Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зээл авсан иргэдэд ”Өлсгөлөн зарлах чинь та нарын асуудал” гэж хэлжээ

2013-3-12
0
ЖИРГЭХ
Зуун мянган айлын орон сууц захиалагчид өчигдрөөс Сүхбаатарын талбай жагсаал хийж эхэлсэн билээ. Жагсаал хийж буй эдгээр иргэд Засгийн газрын тогтоолоор батлагдсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар материалаа өгсөн ч зээлийн санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй байна.
арилгахЗуун мянган айлын орон сууц захиалагчид өчигдрөөс Сүхбаатарын талбай жагсаал хийж эхэлсэн билээ. Жагсаал хийж буй эдгээр иргэд Засгийн газрын тогтоолоор батлагдсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар материалаа өгсөн ч зээлийн санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй байна. Уг хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж, материалаа өгсөн иргэдийн захиалга өгсөн байр нь өнгөрсөн оны 10-12 сарын хооронд ашиглалтанд орсон байна. Гэсэн ч зээлийн санхүүжилт нь шийдэгдээгүйн улмаас барилгын компаниуд энэ оны хоёрдугаар сараас эхлэн алданги тооцож, энэ сарын 15 гэхэд гэрээг нь цуцлахаа албан ёсоор мэдэгджээ.

Гэрээг нь цуцалсан тохиолдолд дээрх иргэд урьдчилгаа төлбөрөө 10-20 хувийн алдагдалтайгаар буцаан авах аж. Тиймээс эдгээр хүмүүс Засгийн газар, Төрийн банк гээд холбогдох байгууллагуудад нь хүсэлт, шаардах бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудлыг нь шийдэж өгөөгүйн улмаас эмчийн хяналтанд орж, өлсгөлөн зарлахад шаардагдах бүхий л арга хэмжээг авсаны дараа энэ лхагва гарагт өлсгөлөнгөө албан ёсоор эхлэхээр болоод байгаа юм. Зургаан хувийн хүүтэй байрны зээлд хамрагдаж чадаагүй иргэд Засгийн газарт өөрсдийнх нь хүссэн зээлийн санхүүжилтийг нэн даруй шийдэж өгөх, Засгийн газар, барилгын компани болон иргэдийн төлөөллийг байлцуулан зээл шийдвэрлэх явцад алданги тооцолгүйгээр байранд нь оруулж өгөхийг шаардаж байгаа юм байна. Тэдний суулт цуглааныг дэмжиж ирэгсдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд урьдчилсан байдлаар найман хүн өлсгөлөн зарлахаар гарын үсгээ зурж эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн байна.

Орон сууцтай болохын тулд хашаа байшин, машин тэргээ зарж чемодантай хувцсаа бариад ах дүү нарынхаараа толгой хорогдож сүүлдээ арга мухардаж ийнхүү өлсгөлөн зарлахад хүрлээ гэдгээ тэд ярьж байсан юм.  Жагсаалд биечлэн оролцож байгаа Г.Сувдтай ярилцлаа. 

- Та бүхэн шаардлагаа хэнд хүргүүлсэн бэ? Холбогдох газраас ямар нэгэн хариу өгсөн үү?


-  Бид холбогдох бүхий л албан байгууллагад гомдол, хүсэлтээ өгсөн боловч албан хариу өгөлгүй өдий хүрлээ. Өөр сонголтгүй болсон учраас жагсаал зохион байгууллаа. Өнөөдөр бид Н.Алтанхуяг сайдын туслахад шаардлагаа өгсөн. Хариу нь иртэл тодорхой хугацаа шаардагдах юм шиг байна. Өлсгөлөнгөө гурав хоногийн дараа эхэлнэ гэж төлөвлөж байна. Н.Алтанхуяг сайдаас ирэх хариуг хүлээж байна.

- Ойрын хугацаанд хэзээ хариу өгнө гэсэн бэ?


- Яг тодорхой хугацаа хэлээгүй. Би төрийн ордон руу ороод хүсэлтээ өгсөн. Тэгэхэд өлсөж цангах нь та нарын эрх гэсэн утгатай зүйл ярьж байна лээ.

- Хэн тэгэж хэлсэн юм бэ?

- Барилга хот байгуулалтын яамны өндөр албан тушаалтай Эрдэнэцэцэг гэдэг эмэгтэй тэгэж хэлсэн. 

- Та бүхний хувьд хэдэн төгрөгний хохирол амсаад байна вэ?

- Урьдчилгаанд өгсөн мөнгөө алдангид суутгуулаад урьдчилгаа мөнгөгүй болчихоод байна. Мөн огт байргүй үлдэх гээд байна. Бид хашаа байшингаа зарчихсан орон гэргүй хүмүүс. Байрныхаа урьдчилгаа 10-30 хувийг өгсөн. Байрныхаа үнийн дүнгээс хамаараад 10-20 сая төгрөг өгсөн. Бидний орох байр ашиглалтанд эрт орсон байгаа. Бид нарын зээлийн асуудал шийдвэрлэгдтэл хүлээлт үүсээд байгаа учраас гэрээ цуцлах асуудал тулгараад байгаа юм. Н.Алтанхуяг сайдтай манай төлөөлөл утсаар холбогдоход “4 мянган 35 хүний нэрэнд та бүгдийн нэр байхгүй учраас асуудал үүсээд байгаа юм уу” гэсэн. Бид нарын нэр байгаа шүү дээ. Энд анхан шатны шаардлага хангасан хүмүүс яваад байгаа юм.

- Лхагва гаригт өлсгөлөн зарлана гэж байсан. Холбогдох байгууллагаас та нарыг өлсгөлөн зарлаж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн юм уу?

- Өлсгөлөн зарлах гээд бэлдээд явж байна. 200 гаруй хүнээс төлөөлөөд 8 хүн өлсгөлөн зарлана. Гэхдээ өлсгөлөн зарлах хэмжээнд арай ч хүргэхгүй байлгүй дээ гэж бодож байна.

-  Та бүхэн орон сууцанд орох бүрдүүлэх материалаа хэзээ бүрдүүлж өгсөн бэ?

- Бид нар зургаан сараас хойш материалаа бүрдүүлж өгсөн. Дөрвөн сар тууштай хөөцөлдөж байхад бидний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Бид нар маш их хохироод байна. Хаягжилт ч үгүй болчихоод байна. Миний хувьд өмнө нь Баянзүрх дүүрэгт амьдарч байсан. Одоо Баянгол дүүрэгт албан ёсоор ороогүй учраас тодорхой хаяггүй төрийн үйлчилгээ авах ч боломжгүй болчихоод байна. Баянзүрх дүүргээсБаянгол дүүргийн цэцэрлэг рүү хүүхдээ шилжүүлэх гэхээр тодорхой хаяггүй учраас болохгүй байна. Тэгээд л хүүхдээ хаа холын Баянзүрх дүүрэг рүү зөөж байна. Барилга хот байгуулалттын яам огт ажлаа хийхгүй байна.

- Чухам яагаад ажлаа хийхгүй байна гэдэг дүгнэлтэд хүрэв?

- Бид нар барилга хот байгуулалттын яаманд 11 сараас хойш таван удаа албан бичиг хүргүүлсэн. Тэгэхэд ямар ч хариу өгөөгүй. Уулзая гээд очиход өглөөнөөс орой болтол хүлээлгэдэг. Гэтэл ерөнхий сайд ярихдаа “Манай барилга хот байгуулалтын яам иргэдтэйгээ байнга уулздаг” гэсэн. Бид нар ажил төрлийнхөө цагийг алдаад ингээд явж байна. Биднийг халамж хүсээгүй зээл хүссэн хүмүүс гэдгийг ойлгоосой. Ажилтай, орлоготой эргэн төлөх чадвартай хүмүүс шүү дээ. Гэтэл биднийг халамж хүсч байгаа хүмүүс шиг өрөвдөлтэй байдалд оруулаад байх юм. Жинхэнэ нийгэмд үнэнч шудрага ажиллаж байгаа залуус биднийг яагаад дэмжихгүй байгаа юм.
Т.Хулан



0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • (202.55.191.35)
    сая етв-гээр гарсан ярилцлагыг үзлээ ийм төртэй дээ үнэхээр гутарч байна. одоогийн зг өмнөх загийн газрын үйл ажаллагааг хэрэгжүүлэхгүй гэсэн юм байхгүй ш дээ. 2016 онд өөр засаг гарлаа гэхэд бондын мөнгйиг төлөх л болно.гэрээ бол гэрээ шүү дээ. зг ичээчээ.
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • Үнэн үг (122.201.18.38)
    Сонгууль болох гээд МАН-хны турхилтаар өлсгөлөн зарлаж байгаа намын гишүүд нь байна шүү дээ. Өөрийнх нь намын үед эхлүүлсэн ажил шүү дээ. Сайхан шоудах юм даа. Адгийн тэнэг ч ийм юмыг ойлгоно шүү дээ. Өөрийнхөө намын өмнө очиж өлсгөлөн зарлацгаа. Монголын ард түмнийг юмны учрыг мэддэггүй тэнэгүүд гэж бүү басамжлан доромжилцгоо!
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (119.40.102.61)
    Тусгаар тогтнолын ордны өмнө жагсацгаа.МАН аас мөнгөө нэх
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • (112.72.12.15)
    Baga huutei zeel og olsono geel amar ym bolohne
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • (114.31.70.76)
    Сүбаогоос мөнгөө нэхмээр юм байна даа.
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • (202.170.66.49)
    Xaanaa xadgalahaa emdehee baichihaad bgaa Chinggis bondnii mongonoosoo ogchihooch. Ene chi zeel uchiraas butsaan tulugdono bondiin couponoos undor huutei, sar bur ergen tululttei geed olon dawuu tal bn sh dee
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • (202.131.232.227)
    zuv l xelsen bainashdee
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • ооо (122.201.28.98)
    энэ засаг нэг л биш ээ
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • HEHE (203.241.247.100)
    TER BARILGIIN COMPANIIG SHYYHED OGOH HEREGTEI SH DEE TED TA NARIIN MONGIIG DEEREMDSEJ BNA OILGOJ BNA UU
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
    • Barilgiin company end yamar hamaa bnaa.
      2013 оны 03 сарын 12
  • (122.201.18.168)
    олон айлаар тоглосон ЭКО контрашейн угаасаа луйварчин компани ш дээ Ардын намын мөнгө угаадаг компани ч гэдгийн
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • (122.201.18.16)
    umnuh zasgiin ued ehluulsen ajil biz dee. songuuliin shou enee teree gej yarigdaj bsan l sanagdahiin
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • дэнс (202.179.20.243)
    эднийг өмнөх засагт мөнгөө өгсөн гэж цуураад байсан худал юм байна үнэхээр энэ засаг бүрэн хариуцах ёстой
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
    • HEHE
      ODOOGIIN ZASGIIN GAZAR HARIUTSAH YOSGYI
      2013 оны 03 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК