай хариуцлага тооц.

-       Хэдэн оны хальсаар "Түүхийн хүрд" кино мэдээг авч байгаа вэ?


-       2012 оны хальс. Үзүүлж болно.  Дамдин, Цэнддорж нар 1990-1996 онд кино үйлдвэрийг зочид буудал, оюутны байрыг нь янханы газар болгосон байсан. Энэ байгууллага дотор арьс нэхий хураачихсан байдаг байсан. Харин одоо ямар байдалтай байгааг харж байгаа биз дээ.

-   “Монгол кино нэгтгэл” хуучин шигээ олон хүний бүрэлдэхүүнтэйгээр кино уран бүтээлээ хийгээд явахад боломж бололцоо хэр байдаг юм бэ?

-     1994 он хүртэл кино үйлдвэрт 240 хүн ажиллаж байжээ. Энэ үйлдвэрт кино хийхээ больсон үе буюу 1992 оноос энд ажиллаж байсан бүх хүмүүсийг чөлөөт уран бүтээлч гээд 80 гаруй хүнийг халсан юм. Энд захиргааны дарга нар болон хальс боловсруулдаг хүмүүс нь үлдсэн. Харин би дөрвөн байгууллага нэгдэх үед дарга болсон. Намайг дарга болсноос хойш тэтгэвэртээ гарсан хүн байгаа болохоос халагдсан нэг ч хүн байхгүй.

-     Таны эхнэрийг өндөр албан тушаал хашдаг учраас таньд хууль үйлчлэхгүй өнгөрдөг гэсэн. Эхнэрээ танилцуулаач?

-       Миний эхнэр сургууль төгсөж ирээд л Засгийн газарт ажиллаж эхэлсэн. Манай эхнэр тэнд бичиг цаасны ажил хийдэг болохоос дарга сайдын албан тушаал хашдаггүй. Намайг мөнгө завшсан үгүйг шалгахаар жил болгон аудитаас шалгалт ирдэг. Төрийн өмчийн хороо шалгадаг. Мөн мэргэжлийн хяналтын газраас хоёр жилд нэг удаа шалгадаг юм. Энд хүн идэхээр мөнгө байхгүй. Надад өшөөрхсөн хийх ажилгүй хэдэн хүн байна. Тэр хүмүүс ингэж явахын оронд өөр зүйл хийгээсэй. Улс оронд хэрэгтэй зүйл бүтээж чаддаггүй юм бол үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй шүү дээ.  Тэднээс би ч гэсэн залхаж байна.

"Монгол Кино нэгтгэл"-ийн хашаанд байрлах хуучны машинууд. Энэ мэт 10 гаруй машин тус үйлдвэрт байдаг аж.


IMG1094

IMG1094

IMG1094

IMG1094

IMG1094

IMG1106

1990-1996 оны хооронд "Түүхийн хүрд" кино мэдээ тасарсан гэдгийг Үндэсний төв архиваас баталжээ.

А.Гантуяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • (182.160.23.238)
    MONGOLIIN KINO UILDVER MONGOL KINOG OLON JIL DAMBUURUULJ UNEGUI BOLGOSON ESERGUU ***** SAIN SHALGAA
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • hi (124.158.79.2)
    hatad bolon noed-iin mash vnetyei jinhene mongon heregsel hubtsas baisan odoo yuch baihgvi bvgdiig zarsan geseen ene chini muu gahai
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • (122.201.18.174)
    999933....жил болгон аудитаас шалгалт ирдэг. Төрийн өмчийн хороо шалгадаг. Мөн мэргэжлийн хяналтын газраас хоёр жилд нэг удаа шалгадаг юм. edgeer shalgalt hiij bsn humuusiig bugdiig n shalgah heregtei,jinhene avilgachid baigaa
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • (122.201.18.172)
    ene neeeree mongutei piiizzzzdaaaa bnaaa
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • Icheech (108.239.95.77)
    ZGHEG--iin Terguun ded darga, Gavyat huulch ehneree bichig tsaasnii ajil hiideg gechihjee. nugel boloh baih daa
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • Sergelen (86.160.237.63)
    Ene xuniig ali deer uees sain medne, shal mangar l yum baidag yum, luivarchin ugaasaa.
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • (124.158.71.100)
    ичиж амьдар??
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
    • zaya
      SAIN SHALGA
      2013 оны 02 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК