Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Найман настай З.Гэрэлтуяа: Намайг юм хулгайл, Есүс шүт гэдэг байсан

2011-11-19
0
ЖИРГЭХ
  Цагдаа нар хүүхэд хулгайлдаг байж болзошгүй бүлэг хүмүүсийг саатуулаад байна. Тэдний өгсөн мэдээллээр өчигдөр сэжигтнүүдийн гэрээс таван хүүхэд олдсон гэнэ. Тэд хараа хяналтгүй, гэрээсээ дайжсан хүүхдүүдийг хооллож, хулгай хийлгэдэг байж магадгүй гэсэн таамаг гаргажээ. Тэр таван хүүхэд энд ирээд нэгээс хоёр сар болж байгаа гэдгээ хэлсэн байна. Тэдний нэг болох 108-р сургуульд сурдаг, найман настай З.Гэрэлтуяаг өнгөрсөн пүрэв гарагт гэртээ харьж явахад нь хулгайлжээ. Охиныг хоёр хоногийн турш зодож, хулгай хийхийг шаардаж байсан аж. З.Гэрэлтуяа охин зориг гарган зугтаж чадсанаар энэ хэрэг ил болсон байна. Харин түүний ээж "Охиныг маань хулгайлсан хүмүүсийг цагдаа нар цохолт байхгүй гэх шалтгаанаар сулласан байна. Хэргийг нь илчилчихсэн учир хүрч ирээд яаж ч мэдэх учраас айдастай байна" гэв. Өөрийгөа аварсан бяцхан охин З.Гэрэлтуяагаас зарим зуйлийг асууж тодрууллаа.

-Миний дүү яаж зугтаж гарав. Энэ тухайгаа яриач?

-Намайг хулгай хийсэнгүй гэж зоддог ах нэг эгчтэй юм яриад зогсож байхаар нь хашаанаас хар хурдаараа гараад гүйсэн. Ардаас "Хүрээд ир, чи. Ирэхгүй бол зодно шүү" гээд орилсон ч би гүйгээд л байсан. Гүйж байгаад зам руу харсан чинь автобус зогсч байсан. Тэгээд автобусанд суугаад удалгүй цагдаагийн машин харагдахаар нь нэг буудлын дараа буучихсан юм. Гэтэл намайг манадаг байсан эгч араас бариад авсан. Яагаад тийм хурдан ирснийг мэдэхгүй. Тэр "Чи яагаад зугтааж байгаа юм. Баригдахгүй гэж бодоо юу?" гээд алгадаад бас бөөр рүү хүчтэй цохисон. Тэгснээ "За, ээжийгээ санаад байгаа бол яв" гэхээр нь баярлаад хар хурдаараа гүйчихсэн. Цагдаагийн машин хол байсан ч гүйсээр байгаад очиж хэлсэн.

-Чамайг хаана явж байхад тэр хүмүүс аваад явчихсан юм бэ?

-Би өнгөрсөн пүрэв гаригт хичээл орохгүй, амарчихсан гэдгээ мартаад сургууль дээр оччихсон юм. Манаач ах "Хичээл орохгүй" гэхээр нь гэртээ харихаар явж байтзл замд нэг эгч "Гэрэл ээ, ах чинь чамайг аваад ир гэсэн" гээд ахын нэрийг хэлээд саарал өнгийн машин руу дагуулж очсон. Гэтэл ах машинд байгаагүй, харин огт танихгүй хөгшин ах сууж байсан. Тэгэхээр нь би хүн хулгайлдаг хүмүүс байж магадгүй гэж бодоод "Үгүй, би харилаа" гэсэн чинь нөгөө ах намайг тэврээд машиндаа суулгачихсан. Замдаа уйлсан ч буулгаагүй. Бас намайг ямар ч хүн олж хараагүй. Тэр ах, эгч хоёр явсаар байгаад нэг хашаанд ирсэн. Тэгснээ байшинтай айлд ороод "За хүүхдийг чинь аваад ирлээ. Аваарай" гэж хэлснээ өөрсдөө урд байсан гэр рүү яваад орчихсон.

-Магадгүй чиний тань-даг хүн юм биш биз. Өмнө нь харж байсан хүмүүс үү?

-Харж байгаагүй.

-Тэд чамайг зоддог байсан уу. Тэнд хэдэн хүн байсан бэ?

-Эхний өдөр уйлаад байхад явуулахгүй байсан. Бас хоол өгөөгүй.Тэнд надаас гадна гурван охин, хоёр банди байсан. Тэдний хоёр ньтэр муухай ах, эгч нарын хүүхэд нь бололтой "Аав, ээж" гэж дуудаж байсан. Харин нөгөө гурав нь "Ах, эгч" гэдэг байсан. Тэгээд нөгөө муухай том ах биднийг дагуулаад 6 бас 1-ийн тоотой автобусанд суусан. Суугаад гурав билүү дөрвөн буудал яваад нэг зах дээр ирсэн. Тэр захын хажууд том шат байсан. /Ээж нь хажуугаас Хархорин захыг хэлж байгаа юм гэв./ Зах дээр ирээд надад юм хулгайл гэхээр нь дуугүй зогсоод байсан. Тэнд хажуугаар зөрсөн хүмүүст хэлээд зугтаачих юмсан гэж зөндөө бодсон. Даанч чадаагүй. Харин надтай хамт явсан хоёр хүүхэд ном хулгайлсан байсан. Гэрт ирээд намайг юм хулгайлсангүй гээд бөөр рүү өшиглөсөн. Зөндөө их өвдсөн. Уйлахаар огт тоохгүй. Бас "Есүсийг шүт" гэж загнаад байсан.

-Чамтай хамт байсан хүүхдүүд гэрээ санаж байна, зугатах юмсан гэж хэлж байсан уу?

-Тэр хүүхдүүд муухай ах, эгчээс айхгүй байна лээ. Дасчихсан юм шиг. Тэгээд ч тэр хүүхдүүдэд хоол, цай өгөөд надад болохоор талхнаас өөр юм өгөөгүй. Бас тэр хүүхдүүд орон дээр, намайг газар унтуулсан.

-Тэр хүмүүс хоорондоо юу гэж ярих юм?

-Тэнд гурван ах, гурван эгч байсан. Бас хөгшин эмээ байсан. Тэд юм ярихдаа надаас холдож ярьдаг. Надад өмнө нь зугтах боломж олдоогүй. Би ээж, ах, дүүтэйгээ эргээд уулзсандаа баярлаж байна. Дахиад тийм муухай ах битгий таараасай. Одоо хаашаа ч явсан ээжээсээ салахгүй. Гэхдээ л тэр муухай хүмүүсээс айж байна.

Охины ээж Загдрагчаа:

-Траншейн руу уначихсан юм болов уу гэж онгорхой нүхээр хүртэл шагайж явлаа. Одоо л нэг юм сэтгэл тайвширч байна. Харин охинтой маань таван хүүхэд байсан гэнэ. Тэр хүүхдүүд хэний хүүхэд нь тодорхойгүй. Хүүхэд нь гэрээсээ дайжсан айл байвал үр хүүхдээ сураглаасай. Тэнд хүүхдээр нь хулгай хийлгээд хооллож, ундалж байж мэднэ шүү дээ. Цагдаа нарын тогтоосноор тэнд байсан хоёр хүүхэд 1-2 сар болж байгаа гэсэн.

-Охин тань жижигхэн биендээ баймгүй зориг гаргасан байна шүү дээ?

-Аав нь хоёр настай байхад нь бурхан болсон. Их хэрсүү, ээжийгээ зовоохгүй өсч байгаа хүүхэд. Нялх ч гэсэн хулгайч нарын гараас зугтсан юм шүү дээ. Би ингэ, тэг гэж загнаад байдаггүй ч юманд их хүлээцтэй хандаж том хүн шиг зан гаргана. Тэр байтугай цагдаа нарт хулгайч нарын гэрийг шууд заагаад өгчихөж байсан.

-Гэмтэл шарх байна уу. Эмнэлэгт үзүүлсэн үү?

-Анх ирэхдээ уруул нь хавдаад шанаа нь хөхөрсөн байдалтай ирсэн. Тэр хүмүүс их зальтай. Охиныг маань битүү зодсон байна лээ, Зодохдоо дандаа элэг рүү нь цохисон байгаа юм. Бид шүүх эмнэлэгийнхэнд үзүүлсэн. Хариу нь хараахан гараагүй байгаа. Эмэгтэй хүүхэд учраас юмыг яаж мэдэх вэ гээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүллээ. Аз болоход хүчирхийлээгүй байна. Гэхдээ гаж байдлаар хүчирхийлсэй байж мэднэ. Надад зарим зүйлээ ярихгүй юм. Цагдаад хэлэх байх гэж найдаж байна. Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ анхаарал сайн тавиарай гэж хэлье. Үнэхээр аймшигтай юм билээ. Охингүй өнгөрөөсөн гурав хоног надад аймшигтай байлаа.

Д.Болормаа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 31 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 37 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК