Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жиоржио Армани: Би мода гэдгийг тас мартаад өөрийнхөөрөө ажиллаж байгаа дизайнерүүдийг биширдэг

2013-2-24
0
ЖИРГЭХ
armani1Жиоржио Армани одоо 77 настай. Алдарт дизайнер жилд 10 удаа загварын коллекциэ танилцуулж, Милан хотод Армани зочид буудлаа нээжээ. Түүний бага балчир үеийнх нь хоч нэрээс авахуулаад, содон биений өнгө, мөн түүний амьдралын талаар кино хийгдэхээр бол ямар жүжигчин тоглох хэрэгтэй вэ гэх мэт сэдвүүдийг хөндсөн ярилцлагыг хүргэж байна.

armani1    Жиоржио Армани одоо 77 настай. Алдарт дизайнер жилд 10 удаа загварын коллекциэ танилцуулж, Милан хотод Армани зочид буудлаа нээжээ. Түүний бага балчир үеийнх нь хоч нэрээс авахуулаад, содон биений өнгө, мөн түүний амьдралын талаар кино хийгдэхээр бол ямар жүжигчин тоглох хэрэгтэй вэ гэх мэт сэдвүүдийг хөндсөн ярилцлагыг хүргэж байна.

-Загварынхнаас та хэнийг биширдэг вэ?

-Өөрийнхөө замналаар, өөрийн дуртай зүйлээ хийгээд явж байгаа, мода гэдэг зүйлийг тас мартаад, өөрийнхөө талбар дээрээ явж байгаа хэн бүхнийг. Маргиела [Мартин], Алаиа [Аззедин] гэх мэт хүмүүс. Би зорьсондоо үнэнч, ёс суртахуунтай хүмүүст дуртай.

-Одоо үеийн загварын ертөнцийн байдлыг хараад хамгийн их шүүмжилмээр зүйл гэвэл?


-Загварын ертөнцөд байдаг 2 зүйлд би дургүй. Эхнийх нь хүчээр гаж загвар бий болгох гэсэн байдал. Хувцаслах хэв маягтаа этгээд сонин байдлыг оруулах гэж хичээсэн дэмий хэрэгцээнд би дургүй. Миний ертөнцөд байдаггүй, миний дургүй нөгөө нэг зүйл нь хүмүүс өнгөрсөнийг ухан гаргаж өнгөрсөн загваруудыг сэргээдэг байдал юм.

-Хэн нэгэн таны амьдралын талаар кино хийхийг хүсвэл Жиоржио Арманигийн дүрийг хэн бүтээгээсэй гэж хүсэх вэ?


-Бие бялдрын талаасаа гэвэл Етан Хоук над шиг харагддаг юм шиг санагддаг. Дээрээс нь тэр олны өмнө бүх амьдрал нь ил болсон од биш, мөн сонин сэтгүүл дүүргээд байдаггүй болохоор. Тэр жүжигчин, од хоёрын хоорондох заагийг зөв барьдаг. Харни сэтгэл зүйн талаасаа Шон Пенн таалагддаг шүү.

armani1-Та далайн эрэг дээр очоогүй үедээ ч үргэлжийн наранд шарсан юм шиг бор биетэй байдаг. Яаж иймээрээ байдаг вэ?

-Яаж иймээрээ байдгаа мэдэхгүй юм. Гэвч би үргэлж өнгөө хэвээр нь байлгаж чаддаг, өвлийн улиралд ч мөн адил. Би маш эрүүл хооллодог.

-Та хэнтэй оройн хоол идэхийг хүсэх байсан бэ? Амьд эсвэл нас барсан нэгэн байж болно.

-Коко Шанел байх байсан. Яагаад гэвэл түүнгүйгээр орчин цагийн эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээ гэх зүйл байхгүй байх байсан.

-Таны хувьд хамгийн том амжилт байсан гэж боддог зүйл тань юу вэ?

-Миний хувьд олон салбарт амжилт гаргасан гэж болно. Санхүүгийн тал дээр ч, загварын тал дээр ч, мөн хувь хүний хувьд ч амжилтанд хүрч байсан үеүд байгаа. Би маш олон зүйлээр бахархаж явдаг.

-Гэрт тань байдаг таны дуртай зүйл юу вэ?

-1995 онд найз Эрик Клэптоны минь дурсгасан Матиссын зурганд би их хайртай. Зөвхөн агуу мэдрэмж төрүүлдэг гэсэн утгаараа биш энэ зурагны бүх юм нь төгс зохицсон нь надад их таалагддаг. Гүн ухааны энгийн байдлыг жинхэнэ утгаар нь харуулсан урлагийн бүтээл юм.

-Та хочтой юу?

-Ээж намайг Жиоржино гэж дууддаг байсан.

-Одоо ч таныг Жиоржино гэж дууддаг хүмүүс байдаг уу?

-Үгүй ээ. Би энэ нэрийг үзэн яддаг.

-Таны дуртай кино?

-Тухайн киноны утга учраас шалтгаалдаг учраас надад маш олон дуртай кино байдаг. Гэвч яг одоо бол санаанд орж ирж байгаа нь Blade Runner байна. Энэ кино 80-аад оны үеийн гоо зүйг тусгаж харуулсан учраас надад таалагддаг. Энэ нь яг үнэндээ 40-өөд оны үеийн гоо зүй болон үүнд тавьж байсан хориг зэргийг харуулсан байдаг юм.

-Танд хамгийн их сэтгэл ханамжийг өгдөг зүйлс юу вэ?

-Амьдралд минь байдаг олон хүмүүстэй миний бий болгосон илэн далангүй, үнэнч харилцаа юм даа.

-Та хуучин дизайнуудаасаа өмсдөг үү, эсвэл дандаа хамгийн сүүлийн загварын Армани өмсөж байна уу?

-Би ихэвчлэн хольж өмсдөг. Өнөөдөр гэхэд Yohji Yamamoto өмссөн байна.

armani1-Танд нийт хэдэн футболка байдаг вэ?

-Хэдэн зуун. Тэгээд бүгд цэнхэр өнгийн.

-Oдоо эргээд харахад таны коллекцид байхгүй байсан ч болоосой гэмээр загвар байдаг уу?

-Хувцас загвар өөрчлөгдсөн, би ч мөн адил. Загвар байнгын хөгжил дэвшилтэнд байна. Зарим зүйлс тухайн үедээ сайхан харагддаг байсан бол одоо тийм ч сайхан биш юм шиг харагддаг. Тэгэхээр тийм гэж болно. Би одоог хүртэл хуучраагүй бүх загвараа үлдээгээд бусдыг нь загварын коллекцоосоо арчиж хаяхыг хүсэх л байсан. Би өнөөдөртөө л амьдрахыг хүсдэг.

-Загварыг тань өмссөн нь танд тун ч сайхан харагдаж байсан хүн хэн бэ?

-Жоди Фостер. Анх Армани өмсөж эхэлж байх үедээ.

-Танд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?

-Би.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК