Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Quiza:Амьдаар дуулах үгүй нь тухайн хүний хувийн асуудал болохоос хууль дүрэмд ороод байх шаардлагагүй

2013-2-25
0
ЖИРГЭХ
527-1360300769pictРеппер Quiza буюу Б.Батцэнгэлтэй хувийн амьдрал болоод уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
527-1360300769pict    Реппер Quiza буюу Б.Батцэнгэлтэй хувийн амьдрал болоод уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Нийслэлийн соёл урлагийн газрын даргын албанд сар шинийн өмнөхөн томилогдлоо. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Нийслэлийн соёл урлагийн газрын даргыг шалгаруулах явдал хууль журмын дагуу явагдсан.  Тус шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс өөрсдийн төлөвлөгөөгөө бичиж өрсөлдсөн. Би ч  төрийн албанд шалгалт өгч хийх гэсэн ажлынхаа төлөвлөгөөг явуулсан. 

-Төлөвлөгөөний хэрэгжилт хэр байна?
-Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Энхцэнгэл нартай 2013 оны үр дүнгийн гэрээгээ хийсэн. Үүнтэй хамт 2013 оны төлөвлөгөө хавсрагдаад явж байгаа.

-Даргын албанд томилогдсон хүн ажил их байгаа. Тэгэхээр дуулахаа больж, уран бүтээлээ зогсоох уу?

-Чөлөөт цагаараа дууныхаа үгийг бичнэ. Гэхдээ дуулах зав тун бага. Ер нь сүүлийн нэг жил ямар нэг арга хэмжээнд орж дуулаагүй юм байна.

-Хамгийн сүүлд хэнтэй хамтарч ямар уран бүтээл хийсэн бэ?


-Дуучин Тэнүүний дууны үг дээр өнгөрсөн зун ажилласан. Тэр дуу хэзээ гарахыг сайн мэдэхгүй байна.  Мөн миний өөрийн “Дунд голын дугуйлан” цомог бэлэн болсон байгаа. Хэвлэлтэнд хэзээ өгөх нь тодорхойгүй байна.

-Сонсогчдод хит болсон дуунаадаас гадна шинэ уран бүтээлүүд нэлээдгүй багтсан байх?


-Цомогт маань олон нийтэд цацагдсан “Зүүд”, “Дөрвөн бэрх” зэрэг дуу байгаа. Бусад нь шинэ уран бүтээлүүд.

-Мэргэжлийн байгуллагуудаас судалгаа хийж бидний сайн мэдэх дуунуудыг үг утгын алдаатай байгааг дэлгэсэн. Таны хувьд  дууны үгэн дээр утгын алдаа хэр гаргадаг бол?

-Дууны үг гэдэг бол дууны л үг байх ёстой. Дууны үг яруу найраг болоод явчихаар алдаа гарч ирдэг. Манай монголын дуу зохиодог хүмүүс ихэвчлэн яруу найрагч сэтгэлгээгээр дууны үгийг бичих гэж оролддог. Энэ нь одоогийн цаг үед зөрчилдөөн дагуулдаг. Дууны үгийг энгийн, хэлэх гэсэн санаагаа ойлгомжтойгоор гаргаж ирэх нь чухал. Гэхдээ сайн дуу олон байдаг. Ялангуяа Бадраа гуайн үгийг бичсэн дуунууд. Нэгэнт тэгж бичиж чадахгүй бол тэнгэр дээр цэцэглэх гээд хэрэггүй л байх. Яг бодит амьдралруугаа чиглэсэн, өнөөгийн амьдралд хүрч чадах тийм л дууны үг бичих хэрэгтэй.

-Хип хоп дуунд уянгалуулна гэхээсээ илүү бодит байдлыг дуулдаг болохоор дууны утга алдагдах явдал бага байдаг уу?

-Зөндөө алдаа байгаа. Ялангуяа хэмжээндээ болон сүүл холболтондоо тааруулах гээд маш их алдаа гаргадаг. Тэр бол чухал, нэгдүгээр асуудал биш. Гол нь тухайн дууны утга санаа хүнд очиж чадаж байна уу гэдэг чухал. Цаг үеэ дагаад  дууны үг илүү энгийн  талруугаа орж байх ёстой.

-ШӨХТГ-тай зарим нэг дуучид нэгдэж ам барьдаг дуучдад арга хэмжээ авна гээд байгаа. Таны хувьд үүнд нэгдэх үү эсвэл арай өөр өнцгөөс харж байна уу?
- Нийтээрээ ам барьдаг гэх ойлголтыг төрүүлээд байгаа хэдэн охидын хамтлаг л байгаа. Энэхүү асуудлыг дэвшүүлээд байгаа хүмүүс анх гарч байсан тэр оргил үедээ өөрсдөө ч ам бариад явж л байсан. Асуудлын  гол нь тухайн дуучин чадваргүйдээ биш тоглолт болж буй газрын заал, тоног төхөөрөмж, техникийн боломж байхгүйтэй холбоотой. Иймэрхүү асуудлаа шийдвэрлээгүй байж ШӨХТГ-т хандсан гэсэн. Тоглолтын театр, соёлын газрууд, баар, пабад техникийн стандарт тавиад тэрийгээ мөрдүүлээд мэргэжлийн техникч нь байсны дараа амьдаар дуулах шаардлагыг тавьж болно. Яг үнэндээ амьдаар дуулах асуудал тухайн хүний хувийн асуудал болохоос хууль дүрэмд ороод байх шаардлагагүй.

-Хамгийн гол нь ам барьж байгаа дуучдын тоглолтыг хүмүүс мөнгөөр үзэх нь буруу. Энэ нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм байна лээ?

-Бичлэг тавьж байгаа хүний мөнгийг нь төлж үзэхээ л болих хэрэгтэй. Тэрийг шоу болгоод  байх шаардлагагүй. Урлаг гэдэг эмзэг. Шинэ уран бүтээлч эхний нэг, хоёр жилдээ амьдаар дуулах сэтгэлзүйн бэлтгэл байхгүй учраас айж эмээгээд бичлэг тавих асуудал байдаг. Бичлэг тавиад байгаа бол тухайн дуучныг үнэлэх үнэлэмж л буурна. Үзэгч, сонсогч өөрсдөө дүнгийг нь тавиад өгнө. Гэтэл үүн дээр шоу хийгээд яваад байх нь надад таалагдахгүй байна. Тайзан дээр дуулах тухайн дуучны мэдрэмжээс их шалтгаална. Дуучин өөрөө мэдрэмжгүй эсвэл орчин нөхцөл нь ам барих шаардлагатай бол ам барьдаг. Гитарчид хүртэл гар барьж л байдаг. Тэгэхээр бүх газар техникийн боломжтой болсны дараа ам барьхаа боль гэсэн шаардлагыг тавьж болно. Ялангуяа олон жил дуулаад явчихсан хүмүүс залуу үеэ чичлэх хэрэггүй л байх. Тэрний оронд амьдаар дуулах арга барил гээд яагаад хичээл зааж болохгүй гэж.

-Телевизийн шоугаар дуучид их бэлдээд байгаа. Энэ нь ам барьдаг дуучдын тоог нэмээд байх шиг?

-Телевизийн шоугаар дуучид их бэлдээд байдаг. Гэтэл монголын урлагт сайн маркетинг, менежмент хөгжөөгүй учраас тэдгээр дуучид нь шууд зах зээлийн захиалганд ороод эхэлдэг. Ингээд л аргагүйн эрхэнд ам барьдаг. Учир нь тэд мэргэжлийн уран бүтээлчид биш. Ийм учраас л рок попынхон өөрсдөө сургалт семинарыг явуулах хэрэгтэй.

-Нийтийн буюу зохиолын дуучдад маш их шүүмжлэлтэй ханддаг байсан. Одоо ч хэвээрээ юу?

- Ер нь дуртай зүйлээ хийгээд хоолоо олж идэж байгаа хүнийг буруутгах ямар ч арга байхгүй. Буруутгаж ч болохгүй. Харин шүүмжилнэ гэдэг өөр асуудал.  Нийтийн дуунууд хөгжим дуугаралт, сэдэв, цаана нь явж байгаа аяны хувьд ч тэр шүүмжлэлтэй байдаг. Бүх дуу нь адилхан сэдэвтэй, хөгжим нь дандаа нэгэн хэвийн байна.  Хотын хөгжихыг хүсээд байгаа залуучуудад зориулсан юм бага байна гэж шүүмжилж байсан. Шүүмжлэл гэдэг хүмүүсийн цаашдын уран бүтээлд тус дэм болоод явж байгаагаараа давуу талтай юм. Түүнээс тухайн хүнийг унтраах гэсэн санаа биш.

    -Хувийн амьдралтай холбоотой хэдэн асуулт асууя. Таны эхнэрийг дуучин Д.Болдтой үеэлүүд гэдэг. Үнэн үү?
-Дуучин Д.Болд манай эхнэр хоёр эгч дүүгийн хүүхдүүд.  Жирийн монгол эмэгтэйчүүдийн нэгэн адил сайхан бүсгүй бий.

-Өнгөрсөн жил хоёр ихэр хүүхэдтэй болсон. Ихэр хүүхэд өсгөнө гэдэг амаргүй байх?
- Би эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 2012 оны гуравдугаар сард хүү, охин ихэртэй болсон. Том охин маань гуравдугаар анги, дундах нь цэцэрлэгийн насных. Хоёр ихэр хүүхэд нэг нас хүрнэ гэдэг нэг хүүхэд хоёр нас хүрч байгаатай ижил. Тиймээс хийх ажил нь хүртэл хоёр дахин их. Сүүлийн нэг жил би гэртээ хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, эхнэртээ тусалж байлаа.

-Олны танил хүмүүс ихэр хүүхэдтэй болохоор Солонгост очиж ихэр хүүхдийн үр шилжүүлэн суулгуулсан гэх яриа гардаг. Харин таны хувьд ихрийн удамтай гэж сонссон?

-Манай ээж намайг 10 настай байхад өнгөрсөн. Ээж маань ихрийн өрөөсөн байсан. Тэгээд удмаа дагаад мэдээж ихэр хүүхэдтэй болсон. Би айлын найм дахь хүүхэд. Манай ээж, аав олон хүүхэдтэй болохоор “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэгчээр би үе тэнгийнхнээсээ толгой цохиод олон хүүхэдтэй болж байна.

- Аавынхаа тухай?

-Миний аав  Даваажавын Бавуу  гээд 76 настай Ховд аймгийн Цэцэг сумын харъяа хүн бий. Өнгөрсөн наадмаар Монгол улсын гавъяат мал зүйч болсон.

Чөлөөт асуулт
-Хобби буюу сонирходог зүйл?
-2003 оны үед гадаад улсуудын мөнгөн дэвсгэрт цуглуулдаг байсан. Нэлээн олон улсын мөнгөн дэвсгэртийг цуглуулсан байлаа. Харин сүүлийн хэдэн жил хүүхэдтэй болоод амьдрал бужигнаад ирсэн чинь түүнийгээ алга болгосон. Мөнгөн дэвсгэртээ олох юм бол үргэлжлүүлээд цуглуулна гэж боддог.

-Монголд баяргүй сар гэж бараг л байхгүй боллоо. Таны хувьд энэ олон баяраас хамгийн дуртай, догдлон хүлээдэг ямар баяр байдаг вэ?

-Баяр бүр гоё. Гэхдээ Шинэ жил, Цагаан сар, Улсын наадам илүү гоё. Би наадмаар заавал хуушуур идмээр санагддаг. Шинэ жилээр урлагийнхан их завгүй байдаг. Тиймээс шинэ жилийн баярт дуртай.
-Удахгүй Мартын 8 буюу эмэгтэйчүүдийн баяр болно. Таны хувьд эхнэрээ хэрхэн баярлуулдаг вэ?
-Би гэнэтийн бэлэг талдаа авьяас муу юм шиг байгаа. Өөртэй нь ярилцаад хэрэгтэй зүйлийг авч өгдөг ч юм уу, хийж өгдөг. Манай эхнэрийн хувьд орой болгон амтат хоолоор намайг баярлуулдаг. Би хариуд нь гэрийнхээ ажилд тусалж амраахыг хичээдэг. Бэлэг авч өгөхөөс илүү сэтгэлийн бэлэг нэгэндээ барьдаг.

-Таны хувьд эмэгтэй хүн ямар байвал зүгээр вэ?

-Эмэгтэй хүн өөрийн гэсэн давтагдахааргүй эрхэмсэг зүйлтэй байвал гоё харагддаг.

-Тэгвэл жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Таныхаар?

-Монгол эрэгтэй хүн буурь суурьтай байх хэрэгтэй гэж боддог. Энэ бол эр хүний үнэтэй зан чанар.

-Эхнэртээ, хүүхэдтэй болсон ч төлөвшиж чаддагүй залуус олон байдаг. Таныхаар эрэгтэй хүн яг хэдэн настайгаас намба сууж, буурь суурьтай болох бол?
-Эхнэр авсан ч гэсэн найз нөхөдтэйгээ уулзаж, ажил төрөлдөө цаг заваа зарцуулна гэдэг байх ёстой зүйл. Энэ бол залуу хүний дуртай зүйл учир цагаа зарцуулах нь зүйн хэрэг. Хэрвээ тэрийг нь хааж боогоод хориод байвал гэр бүлийн тогтворгүй амьдралыг бий болгоно.  Бүх зүйлийг хоорондоо ярилцаж зохицуулж явах хэрэгтэй. Эр хүн айлын ноён нуруу. Тиймээс эрэгтэй хүн эмэгтэйтэйгээ адилхан үзээд л байвал энэ эрэгтэйгийнх нь л буруу.

-Спортоор хичээллэдэг үү?
-Манай найзууд нийлж хөл бөмбөг тоглох дуртай. Заримдаа сагс тоглодог. "Жем" фитнесс клубад явж эхэлж байгаа.

-Уншигчдад хандаж хэлмээр байгаа зүйл байна уу?
-Интернетээр юм уншаад сэтгэгдэл бичдэг хэсэг хүмүүс байдаг. Тэд асуудлаа сайн мэдэхгүй байж санааныхаа зоргоор хүссэнээ бичдэг. Тэдгээр хүмүүст хандаж сайн мэдэхгүй бол заавал бичих хэрэггүй гэж хэлмээр байна. Энэ нь хойч үедээ үзүүлж буй соёл учир ёс суртахууны хэм хэмжээтэй байх хэрэгтэй.
Д.Ундрах 24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • zochun (124.158.107.56)
    ta ene ajuld tensexgoi naad gazar chun xuuli xeregryylex yctoi baiguullaga gedgiig ta oilgoxgyi bna xaramcar bna
    2013 оны 02 сарын 27 | Хариулах
  • (202.21.106.181)
    ene odoo urlag mon uu, urlagiin hun mon uu.
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • (202.21.106.183)
    ooroo ooriigoo magtaad bicheed bh yum aa. bolioroi chi. chamaig hen toodog uym bee. ugledeg jaal bas ooriigoo duuchin geed bodchihoj.
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin (122.201.18.154)
    ooroo amdaar duulaj chaddaggyi bhnee
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • ХҮн (122.201.18.198)
    Ёстой сайхан ярилцлага байна. Хоосон хийрхэж сагсуураагүй бодитой. Урлагийн өнөөгийн хэдэн ухна х.ц өөрсдийн одоогийн байдлаар хорвоогийн цагийг зогсоох санаархлаар элдэв хязгаар тогтоох гэж оролдлож байна. Хүний мууг үзэж луйвар дээрэм хийж байгаа биш юу дуртайгаа яаж хүссэнээрээ дуулаад явж бай залуусаа. Гаалийн ажилчдын баярт зориулсан дуу хийж дүүнийгээ дуулж баахан хахуулийн мөнгө авчихаад бусдыг өөртэйгөө адилхан байхыг шаардаж хэрэггүй л байхгүй юу. Хүний амыг харин барьж болохгүй. Чанга хоолойтны урлаг гэж тустаа гаргана л биз. Техник хэрэгслээс татгалзах гэж буй бол болно шүү.
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • (202.9.47.132)
    Сайхан ярилцлага байна
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • (122.201.18.17)
    Zuv bodoltoi zaluu bn aa amjilt
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • (103.9.88.114)
    Munkh -г дэмжиж байна. Тэгэхгүй бол ам барих үгүйг нь мэдэхгүй байж тасалбараа худалдаж авна гэдэг. Quiza бол урьдчилаад мэдэх юм байна л даа.
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • Munkh (24.4.169.162)
    Am barij duulahiig huuliar horigloj bolohgui ch , am barij duulah gej bgaagaa zaaval uridchilan medegdeh yostoi gj huulchilah heregtei , ard tumeniig huurch bolohgui, togolotiin zariin dood buland temdgelgee markaar ch ym uu
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • (202.9.47.130)
    Amjilt husey unen l yrisan bna shde
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • gal (49.0.203.93)
    enigiin engiin bas dahin engiin iim zaluus hovor shuu odoo tsagt
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • asdasd (202.21.112.2)
    haha ene bid 2 daanch chadku l dee
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (27.123.214.109)
    Teneg yumaa. Am barihiig horih yostoi gazar dargaar ochood huviin asuudal geed suuj baidag
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (202.9.47.130)
    sergelen ***** ene ym hiinee
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (202.55.180.154)
    QUIZA chi hotiin huuhed shuu. Odoo chamd erh medel irlee. Chi odoo hotiin soyold l anhaaraarai daa.
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (202.9.47.130)
    uug n izow bodolt uhaant l hvn bna
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (202.131.228.20)
    ooriinhoo tuhai setgegdel bitgii uldeegeerei gej baigaambaina daa. teneg uher shig tsaraitai, teneg yariatai hun baina.
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    9 цаг 8 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    10 цаг 35 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    11 цаг 5 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    11 цаг 22 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    11 цаг 24 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    11 цаг 30 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    11 цаг 47 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    12 цаг 30 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    12 цаг 35 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    13 цаг 12 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    13 цаг 35 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    14 цаг 19 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    15 цаг 36 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    15 цаг 50 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    16 цаг 19 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 23 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    16 цаг 38 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 48 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    17 цаг 1 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    17 цаг 25 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК