Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гантөмөр: Манай дарга нарын эдэлдэг эрхийн тоо гүйцэтгэх үүргээсээ 10 дахин их байна

2011-11-19
0
ЖИРГЭХ
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.

-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хоёр нам удаан хугацаанд тохиролцож чадахгүй байсаар 48:28 гэх "тоонд" хүрэх шиг боллоо?


-Манай намаас мажоритариар сонгууль явуулж байгаа тойргоо томсгоно гэдэг санал тавьсан. Том тойрог байх нь хоёр давуу талтай. Мөнгө тараадаг, худалдаж авдаг гэх мэт мөнгөний хүчин зүйлийг багасгах ач холбогдолтой. Ийм сонгуулиас татгалзъя, аль болох олон хүнээс санал авдаг болгох зорилготой. Дараагийн нэг зүйл нь улс төрийн намууд төлөвшихөд хэрэгтэй гэдэг санал гаргаж байгаа юм. Яагаад намууд төлөвшихөд хэрэгтэй юм гэхээр багаар ажилладаг болно. Жишээ нь, Өвөрхангай аймгаас сонгогдсон гурван гишүүн нэг баг болоод улс орны хөгжлийн төлөө ямар нэг асуудал шийдэхдээ намынхаа бодлогыг нэг номерт тавих учиртай. Ингэж намын бодлого нэг номерт тавигдаад ирэхээр улс төрийн намууд төлөвших явц хурдасна гэж харж байгаа. Тэгэхгүй бол одоо олон бие даагчтай мэт харагдаад байгаа юм



   УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.

-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хоёр нам удаан хугацаанд тохиролцож чадахгүй байсаар 48:28 гэх "тоонд" хүрэх шиг боллоо?

-Манай намаас мажоритариар сонгууль явуулж байгаа тойргоо томсгоно гэдэг санал тавьсан. Том тойрог байх нь хоёр давуу талтай. Мөнгө тараадаг, худалдаж авдаг гэх мэт мөнгөний хүчин зүйлийг багасгах ач холбогдолтой. Ийм сонгуулиас татгалзъя, аль болох олон хүнээс санал авдаг болгох зорилготой. Дараагийн нэг зүйл нь улс төрийн намууд төлөвшихөд хэрэгтэй гэдэг санал гаргаж байгаа юм. Яагаад намууд төлөвшихөд хэрэгтэй юм гэхээр багаар ажилладаг болно. Жишээ нь, Өвөрхангай аймгаас сонгогдсон гурван гишүүн нэг баг болоод улс орны хөгжлийн төлөө ямар нэг   асуудал шийдэхдээ намынхаа бодлогыг нэг номерт тавих учиртай.

    

 Ингэж намын бодлого нэг номерт тавигдаад ирэхээр улс төрийн намууд төлөвших явц хурдасна гэж харж байгаа.  Тэгэхгүй бол одоо олон бие даагчтай мэт харагдаад байгаа юм. Хүн болгон өөрийнхөө санаа бодлыг нэгдүгээрт  тавьдаг. Улс төрийн намын бодлогын хувьд гаргасан шийдвэр, дэвшүүлсэн зорилт нь хоёр дахь зуйл мэт  болчихоод байна. Сүүлийн хоёр, гурван удаагийн сонгуулийг харж байхад хүн болгон өөрийн уриа лоозон,  амлалттай сонгуульд оролцдог болсон. Тэгж ялалт байгуулсан хүн зөвхөн хувь хүнийхээ хувиар асуудалд хандаж,  түүнийхээ араас л явж байна. 

    

Энэ санаачилгын дүнд тойргуудын хөрөнгө оруулалт ч шийдэгддэг болж. Энэ нь парламентын Засгийн газар нэг танхимын зарчимтай байна гэх мэт зарчмууд алдагдаад эхэлж байгаа юм. Тухайлбал, Боловсролын сайд нь Булган гүйгээд байдаг, Хөдөө аж ахуйн сайдынх нь гол бодлого Архангай аймаг руу чиглээд байх жишээтэй. Тиймээс манай тавьж байгаа саналыг МАН хүлээж авахдаа гол нь үүнийг харгалзсан болов уу гэж бодож байгаа.


    -Олон мандаттай болж байгаад та юу хэлэх вэ?

    -МАН-ын гаргаж байгаа саналаар бол Улаанбаатарт 14 мандат, 34 нь орон нутагт гэж байгаа юм билээ. Бидний  дэвшүүлсэн санал бол Улаанбаатарт ядаж 16, хөдөө орон нутагт 32 гэж байлгая гэж байгаа. Бидний тавьжбайгаа  энэ санал цааш явах эсэх нь тодорхойгүй л байна. МАН асуудлаа эцсийн байдлаар шийдье гээд хайрцаглаад  гаргаад ирсэн. Үүнд манай бүлэг эцэслэн шийдвэрээ гаргана гэж бодож байна.


    -Тэгвэл нийслэл дэх мандатын тооноос үүдэн дахин гацаа үүсч болзошгүй гэсэн үг үү?

    -Тойргийнхоо зохион байгуулалтаа хэрхэн хийхээс хамаарна л даа.


    -МАН-ын зүгээс мандатын тоог хуваарилахдаа газар нутгийн хэмжээг харсан гээд байгаа?

    -Засаг захиргааны нэгжийн төлөөлөл байх нь тодорхой. Гэхдээ энд аймгийг нэг хүн төлөөлөх, хоёр хүн  төлөөлөх хоёр ямар ч ялгаа байхгүй. Увсаас гурван гишүүн байна уу, нэг гишүүн байна уу, үр дүн нь яг адил.  Өөрийнхөө мажоритар дээр нэг санал өгөхөөс гадна нөгөө талдаа 28 хүн сонгох боломж 48:28 дээр гарч ирж  байгаа юм. Тийм учраас засаг захиргааг хатуу баримталж гаргана гэдэг нь үр дүнтэй зүйл биш. Ард түмний нийт  санал тэр чигтээ тусгалаа олох арга бол хүн амын тоог харгалзаж төлөөллийг бий болгох. Хүн амын тоогоороо  хийгээд явахаар ард түмэн хэнийг сонгосон бэ гэдэг нь тусгалаа олно. Энэ бол зөвхөн АН-ын санал гэхээсээ  илүүтэйгээр парламентад суудалгүй, эрүүл саруулаар улс орны ирээдүйг харж байгаа улс төрийн хүчнүүд ч  байгаа санал юм шүү.


    -Газар нутгийн хэмжээгээр мандатын тоог хуваарилах нь Үндсэн хууль зөрчсөн асуудал гэж ярих гишүүд байна лээ?

    -Сонгуулийн тойргийг хүн ам, засаг захиргаагаар байгуулна гэсэн заалт байдаг. Аль алиныг нь л харгалзана  гэсэн үг л дээ. Хүн амыг газар нутгийн хувьд огт төлөөлөлгүй болгож болохгүй. Тухайлбал, Дундговь аймгийн огт  төлөөлөлгүй үлдээж болохгүй. Гэхдээ Дундговь, Өмнөговь хоёр нийлээд нэг тойрог болж болдог. Засаг  захиргааны аль ч нэгжээс мажоритараар хүн сонгогдоно. Хэдэн мандат вэ гэдэг нь хүн амын тооноос хамаарах  ёстой болохоос бус газар нутгийн том багаас хамааруулна гэсэн ойлголт байхгүй.


    -Нийслэлд хүн амын 50 хувь амьдардаг гэдэг утгаараа 16-аас ч илүү мандат уг нь байх ёстой биз                   дээ?

    -Мажоритараар явлаа гэхэд тойргийн тоо 26 байна Ингэхэд 26 тойрог дээрх мандатын тоо Улаанбаатарт ядаж   40 хувь, орон нутагт 60 хувьтай байхад төлөөллийн зарчим алдагдахгүй байх боломж бий. Гэхдээ 40:60 гэдэг   харьцааг МАН хэзээ ч зөвшөөрөхгүй.


    -Яагаад?

 -МАН-ын зүгээс "манай нэр дэвшигчид орон нутагт илүү боломжтой, гишүүд нь танигдсан" гэдэг утгаар нь хараад  байгаа юм. Тухайлбал, Төв аймгийг М.Энхболд гэдэг гишүүн төлөөлж чадна гэж итгээд байгаа байхгүй юу. Энэ нь  цэвэр ирэх сонгуулийн дүнг харж байгаа хэрэг. Түүнийг нь айхтар муулаад байх ч хэрэггүй л дээ. Улс төрийн нам  тэр зэргийн юм харалгүй л яахав. Тэгэхээр ер нь аль аль хүчин зүйлээ л харах хэрэгтэй байгаа юм. Сонгууль бол  сонгууль шүү дээ. Эргэхдээ хүрвэл ямар ч үед эргэнэ. Тиймээс бид нэг, хоёр удаагийн сонгууль харахаасаа  илүүтэйгээр монголчууд урт хугацаанд парламентаа зөв төлөөллийн зарчим, тооны харьцаагаар гаргадаг тэр  зарчим руу л ойртуулчихъя л гэдэг саналыг АН-аас гаргаад байгаа юм.


 -Нөгөө талаас нийслэл дэх мандатын тоог нэмснээр хөдөөгийн төлөөллийг багасгах иь гэсэн зүйл     яригдаад байгаа?

    -Орон нутгийнханд хандаж хэлэхэд, хөдөөний төлөөлөл алга болно гэж байхгүй. Төлөөллийг чинь цөөрүүлж  байна гэсэн мессеж яваад байна. Олон гишүүнтэй байх цөөхөн гишүүнтэй байхын ялгаа гэж юу байх вэ. Харин ч  олон байх тусмаа ажил хийдүүлэх гэх мэт асуудал үүсдэг юм байгаа биз дээ. Тиймээс аль болох цөөхөн,  тодорхой төлөөллийг барьж авах нь илүү хялбар шүү.


    -АН 28 дээрээ хүнээ хэрхэн гаргаж ирэх вэ?

 -Улс төрийн намууд 76-гийнхаа жагсаалтыг гаргана. Ингэж гаргаад мажоритараар 38 байна уу, 48 байна уу тэр  хэмжээгээр дэвшинэ. Гэхдээ 76 дотроо яаж ч эрэмбэлэгдэж болно. Жишээлбэл, намын дарга байлаа гэхэд  манай дарга Сонгино хайрхан дүүрэгт баталгаатай нэг суудал авах юм байна гэвэл намын даргаа ч дэвшүүлнэ.  Эргээд эсрэгээрээ манай дарга эрсдэлтэй байна гэж үзвэл нэр дэвшүүлэхгүй аваад үлдэж болно. Тэгэхээр  тойрог дээр очоод ялж чадах хүмүүс мажоритар руугаа орно.      

    Харин пропорционалиар сонгох 28 суудлын хэдэн  хувийг АН авах вэ гэдэг асуудал гарна. Тухайлбал, 30 хувийн санал авлаа гэхэд есөн суудалд нь манай  эрэмбэлэгдсэн 76-гийн эхний ес сууна гэсэн үг. Хэрэв тэр дотроос хүмүүс нь тойрог дээрээ очоод сонгогдчихсон  бол дараагийн хүмүүс нь орж ирнэ. Гэтэл арын хүмүүс дотроос нь УИХ-д суухгүй сайд болъё гэвэл тэр хүмүүсийн  оронд дараагийнх нь орж ирж болно. Энэ мэтээр намын гишүүд эрэмбэлэгдэнэ.

    Гэхдээ хэрхэн эрэмбэлэх дүрэм, журмын талаар бид ярилцана. Энд альболох шударга, нийгэмдээ танигдсан,  намынхаа хөтөлбөрийг ажил хэрэг болгож чадах хүмүүсээ л жагсаана. АН-ын нүүр царай болсон хүмүүс эхний 20,  30-д жагсах болов уу. Эрэмбэлэх дүрэм журмыг гаргахдаа аль болох хэн нэгэн хувь хүнээс хамааралтай бус,  мөнгөний хүчин зүйл бага орсон, хэрүүл маргаан гарахгүй байх зарчмуудыг баримтална. Гишүүдээ эрэмбэлэх тал  дээр Японы жишээг хэлье л дээ. Японы намууд жагсаалтаа маргааш сонгуулийн компанит ажил эхэллээ гэхийн  урд орой зарладаг. Энэ нь жагсаалтад сэтгэл дундуур байгаа хүнийг өөр нам руу гүйх боломж олгохгүй байх  нөхцлийг бүрдүүлдэг байгаа юм. 


     -Сэтгэл дундуур хүн гарвал яах вэ?

 -Намын дотооддоо зөв буруугаа шийддэг. Хэрэв үнэхээр буруу байх юм бол намын удирдлагууд сонгууль  дууссаны дараа хариуцлагаа хүлээдэг юм билээ. Харин зөв хийж чадсан намын дарга Ерөнхий сайд болоод  явдаг. Тэгэхээр Япон шиг урд орой нь жагсаалтаа Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгдөг байхаар зохион  байгуулах саналыг би хувьдаа гаргая гэж бодож байгаа. Ер нь улс төрийн намууд тэгэх хэрэгтэй. Ингэснээр улс  төрийн нам илүүтогтворжино. Намд хувь хүний хүчин зүйл багасгаж чадах юм бол ардчилсан тогголцоо бий болж  чадна гэж үзэж байгаа.


     -Өнгөрөгч долоо хоногт улс төрийн анхаарал татаж байсан өөр нэг зүйл бол МАХН-ын дарга Н.Энхбаяр, сайд Ц.Нямдорж нарын толхилцоон байлаа. Та үүнийг хувь гишүүний зүгээс юу гэж                        харж байгаа вэ?

  -Би хэрүүл болж байхад Японд байсан болохоор яг юунаас болов гэдгийг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ ирээд  хэвлэлээс уншиж байгаад АН-ын гишүүний зүгээс харж хэлбэл улам дэврээсэй л гэж харж байна. Энэ хоёр бол  нэг нэгнийхээ но-г дэлгэж чадах хүмүүс. Одоогоор дэлгэсэн зүйл нь зөвхөн эхлэл нь байх. Нүдэнд үзэгдэж  байгаа орон сууц, зочид буудал, телевиз сонингийн хэмжээний л хэрүүл яваад байна. Үнэхээр хийсэн зүйлс нь  дэлгэгдчих юм бол Монголд нэг сонин үзэгдэл бий болох байх. Гэхдээ тэгж чадна гэдэгт итгэхгүй байна. Одоо ч  бараг тэгсхийгээд зогсоно биз.

    Ер нь хууль, шүүхийн өмнө иргэд тэгш эрхтэй биш гэдгийг л энэ хоёр харуулж байна гэж бодож байгаа.  Монголд дарга нар хууль үйлчилдэггүй, өөрийнхөө хуулийг тайлбарлаж болдог юм байна. Жирийн иргэн Дорж  хэрэгт холбогдлоо гэхэд Нямдоржийг огцруулж байж намайг шалга гэж хэлж чадах уу. Ингээд бодохоор нэг сонин  зүйл үүсч байгаа юм. Энэ бүгд нь монголд хуулиасаа улс төр нь давчихсан гэдэг нь харагдажбайна. Тэгэхээр  цаашид бид улстөрчдийг биш төр, төрийн жинхэнэ албыг хүчирхэг болгомоор байна. Тухайлбал, цагдаа нь Хууль  зүйн сайдаасаа, Прокурор нь Ерөнхийлөгчөөсөө асуудаггүй болмоор байна.


     -Төрийн алба гэснээс таныг төрийн эрх, үүргийн талаар судалгаа хийсэн гэж сонссон юм байна.  Төрийн эрх нь 700 атал үүрэг нь ердөө 70 байсан гэл үү?

 -Би баг гаргаж, хуульчдыг хөлслөн Монголд хэрэгжиж байгаа хуулиудад анализ хийхийг хүссэн юм. Яагаад  гэхээр зун шатахууны хомсдол үүсэхэд нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Тэгэхээр Монголчуудыг бензинээр  таслахгүй байх үүрэг хүлээх хүн байгаагүй гэсэн үг. Д.Зоригт сайд, Онцгой байдлын дарга, Сангийн сайд, Газрын  тосны хэрэг эрхлэх газрын даргад тийм үүрэг байгаагүй.  

    Тиймээс яагаад үүрэг хүлээдэггүй юм гээд шалгаад  үзсэн чинь манай хуулиудад дарга нарын талаарзөвхөн бүрэн эрхийн зохицуулалт нь л байдаг юм байна.  Ялангуяа сүүлийн 6-7 жил гаргасан, шинэчлэн найруулсан хуулиудад тийм байна. Бүрэн эрхийн зохицуулалтаар  хийхээр эрх мэдэл нь харагдаад үүрэг нь бүгд алга болдог.

    Гэтэл бусад оронд тийм байдаггүй юм байна. Тухайлбал, Солонгос улсад гэхэд төрийн албаны харилцааг  бүгдийг нь үүргээр зохицуулсан байна. Зөвхөн үүрэгтэй. Ерөнхий сайдын эрх мэдлийн талаар нэг ч үг байхгүй.  Харин үүргээ гүйцэтгэхийн тулд тодорхой эрх мэдлийг эдэлдэг байхаар тусгачихсан байна. Үүрэг гүйцэтгэх  явцдаа эрхээ эдэлнэ гэсэн үг. Гэтэл манайх эсрэгээрээ үүрэг нь байхгүй, зөвхөн эрх мэдлийг нь    хуульчилчихжээ. Үүргийг нь хуульчлаад өгөхөөр ажил очиж байгаа хүн ямар үүрэгтэй вэ гэдгээ мэддэг. Эрхээр  харилцаагаа зохицуулаад очсон дарга надад ийм эрх байна гэхээс тийм ажил хийх ёстой гэж мэддэггүй юм байна  л даа. Тэгэхээр цаашдаа үүргийн хувьсгал хийе гэж байгаа юм.

   Яг үнэндээ манай дарга нар ард түмний татвараар амьдарч байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй шүү дээ. Манай дарга  нар, УИХ-ын гишүүд, сайд нар хэн ч байсан би ард түмний татвараар амьдарч байгаа дорой амьтан шүү гэдгээ  ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй юм. Үүнийг зөвшөөрөх хэрэгтэй. Ингэх арга бол үүрэг өгөх. Чи ийм үүрэгтэй хүн,  үүргээ биелүүлэхийн тулд ард түмний татвараас цалин өгч байна гэх юм бол сэтгэхүйн харилцаа зөв бууж ирэх   юм байна. Би мундаг хүн биш. Арга ядсандаа л ард түмнийхээ татвараас цалин авч амьдрахын тулд энэ  ажлын сонголт дээр ирлээ гэж зөвөөр ойлгох хэрэгтэй юм байна л даа. 

Тийм харилцааг бий болгохын тулд үүргийн зохицуулалтыг хийх хэрэгтэй гэж дүгнэсэн. Одоо манай хуульчид яаж тэр зохицуулалтыг хийх талаар судалгаа хийж байна. Удахгүй санал болгоод явна.

Т.Гэрэлмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 32 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 37 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК