Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюунбаатар: МАН дотроо байгаа олигарх, авилгачдаасаа салвал “Шударга ёс” эвсэл хамтарч ажиллана

2013-2-21
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-МАХН, МАН нэгдэхээр уриалга гаргалаа. Та үүнийг дэмжиж байна уу?

oyunbaatar_tsУИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-МАХН, МАН нэгдэхээр уриалга гаргалаа. Та үүнийг дэмжиж байна уу?


-Ц.Шаравдоржийн гаргасан МАХН, МАН-ын нэгдүүлэх уриалгад олон чухал санаа байна лээ. Мэдээж зүүний үзэл санаатай улс төрийн намууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Иргэдийнхээ дийлэнх олонхийг хамгаалах зүүний үзлийг дотор нь янз бүрээр ангилах шаардлага байхгүй. Гэхдээ удирдлагуудын зөрчил, олигархууд ичгүүр сонжуургүй төрийн өмч идэж байгаа асуудлаас болоод хагарсан. МАН дотроо байгаа олигарх, авлигачдаасаа салж чадах юм бол энэ намтай “Шударга ёс” эвсэл хамтарч ажиллахад бэлэн. Энэ талаар ярьж хамтран ажиллах ёстой. Гэхдээ өнөөдөр Ц.Шаравдоржийн хэлж байгаа шиг шууд нэгдэнэ гэж байхгүй биз. Биенийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй зөрчилдсөн, намыг толгойлж байсан улстөрчдөд гол тээг байгаа. Хамтран ажиллах боломжийг судлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд ч юм уу, дараагийн УИХ-ын сонгуульд хамтрах асуудлыг судлах хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд улс төрийн намууд мөнгө тараах, баялгийг олон түмэнд хүртээнэ гэж бэлэн мөнгө өгөх, сонгогчдыг худалдаж авахад МАН, АН хоёр маш адилхан бодлоготой явж байгаа. Нэгдэх гэдэг нь  холын асуудал, одоогоор ямарч боломж алга. МАН авлигачид, олигархуудаасаа салаагүй шүү дээ.

-Та МАН-д байсан хүн?


-Би хэзээ ч МАН-ын гишүүн байгаагүй. МАХН-д 1985 онд элссэн, өөр аль нэгэн намд элсээгүй. Би нам дамждаггүй, намын батлах цуглуулдаггүй гэдгээ байнга хэлдэг.

-Та одоо МАХН-тай хэр ойр ажилладаг юм бэ?

-“Шударга ёс” эвслийн нэрсийн жагсаалтаар орж, УИХ-д эвслийн бүлгийн гишүүн. Эвсэл Монголын ард түмний хүсэн хүлээж байсан нийгмийг эрүүл шударга болгох, тухайлбал Оюутолгойн 51 хувь, Тавантолгойг Монголын ард түмний мэдэлд байлгах,шударга ёсыг тогтоох шударга ёсыг тогтоох хүний эрхийг дээдлэх, тэр зарчмууд дээр үндэслэсэн учраас “Шударга ёс” эвслийг дэмжиж оролцсон. Манай намын гишүүд хэд билээ, нам бусчууд хэд билээ. Тийм учраас “Шударга ёс” эвсэл 23 орчим хувийн санал авахад нам бусчууд их үүрэг гүйцэтгэсэн. Цаашдаа нийгмийг эрүүлжүүлэх, шударга ёсны төлөө явж байгаа тэр улс төрийн хүчин, намтай хамтран ажиллаж дэмжинэ. Би 1985 оны МАХН намын гишүүн, батлахаа урж хаяагүй, буцааж өгөөгүй. Ер нь ийм өөрийн бодолтой, чин шударга хүмүүс маш олон мянга байгаа шүү. Заавал яагаад намын гишүүдийг намдаа хайртай, намынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй гэж хэлүүлэх гэдэг юм бэ.

-Та намын жагсаалтаар орсон. Жагсаалтанд багтахдаа О.Баасанхүү, З.Баянсэлэнгэтэй яриагүй, экс ерөнхийлөгчтэй ярьсан байх. Та жигүүр байгуулаад шүүмжилж явсан. Одоо зөрчилддөггүй юу?

-Эвслийн жагсаалт гарсан. Жагсаалтанд багтсан зарим гишүүдийг СЕХ хууль зөрчөөд ч юм уу хассан. Энэ жагсаалт мэдээж нэг хүний асуудал биш нам эвслээрээ яриад л гарсан жагсаалт. Шударга зөв эсэхийг олон нийт л шүүнэ шүү дээ. Нөгөө талаар Н.Энхбаяр даргыг эрх мэдэлтэй мандаж явахад бид жигүүр байгуулаад алдааг нь хэлж байсан. Монголын ард түмний эрх ашиг, шударга ёс алдагдаж байгаа асуудлаар үгээ ил хэлж, шаардлага тавьж ажилласан. “Уламжлал- шинэчлэл, ардчилал-шударга ёс” жигүүр байгуулж, Ө.Энхтүвшин даргаар нь ажилласан, дараа нь би удирдаж байсан. Бид багагүй зүйл хийсэн, намыг ямар нэг хэмжээгээр сэргээсэн. Ингэснээрээ намын удирдлага алдаатай зүйлээ эргэж харж, тухайн үеийн намын удирдлага, төр засгийн өндөр албан тушаалд байсан хүмүүс ойлгон хүлээж авч, үйл ажиллагаандаа ямар нэгэн хэмжээгээр тусгасан. Би ямагт шударга зарчмыг баримталж намын удирдлагуудтай харьцаатай байсан. Н.Энхбаяр дарга гэдэг утгаар биш. Энэ хүнийг эрх мэдэлтэй байхад зусардаж бялдуучилж, албан тушаал эрх мэдэл хүртэж өөриинх нь хэлснээр бөгсийг нь долоож явсан хүмүүс дараа нь яаж хэлмэгдүүлж, нэр төрийг нь гутааж байгаад дургүйцсэн олон мянган шударга иргэний нэг болохыг хүссэн. Ялангуяа Н.Энхбаярыг баривчлахад хүний эрхийн чиглэлээр ажилласан хуульчийн хувьд дуугарсан. Улс төрийн хэлмэгдэл бий болж байна. Улс төрийн сонгуулийн босгон дээр сонгуульд оролцох нэг сөрөг намын даргыг терроризм дайны байдлын дайчилгаа хүч хэрэглэн шоронд хийж, мөрдөн байцааж байгаа нь МУ-ын Үндсэн хууль, хүний эрхийг зөрчсөн. Олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж албан ёсоор  зарласан, олон улсад ч  Монголд ч бидний хараат бус хуульчид үгээ хэлсэн.

-Нам дамжсан олигархууд гэдэг ч яг нэрлэдэг хүн байдаггүй. Та нэрлэхгүй юу?

-Олигархуудыг ард түмэн тэртээ тэргүй мэдэж байгаа, Ард түмний их хуралдайгаар нэрлэчихсэн. Зарим нэгтэй нь би санал нийлдэггүй, хөөрхий Д.Дэмбэрэл гуай, Э.Бат-Үүл хоёрын олигархи ч гэж юу байхав. Үүнийг хүн яаж ойлгосон хүрээгээрээ тайлбарлаж байгаа. Нэг хүнтэй дайсагнахаараа тэрийг олигархи гээд л хэвлэлээр дайрч давшлаад асуудал шийдэгдэхгүй. Хамгийн том авлигалын компанит ажил УИХ-ын сонгууль болчихож. Сонгууль болсон, мөнгө тараадаг нь тараачихсан, ихэнх нь нууц далд шүү дээ. Зарим нь мэдэж байсан ч за яршиг гээд орхисон. Орж ирээд тангаргаа өргөөд УИХ-ын гишүүн боллоо. Манай тэрбумтнууд мөнгө тараалгүй орж ирээгүй нь хэнд ч  ойлгомжтой. Өнөөгийн нөхцөлд нэгэнт сонгууль дууслаа, гишүүд тангаргаа өргөлөө, энэ нөхцөлд бие биенийгээ хууль, цагдаагийн байгууллагаар одоо ухуулаад, хэрэг үүсгээд явдгаа болих хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд мөнгө тараасан хүнээс тараагаагүй хүн нь цөөхөн, гарын 10 хуруунд л багтана шүү. Үнэн хэрэгтээ авлигын хавтгайруулсан кампанит ажил явуулчихаад, дараа нь тэр их тараасан, би бага тараасан гээд шүүх цагдаа болж явах нь үнэхээр утгагүй. Увсын хоёр нөхөр байна. Нэгэнт гишүүн нь тангаргаа өргөөд ороод ирсэн, араас нь тэгж чаргууцалдах ямар хэрэг байна аа. Одоо бүр  Дорноговийн нэг гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа дахиад хэд хэдэн хүний нэр гардаг. Хэрэггүй ш дээ, тэртээ тэргүй Монголд ийм бохир сонгууль явж байна.

-Та МАН-аас нэр дэвшиж 2000-2004 онд УИХ-д нэр дэвшиж байсан.  Явуулж байгаа үйл ажиллагааг нь харж үнэлэлт өгдөг байх?


-Би МАХН-ын намаас л УИХ-д ч, Удирдах зөвлөлд байсан, жигүүрт нь байсан. Бүх гишүүдтэй хүн ёсны дотно харьцаатай, найз нөхөд, ядарсан үед нь санаа тавина. АН болон иргэний хөдөлгөөний Ж.Батзандан, С.Ганбаатар, Г.Уянга, Ч.Чимэдсүрэн, О.Магнайтай иргэний хөдөлгөөнд байхад нь холбоотой байсан. Манай Лобби төвөөр орж ирдэг байсан. Тэд тэмцэж зорьж байснаа одоо ажил хэрэг болгох хэрэгтэй. О.Магнай монопольчлол олигархи бүлэглэлийн эсрэг зоримог ажил хийж байгаа. УИХ-д ороод ирлээ, үнэхээр хүсч байсан шударга ёсоо тогтооход аль нам байх нь үл хамаараад идэвхтэй ажиллаач ээ, би дэмжинэ шүү гэж хэлж байгаа. Ж.Батзандантай хамтраад намыг гишүүнчлэлгүй болгох хууль дээр ажиллаж, Оюутолгой, Тавантолгойн гэрээг шударга болгох чиглэлээр С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ аваргыг хоёр гараа өргөн дэмжиж байгаа. МАН дотор намаа эрүүл болгох, шударга байлгах гэж зүтгэж байгаа бүх хүмүүстэй гишүүд, иргэдтэй сайн харилцаатай. Нам сольдог, нам хагалсан, Монголоо хувааж идсэн, үгүйрүүлж хоосруулсан олигарх бүлэглэлүүдээс намаа цэвэрлэх ёстой. МАН маш түргэн шинэчлэгдэх ёстой. Үүнийг намын жирийн гишүүд нийгэм хүлээж байгаа. Энэ нам өөрчлөгдөж байж улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна, Монголын улс төрд эргэлт гарна. Нэрээ солилоо гээд монголчуудын дунд нэр хүндийг нь унагасан гутаасан олигарх бүлэглэлд байдаг тэр хүмүүс нь хэвээрээ, албан тушаал эрх мэдэлтэйгээ зууралдаад байдаг учраас шинэчлэгдэж чадахгүй, 2012 оны сонгуулиар ард түмэндээ дүнгээ тавиулчихлаа. Нам шинэчлэх гэж байгаа хүмүүст баяр хүргээд дэмжээд явахаас өөр зам  байхгүй. МАН-д байсан муу зуршил улс төрийн бусад намд нөлөөлж байна. Шүүмжилдэг шударга үг хэлдэг нэгнээ хяхаж хавчдаг, тэрийгээ эсэргүү болгодог, дорбинкдоно буудна гэдгээс болж Шударга ёс алдагдаж заримдаа аймшиг төрүүлж энэ намд итгэх итгэл алдаж .

-Тантай хамт жигүүр гэж явсан Ө.Энхтүвшин намын дарга болчихлоо. Та яагаад хамтран зүтгэгчдээ дагаад ордоггүй юм бэ?


-Би жигүүр байгуулж байсан тэр намдаа л байгаа. Шинэ нэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Жигүүрийнхэнтэйгээ хамтардаг, холбоотой байдаг. Ө.Энхтүвшин дарга намаа шинэчлэх талаар ярьж хэлж байснаа л одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүх аймаг сумаар явж ард түмнээрээ хэлэлцүүлж, алдаа, хэлмэгдүүлэлтэндээ уйчлал гуйгаад явбал, бохир улс төрчдөөсөө салбал ард түмэн дороо дэмжинэ. Хуучин арга барил, хуучин хүмүүстэйгээ зууралдаад байгаа учраас намд нь шинэчлэл бага хийгдэж байна. Хүлээсэн олон түмэн бухимдаж байна. Уламжлал шинэчлэл ардчилал шударга ёс, уламжлал шинэчлэлийнхээ бодлогыг энэ намын бодлого болгоод гаргаад ирэх хэрэгтэй шүү дээ. Би МАН буюу  өөр намыг шүүмжилж байгаа нь этикийн хувь эвгүй байна. Гэвч шударга ёсны үүднээс хэлэхээс  аргагүй. Энэ намд олон сайхан хүмүүс байгаа. Нэрийнхээ маргааныг хойш тавьж болдог юм гэхэд асуудлын гол нь олигархууд, олон түмний дотор нэр хүндээ барсан, намын нэрийг шороотой хутгасан  тэр хүмүүсээсээ л салах хэрэгтэй.

-Экс гишүүн Ш.Сайхансамбуу хэдэн хүнийг нэрлэж, зайгаа тавьж өгөөч гээд байсан. Тэд үү?


-Нэрлэх нь миний хувьд онц биш. Ш.Сайхансамбуу бол зоригтой хүн, бас хөрөнгөтэй ч хүн, зоригтой хэлжээ гэж л бодсон. Ш.Сайхансамбуу шиг үнэнийг хэлж чаддаг хүмүүс, залуучууд, ахмадууд хамтраад намаа босгох биз дээ. Дан залуучууд гээд явахгүй байгаа, дунд үетэйгээ хамтарч ажиллаж чадах юм бол шинэчлэгдэнэ. Энэ нам  шинэчлэгдсэнээр, МАХН-тай хамтарснаар нийт ард түмний ядуу, дунд орлоготой хүмүүсийн эрх ашгийг түлхүү хамгаална. Ядуу, дунд амьдралтай эрх ашгийг хамгаалах ёстой зүүний нам өнөөдөр хамгийн үл бүтэх олигархи, газар доорх баялгийг гадаадынхантай нийлж иддэг, газраа зардаг, тендерийн 10 хувийг хураадаг авлигачдын нам  боллоо гэж нийгэм дүгнэсэн, 2012 оны сонгуулиар гарцаагүй нотлогдсон. Одоо ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгээ тавиулах гэж байна. Шударга, эрүүл хүмүүсээ намынхаа удирдлагад оруулж ирэх хэрэгтэй, гэхдээ дарга нь гэж хэлээгүй шүү. Тэртээ тэргүй 10-20 жил энэ эрх мэдэлд суугаад, олон түмний нүдэнд орсон хог нь болчихсон хүмүүс нь зайгаа тавьж өгсөн нь зөв өө. Та бүхэн идсэн үү?  идсэн, төрөөс хөрөнгөжсөн үү? хөрөнгөжсөн, одоо болоо шүү дээ. Одоо шинэ үедээ, шударга хүмүүстээ байраа тавьж өгөх нь үнэхээр чухал.

-Татвар, МИАТ-ын удирдлагууд  мөнгөний асуудалд холбогдлоо. Та ҮТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүн. Тэр үед та тэрбумаар нь зувчуулж байгааг мэдсэн үү?


-Намайг 2008 оны аравдугаар сард даргаар тавигдахад “Татварын газарт авлигын асуудал онц ноцтой байна. Үүнтэй тэмц, татварын газар дахь авлигын асуудлыг зогсоох талаар арга хэмжээ авч ажилла” гэсэн ганц асуудал Ерөнхий сайд С.Баяр тавьсан.  Би ажлаа авсан, авлига, хээл хахуулийг арилгах, сахилга, хариуцлага эрс дээшлүүлэх томоохон хөтөлбөр боловсруулаад, эрчимтэй ажилласан. Энэ  Татварын ерөнхий газар өвөрмөц бодлого явуулсан, ажилтнууд ч сайн дэмжсэн. Хариуцлагаа өндөржүүлж, дотоод хяналтыг сайжруулах, авлигын асуудалд нэр холбогдсон хүмүүстэй хатуу тэмцэл явуулсан. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд АТГ, хууль цагдаагийн нөхөдтэй хамтарч ажилласан. 2008-2011 онд хэрэгжсэн. Ер нь 2015 он хүртэл хэрэгжих хөтөлбөр байсан л даа. 2011 онд Татварын байгууллага дотоод хяналтаа сайжруулж, хамгийн гол нь татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас шууд мэдээлэл авдаг, цагдаагийн 102 утас шиг шуурхай очдог хяналтын тогтолцоо бий болгосон. Архи уусан хүн дээр очсон, авлига нэхсэн байцаагчтай ч хариуцлага тооцсон. Үнэхээр гялалзтал ажилласан. Энэ үед 2009-2010 онд эдийн засгийн оргил хямралын үе байсан. Нэг ч хүн шоронд явуулаагүй харин авлигачдын хянаж зогсоосон. Бид нэг сар ч төсвийн орлогын төлөвлөгөө тасалж байгаагүй. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийг айлгаж сүрдүүлж татвар авдгийг халж, тэдэнд итгэл үнэмшил үзүүлж тайлбарлаж, тэрний үндсэн дээр төсвийн орлогоо бүрдүүлдэг итгэл дээр суурилсан, олон нйитэд нээлттэй ажилладаг болсон.  Дотроос эсэргүүцэл гарч байсан. Хуучин татварт бугшсан бүлэглэлүүд  татварын байгууллагын нэр хүнд өсч, авлигыг хязгаарлаж байгааг илт эсэргүүцэж, эрх баригч нам дахь олигархи бүлэглэлүүд зарим хүмүүсийг өдөөн турхираад суулт хийлгэж намайг зайлуулах аян дайнд мордсон доо.

-Ингэхэд яагаад таныг ҮТЕГ-ын даргаас халчихсан юм бол?


-Мэдээж, сонгууль дөхсөн. Улс төр бизнесийн бүлэглэлд татвар шиг мөнгө босгодог газар руу дайрсан. Тэд намайг анх ажил авангуут дайрч эхэлсэн, хэдэн жил дайралт хийсэн.

-Ерөнхий сайд С.Баяр өөрчлөгдөөд та ажлаа өгсөн үү?


-Тийм л байх. Ерөнхий сайд Сү.Батболд надад хэлж байсан. “Энэ бол надаас гадуур тодорхой нөхөд шахаж байна. Яах ч аргагүй байдалд орлоо” гэж хөөрхий үнэнээ хэлсэн.

-Та хуульч хүн. Танай салбарын сайд Х.Тэмүүжин шинэчлэл гэж их ярьж байгаа. Хэр ажиллаж байгаа гэж үздэг вэ?

-Асуудал хоёр талтай. Би хуулийг шинэчлэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр олон жил бодож явсан, Тэмүүжин МУИС-д багш байсан, би ч 15 жил багшилсан. Багш хүн олон орны, олон улсын хууль онол үздэг, харьцуулдаг, тэрийгээ шавь нартаа ярьдаг. Монголын хууль ярихаасаа үзэл баримтлал хөгжил ярьдаг. Тэрийгээ өнөөдөр амьдралд хэрэгжүүлэх гэж зүтгэж яваа харагдаж байна. Харин нөгөө талаас хуулийн практик, амьдралын туршлага хэрэгтэй, яахав залуу хүн ажиллаж байна. Би тэр талаас нь харж байгаа. Их улстөржих хэрэггүй, хуулийн салбар улстөржиж ерөөсөө болохгүй. Манайд улстөржилт ихтэй Хууль зүйн сайд нар ажиллаад байна уу даа гэж би боддог. Хууль зүйн сайд хуулийн бодлогыг барьж явдаг учраас улс төрөөс зайтай, шударга ёс хууль эрхэмлэх ёстой. Тухайлбал Н.Энхбаяр даргатай холбоотой эмчилгээний асуудалд хатуурхах  хэрэг байна уу? Хоригдож байгаа харуул хяналтын дор эмчлүүлэх асуудал. Иргэн өөрийгөө эмчлүүлэх, амьд явах эрхийг Үндсэн хууль баталгаажуулсан.  Тэр хүн олон хоног хуурай өлсгөлөн зарласнаас болоод эд эсийн задралд орсон, эрүүл мэнд нь хүнд байдалтай болсон үед эмчилж чадах эсэх тухай яригдаж байгаа нөхцөлд эмчилгээнд оруулчих нь энэрэнгүй ёсонд нийцнэ. Би хуульч хүний хувьд дотроо хатуурхах хэрэггүй зөвлөх байна. Хэрэг зөв буруу гэж маргаагүй, зүгээр л эмчлүүлэх эрхийг хүнд өвчтэй хоригдлуудад эдлүүлье. Үндсэн хуулинд заасан хүнлэг энэрэнгүй байх зарчмын үүднээс аваад үзвэл хүсэлтийг нь шийдээд өгчих л хэрэгтэй. Энэ нь шийдэгдэхгүй болохоор өргөн олон түмэн бухимдаж байгаа юм шиг байгаа юм. Тэмүүжин залуу хүн, залуу байхад зоригтой, зүрхтэй байдаг л даа. Би 30 жил төрд зүтгэхдээ нэг ч  удаа хүний эрх зөрчиж байсангүй ээ. Хуульч хүн энэрэнгүй байх ёстой шүү. Асуудлыг олон талаас нь боддог байх хэрэгтэй.     

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • ыгшамр (122.201.18.200)
    Хайран хүн Энхбаяраас болж бас хорлогдлоодоо
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • korea (202.131.226.166)
    Солонгос улсад Хөдөлмөрийн гэрээгээр бүртгүүлж шалгалтанд тэнцсэн залуусыг ажилд зуучилж, явуулж өгнө. Утас: 99098827, 96448827 Солонгосын их, дээд сургуульд болон хэлний бэлтгэл курсд явуулж өгч зуучилна. Утас: 99098827, 96448827
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • korea (202.131.226.166)
    Солонгос улсад Хөдөлмөрийн гэрээгээр бүртгүүлж шалгалтанд тэнцсэн залуусыг ажилд зуучилж, явуулж өгнө. Утас: 99098827, 96448827 Солонгосын их, дээд сургуульд болон хэлний бэлтгэл курсд явуулж өгч зуучилна. Утас: 99098827, 96448827
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • korea (202.131.226.166)
    Солонгос улсад Хөдөлмөрийн гэрээгээр бүртгүүлж шалгалтанд тэнцсэн залуусыг ажилд зуучилж, явуулж өгнө. Утас: 99098827, 96448827 Солонгосын их, дээд сургуульд болон хэлний бэлтгэл курсд явуулж өгч зуучилна. Утас: 99098827, 96448827
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • zochin (122.201.18.148)
    ene 2 nam negdvel chinii oron zai budaa
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (122.201.28.4)
    Ene ysan tolgoi yaj teneglej baina ve 1. MAXH -iin zadargaa 2. MAXH bol tsoo shine nam gesen tomiyololoor Deed shuuxees burtgesen 3. MAH bol ene xunii anx elssen nam ni
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • unen (183.81.169.21)
    ene oyunbaatar chin tatvariig yostoi zuv managment hiij avch yavj bsan yum urid ni uih.n gishuun baihdaa gantsaaraa gishuuded taraadag bsan mungnuus tatgalzaj bsan ovoo gar shu enhbayariig yarih hereg baina uu da kkk
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (122.201.18.141)
    нэг авилгалчийн нэр хэлчих гэхээр энэ малд хэлэх нэр байхгүй.ичмээр юм .ийм л юмнууд их хуралд орж суучихаад хоол хороодог нь үнэхээр харамсмаар.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • иргэн (203.91.112.12)
    ӨӨРИЙГӨӨ ШУДРАГА ҮНЭНЧ ГЭЭД БУСДЫГ АВИЛГАЧ ОЛИГАРХИ ГЭЭД ДАХИН ДАХИН ЯРИАД БАЙГАА МӨРТӨӨ ХҮНИЙ НЭР ХЭЛЧИХ ГЭХЭЭР ЧАЛАХГҮЙ Л БАЙГАА БИЗ ДЭЭ.ТИЙМЭЭС ДАХИН ИЙМ СЭДВЭЭР НЭГ ИХ ЯРИХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • yu ni Bayanselenge jinhene buunii nohoi (27.123.213.58)
    Enhbayaraas uur yum boddoggvi nuhur v ene chin.Enhbayr UIH-iin gishvvnii suudliig zardag bololtoi yum.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • дебил оюунбаатар (122.201.18.152)
    оюунбаатар гэж энэ эрваа амьтан жигүүр байгуулаад бас л нэг иймэрхүү болсон болоогүй юм яриад явдаг байсан.өөрөө болохоор авилгачидаас намаа салгах тал дээр хуруугаа ч хөдөлгөхгүй аймхай ***** байсан ш дээ.үе үе их солиорох юмаа.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
    • teneg OB
      Mongol ulsiin hugjil bish Enhbayar l heregtei yum bna l daa naadahad chin
      2013 оны 02 сарын 21
  • Иргэн (122.201.18.174)
    Хоцрогдсон нүүдэлчдэд ах дүү танил тал, ахуйд нь тус болсон хүнийг л бодвол бодохоос бусдыг боддог соёл хүмүүжил огт байхгүй учраас төр гэж хүйтэн сэтгэлтний оромж болсон. Ганц төрч биш нийслэлээ хар. 21-р зууны хүн гэхэд итгэхийн аргагүй зэрлэгүүд л байна. Харин чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр гэрт нь орвол их сайхан зантайгийнь яана, гадаад л адгуус. УИХ адил танхимдаа эх орондоо хайртай нь үнэн, гараад л адгуус
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочид (202.170.80.52)
    тээх
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    chi ug ni dajgyi er shig baina naad enkbayaraa l bolichikh
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    Ц.ОЮУНБААТАРАА... НААД Н.ЭНХБАЯРААС ЧИНЬ ӨМНӨ БҮГД НАЙРАМДАХАА УНШУУЛСАН ТЭР ОЛОН ХОРИГДОЛ ДУНД БАС Л ХҮНД ӨВЧТЭЙ ХҮН БАЙСАН. ТЭДГЭЭРТ ЧИНИЙ ХАНДАЖ БАЙСАН ХАНДЛАГА ЯМАР БАЙСНАА ОДОО ЭРГЭЦҮҮЛДЭЭ... Н.ЭНХБАЯР ГЭХЭЭР ҮХЧИХ ГЭЭД... НААДАХ ЧИНЬ ХЭРЭГ ХИЙГЭЭД, ЯЛАА БУСАДТАЙ Л АДИЛХАН ЭДЭЛЖ БАЙНА. БИТГИЙ НЭГ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЧИ ӨӨРӨӨ УЛС ТӨР ХИЙ... ЗА ЮУ??? АМ АЖИЛ НЬ ЗӨРСӨН ЧАМАЙГ, АРД ТҮМНИЙ САНАЛААР ИХ ХУРАЛД ОРЖ ИРЭЭГҮЙ ЧАМАЙГ ХҮНДЭЛЖ ХАРАХ СОНГОГЧ АЛГА, МЭДЭВ ҮҮ??? ЁСТОЙ ЧИ БИТГИЙ УЛС ТӨРЖ...
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • шудрага байл даа (103.10.22.33)
    таныг шудрага гэдгийг мэднээ гэхдээ шудрага байлдаа мэдсэн ч бөөрөнхийлөх хэрэггүй дээ. зайсангийн аманд бүхэл бүтэн хотхон хувьдаа бариулсан Батүүл даргыг хувийн хөрөнгөөрөө барьсан гэж та хэлэх гээд байнаа даа больж үз.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (202.126.89.182)
    ta shudarga yuma uragshaa demjij bna
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (182.160.48.111)
    эрх мэдлээ ашиглан тэрбум тэрбумаар үнэлэгдэх эрдэнийн өргөө гэх хотхон бариулж байгаа батүүл эхнэрээ найзынхаа охиноор сольсон дэмбэрэл 2 бол бас том олигархиуд мөн шүү оюунбаатар ахаа. ??
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (202.179.8.132)
    Таныг голч шударга хүн гэж мэднээ. Гэхдээ хоёр өгүүлбэр яваад л Энхбаяр гэж хэлдэг болжээ.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    9 цаг 9 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    10 цаг 36 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    11 цаг 6 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    11 цаг 23 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    11 цаг 25 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    11 цаг 31 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    11 цаг 48 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    12 цаг 31 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    12 цаг 37 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    13 цаг 13 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    13 цаг 36 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    14 цаг 20 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    15 цаг 37 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    15 цаг 51 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    16 цаг 20 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 24 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    16 цаг 39 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 49 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    17 цаг 2 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    17 цаг 26 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК