Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ганцэцэг: Тамхинд хяналт тавих олон нийтийн байцаагч ажиллуулна

2013-3-08
0
ЖИРГЭХ
НЭМГ-ын Сэтгэц, дондолтын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганцэцэгтэй Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
small142НЭМГ-ын Сэтгэц, дондолтын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганцэцэгтэй Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

- Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, саяхнаас хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямархуу байна вэ?

- Хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн байгууллага бүр тус хуулийг хэрэгжүүлж ажиллахад манлайлж оролцох, Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичиг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгсөн. Үүний дагуу НЭМГ-ын даргын 19 дүгээр тушаал гарч бүх Эрүүл мэндийн нэгдэл, харьяа 29 байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт хуулийг хэрэгжүүлж ажиллах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, тамхины хор уршгийн талаар иргэдэд танилцуулах зэрэг ажлуудыг үүрэг болгосон.

- Хууль тогтоомж зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлага өндөр санагдсан. Торгох арга хэмжээг хэн авах вэ?

- Тамхины хуулийн зорилго нь торгох биш. Иргэдийг л утаат тамхинаас татгалзаж, дам тамхидалтаас сэргийлэх зорилготой юм. Иргэд хуулиа мэдэхгүй, сонсоогүйн улмаас тамхи татаж болох юм. Энэ тохиолдолд бид эхний ээлжинд хуулиа сурталчилж, зөвлөгөө өгнө. Хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн болон цахиргааны шийтгэлийг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, улсын байцаагч нар ногдуулна. Цаашид утаат тамхины хэрэглээг зохицуулахад олон нийтийн байцаагч томилон ажиллуулах ажил хийхээр төлөвлөж байгаа.

- Шинэчилсэн хуулийн талаар болон зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс хаана хандаж болох вэ?


- Зөвлөгөөг бүх дүүргийн ЭМН-ийн сэтгэц, наркологийн кабинетын эмч нар утсаар өгч байгаа. Мөн биеэр ирж зөвлөгөө авч болно. Цаашид тус кабинетэд зөвлөгөө өгдөг тусгай дугаар бүхий утас ажиллуулна.

- Зөвлөгөө өгөхөөс гадна сургалт, сурталчилгаа нэлээн явуулж байгаа гэсэн. Ер нь хэчнээн хүн сургалтад хамрагдаад байна?

- Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө дүүргүүднд сургалт явуулж эхэлсэн. Сургалтыг төрийн болон төрийн бус бүх байгууллагуудад явуулахыг НЭМГ-аас үүрэгдсэн. Мөн дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран явуулж байгаа бөгөөд одоогоор 1700 орчим аж ахуйн нэгж, хувь хүн сургалтад хамрагдсан байна. Үүнээс гадна томоохон байгууллагууд хууль сурталчилах сургалтыг өөрийн байгууллагадаа зохион байгуулах хүсэлт гаргаад байгаа. Мөн иргэдэд хуулийг сурталчилж, утаат тамхинаас татгалзахыг уриалсан сургалт, сурталчилгааны ажлыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх ажлыг хийж байна.

- Тухайн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгууллагууд дотоод журамдаа өөрчлөлт оруулна гэсэн байсан. Энэ тал дээр байгууллагууд хэр идэвхтэй ажиллаж байна вэ?


- Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасны дагуу байгууллагынхаа дотоод дүрэмд өөрчлөлт оруулахыг заасан. Үүний дагуу зарим байгууллага, аж ахуй нэгж дотоод журамдаа өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд “Зөвшилцлийн гэрээ”-г бий болгожээ. Тухайн гэрээ нь хэвтэн эмчлүүлж буй хүн, эмнэлэг хоорондынх бөгөөд, тус гэрээнд иргэн эмнэлэгт утаат тамхи татсан тохиолдолд эмчилгээг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн заалт оруулж өгсөн байх жишээтэй.

- Эмчилгээг нь зогсооно оо?

- Тийм ээ. Ингэснээр тухайн хүний тамхины хэрэглээ багасах, цаашлаад тамхинаас гарч ч болох юм. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс үүнийг эсэргүүцэж байгаа юм алга байна лээ. Харин ч дуртай хүлээн авч байгаа. Яагаад гэвэл өөрт нь болон бусад хүмүүсийн эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэж байгаа хэрэг. Мөн бид эмчлүүлэгчиддээ зориулж утаат тамхины хор уршгийн талаар сургалт явуулж байгаа.

- Цаашид гарах үр дүнг хэрхэн харж байна вэ. Аливаа шийдвэрийг дэмжих хэсэг байхад татгалзах хэсэг байдаг?

- Хөгжингүй оронд, тухайлбал АНУ-д хажуу айлын хүн хүүхдээ ганцааранг нь орхисныг хөршүүд нь мэдвэл утасдаад цааш нь мэдэгдчихдэг. Түүн шиг манайхан ч гэсэн тамхи татаж байгаа хүн хараад утасддаг болж болох юм. Энэ хууль хэрэгжсэнээр иргэд маань хүчээр ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалуулах ажилд өртөж байгаа юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • (124.158.109.62)
    cain bainaa. Ene huuli heregjeedeheecei
    2013 оны 03 сарын 11 | Хариулах
  • Болд (182.160.31.128)
    Иргэдэд бас эрхийн нь өгчих хэрэгтэй... хөгжилтэй оронд бол иргэд өөрсдөө маш хяналттай байдаг юм билээ... гудамжинд хүн хог хаявал хойно нь явж байсан хүн шууд торгох эрхтэй.. нэг үнэмлэх байдаг юм билээ.сайн дурынхны...голдуу ахимаг насны хүмүүс хамрагддаг.. тэд цагдаа л гэсэн үг...тамхи татаж байвал шууд очоод үнэмлэхээ үзүүлээд торгох эрхтэй.
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • ККК (182.160.21.34)
    Үнэн тэнэг шийдвэр гаргадаг дуракууд байх юм даа. Яахаараа ингэж аливаа асуудлыг туйлшруулж, чиг, зорилгыг нь нурааж чаддаг байна аа. Монгол төрд шийдэх асуудал маш их байх юм. Тамхинаас өөр асуудал олж харахгүй л байгаа юм байх даа
    2013 оны 03 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    9 цаг 8 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    10 цаг 35 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    11 цаг 5 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    11 цаг 22 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    11 цаг 24 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    11 цаг 29 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    11 цаг 47 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    12 цаг 30 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    12 цаг 35 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    13 цаг 12 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    13 цаг 35 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    14 цаг 19 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    15 цаг 36 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    15 цаг 50 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    16 цаг 19 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 23 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    16 цаг 37 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 48 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    17 цаг 1 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    17 цаг 25 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК