Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Амарсанаа: Бид үзэгчдийг CD, чихрээр хуурахыг хүсдэггүй

2011-11-19
0
ЖИРГЭХ

Тун удахгүй хамтлагийн арван жилийн ойн тоглолтоо хийх гэж байгаа “Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаатай ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар яриагаа эхэлье?

-Бид арван жилийн ойдоо зориулж ирэх сарын зургаанд УДБЭТ-т ганцхан удаа тоглох гэж байна. Хамтлагийн урын сан, дөрвөн цомогт багтсан шилдэг гэсэн поп опера дуунуудаа энэ тоглолтдоо дуулна.


Тун удахгүй хамтлагийн арван жилийн ойн тоглолтоо хийх гэж байгаа “Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаатай ярлицлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар яриагаа эхэлье?

-Бид арван жилийн ойдоо зориулж ирэх сарын зургаанд УДБЭТ-т ганцхан удаа тоглох гэж байна. Хамтлагийн урын сан, дөрвөн цомогт багтсан шилдэг гэсэн поп опера дуунуудаа энэ тоглолт дээрээ дуулна.

-Мэдээж арван жилийн ойн тоглолт болохоор илүү их хөдөлмөр, бэлтгэл шаардаж байгаа байх даа?

-Тэгэлгүй яахав. Тайз засалт, хөгжим гээд бүгдэд нь анхаарч байна. Тоглолтын хөгжмийн найруулгыг Пүрэвсүх гэдэг залуу хариуцан ажиллаж байгаа. Тэгээд Монголын шилдэг гэсэн хөгжимчид бидний тоглолтыг амьд хөгжмөөр чимнэ.

-Тоглолтод шинэ уран бүтээл дуулах уу?

-Шинэ дуунууд байгаа. Саяхан “Анжелина” гэдэг дуундаа клип хийлгэсэн. Клипэнд “Азийн модель” агентлагийн охид тоглосон. Эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан сайхан дуу л даа. Клип нь ч маш гоё. Үзээрэй.

-Хамтлаг дуучид тоглолт хийхээрээ гэнэтийн бэлэг барина гэж их амладаг шүү дээ. Танай хамтлагийг тийм зүйл амлаж байсныг санахгүй юм. Энэ талаар?

-Манай хамтлаг үзэгчдэд гэнэтийн бэлэг барина гээд CD , чихэрхэн өгөхөөс татгалздаг гэхэд болно. Уран бүтээл бол маш их хөдөлмөр хүч, цаг зав зарцуулдаг. Тэр тусмаа сонгодог бүтээл өөрөө агуу үнэтэй зүйл. Бид уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэж буй нь өөрөө том бэлэг байх гэж бодож явдаг. Гэхдээ бид үзэгчдээ хүндэтгэж улаан хивс дэвсэж, дарсаар дайлах болно. Мөн тоглолтын билетдээ хамтлаг байгуулсан цагаасаа хойш хийсэн тоглолт, гаргасан цомог бүрийнхээ тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, ном хэлбэрээр хийж байгаа. Нэг ёсондоо арван жилийн хугацаанд хийсэн бүтээснээ билетээрээ тайлагнахыг хүссэн юм. Манай билетийг хаяхгүйгээр хадгалах боломжтой гэсэн үг.

-Билет ямар үнэтэй байх вэ?

-50 мянга орчим байх. Бид тоглолтын дараа орой нь төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа. Тоглолт үзсэн үзэгчид тодорхой хэмжээний мөнгө төлөөд манай төрсөн өдрийн цэнгүүнд оролцох боломж бүрэн нээлттэй шүү.

-Үнэтэй биш үү. Монгол ийм хэмжээний мөнгөөр тоглолт үзэх хэсэг нь хэд байгаа билээ дээ?

-Гайгүй байх аа. Нэг үеээ бодвол юуг, ямар үнээр үзэхээ хүмүүс мэддэг, ялгаж салгадаг болчихсон байна. Нэг их үнэтэй гэж бодохгүй байна. Тэр хүмүүст оюунлаг зүйл өгч чадаж байгаа нь хамгийн чухал шүү дээ.

-Сонгодог бүтээлийн тоглолтын билет борлохдоо хэр байдаг юм бол?

-Дуурийн театрт ажиллаж байгаагийн хувьд тайз нь үргэлж дүүрэн байгаасай, билет нь бүгд зарагдаж байгаасай гэж дандаа боддог. Хүмүүс театраас билетээ авч сураасай гэж их хүсдэг. Бид тоглолтынхоо билетийг хэн нэгэнд хүчээр үзээч ээ гэж өгөх биш, хүмүүс өөрсдөө дур, сонирхолдоо хөтлөгдөн бидний тоглолтыг ирж үздэг болох нь л бидний хүсэл юм даа. Гэхдээ поп опера, дуурь, балетийг ойлгож, үздэг хүмүүс нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Тоглолтын билет асуудалгүй зарагддаг.

-Хүмүүс театраас билетээ авдаг болоосой гэж хэллээ. Ер нь манай үзэгчдийн юм үзэх соёл аль түвшинд байна гэж үзэж байна. Тэр тусмаа сонгодог бүтээлийн тоглолтыг. Таны бодлыг сонсоё?

-Би судлаач хүн биш л дээ. Миний бодлоор манай үзэгчид нэг үеээ бодвол мундаг ухамсартай, тэвчээртэй үзэж, хүнд урам хайрлаж, шүүмжилж чаддаг болжээ. Манай театр 1963 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш бидний багш болсон ахмад уран бүтээлчид балет, дуурь зэрэг сонгодог бүтээлүүдийг тавьсаар, тоглосоор ирсэн. Үнэнч үзэгчидтэй ч байсан. Тэгэхээр ер нь үзэгчдийн соёл ухамсар улам дээшилж байгаа гэж хэлж болно.

-Яагаад ганцхан удаа тоглохоор болсон юм бэ. Танай тоглолтыг үзэхийг хүссэн олон хүн байгаа шүү дээ?

-Заавал олон удаа тоглох албагүй шүү дээ. Тэр тусмаа амттай байх. Нэг удаа тоглохдоо чанартай тоглолт хийхийг л зорьж байна. Манай хамтлаг жил бүрийн гуравдугаар сард тоглолт хийдэг уламжталтай. Харин арванхоёрдугаар сард хийх болсны учир нь манай хамтлаг арванхоёрдугаар сарын 17-нд байгуулагдаж байсан юм л даа. Тийм болохоор төрмөн өдөр лүүгээ хэд хоногоор ч гэсэн ойртуулж тоглох гэж байгаа нь энэ.

-Хэрвээ дахиад тоглооч гэвэл тоглох уу?

-Хүмүүс хэрвээ үнэхээр хүсээд байвал тоглоно. Заримдаа үзэгчид бидэн рүү утасдаад ингэвэл гоё юм биш үү гээд санаа оноо хэлдэг л дээ.

-Сонгодог дууг поп опера чиглэлээр дуулсаар л байх уу. Урын сандаа хичнээн поп опера дуутай болсон бэ?

-Мэдээж хийсээр , дуулсаар л байх болно. Нэлээд болсон байна билээ. 60-аад дуу байгаа шүү.

-Яагаад энэ чиглэлээр дуулахаар шийдэв ээ. Анх танай хамтлаг “Мөнгө” гэх мэт цоглог хэмнэлтэй, монгол дуу дуулж гарч ирсэн шүү дээ?

-Монгол дууг хаана л бол хаана дуулж байна. Манай дуучид бүгд л ээж аав, хайр сэтгэл, нутаг усны тухай монгол дуу дуулж чадна. Тийм болохоор дэлхийд алдартай, сонгодог бүтээлүүдийг яагаад Монголчуудад хүргэж болдоггүй юм бэ гэж бодсон. Манайхан тэр бүр гадагшаа яваад, гадны хамтлаг, дуучдын концертыг амьдаар нь үзэх боломж байдаггүй шүү дээ. тиймээс Монголчуудаа оюунлаг байлгая, дэлхийн сонгодгуудыг мэдрүүлье гэж л энэ чиглэлийг сонгоод дуулж явна. Хамтлаг байгуулагдахдаа л сонгодог бүтээлийг поп опера чиглэлээр дуулах зорилготой байсан юм. Тэр үедээ жаахан учраа олохгүй явсан тал бий.

-Танай хамтлаг дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүдийг дуулж байна. Зохиогчийн эрхийн асуудлаа хэрхэн шийддэг вэ?

-Дөрвөн жилийн өмнө “Бид дэлхийд алдартай сонгодог дуунуудыг дуулах гэсэн юм” гэж Оюуны өмчийн газар хандсан. Харин “Манай оюуны өмчийн газар сүүлийн үед л дэлхийн улсуудтай холбоо тогтоож эхэлж байгаа. Гэхдээ Монголын уран бүтээлчдээс анх удаа оюуны өмчийн газар хандаж байгаа нь та нар боллоо. Энэ маш майшаалтай зүйл” гэж хэлж байсан.

-Та нар их олон хэлээр дуулдаг шүү дээ. Хэлний мэдлэг хэр вэ?

-Дууны хувьд л их олон хэлтэй шүү дээ. Хятад, Испани, Франц, Англи, Хятад гээд. Тухайн хэлээр дуулж байгаагийн хувьд дууныхаа утга санааг мэддэг болох хэрэгтэй. Итали хэлийн бид оюутан байхдаа заалгаж байсан болохоор гайгүй. Харин бусад хэлээр дуулахдаа багшаас зөвлөгөө авна л даа. Түүнээс биш “Нюанс”-ынхныг зургаа, долоон хэлтэй гэж ойлгож болохгүй.

-Танай дуунуудыг сонсоход дууны үгийг нь мэдэхгүй ч гэсэн “Хайр сэтгэлийн дуу юм байна даа” гэсэн бодол төрдөг. Энэ юуных юм бол?

-Хөгжим гэдэг зүйл бүх зүйлийн илэрхийлэл болдог. Хэдийгээр үгийг нь ойлгохгүй ч  дууны утга санааг ойлгож байна гэдэг бол сайхан аялгуу хийсэн хүмүүсийн авьяас гэхээс өөр аргагүй.

-Ер нь гадны олон хэлээр дуулж байна. Үгийг зөв тод хэлж чадаж байгаа бол уу. Хэлийг нь мэдэх хүмүүс юу гэж дүгнэдэг вэ?

-Энэ зун Хөвсгөлийн 80 жилийн ойд очиж дууллаа. Тэнд мэдээж олон жуулчид ирсэн байсан. Тэнд явж байсан Испаничууд бидний дуулахыг сонсоод баяр хүргэж, маш сайхан хүлээж авсан. “Та нар Испаниар дуулдаг юм уу, маш сайн дуулж байна” гэж хэлж байсан. Бас гадаадад очоод дуулахад “Манай орны хэлээр маш цэвэр, тод дуулж чадаж байна” гээд баяр хүргэх нь их. Бидэнд ч энэ нь маш сайхан санагддаг. Хөдөө морь унаад явж байдаг гэж бодож байсан Монгол хүмүүс өөрийнх нь орны хэлээр ингэж сайн дуулж байгаа нь тэдэнд сонин санагддаг байх л даа. Гэхдээ төрөлх хэл шигээ цэвэр хэлэхгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хүнд урам хайрлаж чадаж байна гэдэг нь агуу юм даа.

-Жилд нэг тоглолт хийгээд л нам гүм болчихдог юм шиг санагддаг л даа. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Аливаа юм хэмжээ хязгаартай байх ёстой. Зах зээлээ мэдрэх хэрэгтэй. Дандаа тоглоод байхад хүн үзэх үү, цалин мөнгө нь байнга “Нюанс”-ын тоглолтыг үзэхэд хүрэлцэх үү  гээд л асуудал их байна. Хошин шог бол өөр шүү дээ. Түүнээс биш бид юу ч хийхгүй тоглолт хийчихээд нэг жил ор сураггүй алга болчихдог юм биш. Уран бүтээлээ хийгээд л явж байгаа. Түүнийгээ зарлаад явах нь сонин биш гэж боддог юм л даа. Жилдээ нэг удаа хийснээ тайлагнах нь л үнэ цэнэтэй. Харин зах зээл нь том, хүн ам олонтой байсан бол өөр хэрэг.

-Дуурийн театраасаа гараад чөлөөт уран бүтээлчид болоё гэсэн бодол байдаг уу?

-Үгүй. Бид дуурийн театраас өсч өндийж, багш нар маань ч энэ газраас төрж гарсан, амьдрал нь театртай салшгүй холбоотой хүмүүс. Тиймээс бид ч гэсэн тэдний замналаар явах ёстой. Дуурийн театр байгаа цагт “Нюанс” тэнд байж л байх болно. Бид энэ театрт байгаадаа азтай. Энэ театр бол Монголдоо төдийгүй Азидаа нэлээд удаан хугацаанд оршин тогтнож буй нэр хүндтэй газар. Театргүй бол үнэндээ “Нюанс” хамтлаг хэн ч, юу ч биш гэж боддог шүү.

-Сүүлийн үед гадагшаа тэмцээн уралдаанд явсан уу?

-Бараг үгүй дээ. Тэмцээн гэхээсээ илүү хувийн ажил, уран бүтээлээр л явсан байх. Ер нь тэмцээнд оролцох нас маань ч өнгөрсөн юм уу даа.

-Нас гэснээс танай хамтлагийнхан их хожуу сургуулиа төгссөн. Хэдэн настай хүмүүс вэ. Хэлж болох уу?

-Манай шинэ дуучин бол залуухан. 24-тэй. Бид гуравын хувьд 37,38-тай. Мэргэжлийн дуулаачдын хувьд одоо л дуудлаг нас гэж боддог. Ер нь гадны поп опера чиглэлийн дуучдыг харахад ихэвчлэн 30-аас дээш насны залуус байдаг юм билээ. Маш хүчтэй, чадалтай хоолойтой, олон дуучид бий. Тэднийг шүтэн биширч, тоглотыг нь youtube-ээр үздэг. Яг үнэндээ бид тэдний фен нь л дээ.

-Хэдэн нас хүртлээ дуулна гэж боддог вэ?

-Хэсэгтээ л үзэж даръя гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж аливаа юманд хэмжээ дамжаа гэж байдаг. Тэр хүртлээ л дуулах байх.

-Шавь байгаа юу?

-Байхгүй ээ. Хэзээ нэгэн цагт сургуульд багшлах, өөрийн гэсэн шавьтай болох үе ирэх байлгүй дээ. Одоохондоо бид хамтлагаараа, олон жил хамт уран бүтээлээ туурвия гэсэн бодол тээж явна.

-Хамтлаг тарна гэсэн асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Уран бүтээлч хүн гэдэг тууштай, зорилготой, зорилгынхоо төлөө зүтгэдэг байх хэрэгтэй юм шиг ээ. Өнөөдөр хэдэн төгрөг яаж олох нь чухал биш. Урлагийн төлөө зүрх сэтгэл нь цохилж байдаг хүмүүс л амжилтад хүрнэ. Хамтлаг тарах асуудал бидний хувьд байхгүй.

-Өнгөрсөн жил аялан тоглолтоор явсан санагдаж байна. Орон нутгийн үзэгч, сонсогчид хэрхэн хүлээж авч байх юм?

-Өнгөрсөн жил арваннэгдүгээр сард Архангай, Булган, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа гэсэн маршрутаар явж ирчихээд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад очиж тоглосон. Биднийг үнэхээр сайхан хүлээж авсан. Яагаад гэвэл орон нутагт тэр бүр сонгодог дуу дуулдаг уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, симфони оркестртойгоо очоод тоглолт хийх  тохиолдол бараг байхгүй.

-Сонгодог бүтээлийг ойлгоход хот, хөдөөгийн үзэгчдэд ялгаа байгаа болов уу?

-Үгүй дээ. Орон нутгийн үзэгчдээсы “Монгол дуу сонсох уу, сонгодог дуу сонсох уу?” гэж асуухад “Сонгодог дуугаа дуул” гэж хариулж байсан. Тэгэхээр тэр хүмүүс сонгодог урлагийн бүтээлээр нэлээд цангасан байгаа биз. Бид ч ингэж сайхан хүлээж авсанд нь үнэхээр сэтгэл хангалуун байсан. “Дахиад тоглооч ээ” гэсэн санал хүртэл тавьсан. Тийм болохоор арван жилийн ойн энэ тоглолтоо ч гэсэн орон нутгаар тоглоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Тоглолтын бэлтгэл ажил хэр явж байна?

-Хөгжмийн найруулгаа хийж байна.  Ажил амжилттай явагдаж байгаа. Ер нь “Нюанс” хамтлаг дангаараа өдий зэрэгтэй амжилтад хүрээгүй. Маш олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэгээр бид тоглолтоо хийх гэж байна. Манай тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “ХААН” банк, “BSB” сервис, “Альфа моторс”, “Гангар” инвекст, “ULUS NET” гэх мэт маш олон байгууллага, хувь хүн ажиллаж байна. Театрын удирдлагууд, хамт олон, нэрийг нь хэлээгүй ч бидэнд тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Аливаа зүйл хамтаараа байж илүү үр дүнтэй байдаг шүү дээ. Алхсан мөрөө байнга эргэж харж чаддаг байх нь уран бүтээлч хүнд байх ёстой зан. Баярласан сэтгэлээ илэрхийлдэг байх ёстой. Та бүхэнтэйгээ дандаа хамтдаа байх болно гэдгээ хэлье.

-Та бүхэнд амжилт хүсье.

Б.Бурмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Батаа (124.158.69.20)
    Та нар 2011 оны 12 сарын 14 -нд Мишээл экспо-д болох шинэ жилийн арга хэмжээнд та нар дуулах уу
    2011 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 31 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 37 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК