Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Кёкүшюзан Батбаяр: Ганц гутал таараад өмсөх гээд жийтэл урдуур нь хуруу гараад ирсэн

2011-11-19
0
ЖИРГЭХ

  УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяртай уулзаж ярилцлаа. Тэрээр өрөөндөө дөнгөж орж ирээд хувцасаа сольж байлаа. Зарим үед ажил руугаа өглөө эрт алхаж ирдэг гэнэ.

-Танайх Зайсанд байдаг бил үү. Алхахад бас ч гэж хол юм. Машинаараа бие амар ирэхгүй дээ?
-Замын бөглөрөл хэцүү байна аа, машинаар удах юм. Бн алхахаараа машинаасаа түрүүлээд ирчихдэг шүү дээ. Зайсанд бөглөрч байхад зэрэг гараад Энхтайваны гүүрэн дээр ирэхэд миний машин ирээгүй л байдаг. Заримдаа түрүүлдэг л дээ.


УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяртай уулзаж ярилцлаа. Тэрээр өрөөндөө дөнгөж орж ирээд хувцасаа сольж байлаа. Зарим үед ажил руугаа өглөө эрт алхаж ирдэг гэнэ.

-Танайх Зайсанд байдаг бил үү. Алхахад бас ч гэж хол юм. Машинаараа бие амар ирэхгүй дээ?

-Замын бөглөрөл хэцүү байна аа, машинаар удах юм. Бн алхахаараа машинаасаа түрүүлээд ирчихдэг шүү дээ. Зайсанд бөглөрч байхад зэрэг гараад Энхтайваны гүүрэн дээр ирэхэд миний машин ирээгүй л байдаг. Заримдаа түрүүлдэг л дээ.


-Та том биетэй болохоор турах гэж алхаж байгаа юм уу, эсвэл эрүүл мэндэд сайн гэдэг үүднээс үү?

-Турах нь ч юу вэ. Эрүүл мэндээ бодохын зэрэгцээ дандаа сууж байгаа болохоор хөдөлгөөн, спорт хэрэгтэй байна.


-Сонгууль дөхөх тусам гишүүдийн идэвх сэргэж хурлын ирц сайн байх шиг. Сонгогдоод бараг дөрвөн жил болох нь. Анхны үеийг бодвол өөрчлөлт гарав уу?

-Сүүлийн нэг жил би бараг хурал тасалсангүй. Юм уншаад л суугаад байдаг. Сүүлдээ орчихдог юм байна. Эхний нэг жил ямар ч ойлголтгүй байсан. Хоёр дахь жилдээ ойлгож, гурав дахь жилдээ ёстой сонирхолтой болж байна. Бүх мэдээлэл рүү нь ордог, бүгдийг нь мэддэг болохоор бүр гарт орчихдог юм байна. Өглөө бүр заавал сонин гарчиглана шүү.


-Таны өрөө энгийн юм. Гоёж чимэглэхгүй байсаар байтал дараагийн сонгууль айсуй. Өрөөгөө тохижуулъя гэж боддоггүй юм уу?

-Тэр чигээрээ л байгаа. Найз зураачийн өгсөн зураг анх тавьсан байрандаа л байна. Уг нь Япон орон, сүмо, морь гээд тоочоод байвал над шиг олон зурагтай хүн байхгүй л дээ. Засаг дарга Я.Санжмятав 1000 морин хуурчийн тоглолт хийхдээ дурсгасан морин хуур байна. Туслахдаа өгсөн ч авч яваагүй л байна. Манайх маш олон морин хууртай. Төрийн их хан хуурчаар хөглүүлсэн мөнгөн чимэгтэй шүр сувд болсон хуурыг гэртээ тахьсан болохоор олонтой байж болохгүй. Өгсөн болгоныг аваачаад байхаар гэр дүүрчих гээд байх юм. Сониноос япон хүн хүртэл морин хуур бэлэглэдэг. Японы Ерөнхий сайд асан Обучи Монголд айлчлаад ирэхдээ надад морин хуур, Чингис архи бэлэглэсэн гээд бод доо. Намайг нутгаа үгүйлж, санаж байгаа гэдэг утгаар өгсөн байх л даа.


-Та дуу сайхан дуулдаг юм билээ. Хуур татахдаа хэр вэ. Багадаа хөгжим тоглодог байсан гэж сонссон юм?

-Төгөлдөр хуураар ганц нэг ая дардаг байсан чинь чадахаа больсон байна билээ. Гитар л жаахан тоглоно доо. Хүүхэд байхдаа морин хуур заалгаад сурах гэж оролддог байснаа хаячихаад Япон явсан. Хүүхэд байхад урлагийн үзлэг болоход "хөөе Батбаяр" гэдэг байжээ. Бүдүүн хоолойтой, гайгүй дуулчихдаг, дуунд бадриун хоолой гаргадаг байсан тул урлагийн үзлэгээр гоё байж. Хүүхэд байхаасаа урлагт ер нь дуртай, сүүлдээ давхар спортоор хичээллэдэг болсон.


-Сүмогоос гадна ямар спортоор хичээллэдэг вэ. Багадаа хөдөлгөөнтэй, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан бололтой. Хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжаас хуваалцахгүй юу?


-Дугуй, штангаас гадна үндэс, самбо, жүдо, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Хүүхэд байхдаа Ганбаатар арслантай бэлтгэл хийгээд цаашаа гараад самбо-аараа хичээлэнэ. Дараа нь дахиад Х.Баянмөнх аваргатай чөлөөтийн бэлтгэл хийдэг байлаа. Нэг цүнхэнд хэдэн хувцсаа хийгээд өглөө гараад оройд харьдаг байжээ. Мөнгө байхгүй тул ээжийн оёсон хувцаснаас ичнэ ээ. Жанжин малгайны орой нь уначихдаг. Бүх хүний малгайны орой гоё босоо байхад минийх л дандаа уначихдаг. Гараар оёсон болохоор хөөрхий тэгдэг байж. Зайлуул ээж оюутан, манайх олон хүүхэдтэй. Явж байхад л "Хөөе Батбаяр, аа малгай чинь уначихаж" гэдэг. Тэгээд савх шиг мод дотор нь хийчихсэн, толгой руу хатгаад л явдаг байсан үе санаанаас гардаггүй юм. Бас нэг удаа ээж 45 төгрөгөөр чөлөөтийн трико авч өгсөн юм. Хүн болгонд байхад надад л байдаггүй. Миний трико энд тэндгүй нөхөөс, задарчихсан явдаг байлаа. Хүмүүс гадаадын сайныг өмсдөг байхад минийх холгодог, стандарт бус хятадынх л байсан байх. Тэрнийг нь ээж тэмээний ноосон утсаар оёчихдог. Үеийнхэнтэйгээ биш томчуудтай барилддаг байсан болохоор хувцас тэсэхгүй ээ. Хүүхэд байхаасаа л Ж.Мөнхбат /Мөөеө/, Д.Хадбаатар зэрэг аваргууд, Б.Ганбаатар арслан, Ч.Өвгөнхүү харцага нар намайг хөдөө аваад л явчихна. Ээж аав ч үнэмшдэггүй. "Наадмын бэлтгэлд дандаа цолтой, том хүүхдүүдийг авч явж байхад чамайг авч явдаг нь их сонин юм аа" гэдэг. Би тэнд очоод цэргийн хамгийн доор эрэмбэ дээр байгаа юм чинь. Цэргүүдэд хүртэл зарагдана.


-Морь унадаг байв уу. Таны үеийн хүүхдүүд хурдан морь их унадаг байсан байх аа?

-Морь унана, бас өөрийнхөө морийг уядаг байсан. Би эмээгийн хүүхэд л дээ. Унага гэж уйлсаар байгаад эмээгээсээ нэг унага авсан. Хүрэн халзан унага маань даага боллоо, даагаа өөрөө сургалаа. Сургаж байгаад довон дээр унаж хүзүүгээ гоёдуулж байв. Тэр даагаа уяад хөдөө уралдаад сүүлээсээ дөрөв тавд ирсэн байх. Хөөрхий хурдан морь биш, нэхэж уйлаад байхаар нь өрөвдөөд зүгээр нэг унага өгчихсөн юм билээ. Сүүлдэж ирснээсээ болоод жаахан ичсэн л дээ. Дараа нь шүдлэн, хязаалан, соёолон, их насанд хүртэл унасан шүү. Гэхдээ миний үеийн хүүхдүүд их жижигхэн биетэй. Дунд нь би гэж нас нь чацуу ч бие нь дэнхийсэн том болохоор морь яаж хурдлах билээ. Нэг удаа их том сунгаанд хамгийн сүүлд ирж билээ. Том биетэй болохоор хурдан биш морь явж өгдөггүй юм шүү дээ. Дараа нь тэр унаганы талаар япончууд ирж хоёр ч удаа кино хийсэн. Их гоё болсон.


-Одоо хурдан морь уяж байна. Цуглуулгын морьд бий юу?

-Цуглуулаад байх юм байхгүй. Бүр айхтар хорхойтой биш мөртлөө морь уяна. Наадмаар эртнээс гэрээ бариад. Би морьдоо цуглуулдаг зодог тайлж ирээд л морь уяж улсад соёолонгоо айрагдуулж байлаа. Гэхдээ хурдны морь худалдаж авах дургүй. Моринд хэтэрхий хоббитой болчих юм бол мөрийтэй тоглоом, архинд донтохтой адил хамаг ажлаа хаяад хөдөө хээр хэсээд явчихдаг байхгүй юу. Өөрийн унаган, эсвэл хүмүүсийн бэлэглэсэн морьд дундаас гайгүй хурдалчихдаг хүлэг бий.


-Харин машин хэр сонирхох уу. Танд хэдэн машин байна?

-Машин нэг их сонирхохгүй ээ. Хүмүүс намайг машин их сонирхдог гэж боддог шиг байгаа юм. Би 21 настай байхдаа л "Бенц" унадаг байсан болохоор одоо машины ямар ч сонйрхолгүй болчихсон. Тухайн үед спонсор, найз нөхөд ч сайн байсан болохоор гэрийн гадаа хоёр "Бенц" авчраад арав давах юм бол аваарай гээд орхичихдог байж. Одоо тийм биш. Тухайн үед Японд эдийн засаг маш сайн байсан. Н.Цэвэгням бид хоёр хуруудаж байгаад шилээд авчихдаг. Гражиндаа дөрөв таван "Бенц"-ийг өнгө өнгөөр нь тавьчихсан байдаг. Сүүлд зодгоо тайлах гэсэн чинь хаяж болохгүй авч болохгүй болоод байхаар нь нэгийг нь Орос, нөгөөг нь Солонгосын бөхөд гээд гурван "Бенц"- ээ хамт барилдаж байсан найзууддаа бэлэглэчихээд ирсэн. Бас миний туслах хийж байсан залуудаа нэгийг нь өгсөн. Одоо л Монголд орж ирж байгаа "Рожес Ровер Ронг" маркийн машиныг Монголоос ирж байгаа сайд, дарга нарт хэрэглүүлэхээр орхисон. Ингээд л хүүхэд байхаасаа машиныг төрөл бүрээр нь уначихсан болохоор машин сонирхохоо больчихдог юм байна. Энд ирээд том биетэй болохоороо "Хаймер" унаж байна. Бас ганц хоёр "Бенц", "Рожеб ровер" унахаар хүмүүс "машин сонирхдог юм уу, ямар гоё машин унадаг юм” гээд байхаар инээд хүрээд байдаг юм. Надад ямар ч машин унах нь сонин биш.

-Зайсан дахь “Green Ноuse” хороолол таных уу?

-Хороолол биш, манай сан "Green House" нэрийн хотхон барьсан. Дандаа л манай хамаатнууд амьдарч байна даа. Зайсангийн гүүрний наад талд шовгор оройтой байшингууд байдаг шүү дээ. Тэрийг чинь би барилдаж байх үедээ л бариулсан. Одоо тэрийгээ хэлж байхгүй бол "Ноusе"-д амьдардаг гэж ярихаар бас эвгүй болчихож. Түрээсний байранд арай биш “Housе"-д амьдардаг нь үнэн. Гэхдээ үүнд ямар нэгэн улс төрийн холбоо байхгүй. Барилдаж, бизнес хийн хөлсөө дуслуулж байх үедээ л байшин барилга барьсан нь үнэн. Тэндээ л амьдарч байна. Манай хотхонд гишүүдээс Т.Бадамжунай, Э.Мөнх- Очир, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, "Эрдэнэт"-ийн Ч.Ганзориг гээд олон хүн амьдарч байна.


-Танд чөлөөт цаг хэр гарч байна. Казино сайн тоглодог гэж сонссон юм байна?
-Чөлөөт цаг гарнаа. Казино ч тоглоно. Монголд угаасаа казино байхгүй учраас гадагшаа явж байхдаа л тоглоно. Гэхдээ хорхойсдоггүй. Их мөнгөөр тоглохгүй шүү.


-Хэр алдаж, онож байв?

-Айхтар хорхойсч тоглодоггүй болохоор алдаж, оноод байсан зүйл байхгүй. Хүмүүс хэдэн тэрбумаар нь алдаад өрөнд орлоо л гэдэг. Казино тоглолоо гэхээр тийм хэмжээний мөнгөөр тоглож байна гэж буруу ойлгодог. Би тийм биш. Монгол мөнгөөр гурав, дөрвөн зуун мянган төгрөг солиулаад жижиг ширээн дээр сууна. Дээхнэ намайг нэг сонин сая.ам доллар хожлоо гээд биччихсэн байсан. Амны билгээс ашдын билэг гээд дотроо бэлэгшээж л байлаа. Монгол мөнгөөр 300 мянган төгрөг солиулаад түүгээрээ гурав хоночихдог.


-Та имиждээ хэрхэн анхаардаг вэ. Ямар брэндийн хувцсаар гоёж байна?

-Би Монголд жирийн дэлгүүрээс энгийн хувцас авч чаддаггүй шүү дээ. Том биетэй болохоор таарах хувцас олдохгүй. Тийм болохоор Японд очиж захиалгаар хийлгүүлдэг. Миний бүх хувцсан дээр Кёкүшюзан гэсэн тамга байдаг /харуулав/. Дээр нь би стандарт биш биетэй. Дээгүүрээ өргөн, доогуураа нарийхан гоё өмд өмсье гэхээр булчингаараа орохгүй. Хөлний булчин хөгжчихсөн том болохоор дээгүүр, доогуураа адилхан өргөнтэй өмд өмсдөг. Би дэлгүүрээс өөртөө тааруулаад хувцас авч байсан удаагүй байх шүү. Сайн чанарын оригинал хувцас өмсөхгүй бол оймс хүртэл тэр дороо урагдана. Гутланд бүр ч их халгаатай. Бээжингийн дэлгүүрт явж байтал нэг гутал таардаг юм байна. Баярлаад өмсөж үзээд гишгэтэл хуруунууд гараад ирсэн. Танай гутал ийм чанаргүй юм байна шүү дээ" гэтэл тэгсэн ч мөнгөө авна гээд надаас төлбөрийг нь авч байсан. Тийм болохоор чанартай хувцас өмсөхгүй бол болохгүй. Харин зангиа энэ тэр бол хамаагүй ээ. Ямар ч хамаагүй зангиа зүүчихдэг.


-Үндэсний хувцасны тухайд юу хэлэх үү. Та бас их загварлаг дээлнүүд өмсдөг?

-Би бараг 18 жил нүцгэн байлаа. Эх орондоо ирээд монгол гэрт амьдарч, үндэсний хувцсаа өмсөн, айраг цагаа уун, морь уяж амьдрах юмсан гэж их боддог байсан. Заримдаа сэтгэл санаа тавгүй үед хурдан зодог тайлаад эх орондоо очих юмсан гэж бодно. Дээлний тухайд захиалгаар хийлгэдэг. Надад арав орчим дээл бий. Үндэснийхээ баяр наадмаар л голдуу өмсдөг. Манай Ховдын нэг эмэгтэй миний дээлийг оёдог. Өмнө нь салонд ажиллаж байгаад бие дааж гарсан, маш сайн оёдолчин бий.


-Таны гар утас их энгийн юм?

-Өө энгийн. Энэ ингээд цуурчихсан байж л байна. Бариад дасчихсан утас гэдэг амар юм. Хүүгийн маань зураг нүүрэнд нь байна


-Хүүхэд тань одоо хэд хүрч байна?

-Энэ нөхөр үү. Хоёр ой. Хөлд орчихсон одоо хэлд орох гээд "ааваа ааваа" гээд гүйгээд л байж байна.


-Дараагийнхыг нь хэзээ гаргах юм бэ?

-Гаргана даа.Яадаг юм.Дараагийнхыг нь гаргахгүй бол болохгүй биз дээ.


-Таныг "Эх орон" телевизээ зарчихсан гэсэн яриа гараад байна. Энэ үнэн үү?

-Яг зараагүй. Зүгээр, нэг намын хүн учраас хөрөнгө оруулалт хийгээд хамтраад ажиллаж байна. "Эх орон" телевиз одоо хүртэл "Кёкүшю таур" дотор байрлаж байгаа.


-Одоо ямар бизнес эрхэлж байна?

-Барилдаж байхдаа л Япон, Хонгконг, Солонгосчуудтай хамтраад компани байгуулж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгт 20, 30-н компани байдаг болохоор их бизнесмэн гэж ойлгодог юм шиг байна.


-Хүн бүр л уул уурхай руу хошуурдаг болж. Танд ямар нэгэн ашнгг малтмалын лиценз бий юу?

-Байхгүй байхгүй. Намайг лицензтэй гэж ярьж, бичээд л байдаг юм. Надтай хамтардаг нэг япон компани хаана ч гэлээ нэг хайрга олборлож, барилгын материал ханган нийлүүлдэг гэсэн чинь минийх гээд биччихсэн байсан. Сонсоод инээд хүрч л байлаа. Алт, нүүрс гээд том юм сонирхохгүй байж хайрга олборлоод байхдаа яах вэ дээ. Миний нэр дээр ямар нэгэн лиценз ер байхгүй. Тэр чинь угаасаа цөөн хэдэн хүний гар дээр л байдаг юм шиг байна билээ. Угаасаа би нүх малтаж, газар ухаад байх сонирхолгүй. Зүгээр нэг үйлдвэрлэл явуулаад, ус ундаа, байшин барилгын бизнес хийх дуртай. Би ямар нэгэн улс төрийн зорилгогүй зүгээр барилдаж байхдаа тусламж их явуулдаг байсан. Хэд хэдэн машинаар өвс, тариа ачуулаад хөдөө явуулдаг байсан. Тэр чинь тухайн үедээ хэдэн тэрбум болж байсан юм билээ.


-Танд Япон улсын иргэн болооч гэсэн санал тавьсан гэл үү. Ямар учраас татгалзсан юм бэ. Улс төрд орох сонирхолтой байсан уу?


-Японы иргэн болох саналыг олон тавьсан. Гэхдээ би хүлээн аваагүй. Тухайн үедээ хугархай гартай, хулгар чихтэй, худлаа инээсэн данхар залуу байгаад яах вэ гэж бодоод Японы сүмогийн түүхэнд анх удаа тус улсын их дээд сургуульд нь орсон бөх болсон. Вашидагийн их сургууль гэж Токиогийн их сургуультай дүйцэх хамгийн том сургууль. Түүнээс болж сүмогийн нэр хүнд их өссөн шүү. Тэр утгаараа их баярладаг. Би тэнд гурван жил сурсан. Сүүлийн жил нь Монголд ирээд УИХ-ын гишүүн болсон болохоор хаяхаас өөр аргагүй болсон. Гэхдээ би тоохгүй байгаа. УИХ-ын гишүүн болчихоод тэнд оюутан байж таарахгүй биз дээ. Ард түмний итгэлийг дааж сонгогдчихоод сургуульд сурчихсан явж байх нь утгагүй шүү дээ. Барилдаж байхдаа Японоос Монголд нутагшуулчих гоё бизнес юу байна гээд судалж байхад дандаа шинжлэх ухаан тал руу гаа байгаад байсан. Тэр нь их үнэтэй. Тэгээд Монголд мянган хүний ортой эмнэлэг барих гэсэн чинь хоёр гурван сайдын атаа жөтөөнөөс болоод тэр ажил маань бүтээгүй. Би эмч нараа хүртэл бэлдэж байсан. Гэхдээ сонин юм их болно. Монгол эмч нарыг Японд аваачаад бэлтгэе, хүнээ явуулаач гэхээр дандаа хөгшин хүмүүс ирнэ. Дээрээс нь хэл мэдэхгүй. Залуу хүмүүсээ явуулаач гэхээр дандаа арын хаалганы хөгшин хүмүүс явуулдаг. Сүүлдээ болохгүй юм байна гээд хаясан л даа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Ховдоос (124.158.69.20)
    Та ховдоо мартаагүй биз дэ энэ жил 12 сарын 14 нд ховдоороо овоглосон залуучуудын шинэ жил болох гэж байна Маш гоё шоу болох байхаа та оролцоно биз дэ
    2011 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    48 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    1 цаг 0 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 цаг 37 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    2 цаг 14 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 22 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    2 цаг 33 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    2 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    3 цаг 7 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    3 цаг 14 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    3 цаг 26 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    3 цаг 32 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    3 цаг 41 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    3 цаг 50 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    18 цаг 49 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    20 цаг 16 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    20 цаг 46 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    21 цаг 3 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    21 цаг 5 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    21 цаг 10 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    21 цаг 28 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК