зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ӨМӨЗО-ны жүжигчин, түүх судлаач Б.Аюурдади

2011-11-19
0
ЖИРГЭХ
БИ СЕРГЕЙ БОДРОВЫГ “ЗА ЧИ ГАЙГҮЙ ЭЭ,ТЭГЖ Л БАЙ” ГЭЖ БОДООД БАЙЛАА

С.Бодровын кинонд хоёр ч том дүр бүтээсэн өвөрмонгол өвгөн, Соёлын хувьсгалаар зүдэрсэн, орос найруулагчтай маргасан, Ганжуурын 108 ботийг дөрвөнтөө уншиж судалсан гэх мэт олон зүйлийн тухай...


-Та Сергей Бодровын “Монгол” кинонд тоглосон хүн. Дүрийнх нь тухай тоглосон хүнээс нь өөрөөс нь асуувал сонин юм гэж бодлоо. Манай Монголын хэвлэлд тухайлбал тантай уулзаж, асууж лавласан зүйл огт гараагүй юм.


-Есүхэй баатрыг нас барсаны хойно алтан ургийн хүн болохоор энэ Тэмүжин хүүг далд оруулъя гэсэн дайснууд нь Өүлэн эхийг хамаг байдгийг нь аваад тэднийг хөөж зовоож байгаагаар энэ кинонд их тодорхой гардаг.  Тэмүжинг бариад авч явна. “Ална булна” гэж тамлаж байхад Сорхон шар авардаг хэсэг яг “Нууц товчоо”-ныхоор гардаг. Би Сорхон шард тоглосон.  Энэ бол их томруун, бас их түүхэн үүрэг рольтой хүний дүр болж байгаа юм. Бүх үйл хөдлөл, үг яриа, дуу хоолой нь бүгд минийх, хүний оролцоогүй тоглож чадлаа. Дараах ангиуд дээр ч Сорхон шар гарна шүү дээ, үхэхгүй.


БИ СЕРГЕЙ БОДРОВЫГ “ЗА ЧИ ГАЙГҮЙ ЭЭ,ТЭГЖ Л БАЙ” ГЭЖ БОДООД БАЙЛАА

   С.Бодровын кинонд хоёр ч том дүр бүтээсэн өвөрмонгол өвгөн, Соёлын хувьсгалаар зүдэрсэн, орос найруулагчтай маргасан, Ганжуурын 108 ботийг дөрвөнтөө уншиж судалсан гэх мэт олон зүйлийн тухай...


-Та Сергей Бодровын “Монгол” кинонд тоглосон хүн. Дүрийнх нь тухай тоглосон хүнээс нь өөрөөс нь асуувал сонин юм гэж бодлоо. Манай Монголын хэвлэлд тухайлбал тантай уулзаж, асууж лавласан зүйл огт гараагүй юм.


-Есүхэй баатрыг нас барсаны хойно алтан ургийн хүн болохоор энэ Тэмүжин хүүг далд оруулъя гэсэн дайснууд нь Өүлэн эхийг хамаг байдгийг нь аваад тэднийг хөөж зовоож байгаагаар энэ кинонд их тодорхой гардаг.  Тэмүжинг бариад авч явна. “Ална булна” гэж тамлаж байхад Сорхон шар авардаг хэсэг яг “Нууц товчоо”-ныхоор гардаг. Би Сорхон шард тоглосон.  Энэ бол их томруун, бас их түүхэн үүрэг рольтой хүний дүр болж байгаа юм. Бүх үйл хөдлөл, үг яриа, дуу хоолой нь бүгд минийх, хүний оролцоогүй тоглож чадлаа. Дараах ангиуд дээр ч Сорхон шар гарна шүү дээ, үхэхгүй.

-Өвөр Монголоос олон жүжигчин тоглов уу?


-Тийм ч олонгүй, Чингис хааны дүрийг бүтээсэн Баасан Есүхэй эцгийн дүрд тоглосон, мөн нэг алдарт жүжигчин Өүлэн ээж болсон.

-Чингис хаанд хэн тоглосон хүний тухай?


-Хаан болох үе биш, арай болоогүй идэр насаар нь кино дуусчихаж байгаа юм. Гол санаа нь өсвөрийн насанд нь Тэмүжинг дарна гээд аваачаад модон илжгэнд хадчихсан байдаг. Энэ үедээ энд тэндгүй шархалчихсан, бүр өт батгана шархаар нь язганачихсан хэцүү болчихсон байх үед би тусалж өт батганыг нь түүж өгч, шөл уулгадаг. Гэхдээ надад манайхан  “Сорхон шар чи үүнийг сайн тэжээж байгаарай, биед хүргээд ална” гэдэг байхгүй юү. Нэлээд том болоод ирэхээр нь Япон улсын нэрт жүжигчин Тадонабү Асано тоглосон. Жамухад Хятадын алдартай жүжигчин Сун Хун Ли, Таргудайд Казахстаны Амаду гэдэг сайхан хүн тоглосон, за тэгээд Орос, Хятад, Япон, Америк, Өвөрмонгол гээд олон газар хамтарсан сайн жүжигчид оролцлоо, ер бэл оруулалт энэ тэр гээд олон юм байх шиг байна, түүнийг дэмий их ярихгүй. Манай Баасан чинь түрүүчийн Чингис хааныг томоор бүтээгээд одоо Есүхэйг их гоё тоглолоо, дүр нь их сайхан болсон, би их тоосон. Түүний хоёр нүд нь их цогтой шүү. Энэ киног хоёр жил хийж Өвөр Монгол, Шинжаан-Уйгурт зураг авсан даа.

-Та хоёр дүр бүтээлээ гэсэн?


-Миний бүтээсэн нэг дүр нь бөө юм. Тэнгэр шүтээнт Монгол улсын шашин мөргөл нь бөө шүтлэг байсан болохоор түүхэнд бөөгийн дүр бол  хариуцлагатай дүр гэж би бодсон.

-Хувцас хэрэглэлийн тухайд ямаршуу юм бэ, түрүүчийн “Чингис” кинонд хэрэглэсэнтэй адил уу?


-Би Сергей Бодровтой хоёр юмаар санаа таарахгүй маргаад түүний үгийг сонсож, аргагүй гэж бодсон. Нэгд, монгол хүн бол “Дээрээ ахтай, дээлэндээ заамтай” гэж эртнээс ярьдаг ард түмэн, чи бид нарт яагаад заамгүй дээл хувцас өмсүүлээд байна гэж би зөрүүдлэсэн. Гэтэл С.Бодров “Чингис хаан чиний хаан гэхэд бас миний хаан шүү” гэж хэлсэн юм. Тэгээд “Чи Чингис хааныг эндээс нь харна, би харин тэндээс харна” гэсэн. Энэ үгийг сонсоод би бууж өгсөн, нийгмийн шинжлэх ухаанаар авч хэлбэл ийм ондоо үзэл бодол байж болно л доо.

-Таныг С.Бодров ямар замаар энэ олон сая хүн дотроос сонгож авсан юм бэ?


-Нэгдүгээр удаад нь бол албан ёсны сонголтоор хийх гээд миний тоглосон кино зурагнуудыг үзээд “Аа энэ хүн болохгүй, тэнцэхгүй” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл Өвөр Монголын найруулагч энэ сайн тоглогч шүү, яг таарна аа гэсэн байна. Тэгээд намайг юу ч гэсэн Бээжинд ирүүлчих гэж л дээ. Тэгэхээр нь би “Би тэнд гүйж очиж өөрийгөө үзүүлэхгүй ээ, дуртай бол энд ирээд харчих, тийм бололцоо байхгүй” гэж хэллээ. Би оросуудыг гуйгаад гүйхийг хүсээгүй юм. Тэгээд Бээжингээс намайг та ир ээ, замын сүйтгэлийг бүгдийг бид хариуцах юм чинь хүрээд ир гэсэн байхгүй юү, тэгээд би Бээжин хүрлээ. С.Бодров намайг үзэнгүүт “Энэ хүн чинь мөн юм уу?” гэсэн “Мөөн” гэнгүүт “Аа, хорошо! хорошо!” гэх нь тэр. Тэгээд чи тоглож чадна уу гэсэн, би ч чадна аа л гэсэн. Залуучууд нь чадахгүй, надаас дээшхи нь бол дал наятай болчихсон, тэгээд л би тохирохгүй юү. Намайг та хоёр дүрд тоглож болно уу гэсэн, би дуртай байлгүй яахав. Гэтлээ намайг бас нэг сайн уурлуулсан юм. Надад нэг сэдэв өгөөд үүнийг үзүүл гэлээ, тэрний өмнө би гурав хувирсан тоглолт үзүүлээд өгчихсөн байсан л даа. Гэхдээ намайг бас л нэг биш ээ гээд байхгүй юү, би тэгээд тоглож үзүүллээ. Дараа нь би “Чи гайгүй ээ, чамтай нэг сайн ярина аа” гэж бодоод, тэгээд зураг авалтын үеэр орчуулагчийг нэг өдөр дуудаад дээл мээл гэж зөрүүдлэсэн хэрэг. Тэгээд Чингис хаан бас миний ч хаан гэдэг үгийг хэлэхэд нь энэ муу орос надтай ингэж ярина гэж би бодож олсонгүй гэхээс, ухаантай яриаг нь талархах сэтгэл төрж байв. Тэр гоё үг ээ. Дээлийн хувьд Баруун шаагаас ийм дээл Монголд нэг хэсэг орж ирээд өмсөж байж, голдуу лам нарынх шиг, тэр чинь огт заамгүй биш, бас жаахан захтай шүү дээ. Гэхдээ би энэ бол монгол хүний өөрийн хийсэн дээл биш, гаднаас орж ирсэн дээл гэж маргасаар байсан.

-Тэгээд С.Бодровтоо талархах сэтгэл төрж  эвлэрээ юу?


-Түүнээс хойш би С.Бодровыг чи дураараа бол оо, зөв байна гэж хэлсэн юм. Гэтэл мөн л нэг юм гараад ирлээ. Есүхэй нас бараад үхэр тэргээр аваад явахдаа толгойг нь үхрийн толгой тал руу харуулдаг байхгүй юү. “Ийм их хүнийг чи юунд буруу харуулж авч явна” гэж би С.Бодровтой маргалаа. Үнэндээ бол түрүүлээд явж байх үхрийн толгой тал чинь урагшаа байхгүй юү, гэтэл тэргэн дээр тавиад үхрийн бөгс рүү хүнийхээ толгойг харуулах нь болохгүй л дээ. Гэтэл С.Бодров, би Өвөр Монголын залуугаас асуусан энэ тэр гэлээ, би уурлаж, үндэсний өв соёлыг чи бидэнтэй ярихаас хүүхдүүдтэй ярихгүй шүү, хэн нь авч явж байгааг үз л дээ гэж хэлсэн юм.

-Тэгээд хэний нь зөв болсон бэ?


-Би түүнд бурууг хэлэх бололцоо байхгүй, С.Бодров тэр шөнөдөө Өвөрмонголын Их сургуулийн багш авчруулаад ярилцаж үзэж, маргааш нь “Таных зөв байна аа” гэсэн юм.

-Энэ кинонд тоглоод орлого их олов уу, цаашдаа кино дэлхий нийтэд ашиглагдах бүрт орлого ашиг гэдэг юм тооцох болов уу?


-Цалин бол авсаан, хамаа намаагүй их мөнгө өгөхгүй л дээ. Харин уралдаанд ороод цаашдаа гайгүй бол бусад бүлгийг хийх юм болохоор тэр бол өөр байна. Миний хувьд энэ кинонд ашиг хайж ороогүй, нэр төрийн хэрэг гэж үзсэн. Хоёрт, Тэмүжиний бага насны үеийг сайтар үзүүлсэн ийм кино хаа ч гараагүй байгаа шүү дээ. Үүгээрээ онцлогтой. Ялангуяа би Сорхон шар болоод Тэмүжинийг авраад байгаа нь нэг дурсгалтай юм болоод үлдчихгүй юү, урлагт ч гэсэн бэлгэшээх юм байна шүү дээ.

-Та урлагийн замаар хэрхэн орсоноо ярьсангүй, бас сургууль боловсрол, урлагийн хүн байж судалгаанд яаж суралцав гээд сонин юм байх шиг?


-Би дунд сургуулиа төгсөөд тэр үеийн манай улсын цагийн шаардлагаар ажилд гарсан. Эмч болохоор чармайж эхэллээ. Гэтэл 1964 онд Бүх Хятадын 56 үндэстний анхны урлагийн үзлэгт Өвөр Монголоо төлөөлөн оролцож түүнээс намайг жүжигчин болгоно гээд Өвөр Монголын дуу бүжгийн чуулгад авчихлаа. Ингээд хагас эмч, хагас урлагчин байгаад нэг мөсөн урлагаа хөөчихлөө. 1980 онд тэндээс намайг Муу охины урлагийн гэрт нэг жил ажиллуулахаар явуулж, мөн дараа нь Өвөр Монголын номын санд ажиллууллаа. 1982-1985 он хүртэл Бээжинд  “Найрамдалт Найрамдуу” сүм буюу Юнхэгүн сүмд түвд хэл, шашин ухаанд суралцлаа. Тэндхийн хамгийн их лам нь миний багш шүү. Тэндээсээ Өвөр Монголын номын санд ирж шашны судалгаанд орлоо. Хоёр ном бичлээ. Би багадаа хятад үсэг бичигт их дургүй, дөрөвдүгээр анги төгстөлөө хятад ханз мэддэггүй байсан юм.

-Та судалгааны ажлаараа ямар ном бүтээл туурвив?


-100 бөгөөд найман боть Ганжуурын бүрэн гарчиг хийсэн. 108 ботийг нэг нэг хуудсаар нь дөрвөн удаа эргүүллээ. Монголоор орчуулан бүрэн гарчиг хийсэн нь урьд өмнө байгаагүй юм л даа. Танай Ар Монголын номын санд миний энэ бүтээлийг аваачсан. Зургаан хэлээр хийсэн байгаа. Дэлхийн Номын  Сангийн Холбооны шугамаар тусгай төлөвлөгөөнд орж байж гарсан ном шүү.

-Жүжигчний хувьд?


-Жүжигчин байх нь надад их амархан, өвгөн хөгшин, бөө мөө юу л бол одоо бүтээж чадна. Баахан дүр байна даа, шилдэг тоглогч болж байлаа. Найман бүлэгтэй “Цэнхэр тал”, “Овоон дээрх уулзалт”, “Наран хуар” зэрэг, мөн 16 бүлэгтэй  “Амин гол” гэдэг киног ар монголчууд мэднэ, телевизээр нь хэд гарч,  Улаанбаатарт харсан л байна билээ. Түүний Санжаа лам гэдэг бол би мөн. Би танай нэрт найруулагч Ц.Эрдэнэбулганыг сайн танина, их мундаг хүн, “Хүннү” гэдэг кино хийхээр зориглоод намайг Хан улсын хаанаар томилж тоглуулна гэсэн боловч Булгаа маань мөнгөгүй болоод хийж чадаагүй.

-Танай урлагийн салбарт цензур байх уу, жишээ нь Соёлын хувьсгалын харгис  явдлыг түлхүү гаргалаа ч гэдэг юм уу?


-”Амин гол” киноны улаан хувьсгалтай дөрвөн гол бүлгийг хасчихсан, манайх чинь бас том цензуртэй. Миний тоглосон Санжаа лам Гүмбүм явна гээд алхаж байхад араас нь улаан хувьсгалчид морьтой давхиж ирээд улаан нэлий болтол зодчихоод явдаг тэр хэсэг бүр байхгүй, шашин болоод улс төрийн мөргөлдөөн, утга агуулгатай хэсгийг нь хасчихдаг байхгүй юү. Аймаар аймаар хэсэг байдаг, би тэр харгис хувьсгалыг туулж өнгөрөөсөн учраас хасагдсан хэсэгт намайг туйлын амьд тоглосон гэдэг юм. Тэр хасагдсан дөрвөн бүлгийг үзээд уйлдаггүй хүн байдаггүй юм. Ер нь намайг нэг ёсны “од” болгосон юм даа.

-Архивт бүтнээрээ байдаг уу?


-Байна аа, олж авахад хэцүү л дээ.

-Урлагийн ямар авъяастай байгаад Дуу бүжгийн чуулгад таныг татсан юм бэ?


-Шанз хөгжим, хуучир тоглоно, үлгэрийн холбоо, дуу, ерөөл хараал, магтаал сайн  хэлнэ. Жүжиглэнэ. Нэг ёсондоо “хүн хуурах” л ажил юм даа. Миний анхны урлагийн баримтат кино бий.

-Та чинь анх эмч болохоор зорилоо гэсэн, юу сурч үлдэв, одоо чадах юм байх уу?


-Би их сайн багштай байлаа, Соёлын хувьсгалаар алагдсан. Би чинь  анагаахын дөрвөн үндэсийг бүрэн судалчихсан хүн шүү.

-Гэр бүлийн хүн тань ямар ажил эрхэлж байна?


-Манай гэр бүлийн хүн гэртээ цагаан идээний бяцхан аж ахуй эрхэлдэг. Ер нь энд чинь хоол ундны ажил эрхэлсэн хүн гайгүй амьдарчихна. Ялангуяа монгол хоолны гуанз гаргасан хүн бол баяжиж байна шүү. Манайх тэгэхдээ сүүг бусдаас худалдаж аваад дандаа гар аргаар, монгол маягаар боловсруулж цагаан идээ үйлдвэрлэж байна. Монгол хүний гараар хийсэн бяслаг, сүү, тараг, ааруул, өрөм, цөрөм чинь огт ондоо шүү, одоо хүмүүс мэддэг болчихжээ. Нэлээд эрэлттэй байдаг. Ганц хүү маань Түвдэд Лхасын Их сургуульд сурч байна. Англи, хятад, монгол, түвд хэлтэй, зургаан жил болж байна. Нутагтаа 12 жилээ сураад л явсан, одоогоор хэлтэй л хүн байна. Надаас арай дээр хүн болох болов уу гэж горьдож байна.

-Та Соёлын хувьсгалын голомтонд байсан хүн, тэр цаг танай өвөрмонголчуудын хувьд түүхийн хамгийн хүнд үе байсан болов уу.


-Би тэр үед нэг хэсэг илжиг тэргээр юм зөөдөг байлаа, туух хүнгүй боловч яг л илжиг шиг  явна, Соёлын хувьсгалын хүнд хэцүү харгислалыг  мартахын аргагүй. Нэг өдөрт 128 газар илжиг шиг тэргээ урдаа түрээд явдаг байсан. Одоо танайхаар бол 64 км шүү дээ. Би тэр үеийн үзсэн харсан дуулсан, биеэр туулсанаа мартахсан гэж боддог. Хамгийн хүнд үе мөн, сэхээтэн гайгүйчүүдийг алж устгадаг, хуульгүй. Та нар тийм юмыг туулаагүй улс шүү.

-Соёлын хувьсгалын дараа өвөрмонголчууд их цөөрсөн байх ?


-Манай монголчууд улам олон болж улам чангарсан. Нэг сайн “уурлуулах нь” бараг их сайн болсон шүү. Өнгөрснөөсөө илүү тэмцэх хүчтэй ч болчихсон.  Гэхдээ аль болох мэдлэгтэй боловсон хүчнээ тусгай бодлогоор устгасан, хөдөөгийн тэнэг байдалтай малчин тариачдыг “Энэ муу мунагууд” гээд жаахан айлгачихаад алдаггүй үлдээдэг байсан юм.

-Соёлын хувьсгал яг хэдийд эхлээд хэдийд дууссан юм бэ?


-Яг 1966 оны хавраас эхлээд 76 он хүртэл бүтэн 10 жил үргэлжилсэн. Энэ хооронд устгаагүй юм гэж байхгүй. Асар их зовлон зүдгүүрийн ул мөр бий, би ярихдаа туйлын үнэнээр ярина, гэвч биеэр өнгөрөөсөн болохоор хэчнээн хичээвч мартаж болохгүй  юм. Хэрвээ биеэр өнгөрөөсөн бид үүнийг бичвэл хэнээс ч давж гарна. Аймшигт түүх болох юм.

-Таны гарал?


-Манай аав Их зуу аймаг буюу Ордосын хүн. Манайх баян гэрээс гаралтай. Ордос чинь эртнээс “Их Чингисийн онгон” гэж найман цагаан гэрийн тахилга хийсээр ирсэн, дархад сахигч нартай, их баян газар. Гааль их тушаана

-Өвөрлөгч залуус  хэр “монголоо алдаж” байна?


-Алджээ, одоо манайх дор хаяж хэлний хувьд юм бодох хэрэгтэй байна. Уг нь манай эгшиг үсэг чинь долоо байсан чинь одоо эрлийзжээд ес болчихсон явна. “Ө” ч биш, “э” ч биш хятад маягаар дуудсаар байгаад одоо 12 болох ч янзтай. Алтайн хэлний язгуурт байдаггүй эгшиг Хятадаас нийлж байхгүй юү. Манай залуус хониныхоо махыг ч эвдэж чадахгүй байна.Одоо морь унахгүй, шавар гэрт сууна, монголоо алдалгүй яахав. Малчин байгаад газар нутгийг нь торлоод хаячихсан юм чинь нүүж чадахгүй, ингээд л монгол биш болчих юм. Харин 1953, 1954 онд манай энд, бид нарт яг танайх шиг кирилл бичиг зааж байлаа. Манай мэргэд чинь ярилцаад хожмын судалгаанд таарахгүй, түүхээ мэдэхгүй болчихно гэж хэлэлцээд болиулсан юм шүү дээ. Энэ их зөв болсон юм шүү.

Ярилцсан Л.Сэлэнгэмөрөн

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    4 цаг 58 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    5 цаг 0 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    5 цаг 26 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    6 цаг 7 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    7 цаг 17 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    7 цаг 27 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 48 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    8 цаг 33 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    8 цаг 45 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 52 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    9 цаг 44 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    9 цаг 56 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    10 цаг 28 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    10 цаг 44 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    11 цаг 3 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    11 цаг 39 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    11 цаг 42 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    11 цаг 51 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    13 цаг 41 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    13 цаг 50 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК