Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Номин-Эрдэнэ: Нүүрэндээ алтан утас тавиулах юмсан гэж бодох л юм

2011-11-19
0
ЖИРГЭХ
Охидын "Спайк" хамтлагийн гишүүн, дуучин Р.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр бизнесээ хийгээд бас уран бүтээлийнхээ ажилд ороод завгүй яваа аж.

-Сүүлийн үед нам жим байсан дуучин маань хаагуур юу амжуулаад яваад байна даа?


-Уран бүтээлч хүн хувийн амьдралаа хойш тавих эрхгүй болохоор аль алиныг нь зохицуулаад л гүйж явна. Хар багаасаа урлагийн мөр хөөсөн болохоор уран бүтээлээ орхино гэж байхгүй. Тодорхой хугацааг гэр бүлдээ зарцуулчихлаа. Гэхдээ зүгээр суусангүй. Ээж болоод гэр бүл, бизнесээ өргөжүүлээд тун завгүй байлаа.


Охидын "Спайк" хамтлагийн гишүүн, дуучин Р.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр бизнесээ хийгээд бас уран бүтээлийнхээ ажилд ороод завгүй яваа аж.

-Сүүлийн үед нам жим байсан дуучин маань хаагуур юу амжуулаад яваад байна даа?


-Уран бүтээлч хүн хувийн амьдралаа хойш тавих эрхгүй болохоор аль алиныг нь зохицуулаад л гүйж явна. Хар багаасаа урлагийн мөр хөөсөн болохоор уран бүтээлээ орхино гэж байхгүй. Тодорхой хугацааг гэр бүлдээ зарцуулчихлаа. Гэхдээ зүгээр суусангүй. Ээж болоод гэр бүл, бизнесээ өргөжүүлээд тун завгүй байлаа.

-Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?


-“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдтой хоёр дуун дээр хамтарч ажиллаж байна. Бас дуучин Л.Ган-Эрдэнэтэй хамтарч нэг дуу дуулна. Мөн Балхаа ахын дуу гээд шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна.

-Дуучин С.Сэрчмаатай хамтарч шинэ дуу гаргах гэж байгаа гэсэн. Дууны бэлтгэл ажил хэр явж байна?


-“Өгөх өдөр” гээд хүмүүнлэгийн ажил хийж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. "Өгөх өдөр” төрийн бус байгууллага маань өөрсдийн сүлд дуутай болно. Энэ дууг дуучин С.Сэрчмаа бид хоёр дуулах юм. Аятайхан дуу хийчих юмсан гээд явж байна даа. Төрийн бус байгууллагынхаа хүрээнд өнгөрсөн жилийн яг өдийд хоёр настай охинд тусалж Солонгост эмчлүүлэх бүх зардлыг нь даасан. Одоо бяцхан охин маань эдгэрээд гэр бүлдээ аз жаргал авч ирсэнийг хараад бид бүгд баярлаж байна. Энэ жилийн хувьд тусгай сургалттай 25 дугаар дунд сургуульд шинэ автобус авч өгсөн. Бас бөөрний дутагдалтай 25 настай Түвшинбаярын Солонгост эмчлүүлэх бүх зардлыг нь гаргаж байгаа. Сайн үйлс дандаа сайхан зүйл дагуулж явдаг болохоор бид бүхний ажил, амьдрал ч өөдрөг байна байх аа. Энэ үйлсэд "Мэргэн бизнес групп”, "Бодлын хулгайч" киноны хамт олон гучаад сая төгрөг өгсөн. Мөн дуучин С.Сэрчмаа, хүний эрхийн хуульч М.Ичинноров, жүжигчин Б.Амарсайхан гээд олон залуус нэгдэж тус нэмрээ оруулж байгаад баяртай байна.

-Бизнесээ өргөжүүлсэн гэсэн үү?


-Бизнесээ өргөжүүлээд эмэгтэйчүүдийн “N fashion-1”, “N fashion-2” гээд дэлгүүрийн шинэ салбараа нээсэн байгаа. Мөн ах нартайгаа нийлээд ТNТ гээд цогцолбор ажиллуулж байна.

-Та нэлээд жин хасчээ. Сайхан харагдаж байна шүү?

-Баярлалаа. Төрөөд нэлээд жин хассан. Бас хоолны дэглэмдээ их анхаардаг. Жишээ нь өдөрт ганц л удаа махан хоол идээд, жимс ногоо, тараг гээд хөнгөн маягийн юм иддэг. "S Line" гээд бүжгийн дамжаанд явдаг. Нэг цаг бүжиг, нэг цаг нь дасгал хийдэг. Бүжгийн хичээлдээ явах их сонирхолтой.

-Сүүлийн үед урлаг соёлынхон, охид эмэгтэйчүүд гоо сайхны мэс засал хийлгэдэг болж. Та мэс засалд орсон уу?


-Би ёстой мэс засал хийлгээгүй шүү дээ. Царай маань яг урьдынх шигээ байгаа биз дээ. Харин ээж болоод нэлээд турж, нүүр маань шөвийсөн. Нүүр шөвийхөөр хүний төрх нэлээд өөрчлөгддөг юм байна.

-Хамар хийлгээгүй гэж үү?


-Үгүй ээ. Нүүрээрээ шөвийхөөр хүний хамар наашаа гарч ирээд, нүд том харагддаг юм байна. Хүн таргалаад ирэхээр хамар нь цаашаа ороод, нүд нь жижгэрчихдэг. Би чинь монгол хүүхнүүд дундаа жижгэвтэр нүүртэй шүү дээ. Бага зэрэг хацартай л даа.

-Хүүхнүүд нүүрэндээ алтан утас тавиулж арьсаа унжиж, сулрахаас хамгаалдаг болсон байна лээ. Та хийлгээгүй юу?

-Өө тэгээд, алтан утас энэ тэр тавиулах юмсан гэж бодох л юм. Цаг зав нь гарахгүй юм аа. Гоо сайхны мэс заслыг дэмждэг. Зөв гэж бод дог. Эмэгтэй хүн гоё харагдахын тулд бага зэрэг засвар хийхэд зүгээр шүү дээ. Жишээ нь, миний төрхийг харахад бага зэрэг уруулаа бондойлгоод, бөмбөгөр болгочихвол царай маань бүүр л гоё харагдах гээд байна. Амжихгүй л яваад байна.

-Эмэгтэй хүн сайхан харагдахад бага зэргийн мэс засал хийхэд болохгүй нь юу байхав дээ. Би ч бас хувьдаа дэмждэг л дээ?

-Тийм шүү дээ. Яагаад болохгүй гэж. Гэхдээ хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Яг оновчтой ганц зүйлийг нь засахад тэр хүний царай сайхан харагдаж байвал гоё шүү дээ. Нүүр дүүрэн хамар хийлгэх ч юм уу, том уруул хийлгэсэн хүн байдаг даа. Өөрийнхөө төрхийг харин ч муухай болгочихсон хүмүүс бий шүү.

-Гоо сайханд хэр их цаг зав зарцуулдаг вэ. Олны танил, урлаг соёлын хүмүүс ихэнх цагаа өөртөо зориулдаг гэж сонссон?

-Би байнга гоо сайханд ороод, саунд суугаад байдаггүй. Мэдээж цаг завтай үедээ өөрийнхөө гоо сайханд анхааралгүй яахав. Сайхан харагдахад бас дотроосоо, сэтгэл санаагаараа сайхан байх хэрэгтэй. Сайн, сайхан зүйл бодож байвал хөгшрөхгүй сайхан харагдах болно. Би Христийн сүмд явдаг учир маань үүнтэй холбоотой. Дандаа гоё юм бодож, баяр хөөртэй явбал сайхан л харагдах болно.

-Гэр бүлээ танилцуулаач?


-Манай нөхрийг Бадрах гэдэг. Барилгын бизнес эрхэлдэг. Харин охиныг минь Жасмин гэдэг.


-Ханьтайгаа анх яаж танилцаж байв?


-Бусад залуусын л адил найзаараа дамжуулж танилцаж байсан. Манай хүн угийн даруухан, дуу цөөтэй. Тухайн үед уулзаад хамт хоол идчихээд л яваад байдаг байсан. Сүүлдээ бие биенээ ойлгодог болоод хэн хэндээ татагдсаны эцэст амьдрал зохиож хөөрхөн охинтой болсон доо.

-Нөхрөөсөө авсан хамгийн том бэлэг?

-Ханийн маань сэтгэлийг хэлэх байна. Тэр хүн намайг хайрлаж, халамжилж байгаа нь хамгийн том бэлэг шүү дээ. Үнэтэй, чамин зүйл их л авч өгч байсан. Тэр болгоныг дурдах шаардлагагүй байх.

-Сүүлийн үед өрх толгойлсон эмэгтэйчүүд олон болж. Эмэгтэй хүний хувьд үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?


-Өрх толгойлсон, амьдралаа авч яваа эмэгтэйчүүд олон байна. Улс төр, урлаг соёл, томоохон бизнесийн салбарт хүртэл эмэгтэйчүүд хүчээ сорьж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд их байгаа нь манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа тэгш бус байна л даа. Эрчуүд нь цөөхөн, эмэгтэйчүүд их байгаатай холбоотой байх. Тийм болохоор бүсгүйчүүд маань эрчүүдийн гарыг хараад байхгүй өөрсдөө амьдралаа хэнээс ч дутахааргүй авч явж байна. Эмэгтэйчүүд чаддаг гэдгээ олон салбарт амжилттай ажиллан харуулж байна. Нөгөө талаар жендерийн тэгш бус байдлыг зарим эрчүүд сөргөөр ашиглаж гэр бүл үймүүлж, эмэгтэй хүнээр тоглох, муу сөрөг байдлаар ашиглаад байгаа юм шиг харагдаад байна.

-Нууц амрагийн тухай ямар бодолтой явдаг вэ?


-Энэ нь миний шийдээд байх асуудал биш. Нууц амрагийн талаар яг төгс хариулт өгч чадахгүй байна. Дээр дурдсан шиг манайд эрчүүд, эмэгтэй хүний тооны ялгаанаас болж зарим залуучууд өөрсдийгөө сайхан, мундаг гэж ойлгож бүсгүйчүүдээр тоглох, гэр бүлтэй хэр нь өөр бүсгүйчүүдийг эргүүлэх гээд амьдрал дээр харагддаг. Нууц амраг гэдэг нэг их таашаагаад байх зүйл биш.

-Амьдралд алддаггүй хүн гэж байдаггүй. Таны хувьд гаргаж байсан том алдаа байдаг уу?


-Мэдээж байлгүй л яахав. Том ч зүйл байна, жижиг ч алдаа байдаг. Тэглээ гээд би алдсан хүн гээд олон нийтэд зарлаад байх нь хаашаа юм. Хамгийн гол нь алдаанаасаа суралцаж чаддаг, алдаагаа давтахгүй юмсан гэж хичээдэг. Жишээ нь энэ алдааг маань хүн хараагүй, мэдээгүй юм чинь гээд орхихгүй. Харин ч засч залруулж, гэмшиж байх хэрэгтэй. Бурхан харж байгаа учраас буруу зүйл хийсэн бол засах л хэрэгтэй.

-Залуу хамтлаг дуучдад шүүмжлэлтэй ханддаг зүйл байдаг уу?


-Шинэ залуу хамтлаг, дуучид төрөх нь жам ёсны хэрэг. Урлагтаа үнэнч, дайчин, чадварлаг дуучид нь шигшигдээд үлддэг. Харин авьяасгүй байж дурандаа дуулдаг, нэр хүнд хөөдөг хүмүүс урлагийн салбарт гарч чадахгүй үлдэнэ. Цаг хугацаа л харуулна. Чадварлаг хүмүүс ч байна, чадваргүй байж хүчээр дуулах гээд хэв маяг хөөсөн хүмүүс ч харагдаж л байна. Гэхдээ нэр дурдаад яах вэ. Хүмүүс харж л байгаа юм чинь.


-"Спайк" хамтлагийн бусад гишүүн хаана юу хийж явна вэ?


-"Спайк" анхны охидын хамтлаг байсан болохоор хүмүүсийн сэтгэлд маш тод үлдсэн байдаг. Биднийг халуун дотноор, чин сэтгэлээсээ хүлээж авч байсан гоё үе байлаа. Бид ч жинхэнэ уран бүтээлч сэтгэлгээгээр ханддаг байсан. Одоогийнх шиг нэр хүнд хөөцөлдөж, өөрсдийнхөө РR-аа хийчих юмсан гэсэн дайвар зүйлүүд зарим уран бүтээлчдэд байдаг болсон. Бидний үед тийм байсангүй. Жаахан ч хүүхдүүд байлаа. Одоо Минжээ, Маралаа хоёр маань АНУ-д урлагийн чиглэлээр явж байгаа. Харин Туяа маань энд багшилж байна.

-Христэд итгэдэг болоод таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ. Урьд нь ямар нэг шүтлэгтэй байсан уу?

-Христийн шашин шүтээд таваас зургаан жил болж байна. Анх найзыгаа бодоод явж байсан. Эхлээд бол ойлгодоггүй байлаа. Тэгээд яваандаа үнэн мөнийг нь ойлгож бодитой юм байна, Хий хоосон зүйл биш юм байна гэдгийг ойлгоод итгэлийнхээ замд найдаад явж байна.

-Ямар сүмд явдаг вэ. Байнга явдаг юм уу?


-"Найдвар" сүмд явдаг. Заримдаа ажил ихтэй, ядарсан үедээ явдаггүй л дээ.

-Христийн шашин шүтдэг хүмүүс шарын шашинд шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Та яаж хүлээж авдаг вэ?


-Тэр бол тухайн хүний сонголт. Хүний сонголтыг хүндэтгэх ёстой. Миний хувьд шарын шашинд итгэж ойлгохгүй юм билээ.

-Өөрийг тань эрчүүд эргүүлдэг байх. Гэр бүлийн тань хүн яаж хүлээж авдаг бол. Харддаг уу?


-Тэр байх л зүйл. Манай нөхөр тоодоггүй. Надад ч гэсэн асуудал биш. Хааяа нэг хүмүүс ярьж л байдаг. Нууж хаагаад байдаггүй. Нөхөр маань хардаад асуудал болгоод байдаггүй. Учир нь хань маань надад итгэдэг. Би ч тэр бүр тоогоод байдаггүй учирлаад хэлчихдэг болохоор хардах асуудал гараад байдаггүй.

-Дуучин С Жавхлантай нэр холбогдоод байсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?


-Цэвэр сенсаци шүү. Бид хоёр зүгээр л уран бүтээлийн найзууд. Бид хоёрыг урагшаа наадамд яваад ирснээс хойш холбодог болсон байсан.

-Тэгвэл өмнө нь үерхдэг байсан найз залуугийнхаа тухай ярьж болох уу?

-Тэр тийм чухал гэж үү. Мэдээж найз залуутай байсан. Өмнөх хэрэг шүү дээ. Тэгээд ч хүмүүст хүртээлтэй асуудал биш. Тэр хүнийг олон нийтэд зарлалаа гээд амьдрал нь дээшлээд ч юм уу өөрчлөлт гарахгүй шүү дээ.

-Дуучидтай нийлж наргиж цэнгэх үе байна биз. Ямар дуучидтай дотно найз вэ?

-Ер нь эмэгтэй дуучидтай дотно байдаг. Сэрчмаа, Ариунаа эгч, Сараа эгч, Солонгоо, Минжээ гээд эмэгтэй уран бүтээлчидтэйгээ ойрхон байдаг. Гэхдээ тэр бүр нийлж шоудаад байх зав гардаггүй. Төрсөн өдөр ч юм уу, тэмдэглэлт ойн арга хэмжээнд цугтаа гоё хоол идээд суудаг.

-Та одоо ямар машинтай явна. Хэзээ авсан бэ?


-“Lexus GX 470” гээд эмэгтэйлэг машин аваад удаагүй байна. Надад таалагдаж байгаа шүү.

-Хувцасаа гадаадаас авдаг уу?


-Тийм. Дийлэнхдээ гадаад яваад авчихдаг. Хааяа Монголоосоо сонголт хийдэг. Манайх чинь нэг үеэ бодвол сонголттой болсон байна. Эмэгтэй хүн бол өөрийгөө сайн эрхлүүлж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Би хааяа таалагдсан зүйлээ арай хэтэрхий ч үнэтэй юм уу гэж бодсон хэрнээ л аваад өмсчихдөг. Манай нөхөр ч гэсэн арай дэндүү үнэтэй байна, мөнгө үрлээ гээд байдаггүй л дээ.

-Сарын орлогоо хэлж болох уу?


-Энэ бусад хүнд хүртээлтэй асуудал биш байх аа. Өөрийнхөө хэрэгцээг хангаад, гоё хувцас аваад өмсчихдөг, ар гэртээ зарцуулаад болж л байна. Овойж оцойтлоо баяжсан зүйл байхгүй.

-Та СТА цолтой. МУГЖ гэдэг цолоор хэзээ энгэрээ мялаах бол?


-Би шагналын тухай ёстой боддоггүй. Тэрний оронд хоёр гоё дуу гаргачих юмсан гэж бодож явна уу гэхээс. Миний гавъяат авах цаг ч хаа байсан юм. Харин МУГЖ болох ёстой хүн "Харанга"-ын Лхагва ах маань юм шиг санагддаг.Тэр хүний дуу болгон хит болдог, хүний зүрх сэтгэлд хүрч чаддаг. Ард түмний гавъяат аль дээр болчихсон хүн шүү дээ. Тэр хүний хувийн амьдрал уран бүтээлээрээ авах ёстой шагнал урамшуулалд огт хамаагүй юм. Тэгэхэд нэрийг нь мэдэхгүй, зүсийг нь ч хараагүй залуучууд гавъяат болсон байхыг саяхан хэд хэдэн тоглолтод оролцохдоо мэдээд гайхсан.

Х.Цэнд-Аюуш

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 32 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 38 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК