УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, mэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай ярилцлаа.
-Та сүүлийн өдрүүдэд хэвлэлийнхэн, сэтгүүлчдийн хамгийн эрэлттэй хүн болоод байна. Учир нь таныг эзгүй байхад танай намын гишүүн, бас хамтарсан Засгийн газарт тантай хамт ажилладаг нэг сайд чинь нэлээд хатуухан ярилцлага өгсөн. Гэхдээ ярилцлагаа үүнээс эхлээд яахав. Харин та ямар хэргээр хааш зорчив, ямар учраас эзгүй байж таарав аа гэж асуумаар байна.
-Би ОХУ, Их Британид очоод өнгөрсөн Мягмар гаригт ирлээ. Үндсэн гурван зорилготой явсан. Юуны өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон ШХАБ-ын (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага) Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтад Монгол улсаа төлөөлж оролцсон. Энэ хуралд ОХУ-аас гэхэд Засгийн газрын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Ерөнхий сайд Вянь Зябао тэргүүтэй Ерөнхий сайд нар, зарим орны Засгийн газрын орлогч нар оролцсон л доо. Манай улс ажиглагч статустай оролцдог ШХАБ-ын хурлын үеэр тус байгууллагад ойрын үед тулгарч буй асуудал юу байна, АНУ, Европын бүсийн хямрал манай бүс нутагт ирэх болбол ямар бэлтгэл базаах хэрэгтэй юм, эдийн засгийн хувьд хэрхэн хамтарч ажиллах вэ гээд өргөн хүрээнд ярилцсан. Бидний хувьд Монгол улсаар дайрч өнгөрөх авто зам, хийн хоолойн тал дээр хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, mэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай ярилцлаа.
-Та сүүлийн өдрүүдэд хэвлэлийнхэн, сэтгүүлчдийн хамгийн эрэлттэй хүн болоод байна. Учир нь таныг эзгүй байхад танай намын гишүүн, бас хамтарсан Засгийн газарт тантай хамт ажилладаг нэг сайд чинь нэлээд хатуухан ярилцлага өгсөн. Гэхдээ ярилцлагаа үүнээс эхлээд яахав. Харин та ямар хэргээр хааш зорчив, ямар учраас эзгүй байж таарав аа гэж асуумаар байна.
-Би ОХУ, Их Британид очоод өнгөрсөн Мягмар гаригт ирлээ. Үндсэн гурван зорилготой явсан. Юуны өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон ШХАБ-ын (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага) Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтад Монгол улсаа төлөөлж оролцсон. Энэ хуралд ОХУ-аас гэхэд Засгийн газрын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Ерөнхий сайд Вянь Зябао тэргүүтэй Ерөнхий сайд нар, зарим орны Засгийн газрын орлогч нар оролцсон л доо. Манай улс ажиглагч статустай оролцдог ШХАБ-ын хурлын үеэр тус байгууллагад ойрын үед тулгарч буй асуудал юу байна, АНУ, Европын бүсийн хямрал манай бүс нутагт ирэх болбол ямар бэлтгэл базаах хэрэгтэй юм, эдийн засгийн хувьд хэрхэн хамтарч ажиллах вэ гээд өргөн хүрээнд ярилцсан. Бидний хувьд Монгол улсаар дайрч өнгөрөх авто зам, хийн хоолойн тал дээр хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ. Нэгэнт ОХУ-д очсоных Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол талын даргын хувьд нөгөө талын дарга, Тээврийн сайд И.Левитинтэй уулзаад авав. Өнгөрсөн хавар Улаан-Үдэд хийсэн уулзалтын үр дүнг ярьж, бензин шатахууны хангалт, манайд оруулж ирж байгаа малын вакцин эхнээсээ ороод ирсэн тухай, Улаанбаатар төмөр замын дүрмийн сангаа хоёр талаасаа тус бүр 125 сая ам.доллароор нэмэгдүүлэхээр ярьсны дагуу бид төсөвтөө суулгаж байгаагаа хэллээ. Мэдээж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, бас Таван толгойн тендерт Оросын тал оролцож байгаа талаар ярьсан. Манайд асуудал ид яригдаад явж байгаа, танай талаас асуудлаа шийдэж, ойлгуулж чадах хүмүүсээ яриа хэлэлцээндээ оруулаарай гэдгийг хэлсэн. Хилийн дээс алхсан гурав дахь зорилго маань Лондонд болсон Дэлхийн Ардчилсан холбооны гишүүн намуудын дарга нарын хуралд оролцох явдал байлаа. Энэ байгууллага төв болоод барууны чигийн намуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага л даа. Манай нам энэ байгууллагын албан бус гишүүнээр арав орчим жил байсны эцэст энэ удаад албан ёсны бүрэн эрхт гишүүн нь болсон юм. Тус хурал дээр үг хэлэхдээ Монгол улс хорин жилийн өмнө ардчилсан хувьсгал хийж, манай орон улсын зэрэгтэй улс болоход АН-ын оруулсан хувь нэмэр их байсныг дурдаж, одоо ард иргэдээ эдийн засгийн эрх чөлөөтэй амьдруулахын тулд бид зорьж ажиллаж байна гэсэн.
Мөн Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэгийг Монгол улс даргалах болсон, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнд чухал үүрэгтэй оролцож байгааг онцолж хэлсэн. Тэнд байсан гадныхан ч Монгол улс Азид ардчилсан хувьсгалыг цогцоор нь гайхалтай хийж чадсан орон гэдгийг, тэр хувьсгалыг хийхэд АН оройлж оролцсон гэдгийг нь хэдийнэ мэддэг болсон байна. Албан ёсны гишүүнээр элсэхэд баяртай, талархалтай байгаагаа илэрхийлж байсан даа.
-Дэлхийн Ардчилсан хүчний холбоог барууны чигийн намуудын Соц Интерн гээд ойлгочиход болох уу?
-Тийм дээ. МАН-ынхан Соц Интернийн гишүүн гэдэг шиг АН Дэлхийн ардчилсан холбооны гишүүн боллоо гэсэн үг.
-Дэлхийн чиг хандлага ардчилал гээд л байдаг. Ингэхэд танай холбооны гишүүн орнуудын хэд нь өөрийнхөө оронд эрх барьж байдаг юм бол?
-Европын холбооны 27 орны 22-т нь энэ чиглэлийн намууд засгийн эрхийг барьж байна. Уг хурал дээр яригдсан нэг зүйл бол сүүлийн үед дэлхий нийтээр төв болоод баруун чигийн намуудыг дэмждэг болж байна. Энэ намуудын үнэ цэнэ нь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, данхар төрийг цомхон байлгах гэж оролддог, халамжийг хавтгайруулах бус зөв зохистой хуваарилахыг илүүд үздэг, хариуцлагатай ил тод байдлыг дэмждэгт байдгийг нэлээд ярьсан л даа.
-Ямартай ч танайх энэ холбооныхоо бүрэн эрхт гишүүн болжээ. Харин одоо өмнөх асуулт руугаа оръё. Та Х.Баттулга сайдын ярилцлагыг хэзээ уншсан бэ. Гадаадад байхдаа юу, энд ирээд үү?
-Би энд ирээд гүйлгэж харсан. Нэг бүрчлэн сайн уншаагүй л дээ.
-Сонгуульд арай хамтарч оролцох юм биш биз дээ?
-Сонгуульд энэ хоёр нам хоёулаа орно. Орохдоо хоорондоо өрсөлдөнө гэдэг нь тодорхой. Аль аль нь, хийсэн зүйлээ ч ярих байх, ялгарч чадах талаа ч тодруулж ярих байх. Бас юу хийхээ ч ярьж таарна.
-Тэгвэл танай нам ялалт байгуулбал нөгөө намаа хамтарсан Засгийн газарт урих уу?
-Тэрийг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Хууль нь тодорхойгүй байна, юу юу нь ч тодорхойгүй байна. Гадуур "Энэ хоёр нам бүх тохироогоо хийчихсэн гэнэ билээ. Зууралдаж, наалдаж байгаад сонгуульдаа ороод дахиад хамтрах гэнэ" гэсэн яриа гарсан байна лээ. Хэн тэгж ярьсныг би мэдэхгүй юм. Ямар гээчийн холыг хардаг хүн үүнийг хардаг байна аа. Монгол Улс ардчилсан орон. Парламентад хэн хэдэн суудал авахыг ард иргэд мэдэхээс намын хоёр дарга мэднэ гэж байхгүй. Манай намын хувьд гол үнэ цэнэ маань юу вэ гэвэл дотоодын ойлголцол, ард иргэдийн өгч байгаа үнэлэмж. Үүнийгээ бид цаашид улам бүр гүнзгийрүүлж дааж явахыг л хичээх болно.
-Танай ҮЗХ хэзээ хуралдах вэ. Танай намынхан улс даяар явуулсан хэлэлцүүлэг дууссан, одоо л болох байх гэсэн яриа хөөрөөтэй байх шиг байна лээ?
-Бид хөдөөгүүр яваад дуусчихлаа. Нийслэлийнх хараахан дуусаагүй байна. Энэ амралтын өдрүүдэд бид Сүхбаатар аймагт АН-ын аймгийн дарга удирдлага нарын зөвлөгөөнийг хийх гэж байгаа юм. Сүхбаатар аймгийн дарга Ж.Батсуурь бол АН-аас сонгогдсон дарга л даа. Аймаг орон нутгийг хэрхэн хөгжүүлж болдгийг нүдэн дээр харуулж байгаа энэ даргын туршлагыг харуулах гэж АН-аас гарсан аймгийн цөөхөн ч гэсэн дарга нар маань цугларч, харилцан туршлага солилцоно. Завханы Я.Санжмятав, Дорноговийн П.Ганхуяг, Өмнөговийн Б.Бадраа нар бас аймагтаа хийж байгаа ажлуудаа ярьж танилцуулах юм. Мөн ирэх сард ардчилсан хувьсгалын ойн өдрүүд маань болно. Үүний дараа л бид хуралдана даа.
-Таныг нэг гараараа МАН-тай гар бариад, нөгөө гараараа С.Эрдэнэ, Т.Хасбаатар нарыг турхирдаг гэсэн яриа байх юм. Ялангуяа нөгөө намынхан тань тэгэж харддаг бололтой юм?
-Би тийм юм хийдэггүй л дээ. Би асуудалд нь ханддаг болохоос тэр муу хүн, тэр сайн хүн гэж ханддаггүй. Эрхбиш гурван жил хамтраад ажиллахад нөгөө намынхан маань намайг ямар хүн бэ гэдгийг мэддэг болсон байлгүй дээ. Энэ нөхөр юуг хийдэг, юуг эс хийдэг вэ гэж. Хэрэв би тийм зүйл хийдэг байсан бол энэ Засаг аль хэдийнэ салж унах байсан. Үүнийг өмнөх Засгийн газар харуулчихсан юм. Ц.Элбэгдорж ерөнхий сайд байхдаа гартаа өндөг бариад явж байна гэж хэлсэн нь яг үнэн. Хэзээ ч хагарчихаж магадгүй тийм эмзэг юм ш дээ.
-Нэг хэсэг танай нөгөө хамтрагч намын тань дотоодод багагүй асуудал өрнөлөө. Байдал багагүй ч хурцдаж ирээд намжлаа. Тэр үед танайхан байдлыг юу гэж дүгнэж байв?
-Ерөнхий сайд С.Баяр бид хоёр анхнаасаа "Танай намын асуудал танай намынх, манай намын асуудал манай намынх" гэж тохирч байсан юм. Тиймээс бид нөгөө намынхаа асуудалд орж ярьдаггүй. Нам хойно ярих, хэлцэх асуудал байж л таарна шүү дээ.
-Та анх С.Баяртай хамтарч, дараа нь С.Батболд залгамжлах үед үргэлжлүүлэн гар нийлсэн. С.Батболд сайдын "С.Баяр бол том тоглогч" гэдэг үгийг та юу гэж хүлээж авдаг вэ?
-Тэр хүн нөгөө хүний талаар юу гэж үнэлж байгаа нь надад хамаагүй. Би С.Баяр, С.Батболд нартай хамтарч ажилласан нь үнэн ч хувь хүнтэй хамтарч ажилласан бус, хамтарч хийх ажлын төлөө нэгдэж ажилласан юм шүү. Бид асуудлын төлөө, ажлын төлөө хамтарч ажилласан. Гэхдээхарилцан ойлголцож хамтарч ажиллаж чадсан.
-Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Х.Баттулга сайдын салбарт шаардлагатай мөнгө төгрөгийг яаралтай гаргаж өгөхийг ерөнхий сайд үүрэгдсэн гэсэн. Салбарын сайдын хувьд хатуухан ярилцлага өгч мөнгөө шийдүүлж авах тактик байсан юм болов уу?
-Мэдэхгүй ээ. Монгол улсын төсвийн ихэнх нь сайдаар нь хэлбэл Х.Баттулга, Д.Зоригт гэдэг хүн рүү л явдаг юм шүү дээ. Салбараар нь хэлбэл барилга, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай гээд. Үнэндээ ч мөнгө хомсдчихоод байгаа юм байхгүй л байх. Харин ч мөнгө маань ихэдчих гээд байх шиг байна шүү. Мөнгө их орсны хэрээр улс хөгждөг юм биш, харин мөнгөө зөв зарцуулсны хэрээр улс хөгждөг гэж би ойлгодог. Намайг Сангийн сайдаар ажиллаж байхад манай улсын төсөв 600 тэрбум төгрөг байлаа. Харин одоо тав дахин нэмэгдэж. Тэгэхээр энэ их мөнгөө зөв зарцуулахын тулд эдийн засгийн хувьсгал хийх хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа. Хүмүүс ч үүнийг хэлж баталсаар байна.
-Х.Баттулга сайдын ярилцлагуудаас "Энержи ресурс"-т нэлээд шүүмжлэлтэй ханддаг нь харагдаж байна уу. Хувь хүний асуудлууд байна уу, салбарт нь байдэг хүний хувьд үнэхээр болохгүй зүйл байгаад бухимдаад байдаг болов уу?
-Тэрийг хэлж мэдэхгүй юм даа. Би Тавантолгойн ажлын хэсгийг ахалж байхад өргөн, нарийн төмөр зам гээд их маргасан даа. Тэр үед би хэлж байсан. "Төрийн ажлыг телевиз сониноор хийхгүй шүү" гэж. Одоо ч тэр байр суурь маань хэвээрээ.
-Сонгуулийн тухай хууль яг хаанаа, хэн дээр гацчихаад байна вэ?
-Сонгуулийн тухай хууль гацаагүй, явж л байгаа шүү дээ. Анх манай нам 50:26 гэж, МАН 26:50 гэж бүр хоёр эсрэгээр нь тоо хэлж орж ирж байсан. Тэгээд ярьсаар байгаад нэг тоон дээрээ тохирчихлоо. Манай намын зүгээс холбирч, хөдөлшгүй байгаа нь одоо байгаа засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөхгүй шүү, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтдаа явуулна шүү гэдэг зүйл байгаа юм. Түүнээс бусад дээр хэлэлцээд харилцан тохироод явж болно гэж үзэж байгаа.
Э.Энэрэл. “Өдрийн шуудан”