зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Гантуяа: Оюутолгойг ялсны дараа шүүхийн байгууллагад итгэх итгэл нэмэгдсэн

2013-3-05
0
ЖИРГЭХ
“Оюутолгой” компаниас хууль бусаар халагдсан гэж шүүхэд хандсан С.Гантуяа анхан шатны шүүхэд тус компанийг ялсан. Тэрбээр “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө ажлаасаа халагдсан  юм. Шүүх хурал “Оюутолгой” компанийн хүсэлтээр таван удаа хойшилсон ч нэхэмжлэл гаргаснаас хойш дөрвөн сар гаруйн дараа буюу  өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болсон. С.Гантуяа “Оюутолгой эрх зүйн хувьд алдаатай, ажилчдаа хохироосон байна гэсэн хариу гарсан. Ийм шийдвэр гарсан нь ганцхан миний асуудал биш. Шүүх миний талд шийдвэр гаргаснаар Оюутолгойд ажилладаг монголчуудын цалинг зөрүүг арилгах боломжтой болно” гэв.

гаагий “Оюутолгой” компаниас хууль бусаар халагдсан гэж шүүхэд хандсан С.Гантуяа анхан шатны шүүхэд тус компанийг ялсан. Тэрбээр “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө ажлаасаа халагдсан  юм. Шүүх хурал “Оюутолгой” компанийн хүсэлтээр таван удаа хойшилсон ч нэхэмжлэл гаргаснаас хойш дөрвөн сар гаруйн дараа буюу  өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болсон. Шүүх хуралд С.Гантуяагийн албан ёсны өмгөөлөгчөөр оролцох хүн олдоогүй бөгөөд харин МҮЭХ-ны ХХЗ-ны хуульч Анхзаяа, Наранбаяр хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.

Тэрбээр “Энэ шийдвэр “Рио Тинто”, “Оюутолгой”-д  Монгол улс хууль тогтоомжтой, бүх зүйлийг мөнгөөр зохицуулж болдоггүй юм шүү гэдгийг санууллаа. Хөдөлмөрийн яамын төлөөлөгчид Оюутолгой монгол ажилчдыг дарамталдаг, цалин нь эрс зөрүүтэй байна гэдгийг мэдэгдээд байгаа. Ямар ч байсан цаашдаа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа олон монголчуудын эрх ашгийг хамгаалах байх гэж бодож байна. Эхний дохио нь Оюутолгой компанийг шүүхээр ялсан явдал боллоо” гэсэн юм


-    Та Оюутолгой компанитай шүүхдээд яллаа. Шүүх хурлын үйл явц яаж өрнөсөн бэ?

-  Намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш дөрвөн сарын дараа шүүх хурал боллоо. Энэ хугацаанд Оюутолгой компанийн зүгээс таван удаа шалтгаан нэртэй шалтаг тоочиж шүүх хурлыг хойшлуулсан. Энэ байдал нь шүүгчийн бухимдлыг хүргэсэн. Тэд замбараагүй байдлыг бий болгож шүүхийн байгууллага болон иргэн хүнийг хүндлээгүй. Оюутолгойн зүгээс намайг ажлаас хоцорсон, тасалсан гэдэг шалтгаанаар буруутгаж байсан. Намайг ажил тасалж, хоцорсон гэж бодоод мэдэгдэл хөөж явуулсан байгаа юм. Гэтэл миний ажлын цагийн байдал ганц ч зөрчилгүй гарсан. Харин ч би үргэлж илүү цагаар ажилласан байсан. Үүнээс үзэхэд миний ажилдаа хэрхэн хандаж байсан нь харагдаж байгаа юм. Тэд бас намайг "Оюутолгой компанийн талаар зөв мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэгтэй байсан. Түүнийгээ биелүүлээгүй" гэж буруутгасан. Зөв мэдээлэл гэж юуг хэлээд байгаа юм бүү мэд. Удирдлагынх нь буруу үйлдлийг олон нийтэд зөв гэж ярих гэж үү. Тэнд байгаа үнэн бодит байдлыг бодитоор гаргах ёстой шүү дээ. Энэ хоёрын хооронд их том ойлголтын зөрүү байгаа юм.  "Оюутолгой компаниас өгсөн халагдах мэдэгдэл нь эрх зүйн хувьд алдаатай, ажилтан хүнийг хохироосон байна" гэсэн шүүхийн шийдвэр гарсан.  Энэ бол ганц С.Гантуяа гэдэг хүний ялалт биш. Энэ бол “Оюутолгой” компанид ажиллаж байгаа олон мянган монголчуудын ялалт. Цаад утгаараа уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа монголчуудын ялалт юм.

-    Шүүх хурлаас гарсан шийдвэрийг Оюутолгой компани хэрэгжүүлж эхэлсэн үү?

-    Өнөөдөр ажилтан С.Гантуяагийн зөв байжээ гэдгийг тогтоочихлоо. Би Оюутолгой компанид хатуу шаардлага тавина гэж бодож байгаа. Нийт монгол ажилчдынхаа цалинг нь нэмүүлэх л болно. Хөдөлмөрийн яам нь цалингийн зөрүүтэй байдлыг нь  тогтоогоод өгсөн. Тэгэхээр манай бусад холбогдох төрийн байгууллага нь үүн дээр ажиллаад ойрын хугацаанд ажилчдынхаа туршлага мэдлэг, боловсрол, ур чадварыг нь үнэлэх ажил хийх ёстой юм.  Би нэхэмжлэлдээ хууль бусаар ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоож өг. Хоёрдугаарт ажлаас халсан мэдэгдлийг хүчингүй болгож өг. Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг өгөх, нийгмийн даатгалд бичилт хийлгэж өг гэж тусгасан байгаа. Энэ бол Оюутолгой компанийн үүрэг хариуцлага.  Оюутолгой гэдэг компани Монгол улсын хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байгаа. Хуулийн заалтыг зөрчжээ гэдэг нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу ямар үүрэг хариуцлага оноогдуулж болдог юм бэ гэдгийг судалж үзэхэд тоймтой зүйл олдоогүй. Бүр сайн судлаад явах юм бол 100 мянган төгрөгийн торгууль тавих юм шиг байна. Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг ахиулаад Оюутолгой компанид хариуцлага тооцуулах гэхэд хуулийн заалтгүй болчихож байгаа юм. Хөдөлмөрийн яамны ажлын хэсгийнхэнийг үүднээсээ буцаадаг. Шүүхийн байгууллагын ажилд ч садаа болж замбараагүй байдлыг үүсгэдэг гэхээр  л Оюутолгой өөрсдийгөө дэндүү томоор бодчихсон байгаа юм.

-    Таньд өмгөөлөгч олдохгүй байж байгаад нилээн хожуу өмгөөлөгчтэй болсон. Хэн гэдэг өмгөөлөгч таныг өмгөөлөв өө?


-    Надад талархах ёстой хоёр хүн байна. Би хоёр өмгөөлөгчтэй ажилласан. Нэг өмгөөлөгч нь надад зааж зөвлөөд явж байсан. Нөгөө нь сүүлийн хоёр шүүх ажиллагаан дээр өмгөөлсөн. Өмгөөлөгч Н.Наранбаярт баярлаж талархсанаа илэрхийлэх ёстой. Тэр хүний дэмжлэг туслалцаагүйгээр ялахад хэцүү байсан. Учир нь миний эсрэг монгол улсын урдаа барьдаг хоёр эрдэмтэн зогсож байсан. Н.Наранбаяр гэдэг өмгөөлөгч маш сайн ажилласан. Тэр хүний ач, ур чадвараар шүүх ажиллагаа нилээн сайн явагдсан. Мөн Үйлдвэрчний эвлэлийн хуульч Анхзаяа гэдэг бүсгүй надад их тусалсан.

-    Шүүх хурал болохоос өмнө шүүх байгууллагад хэр итгэж байсан бэ? Хүмүүс шүүх байгууллагыг мөнгөтэй талд үйлчилдэг гэсэн ойлголттой байдаг шүү дээ?

-    Тийм. Би битүүхэндээ айж байсан. Миний эсрэг зогсож байгаа нөхдүүд чинь мөнгөтэй, танилтай шүү дээ. Гэтэл шүүгч маань гайхалтай сайн ажилласан. Яг хуулийнхаа дагуу явсан. Төрийн байгууллагуудад итгэх итгэл их өндөр болж байгаа. Нэг үеэ бодвол цаг өөр болжээ. Дөрвөн сарын хугацаанд шантрах зүйл их байсан. Тэд намайг залхаах гээд байна гэж дотроо бодож хаяад явмаар санагдаж байсан. Энэ хугацаанд “Оюутолгой” компанид надтай хамт ажиллаж байсан хүмүүс залгаж их урам зориг өгч байсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд, ах дүү хамаатан садан, миний талаар бичсэн мэдээн дор коммент бичин дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

-    “Оюутолгой”-н хувьцаа 11 хувиар буурч, доод цэгтээ хүрсэн гэж байгаа. Ийм болоход юу нөлөөлсөн гэж та бодож байна?

-   Олон улсад нэр хүнд нь унаж байгаа. “Оюутолгой” компани  хэрвээ олборлож чадахгүй бол болчих ёстой юм. Олон улсын туршлагаас харахад заавал яаран олборлохын хэрэггүй. Тухайн улс орон, ард түмэнд ашиг хүртээж чадахгүй бол орхичих хэрэгтэй. Байж л байг. Хорин хэдэн жилийн дараа үнэлэмж нь бүр их болно. Энэ зэс, алт байгалийн баялаг үнэлэмжээ алдана гэж байхгүй. Өнөөдөр олборлож чадахгүй хэрэлдэж, маргалдаж байснаас зүгээр орхисон дээр. Өнөөдөр Оюутолгой компани өөрийн хүчин чадлаараа өдөрт 100000 тонн эрдэс баялаг боловсруулдаг байгаа. Гэтэл энэ хүчин чадлаар тооцоолж үзэх юм бол Өмнөговь аймагт дөч тавин мянган жилийн туршид хуримтлагдсан гүний ус ердөө гурван жилийн дараа дуусахаар байгаа юм. Үүнийг би Хөдөө аж ахуйн яамны усны нэртэй мэргэжилтэн Батмөнхөөс олж мэдсэн. Тэгэхээр бидэнд цаг хугацааны асуудал маш чухал байна. Бид хоорондоо хэрэлдээд явж байхад л хамаг усаа ашиглуулах магадлалтай байна.  Одоо “Оюутолгой” компанийн бохирын далангийн ус нь шүүрч байгаа гэж сонссон. Бохирын далангийн ус гэдэг нь өтгөн шингэний бохир биш юм. Химийн бодистой шингэн газарт шингэж, агаарт ууршиж гарч байгаа. Тэгэхээр тэнд их ноцтой зүйл яригдаж байгаа юм. Мөн усны асуудал бидний аминд тулсан асуудал болоод байна.

 -    Гурван жилийн дараа Өмнөговь аймаг усгүй болно гэсэн үг үү?

-    Гурван жилийн өмнө Оюутолгойг өмгөөлөөд “Ус хангалттай. Байгаль орчин сүйдэхгүй” гээд ярьж байсан хүмүүс одоо нам гүм байна. Хөдөө аж ахуйн яамны Батмөнх гэдэг хүн ганцаараа “Усгүй болно” гэж тухайн үед ярьж байсан гэдэг. Оюутолгой компанийн хүчин чадал дээр тооцоолоод үзэх юм бол гурван жилийн дараа Өмнөговь гэдэг аймаг усгүй болно. Түүнийг нь юугаар баталгаажуулсан бэ гэхээр өнгөрсөн онд би Рио Тинтогийн мэргэжилтнүүдтэй сургалтанд суусан юм. Тэгсэн Өмнөд Африкийн мэргэжилтнүүд миний хажууд суучихаад “Өмнөговь аймгийг таван жилийн дараа усгүй  болно” гэж ярьж байсан. Тэгэхээр Өмнөговь гэдэг аймаг чинь сонгодог утгаараа цөл болох гээд байгаа юм. Байгалийн тоосжилт явагдана. Дээрээс нь химийн нарийн цагаан тоосжилт явагдана. Нарийн цагаан тоос салхинд хийсээд хүний хамар, амаар орвол эрүүл мэндэд аюултай.

-    “Оюутолгой” компанид ажиллаж байгаа хүмүүсийн цалин нэмэгдээд хэд болох бол?


-   “Оюутолгой” нээлттэй шударгаар ажиллах ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Тэгсэн мөртлөө түүнийгээ далдалж том самбарууд дээр талх, сүү тавьж рекламддаг. Бүгд худал шүү дээ. Нисэх рүү явдаг замд байдаг рекламан дээр “Оюутолгой” компанийн ажлын хувцастай нэг залуу ногоо барьчихсан “Байгалийг бид нар унаган төрхөөр нь хадгална” гэсэн бичигний дэргэд зогсож байдаг. Уул уурхайн олборлолт явуулж байгаа газар байгаль орчин хэзээ ч унаган төрхөөрөө үлдэхгүй. Биднийг хуурсан реклам зар тавиад л байгаа. Одоо тэнд ажиллаж байгаа 2000 гаран монгол ажилчдынхаа ур чадвар, мэдлэг боловсролыг дүгнээд цалинг нь өсгөх ёстой.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • эх орон дуудаж байна (37.220.178.71)
    би ***** гөлөгнүүдийг буудаж алнаа. тэгээд монголоос зайлуулна. монголчуудаа гадны шээснүүдийг алж устгая. эх орнооо чөлөөлье
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • (202.131.233.59)
    amjilt husie
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • Guest (169.252.4.21)
    Herev OT yalsan bol Zasgiin gazariin shaardlagiig ers nyatsaah tom zuil boloh bsan bolohoor uundeer ta yalsan yum bish zasgiin gazariin shiidvereer yalsan gej oilgoj boloh yumdaa!
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • (49.0.155.33)
    ГАДНЫ ТҮРЭМГИЙЛЭЛ МОНГОЛД ХУРЛИЙЗЭЛБЭГ ТОЛГОЙТОЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ НҮДЭНД НЬ МӨНГӨ ХАРАГДСАН МОНГОЛ ЛУЙВАРЧДААР ДАМЖИН ХЭРЭГЖИЖ МОНГОЛЫН БАЯЛАГ ГАДНА ТИЙШ УРСАЖ ГАЗАР НУТГА МИНЬ ЗАРАГДАЖ ДУУСАЖ МОНГОЛ МОНГОЛОО ГЭСЭН УЛС ТӨРЫН ЗҮТГЭЛТЭНҮҮДИЙГ МИНЬ АЛЖ ХОРЬЖ БАЙНА ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН СОЛОНГОСУУДАД ЗАРСАН ХАЛХ ГОЛДОХ ХОЁР ЗУУН ГА ГАЗАР ЭНХБАЯРЫН 51-Н ХУВИЙГ Л МОНГОЛ АВАХГҮЙ БОЛ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ГЭЖ ХАТУУ ЗОГСОЖ БАЙСАН ГЭРЭЭГ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЭЛБЭГ ХАМСААТАН БАЯР БАГАБАНЬД НАРТАЙГАА НИЙЛЭН ХӨӨРСДИЙН УЯАНЫ НОХОД БОЛОХ ГУРВАН ***** ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСҮХ ЗОРИГ НАРААР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧЫН ГЭРЭЭГ ГАРДАН ХИЙЛГЭЖ АСАР ИХ ХАХУУЛ АВСАН НЬ ДАМЖИГҮЙ БОЛСОН НААД ЗАХЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН АВГАЙ ГЭРЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ОЮУТОЛГОЙН МӨНГӨӨӨР АМЕРИК ЯВЖ ХАНЬДВЫН УУЛЗАЛТ ХИЙЖ ХЭДЭН АРВАН САЯ ДОЛЛАР ОЛЖ АВСАН ТЭР МӨНГӨ ХААНА БАЙГААГ ОДОО БОЛТОЛ ЯМАРЧ ГАЗАР ТАЙЛАГНААГҮЙ БАЙНА ЭНЭ ГЭРЭЭНИЙ ДАРАА ЭЛБЭГИЙН ТУСЛАМЖТАЙ БАЯР ГАДААДРУУ ЦУГТАЖ БАГАБАНЬД ШАГНАЛАА ХҮРТЭЖ ОЮУТОЛГОЙД ТАВИН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ СУУЖ БАЙНА
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    zov zov
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (49.0.155.33)
    ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛ Л АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАГАБАНИД БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ***** ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ-- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ--- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ ЗЭРГЭЭР ХҮН ГҮТГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ИНЭЭДТЭЙ Л ЮМ
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (182.160.46.101)
    Дайчин сэтгэлд чинь талархлаа Шарынгол Мөнхдархан
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (122.201.18.19)
    sain bn talarxaj bn uls torch gj oorsdiigoo nerelsen xudalch xulgaich nariig xarsaar zalxlaa iim l zorig uxaan xosolson bvsgvichvvd tor tvmend mini vgvilegdej bn demjij bn demjseer ch baix bolno...
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (122.201.20.77)
    ta buhend bayarlaj baigaa shuu
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • amjilt (99.112.137.207)
    Good job never give up !
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (124.158.71.8)
    Amjilt
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • дархаа (180.149.97.238)
    Жирийн ажилчин монгол хүн эх нутагтаа харийн баячуудыг ялж болдог юм байна гэдгийг харуулсан Чамд баярлалаа Харийнханий мөнгөний эрхшээлд орсон ерөнхийлөгчтэй Засгийн газартай УИХ-тай орны монголчууд чиний араас мянга түмээрээ босох болноо
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (124.158.69.21)
    сонгуулийн дараа шүүх хурал болсон бол та хэзээч ялахгүй байх байсан. энүүхэнийг ойлгохгүй байгаа муу???
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • rsh (202.126.89.177)
    sain ajillaarai amjilt hvsie manai mongolchuud bvgd ingeed temtsbel umand hvrch saihan amidraltai bolnoo
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (182.160.63.138)
    С.Ганбаатар ахыг чинь хүндэлдэг шүү .
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (182.160.63.138)
    Цаашдын ажилд нь амжилт хүсье. Зоригтой эмэгтэй шүү.
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • heregtei um uu (122.254.127.34)
    Kompaniig yallaa ch geh,iimerhyy show heregtei umuu? Hudulmeriin zundee l margaan baidag,ter dotroo calin hulsniih bainga gardag.Getel ingej ih show-dah n caanaa eldev yanzyn togloom bna gej harahaar baina.Tegeed ch shuuhiig magtaad l,neg l bish dee,Gantuya???
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • xxx (202.170.69.210)
    Gantuyad bayarlalaa, amjilt husiye.
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (182.160.63.138)
    Баярцогт нь гайхамшигтай гэрээ болсон л гээд байсан. Шалтэнэг
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (122.201.18.23)
    Баярцогт, С.Баяр, Сү.Батболд гэсэн луйварчид арчаагүй хувалзнууд байгаа цагт Монголчууд өөрсдөө хэзээч эзэн байж чадахгүй. Энэ луйварчдын хийсэн бузар булхай эргээд үр хүүхэд, удамд нь хараар тусах болнодоо.
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • dsads (202.170.65.137)
    dsads
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (182.160.8.183)
    OYUTOLGOI gej mongoliig shulah gazar yumaa. Mongolchuud oorsdoo yumandaa ezen n bj boldoggui yum bh daa
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (103.11.193.102)
    Bayarlalaa Khulan. Saikhan niitlel boljee
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 35 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    5 цаг 53 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 59 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    9 цаг 15 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    10 цаг 0 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    10 цаг 21 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    11 цаг 2 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    11 цаг 28 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    11 цаг 42 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Өчигдөр 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Өчигдөр 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    Өчигдөр 15 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК