Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ашер Рэймонд: Би Жастин Биберийг олоход 31 жил зарцуулсан

2013-3-03
0
ЖИРГЭХ
In_the_Mix_2005_Usher_RaymondАмерикийн R&B хөгжмийн нэрт төлөөлөгч, дуучин, бүжигчин, хөгжмийн продюсер, жүжигчин Ашер (Usher)-ийг танихгүй хүн цөөн болов уу. Тэрбээр 13-хан настайдаа Америкийн хөгжмийн ертөнцөд од болон гялалзаж эхэлсэн. Түүний цомгууд 45 сая хувь борлогдож, “Грэмми”-ийн шагналыг олон удаа хүртсэн дэлхийн R&B, Soul хөгжмийн амьд домог билээ.

In_the_Mix_2005_Usher_RaymondАмерикийн R&B хөгжмийн нэрт төлөөлөгч, дуучин, бүжигчин, хөгжмийн продюсер, жүжигчин Ашер (Usher)-ийг танихгүй хүн цөөн болов уу. Тэрбээр 13-хан настайдаа Америкийн хөгжмийн ертөнцөд од болон гялалзаж эхэлсэн. Түүний цомгууд 45 сая хувь борлогдож, “Грэмми”-ийн шагналыг олон удаа хүртсэн дэлхийн R&B, Soul хөгжмийн амьд домог билээ.

Ингээд дэлхийн хамгийн шилдэг R&B дуучин Ашерийн MTV-д өгсөн ярилцлагыг хүргэе.

-Ярилцлагаа таны амжилтын нууцаас эхлэх үү?
-Уран бүтээлч хүний хувьд залуу сэтгэлгээгээ алдахгүй байх нь хамгийн чухал. Үүний араас шинийг эрэлхийлэх эрмэлзэлтэй байж, түүнийгээ бодит бүтээл болгохын тулд хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. Өдий хэрийн амжилтад хүрсний минь нууц энэ л болов уу.

-Олон хүн таны амжилтад ээжийг тань хөдөлмөр нөлөөлсөн гэж боддог. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Ээж минь чадах бүхнээ надад харамгүй зориулсан. Урьд нь ээжийнхээ хөдөлмөрийг би л үнэлж, урам хайрладаг байсан бол одоо олон сая хүн түүнийг минь хүндэлж, хайрладаг болсонд би хязгааргүй баяртай байна.

-Гэвч та ээжийгээ менежерийн ажлаас нь халсан шүү дээ?
-Энэ бол өрөөсгөл ойлголт. Би ээжийгээ ажлаас нь халаагүй. Ажил хэргийн харилцаа гэдэг бол гэр бүлийн харилцаанаас тэс ондоо. Ээж минь хийх зүйлээ хийсэн. Одоо түүнд ач нартайгаа өнгөрөөх цагаас эхлээд амарч, зугаалах хугацаа хэрэгтэй. Бид энэ бүхний талаар ярилцсаны үндсэнд ийм шийдвэрт хүрсэн. Нэмж хэлэхэд менежер надад олон зуугаараа олдоно. Харин ээж минь наддаа ганц л олдох эрдэнэ шүү дээ. Тиймээс ээжийгээ амьдад нь амжиж баярлуулж, жаргаах нь миний үүрэг. Завшааныг ашиглаад ээждээ маш их хайртай гэдгээ хэлмээр байна.

In_the_Mix_2005_Usher_Raymond-Та P.Diddy, Will.i.am, Rkelly гэхчлэн нэртэй олон уран бүтээлчтэй хамтарч ажилласан. Одоо хэнтэй хамтармаар байна?
-Миний мэдэх, мэдэхгүй олон уран бүтээлч байгаа шүү дээ. Юутай ч яг одоо миний толгойд Австралийн “Empire of the Sun” хамтлагтай хамтарч ажиллах бодол эргэлдэж байна. Тэдний хөгжим надад үнэхээр таалагдсан. Би бүр тэдний бүх дууг нь сонсох дуртай болсон шүү. Та ч гэсэн сонсоод үзээрэй. Дараа нь намайг тэдэнтэй хамт дуулж байна гэж төсөөлөөрэй /инээв/. Үнэхээр төгс зохицно.

-Та дуучин Жастин Биберийг дэмжиж буй. Мэдээж тэрбээр танаас олон зүйлд суралцсан. Харин та түүнээс юу сурч мэдэв?
-Би түүнийг “Youtube”-ээс анх олж харсан. Одоогийн хүүхдүүд биднээс илүү хөгжимд элэгтэй болжээ. Уран бүтээлээ түгээх арга зам ч өөрчлөгдсөн байна. Хэрхэн авьяастныг олж хайх арга ч өөрчлөгдөж, энэ хэрээр хөгжмийн ертөнц шинэ түвшинд ирсэн байна. Би түрүүн хэлсэн шүү дээ. Залуу сэтгэлгээгээ алдахгүй байх нь амжилтын минь нууц гэж. Би Жастинаас одоогийн залуус биднээс юу хүсч байна, тэд юунд татагдаж байна гэдгийг олж мэдсэн. Жастинд надаас илүү алдартай, чадалтай дуучин болох ирээдүй байгаа. Хамгийн гол нь өөртөө итгэж, зорилгоо тодорхойлох нь чухал гэж би түүнд үргэлж хэлдэг юм.

-Танд Жастинаас гадна өөр уран бүтээлчдийг гаргаж ирэх бодол бий юү?
-Надад сонирхож буй хэд хэдэн дуучин бий. Жастиныг олоход би 31 жил зарцуулсан байна шүү дээ. Тэгэхээр чадалтай уран бүтээлчийг олно гэдэг ямар хэцүү хөдөлмөр болохыг та ойлгож буй биз дээ.

-Домогт Майкл Жэксон таны дэмжигч бас найз тань байсан. Танд өгч байсан зөвлөгөөнөөс хамгийн тод үлдсэнээс нь хуваалцахгүй юу?
-Майкл надад харамгүй зөвлөж тусалсан. Түүнгүйгээр одоогийн хөгжмийн ертөнцийн хөгжлийг төсөөлөхөд бэрх. Намайг 2001 онд 8701 тоглолтоо хийхээр бэлтгэж байх үед надад хэлсэн үг нь ердөө санаанаас гардаггүй юм. “Хийж буй бүх үйлдэлдээ ухамсартай хандаж бай. Учир нь чиний хийсэн бүх зүйлс түүх болон үлдэнэ” гэж хэлсэн. Нэг талаар зөвлөгөө, сануулга мэт санагдсан ч нөгөө талаар миний тоглолтыг үнэлсэн үнэлэмж нь байсан болов уу гэж хожим нь бодсон шүү. Үнэхээр ч тэр тоглолт сайхан болсон.

-Таныг хоёрдугаар Майкл Жэксон гэх хүн олон байдаг. Үүнд та эмзэглэдэг үү?
-Энэ чинь Майклыг нас барахаас өмнө яригддаг байсан шүү дээ. Би түүний зөвлөсөн зааснаар уран бүтээлээ, ялангуяа бүжгээ дэглэдэг байснаас ийм нэр авсан болов уу. Би үүнд ерөөсөө эмзэглэдэггүй. Харин ч намайг тэр агуу хүнтэй жишиж буйд талархдаг. Цаашид үнэхээр хоёрдугаар Майкл болохын тулд хөдөлмөрлөх болно гэдгээ амлая.

-Магадгүй энэ танд тавьсан олон асуултын нэг байх. Гэхдээ асуухгүй байж чадахгүй нь. Олны анхааралд амьдрах ямар байдаг вэ?
-Ингэж амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Үүнээс болж TLC хамтлагийн Розонда бид хоёрын харилцаанд цэг тавигдаж байсан гээд хувийн амьдралд энэ бүхэн сайн муу олон янзаар нөлөөлдөг. Олны анхааралд амьдардаг болохоор ямар ч алдаа дутагдал гаргах эрх надад байхгүй. Надтай холбоотой ямар нэгэн зүйл болсныг би мэдэж амжаагүй байхад хүмүүс мэдчихсэн байх жишээтэй. Гэвч нэгэнт ийм амьдралыг би сонгосон болохоор энэ бүхнийг даваад гарах тэнхээ надад бий гэж боддог.

In_the_Mix_2005_Usher_Raymond-Таны дуунуудын зарим нь таны амьдралаас сэдэвтэй. Ялангуяа “Confessions” цомгийн ихэнх дууг Розондад зориулсан шүү дээ. Таны экс эхнэр Тамека тань уг цомогт эгдүүцдэг болов уу?
-Тийм шүү. Би дуугаараа хүмүүст сайхан ая аялгуу, хэмнэлийг хүргэхээсээ гадна өөрт тохиолдсон үүх түүхээ хүүрнэхийг хичээдэг. Ингэснээр сонсогчид маань намайг бага  ч гэсэн ойлгох болов уу гэж найддаг юм. Нөгөө талаар хүмүүс намайг таньж мэдэхийг хичээдэг шүү дээ. Ингээд хэн хэндээ харилцан ашигтай уран бүтээл болдог. Ихэнх дуунууд нь романтик болохоор Тамека тэр цомогт бусдаас илүү дуртай.

-Та хэрвээ дуучин болоогүй бол одоо юу хийж явах байсан бол?
-Би хүмүүстэй харилцах дуртай. Тиймээс ямар нэгэн харилцааны ажил хийж байх байсан болов уу. Хэвлэлийн төлөөлөгч ч юм уу /инээв/.

-Таны бодлоор R&B урсгал өнгөрсөн 20 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ?  
-Уг урсгал сүүлийн 20 жилд сэтгэл хөдлөлгүй болсон. Жинхэнэ R&B гэдэг бол сэтгэл хөдлөл хөгжмийн уянгалаг зөөлөн аялгуутай нягт холилдсон байдаг. Гэтэл одоо жинхэнэ шинж чанараа алдаж байна. Хүмүүс удахгүй R&B хөгжим гэх ойлголтыг арилгах вий гэж сэтгэл минь түгшиж сууна даа.

-Та аль дуугаа дахин дахин сонсох дуртай вэ?

-Би “Guilty” гэж дуугаа сонсох дуртай. Учир нь та бүхэн энэ дуунаас тэс ондоо Ашерийг сонсох болно.
www.24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • try (122.201.18.21)
    Usher chi shuu.
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК